| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0095/З |
| Дугаар | 110/ШШ2026/0112 |
| Огноо | 2026-09-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 110/ШШ2026/0112
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, нэхэмжлэгч Х.Саас тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар нарт тус тус холбогдуулан гаргасан “Хариуцагч нарын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:
1.1.Тус шүүхээр хянан шийдвэрлэж буй Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжпэгч Х.С би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь Захириргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Учир нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай 2026 оны 08 сарын 24-ний өдрийн 1/455 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “Иргэн Х.Сад барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барилга барих газрын зөрчлийг арилгуулж, шүүхийн шийдвэрийг үндэслээд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг цахим систөмд баталгаажуулсан байна." хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно. Холбогдох шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгч миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар нарын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С нь тус шүүхэд гаргасан “Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар нарын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Х.Сын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, тус газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.РИЗА