Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 319/ШШ2025/00908

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, ******* ******* *******, ******* тоотод байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод оршин суух, овогт ийн ьд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 26,924,197.25 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оролмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч П.ь нь манай компанитай 2024 оны 9 сарын 16-ний өдөр өдөр дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч П.ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 14 удаагийн зээл авч зээлийг хугацаанд нь төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд П.иас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт 26,924,197.25 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч П.ь нар нь харилцан тохиролцож, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэлийн шаардлага 26,924,197.25 төгрөгийг 15 сарын хугацаанд дараах байдлаар төлөхөөр тохиролцов.

   2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

   2026 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөгийг тус тус төлөхөөр, дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцов.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч П.ьд холбогдуулан “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт 26,924,197.25 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч П.ь нар нь эвлэрч, 2025  оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэлийн шаардлага болох 26,924,197.25 төгрөгийг 15 сарын хугацаан буюу 1. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,            2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,   2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөгийг тус тус төлөхөөр, 2. Дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх” зэрэг нөхцөлтэйгөөр тохиролцож, зохигчид хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талууд хүсэлт зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээ нь хуульд нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,571 төгрөгийн тал нь болох 146,285.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.иас 146,285.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Хариуцагч П.ь нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч П.ь нар нь “нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 26,924,197.25 төгрөгийг 15 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,   

2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,   

2026 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг, 

2026 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,794,946.483 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,794,946.483 төгрөгийг тус тус төлөх” нөхцөлтэйгөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,571 төгрөгийн тал нь болох 146,285.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч П.иас 146,285.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.ь нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ө.БАХЫТБЕК