| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/01098/И |
| Дугаар | 318/ШШ2025/01044 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 318/ШШ2025/01044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт Т.Т-ын ,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид
Нэхэмжлэгч: Т.Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Т нь байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие ......онд төрсөн ............ настай Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн эмнэлэгт 1987 оны 7 сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 сарын дугаар сарын 08-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1988 оны 5 сарын 17-ны өдрөөс 1989 оны 4 сарын 25 хүртэл ойжуулагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1989 оны 7 сарын 26-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажилласан. Эдгээр ажилласан жилүүд нь хөдөлмөрийн дэвтэрт байгаа боловч, ажилд орсон, ажлаас гарсан зарим тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. аж байна. Иймд миний Увс аймгийн Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн эмнэлэгт 1987 оны 7 сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ойжуулагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаварын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын байцаагч Э.Л 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т.Т д өгсөн зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 161 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаартай Улирлын ба мэргэжилгүй ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Архивын хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Т.Т Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1989 оны 9, 1990 оны 4-12, 1992 оны 1-12, 1993 оны 1-12, 1994 оны 1-7, 9-12, 1995 оны 1-4 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Б.Гүнсэлийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Ч иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, З.Н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.А иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Б иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Ц иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 769 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, Ц.А, З.Н, Б.Г, Ч.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Т.Т ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Т.Т нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Т.Т д 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс ЭХГ-ын боловсон хүчнээс нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ХНХХэлтсээс шилжиж ирсэн тул ШУҮ эмнэлэгт асрагчаар түр томилов, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үндсэн сувилагч нь ажилдаа орсон тул чөлөөлөв, 1988 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Мод үржүүлгийн талбайд түр ойжуулагчаар авч ажиллуулав. 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ойжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт асрагчаар авч ажиллуулав. 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр улсад 6 жил, 9 сар 18 хоног ажилласнаар тооцов. Хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр 6 жил, 9 сар, 2 хоног ажилласнаар тооцов гэх бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
БНМАУ-ын регистрийн карт №039-д Т.Т, Байгаль орчин хамгаалах газарт цэцэрлэгчин, 1988 оноос ажиллаж эхэлсэн гэж бүртгэгджээ.
Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаартай Улирлын ба мэргэжилгүй ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай т Т 7 хоногийн тэтгэмж олгожээ.
Увс аймгийн Архивын хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Т.Т Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1989 оны 9, 1990 оны 4-12, 1992 оны 1-12, 1993 оны 1-12, 1994 оны 1-7, 9-12, 1995 оны 1-4 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
3.1. Шүүхээс гэрч Ц.А, З.Н, Б.Г, Ч.Ц нараас мэдүүлэг авсан бөгөөд Ц.А Миний бие 1983-1992 онуудад Увс аймгийн Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн их эмчийн салбарт сувилагч, 1992 оноос өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн өрхийн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан. Т.Т нь 1987 оноос Шинжлэх ухаан үйлдвэрлэл Улаантолгойн сангийн аж ахуйн харъяа их эмчийн салбарт асрагчаар ажилд орсон. Тухайн үед намайг декреттэй байх хугацаанд ажлаас гарсан байх. Эгч нь оныг нь сайн санахгүй байна. Т.Т тухайн үед залуухан охин байсан учраас хөнгөн шуурхай хөдөлгөөнтэй, ажилдаа цэвэрч нямбай хүүхэд байсан. Их эмчийн салбарын эрхлэгч Д.Г гэх хүн байсан юмаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, З.Н Миний бие 1964-1992 онуудад Увс аймгийн Бөхмөрөн сумын Хүн эмнэлэгт асрагч, Улаантолгойн сангийн аж ахуйн салбар Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн их эмчийн салбарт угаагч, асрагчаар ажиллаж байсан. Би дээрх байгууллагын их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байхад Т.Т нь асрагчаар ажилд орж байсан. Эмээ нь тухайн үед хэдэн онд ажилд орж байсныг сайн санахгүй байсан. Ямар ч байсан Т.Т бид хоёр Улаан толгойн сангийн аж ахуй татан буух хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
Б.Г Миний бие 1976-1994 онуудад Увс аймгийн Ойн аж ахуйд талбайн ойжуулагчаар ажиллаж байсан юмаа. Т.Т нь 1988-1989 оны хооронд манай байгууллагад ойжуулагчаар ажиллаж байсан. Тухайн үед Т.Т нь бондгор бор охин ирж байсан бөгөөд даруухан ажилдаа сайн охин байсан билээ гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, С.Ч Миний бие 1974-1995 онуудад Увс аймгийн Ойн аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан юмаа. Т.Т нь Байгаль орчныг хамгаалах газарт 1988-1989 оны хооронд ойжуулагчаар ажиллаж байсан. Тухайн үед манай байгууллага улирлын чанартай ажилтан ажиллуулдаг байсан билээ. Тухайн үед Х., н.А, н.Г гэх зэрэг дарга ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
Ч.Ц Миний бие 1984-2022 онуудад Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Т.Т нь мэс заслын тасагт асрагчаар ажилд орсон. Тухайн үед бид хамт асрагчаар ажиллаж байхдаа ээлж хүлээлцэх, жижүүрт хонох, тухай бүр хагалгаа орж дууссаны дараа хагалгааны өрөөг цэвэрлэх, өвчтөний өрөө цэвэрлэх зэрэг ажлууд хийдэг байсан. Т.Т нь ажилдаа маш хянуур, эмч сувилагч нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг хүн байсан. Ер нь бол мэс залын тасаг бусад тасгийг бодвол маш их хүнд тасаг байсан. Тухайн үед мэс заслын тасгийн эрхлэгч эмч н.Батдорж, н.Жамсран, н.Донсрон гэх эмч нар байсан юмаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Т.Т нь Увс аймгийн Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн эмнэлэгт 1987 оны 7 сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ойжуулагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь Т.Т д 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс ЭХГ-ын боловсон хүчнээс нээсэн 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ХНХХэлтсээс шилжиж ирсэн тул ШУҮ эмнэлэгт асрагчаар түр томилов, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үндсэн сувилагч нь ажилдаа орсон тул чөлөөлөв, 1988 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Мод үржүүлгийн талбайд түр ойжуулагчаар авч ажиллуулав. 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ойжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт асрагчаар авч ажиллуулав. 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр улсад 6 жил, 9 сар 18 хоног ажилласнаар тооцов. Хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр 6 жил, 9 сар, 2 хоног ажилласнаар тооцов гэх бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр, Байгаль орчин хамгаалах газарт цэцэрлэгчин, 1988 оноос оноос ажиллаж эхэлсэн гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаартай Улирлын ба мэргэжилгүй ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Архивын хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Түмэнжаргалын Тэгшжаргалын Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1989 оны 9, 1990 оны 4-12, 1992 оны 1-12, 1993 оны 1-12, 1994 оны 1-7, 9-12, 1995 оны 1-4 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Ц.А, З.Н, Б.Г, Ч.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
5. Харин нэхэмжлэгч Т.Т нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1995 оны 5 дугаар сараас 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Т.Т ын Увс аймгийн Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн эмнэлэгт 1987 оны 7 сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ойжуулагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1995 оны 5 дугаар сараас 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдал тогтоогох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Т.Т-ын Увс аймгийн Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн эмнэлэгт 1987 оны 7 сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ойжуулагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1995 оны 5 дугаар сараас 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР