| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0103/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/100 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 18360000000099 дугаартай, 178/2018/0103/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,ард дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Д.*******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.
Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны орой өөрийн төрсөн ах Ц.ийн эхнэрийн дүү болох П.*******гийн толгойн тус газар нь свечаны дорцовоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 07-ны орой хүр дүү О.Отгонбаярын хамт талын хашаанд явж байгаад манай төрсөн ахын эхнэрийн дүү болох П.*******тэй таараад тэднийд очсон.П.******* гэртээ 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүний хамт архи ууж байсан. О.Отгонбаяр П.*******гээс машины хөгжим аваад бид хоёр явахаар тэднийхээс гарсан.Бид хоёр машиндаа ороод сууж байтал П.******* араас гарч ирээд “ чиний төрсөн ах Хөхөө намайг эхнэртэйгээ хардаад байдаг,чамайг Ховдод гишгүүлэхгүй” гээд машинаас миний баруун мөрнөөс татаж буулгах хоорондоо мөр лүү нэг удаа цохиод авсан.Тэгэхээр нь би захаас худалдаж авсан свечаны дорцов барьж явснаараа П.*******гийн толгой руу цохисон... гэх мэдүүлэг /хх-31-33-р хуудас/
Хохирогч П.*******гийн / / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэр лүүгээ эхнэр, эгч, найзын хамт согтуу явж байтал замд О.Отгонбаяр таараад манайд ирж надаас хөгжим авсан.Бид нар манайд архи ууж байгаад би Ц.*******д “чиний ах намайг эгчтэйгээ унтаж байна гэж хэлсэн байна лээ” гэхэд Ц.******* “ өөрт нь хэлэхгүй юу” гээд маргалдаж байтал Ц.******* машинаас бууж ирээд дорцовны ишээр миний толгой руу 1-2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх11-13-р хуудас/
Гэрч Д.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Отгоогийн машинаас хүр дүү нь болох нэг залуу машинаас бууж ирээд манай нөхөр П.*******гийн толгойн тус газар луу машины дорцовоор цохиж унагаад зодож цохисон... гэх мэдүүлэг /хх16-р хуудас/
Гэрч О.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...П.******* гэртээ архи ууж сууж байгаад “ чиний ах Хөхөө намайг эхнэртэйгээ хардаад байдаг. Чамайг ахтай чинь хамт Ховдын гудамжаар явуулахгүй шүү” гэж Ц.******* руу хэлээд дайрч доромжлоод байхаар нь би хүргэн ах Ц.*******г дагуулж гараад машинд суулгаад байж байтал П.******* араас гарч ирээд маргаад, заамдалцаж аваад Ц.******* машины сэвчээ тайлдаг сэнжтэй дорцовоор П.*******гийн толгой руу цохиод авсан ... гэх мэдүүлэг / хх-17-р хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... П.******* анх надтай уулзахад толгойн тус газраа хүнээр цохиулж, зодуулсан байдалтай толгойн оройн хэсэг нь хавдсан байсан ... гэх мэдүүлэг /хх-18-19-р хуудас/
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... П.*******, Ц.******* хоёр хоёулаа согтуу танай ах гээд юм ярьж байснаа маргалдаж П.*******г Ц.******* нь зодсон гэх мэдүүлэг .../хх 20-21-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаартай ... П.*******гийн биед тархи доргилт, хэвлийн зүүн урд хэсэгт 2.5х1.5 см цус хуралт, баруун тохой хэсэгт 2.5х2см зулгаралт, зүүн гарын бугалганы дотор дунд хэсэгт 2.5х2.5 см цус хуралт, нурууны баруун дунд хэсэгт 1х0.3 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.П.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
3.П.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.П.*******гийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-28-р хуудас/ дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж худ ургийн холбоотой П.*******гийн толгой руу нь дорцовоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогчийн хэлсэн үг, үйлдлээс үүдэлтэй болох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч П.*******гийн ...архи уугаад сууж байгаад би Ц.*******д чиний ах намайг эгчтэйгээ унтаж байна гэж хэлсэн байна лээ пизда минь гээд маргалдаж байгаад... гэх, шүүгдэгч Ц.*******гийн...П.******* араас гарч ирээд машины хаалга онгойлгоод “чиний ах Хөхөө намайг эхнэртэйгээ хардаад байдаг, чамайг Ховдод гишгүүлэхгүй” гээд машинаас миний баруун мөрнөөс татаж буулгах хоорондоо миний мөр лүү нэг удаа гараараа хальт цохиод авсан... гэх, гэрч О.Отгонбаярын ...П.*******гийн гэрээс Ц.*******г дагуулж гараад машинд сууж байтал араас П.******* хүрч ирээд машины хаалга онгойлгоод Ц.*******г хэл амаар доромжлоод байсан ...гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 10 хоногийн баримвчлах ялаар шийтгүүлж байсан болох нь хэргийн 53 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, хэргийн 54-55 дугаар хуудсан дахь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байгаа ба бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч П.*******гийн “...хохирлын 110.000 төгрөгийг хүлээж авлаа, санал,гомдол нэхэмжлэх зүйлгүй... гэх тайлбар /хх-70/, хэргийн 62 дугаар хуудсан дахь нийт хохирол 110000 төгрөг гэх тооцоо, Ц.*******гаас П.*******гийн данс руу 110000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт /хх-63-р хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 01 сарын хугацаанд төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор заасныг тайлбарлаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн Ховд аймаг дахь ХААН банкны салбарт байрлах 456000 төгрөгтэй тоот дансыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/85 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******гаар торгох ялын 500000 төгрөгийг 01/ нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн Ховд аймаг дахь ХААН банкны салбарт байрлах 456000 төгрөг бүхий тоот дансыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/85 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
Top of Form