Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 319/ШШ2025/00920

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай-02, ******* *******, 8 давхарт байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ын ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 3,957,09.04 төгрөг, хүү 765,865.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,138.67 төгрөг, нийт 4,733,043.65 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тоот гэрээний дагуу “IPhone16” 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 4,008,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 4,733,043.65 төгрөгийг хариуцагч ын аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

          2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г. нар нь харилцан тохиролцож, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэлийн шаардлага 4,733,043.65 төгрөгийг 6 сарын хугацаанд дараах байдлаар төлөхөөр тохиролцов.

     2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг,

     2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг,

     2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг,

     2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг,

     2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг,

     2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөгийг тус тус төлөхөөр, дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцов.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.ад холбогдуулан “Үндсэн зээл 3,957,09.04 төгрөг, хүү 765,865.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,138.67 төгрөг, нийт 4,733,043.65 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г. нар нь эвлэрч, 2025  оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэлийн шаардлага болох 4,733,043.65 төгрөгийг дараах байдлаар буюу 1. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөгийг тус тус төлөхөөр, 2. Дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх” зэрэг нөхцөлтэйгөөр тохиролцож, зохигчид хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талууд хүсэлт зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээ нь хуульд нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,678.70 төгрөгийн тал нь болох 45,339.35 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Г.аас 45,339.35 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Хариуцагч Г. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г. нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,733,043.65 төгрөгийг дараах байдлаар буюу 1. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 788,840.6 төгрөгийг тус тус төлөх” нөхцөлтэйгөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,678.70 төгрөгийн тал нь болох 45,339.35 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Г.аас 45,339.35 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ө.БАХЫТБЕК