2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10759

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 11 сары 27өдөр

191/ШШ2025/10759

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Б.С-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Б.С нь манай компанитай 2022 оны 12-р сарын 22-ны өдөр № ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,399,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар  загварын rap утас зэргийг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.С нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу загварын rap утас барааг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Б.С нь 2025 оны 09-р сарын 23-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 10,311,419.16 төгрөг төлөхөөр байна. Б.С нь зээл авснаас хойш 636,400 төгрөг төлсөнөөс өөрөөр төлөлт хийгээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 923 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн  тоот хаягаар *******, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.С нь уг хаяганд бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогтож *******, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08-р сарын 26-ны өдрийн ******* дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.С-ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, боловч Б.С нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.С-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь *******ийн С/РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Б.С-ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Б.С-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт *******ийн С/РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******ийн С/РД: *******/-ыг эрэн сурвалжилж, Б.С-ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ