| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00878/И |
| Дугаар | 304/ШШ2025/00698 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00698
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,269,548.94 /долоон сая хоёр зуун жаран есөн мянга таван зуун дөчин найман төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Г******* б*******тай №ЗГ-R190016772-2024/07/31 тоот Дижитал зээлийн гэрээг байгуулж 9,860,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 2 удаа буцаан төлөх үүрэг хүлээн авсан.
Зээлдэгч С.Б******* нь Дижитал зээлийн гэрээний хавсралтаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч графикийн дагуу төлөлгүй, хугацаа хэтрүүлэн б*******ийг хохироож байна.
Иймд уг зээлийн гэрээ 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар байгаа боловч дээрх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 269 548.94 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г******* б*******инд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй С.Б*******д холбогдох 7,269,548.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав.
1. Хариуцагч С.Б******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаac 1,688,715.65 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5,580,833.20 төгрөгийг хариуцагч С.Б******* нь 6 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу 2025 оны 12 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 930,138.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 930,138.9 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 930,138.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,269,548.94 төгрөгөөс хариуцагч С.Б******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,688,715.65 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5,580,833.20 төгрөгийг хариуцагч С.Б******* нь 6 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу 2025 оны 12 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 930,138.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 930,138.9 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 930,138.9 төгрөгөөр тус тус талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч нь Г******* б******* ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 7,269,548.94 төгрөгөөс хариуцагч С.Б******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,688,715.65 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5,580,833.20 төгрөгийг хариуцагч С.Б******* нь 6 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу 2025 оны 12 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 930,138.9 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 930,138.9 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 930,138.9 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 930,138.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,263 /нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгөөс 65,631.5 /жаран таван мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 65,631.5 /жаран таван мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 65,631.5 /жаран таван мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ