| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/01000/И |
| Дугаар | 319/ШШ2025/00909 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 319/ШШ2025/00909
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* *******, ******* ******* гудамж, ******* байр, ******* ******* *******т байрлах, “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух, ын т холох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 4,653,622.09 төгрөг, хүү 2,173,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,065.39 төгрөг, бусад зардал 85,500 төгрөг, нийт 7,006,492.25 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1 1. “******* ” ХХК-ийн зээл төлүүлэх албаны дарга О.*******ххэрлэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д. нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу -134722 дугаартай зээл 348 хоног, -141138 дугаартай зээл 322 хоног, -141414 дугаартай зээл 348 хоног, -163822 дугаартай зээл 256 хоног, -164202 дугаартай зээл 256 хоног, -211614 дугаартай зээл 256 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд зээлийн үндсэн төлбөрт 4,653,622.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,173,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 94,065.39 төгрөг, нотариатын зардалд 85,500.00 төгрөг, бүгд 7,006,492.25 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.аас гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Д. нь ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,006,492.25 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* ” ХХК нь хариуцагч Д.т холуулан “Үндсэн зээл 4,653,622.09 төгрөг, хүү 2,173,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,065.39 төгрөг, бусад зардал 85,500 төгрөг, нийт 7,006,492.25 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 4,653,622.09 төгрөг, хүү 2,173,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,065.39 төгрөг, бусад зардал 85,500 төгрөг, нийт 7,006,492.25 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,054 төгрөгийн тал нь болох 63,527 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.аас 63,527 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
7. Хариуцагч Д. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 4,653,622.09 төгрөг, хүү 2,173,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,065.39 төгрөг, бусад зардал 85,500 төгрөг, нийт 7,006,492.25 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,054 төгрөгийн тал нь болох 63,527 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.аас 63,527 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ” ХХК-д олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК