Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 319/ШШ2025/00910

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ******* Тауэр 7 дугаар давхрын ******* тоотод байрлах “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******ийн т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 324,000 төгрөг, хүү 138,254 төгрөг, шимтгэл 2,700 төгрөг, нийт 464,954 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1. тоот зээл 2025 оны 1 сарын 7-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 6,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 54,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 277 хоног /зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 217-1 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 26,691 төгрөг, тэрнээс хүүд төлсөн 5,145 төгрөгийг хасаж нийт хүү 21,546, нийт дүн 75,546 төгрөг, 2. тоот зээл 2025 оны 1 сарын 7-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 130,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 247 хоног /зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 217+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 56,193 төгрөг шимтгэл 1,300 төгрөг тэрнээс хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 56,193, нийт дүн 187,493 төгрөг, 3. 2000750154 тоот зээл 2025 оны 1 сарын 7-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 140,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 247 хоног /зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 2170 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 60,515 төгрөг шимтгэл 1,400 төгрөг хүүд нь төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 60,515 төгрөг, нийт дүн 201,915 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 324,000 төгрөг, нийт хүү 138,254 төгрөг, шимтгэл нийлбэр 2,700 төгрөг бүгд нийлээд 464,954 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие А. нь ******* ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 464,954 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч А.т холбогдуулан “Үндсэн зээл 324,000 төгрөг, хүү 138,254 төгрөг, шимтгэл 2,700 төгрөг, нийт 464,954 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 464,954 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,598.61 төгрөгийн тал нь болох 7,299.305 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.ээс 7,299.305 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

7. Хариуцагч А. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 324,000 төгрөг, хүү 138,254 төгрөг, шимтгэл 2,700 төгрөг, нийт 464,954 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,598.61 төгрөгийн тал нь болох 7,299.305 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.ээс 7,299.305 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК