2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/07257

 

 

 

 

 

 

 

 

2025 09 02 191/ШШ2025/07257

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ....дүүрэг, .....дугаар хороо, Сүхбаатарын талбай, ..... тауэр, ... дугаар давхарт байрлах, .... ХК /РД:...../-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч .... ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ба эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч Г.Ба нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6000134237 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6000127369 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6000127356 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6000134162 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 6000134297 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000134237 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 186 хоног, 6000127369 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 190 хоног, 6000127356 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 176 хоног, 6000134162 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 179 хоног, 6000134297 тоот "Цахим зээлийн гэрээний үүргийг 190 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Дээрх гэрээний үүрэгт нийт 44,018,496.77 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/11964 дугаар захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ба эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/11964 дугаар захирамж /хх-2-3/

2.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5-6/

2.3 Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ /хх-8-11/

2.4 Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх-12-13/

2.5 Цахим зээлийн гэрээ /хх-14-28/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-29/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/33197 дугаар захирамжаар Г.Баы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч .... ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ба эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

.... ХК, Г.Ба нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 05, 25, 26-ны өдрүүдэд байгуулагдсан Цахим зээлийн гэрээ хэрэгт авагдсан ба Г.Ба нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах .... ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

.... ХК нь Г.Баы оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......нь Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хэсэг, ... байр, .... тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/11964 дугаар захирамж, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд .... ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ба эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч .... ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч .... ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ба эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч .... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ба хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........нарт мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ