Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 318/ШШ2025/01097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У овогт Х.Ж

Л.Л ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Л ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж нь Л.Л ын байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Л.Л  нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тул миний бие төлөөлөгчөөр нь оролцож байна. Л.Л  нь ....д төрсөн одоо ......настай 1978 онд тэс сумын дунд сургууль төгсөөд 1979-1982 оны 5 сарыг дуустал Увс аймгийн Тэс сум Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчин, тууварчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд явсан. 1985 оны 8 сарын 10-нд хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажилсан билээ. Тэрээр тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа учраас аймгийн архивын газарт ажилласан жилээ шүүлгэхэд Увс аймгийн Тэс сумын үйлдвэр бригадын архив шатсаны улмаас архивд хадгалагдаагүй учир орсон гарсан тушаал шийдвэр олдоогүй тул шүүхэд хандсан. Иймд Л.Л ын Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1979 оны 1 дүгээр сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаварын баримт, итгэмжлэл, Х.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын байцаагч Э.Л 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Л.Л д өгсөн зөвлөмжийн хуудас, Батлах хамгаалахын төв архиваас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 174 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Л Л Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 6, 7, 11, 1988 оны 6, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Д.Ш иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 794 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, Д.Ш, Г.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Л.Л ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Л.Л  нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. БНМАУ-ын регистрийн карт №062-д Л., Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад тууварчин, 1987 оноос ажиллаж эхэлсэн гэж бүртгэгджээ.

Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Л.Л Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 6, 7, 11, 1988 оны 6, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

3.1. Шүүхээс гэрч Д.Ш, Г.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд Д.Ш Миний бие 1964-1990 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Л.Л  нь 1979 онд Лениний зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажилд орсон. Улмаар 1990 он хүртэл ажилласан. Үйлдвэр бригадад туслах ажилтан гэдэг алба нь бригадын бүхий л ажил хийх бөгөөд хашаа барих, өвс ачих, давс ачих зэрэг ажлууд хийдэг байсан юмаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Г.Н Миний бие 1968-1990 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Л.Л  нь 1979 оноос 1990 оны хооронд онд Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан юмаа. Тухайн үед Л.Л  нь голдуу хашаа барьж, тууварт явдаг байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Л.Л  нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад тууварчин, 1987 оноос ажиллаж эхэлсэн гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын тасгаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Л.Л Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 6, 7, 11, 1988 оны 6, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Д.Ш, Г.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

5. Харин нэхэмжлэгч Л.Л  нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1979 оны 1 дүгээр сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 9 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар тус тус ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Л.Л ын Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1979 оны 1 дүгээр сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 9 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жинчингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Л.Л Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1979 оны 1 дүгээр сараас 1982 оны 5 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 9 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.БОЛОР