Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2025/00663

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н.Б*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,901,238.34 /зургаан сая есөн зуун нэг мянга хоёр зуун гучин найман төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2025020251844 тоот гэрээний дагуу iphone16 promax 256GB маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 6,088,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. ...Иймд нийт 6,901,238.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжисэн 6,901,238.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Б*******д холбогдуулан 6,901,238.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б*******д холбогдох 6,901,238.34 /зургаан сая есөн зуун нэг мянга хоёр зуун гучин найман төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,369.80 нэг зуун хорин таван мянга гурван зуун жаран есөн төгрөг наян мөнгө/ төгрөгөөс 62,684.9 /жаран хоёр мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 62,684.9 /жаран хоёр мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.Б*******эс 62,684.9 /жаран хоёр мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ