2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/08698

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

25 10 14 191/ШШ25/069

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч .Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  байр, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:/,

 

ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: банк ХК /рд:/,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 24 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 24 оны 04 дүгээр сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.,

ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.гийн өмгөөлөгч С. /Ү№/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.гийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд өмгөөлөгчийг нь байлцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

******* сэцэн ХХК-ийг 2015 онд байгуулж, 2015-2016 он хүртэлх хугацаанд миний бие гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байж байгаад тодорхой шалтгааны улмаас 2016-21 он хүртэлх хугацаанд Ц.******* гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, 21 оноос миний бие гүйцэтгэх удирдлагыг хариуцан ажиллаж байна.

201 оны дугаар сард тус компани тоотод орших хувьчилсан газар болон хувийн сууцны зориулалт бүхий хоёр орон сууцыг иргэн Д. Голомт банкны хөрөнгө оруулалтын 41,000,000 төгрөгийн зээлээр манай компани худалдан авсан бөгөөд зээлийг банкны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу манай компани бүрэн төлж дууссан.

Тухайн үед буюу 2016 оноос 21 он хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.******* ажиллаж байсан бөгөөд дээрх газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гүйцэтгэх захирлын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн авсан. Хөрөнгийг Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу худалдаж аваад компанийн нэр дээр шилжүүлэх гэтэл Газрын тухай хуулиар Гадаадын иргэн, Монгол улсын хуулийн этгээдэд өмчилсөн газрыг шилжүүлэх боломжгүй гэсэн учраас компанийн удирдлагыг хэрэгжүүлж байсан Ц.*******гийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай болсон.

21 онд Ц.******* нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөн ажлаа хүлээлгэн өгсөн боловч дээрх үл хөдлөх хөрөнгө нь одоог хүртэл Ц.*******гийн нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Ц.*******гийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь түүний гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүд болон тэдгээрийн хамтын хөдөлмөр аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө зэргийг хамаарна гэж заасан.

Хэрэв гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөр худалдаж авсан бол уг хөрөнгийг бий болгосон талаарх баримт байх ёстой, гэтэл энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна ашиглалтын болон засварын зардал зэргийг төлсөнтэй холбоотой баримтгүй байна. Тухайн хөрөнгөтэй холбоотой бүхий л зардлыг манай компани хариуцан ажилладаг, хөрөнгийг банкны зээлээр худалдаж авсан болно. Түүнээс гадна Э. нь дээрх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдээс нуун дарагдуулсан гэж дурдсан байгаа нь эдгээр хүмүүсийн гэр бүлийн дундын хөрөнгөөр худалдан аваагүй, гагцхүү байгууллагын эд хөрөнгөөр худалдан авсан тул тэрээр мэдэх эрхгүй бөгөөд дээрх хуульд заасанчлан энэ хоёр хүний хөрөнгөөр бий болсон эд зүйл биш юм.

Үүнээс үзэхэд компанийн хөрөнгөөр бий болгосон хөрөнгө болох нь нотлох баримтаар батлагдаж байгаа тул уг хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэн нэхэмжлэх эрх түүнд байхгүй бөгөөд хуульд зааснаар дээрх эд хөрөнгийг худалдан авахад энэ гэр бүлийн гишүүд хөрөнгө оруулсан гэдгээ нотолж маргах эрхтэй гэж үзэж байна. Түүнээс гадна компани болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө нь тус тусдаа хуулиар зохицуулагдаж байдаг гэдгийг мэдэх шаардлагатай юм. Харин дээрх хүмүүс гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа өөрсдийнхөө хүч хөдөлмөр, орлого мөнгөөр бий болгосон эд зүйл, хөрөнгөнд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй.

Түүнээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүхий л ашиглалтын зардлыг компани төлдөг, мөн уг байр нь нийтийн орон сууцны зориулалттай бөгөөд бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөрийг компани авч зээлийн төлбөрөө төлдөг. Уг хөрөнгийг компанийн зүгээс 22 онд банк ХК-тай байгуулсан 100,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, зээлийн төлбөрийг компанийн данснаас одоог хүртэл төлдөг.

 

Тухайн хөрөнгө нь компанийнх болох нь санхүүгийн тайлан балансад Ц.*******гээс 53,000,000 төгрөгийн авлагатай гэж, анх худалдаж авсан үнээр бүртгэгдсэн, энэ өр өмчлөх эрх шийдэгдсэнээр хаагдах учиртай, компани ашигтай ажиллаж байгаад олсон ашгаараа худалдаж авсан бол дахин банкнаас зээл авах учиргүй.

Иймд Ц.*******гийн нэр дээр байгаа тул дүүрэг, дугаар хороо, гудамж, 32 тоот хаягт байрлалтай 110 м.кв улсын бүртгэлийн Ү- дугаартай, 3 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Y- дугаатай хоёр хувийн орон сууц болон дүүрэг, дугаар хороо, гудамж, 32 тоот хаягт байрлах 594 м.кв талбай бүхий Г-220401033 улсын бүртгэлтэй газар нь ******* ******* ХХК-ийн өмч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. нь хариу тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ц.*******гийн өмчлөлд бүртгэлтэй байгаа дүүрэг, дугаар хороо, гудамж, 32 тоот газар болон үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Тухайн үед Ц.******* нь компанийн хувьцаа эзэмшигч байсан, Голомт банктай зээлийн гэрээг компанийн нэрээр байгуулж, тухайн зээлээр дүүрэг, дугаар хороо, гудамж, 32 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай, хувийн сууц, 3 м.кв талбайтай, хувийн сууц, 594 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдаж авсан.

Дээрх хөрөнгийг худалдаж авах төлбөрийн чадвар Ц.*******д байхгүй, иргэн Д. байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг компанийн Голомт банктай байгуулсан зээлийн хөрөнгөөр төлж барагдуулсан.

Энэ гэрээний үүрэгт өөрийн зүгээс буюу өөрийн хөрөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй, бүх төлбөр компаниас төлөгдсөн. Эдгээр хөрөнгийн өмчлөл хэрхэн шилжиж бүртгэгдсэн болон компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагатай холбоотой баримтыг эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдээллээс тодорхой харагдана. Хөрөнгийн үнийг компанийн Голомт банктай байгуулсан зээлийн хөрөнгөөр төлж барагдуулсан, уг зээлийн гэрээний үүргийг компани төлж дуусгасан байхаас гадна банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байгаа болно. Түүнээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон бусад зардлыг компани төлдөг, компанийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр бий болгоогүй, эдгээр харилцааг хооронд нь холих боломжгүй юм.

Түүнээс гадна гуравдагч этгээдийн зүгээс дээрх хөрөнгийг компанийн олсон ашгаар авсан гэдэг тайлбараар Ц.******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр аваагүй гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Өмчлөгч нь хууль буюу гэрээгээр, хуулиар тогтоосон хэмжээнд өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүл цуцлуулах гэтэл компани орж ирээд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгөөр бий болгосон хөрөнгийг авахаар шаардсан гэдгийг зөвшөөрөхгүй. Зөвхөн бусдын хөрөнгийг өмчлөгч мэтээр нэрээ ашиглуулж байсан этгээд компанийн хөрөнгийг өөрийн эхнэр, хүүхдийн хамт хувааж авах нь шударга ёсонд нийцэхгүй.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ******* сэцэн ХХК-ийг Ц. гэдэг хүн анх байгуулсан, 2016 онд тодорхой шалтгаанаар буюу ажлын шаардлагын улмаас гүйцэтгэх захирлын ажлыг эрхлэх боломжгүй болсон учраас хувьцаа эзэмших эрхээ түр Ц.*******д шилжүүлсэн байсан бөгөөд 21 оноос буцаад компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх болсон. Тухайн үед Ц.******* нь компанийн хувьцаа эзэмшигч болохдоо үнэ өртөг төлөөгүй байхад түүнд шилжүүлсэн, өөрөөр хэлбэл хэсэг хугацаанд түүнд компанийн эрхээ шилжүүлсэн. Үүний улмаас Ц.******* нь шударга ёсны зарчмын үүднээс өөрөө нэг ч төгрөг төлөөгүй учир хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж үзэхгүй гэдгээ илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин гуравдагч этгээд Э. нь компанийн хөрөнгөөр бүх төлбөрийг төлчихсөн үл хөдлөх хөрөнгийг гэрлэлт цуцлуулах нэрийдлээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө, түүнээс ногдох хэсгийг гаргуулах эрхтэй гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ гэр бүлийн гишүүд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад хэдэн төгрөг зарцуулсан талаарх ямар ч баримт хэрэгт өгөөгүй, мөн ашиглалтын болон бусад зардлыг хэрхэн төлснийг нотолсон баримтгүй, зөвхөн ******* ******* ХХК-ийн төлбөр төлсөнтэй холбоотой баримт байна.

Иймд нэхэмжлэгч ******* сэцэн ХХК-ийн дүүрэг, дугаар хороо, гудамж, 32 тоот хаягт байрлалтай 110 м.кв улсын бүртгэлийн Ү- дугаартай, 3 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Y- дугаатай хоёр хувийн орон сууц болон дүүрэг, дугаар хороо, гудамж, 32 тоот хаягт байрлах 594 м.кв талбай бүхий Г-220401033 улсын бүртгэлтэй газрын өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

3. ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

, банк (РД:) болон ******* ******* ХХК нарын хооронд 22 оны дугаар сарын -ны өдөр ЗГ/RCC тоот Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн гэрээ (цаашид "Зээлийн гэрээ" гэх) байгуулагдсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хооронд дараах Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр доор дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд улсын бүртгэлд барьцааны эрхээ бүртгүүлэн баталгаажуулсан байна. Үүнд:

1. дүүргийн дугаар хороо, гудамж, 326 тоот хаягт орших 594 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн дугаар Г-220401033, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дугаар №З/RCC-1,

2. дүүргийн дугаар хороо, гудамж, 326 тоот хаягт орших 3 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаар Y-, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дугаар №З/RCC-2,

3. дүүргийн дугаар хороо, гудамж, 326 тоот хаягт орших 110 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаар Ү- Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дугаар №З/RCC-4,

анк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Зээлийн барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна." гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй." гэж, 41.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй. гэж тус тус заасан байдаг.

арьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Зээлийн барьцаанд арьцаалуулагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах ул хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой холбоотой эрх, түүний бүрдэл хэсэг дагалдах зүйл, орлого, үр шим, үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалт (цаашид хамтад нь "барьцааны зүйл гэх)-ыг барьцаалсан болно..." гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад заасны дагуу анк дараах эрхтэй Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн болон хуваарьт хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг Гэрээнд заасан журмаар худалдан борлуулж Гэрээний 3.2-д заасан шаардлагыг хангуулах; " гэж тус тус заасан байна. Тодруулбал, хэрэв Зээлдэгч Зээлийн гэрээнд заасан үүргээ Зээлийн гэрээнд тусгасан хугацаа, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд анк түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдах эрхтэй байх бөгөөд энэхүү иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн эсэхээс үл хамааран Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар тус банкны барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр үйлчлэхээр байна.

Иймд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , банкны зээлийн болон барьцааны эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э. нь шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч С. тайлбарынхаа үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Э. миний бие нь иргэн Ц.*******тэй 2009 онд гэр бүл болсон ба бидний дундаас 3 хүүхэд төрсөн. ид зан байдлын таарамжгүй харилцаа, удаа дараагийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, би 24 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 24 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон болно.

Нөхөр Ц.******* нь өөрийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг гэр бүлийн гишүүдээс нуун дарагдуулж байсан ба миний зүгээс хувийн журмаар олж мэдэх боломжгүй байсан тул Улсын үртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авч тодорхой мэдсэн болно.

Улсын үртгэлийн Ерөнхий Газрын 24 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичигт

1. дүүргийн -р хороо, дугаар гудамжны 326 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн сууцны өмчлөх эрх иргэн Д. /HB0061351/-ын өмчлөлөөс 201 оны 0-р сарын 29-ний өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.******* /*******/-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

2. дүүргийн -р хороо, дугаар гудамжны 326 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г-220401033 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх иргэн Д. /HB0061351/-ын өмчлөлөөс 201 оны 0-р сарын 29-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.******* /*******/-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

3. дүүргийн -р хороо, дугаар гудамжны 326 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн сууцны эрхтэй үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг гэр бүлийн гишүүдээс нуун дарагдуулж байсан ба миний зүгээс хувийн журмаар олж мэдэх боломжгүй байсан тул Улсын үртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авч тодорхой мэдсэн болно.

Гэтэл Ц.******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өөрийн төрсөн эхийн компани болох "******* ХХК-д шилжүүлэх зорилгоор зохиомол нөхцөл байдал бий болгож, шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг төөрөгдүүлж, шийдвэрлүүлэх гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тэд үгсэн хуйвалдаж гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө байгаагүй мэтээр тайлбарлаж, үл хөдлөх хөрөнгүүдийг хуулийн этгээдийн хөрөнгөд шилжүүлэх нь огт үндэслэлгүй, эхнэр хүүхдүүддээ юу ч өгөхгүй байх арга саам хайж байгаа үйлдэл нь харин хууль бус гэж үзэж байна.

Төрөл садны лавлагаагаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д. бөгөөд хариуцагч Ц.******* нь түүний төрсөн хүү болох нь тогтоогдож байх бөгөөд Э. нь нэхэмжлэгчийн хувьд бэр, гурван ачийнх нь ээж юм. Ц.*******, Э. нар 24 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан болохоос биш гэрлэгчдийн хооронд таарамжгүй байдал удаа дараа үүсэж, гэр бүлийн хүчирхийллийн асуудал 20 оноос өмнө үүссэн байдаг. Ц.******* нь шүүхийн шийтгэх тогтоолоор баривчлагдаж байсан.

******* сэцэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь дээрх хөрөнгийг худалдаж авахад Ц.******* дангаар байсан, хэрэв үнэхээр компанийн хөрөнгөөр худалдаж авсан юм бол компанийн нэр дээр аваагүй байдаг. 201 оны 0 сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээгээр уг хөрөнгө нь Ц.*******гийн өмчлөлд бүртгэгдсэн байдаг. Э. нь хөрөнгийг бий болгоход гурван хүүхдээ асарч, хүмүүжүүлж байснаас гадна ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч ажлыг хийдэг байсан. Ц.******* нь тухайн үед компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд үйл ажиллагаанаас олсон орлогоор Д. үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан баримт хэрэгт авагдсан. Эдгээр баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг Ц.*******гийн өмч гэж үзэж байгаа бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч байх үедээ Голомт банкны зээлийг төлж дуусгасан мөртөө нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрч байгаа нь гэр бүлийн гишүүд болох Э., 3 хүүхдэд уг хөрөнгөнөөс оногдох хэсэг өгөхгүй гэсэн арга хайсан явдал гэж үзэх үндэслэлтэй.

Үүнээс гадна өмнөх хувьцаа эзэмшигчийн нэр дээр авсан хөрөнгийг дараагийн хувьцаа эзэмшигч нь манай хөрөнгө гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд уг хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэгч нь төрсөн ээж, хариуцагч нь түүний хүү, гуравдагч этгээд нь эдний бэр байсан хүн, 3 ачийнх нь асуудал хөндөгдөж байна.

Иймд ******* сэцэн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /1 хх 4-49/

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 201.0.29-ний өдөр бүртгэсэн ******* овогт Цэгмэд ******* /рд:*******/ нэг иргэний өмч, дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, 32б тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* овогт Цэгмэд ******* /рд:*******/ нэг иргэний өмч, дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, 32 б тоот хаягт байршилтай, нэгж талбарын 16493117330 дугаартай, 594 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын Г-220401033 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* овогт Цэгмэд ******* /рд:*******/ нэг иргэний өмч, дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, 32/б тоот хаягт байршилтай, 3 м.кв талбайтай, хувийн сууц хэрэгцээний зориулалттай, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Голомт банк, ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 201.0.31-ний өдрийн ЗГ3105117 дугаартай зээлийн гэрээ болон З3105117 дугаартай ипотекийн гэрээний хуулбар, хавсралт, тоот дансны хуулга, 3105117 зээлийн дансны хуулга, үүсгэн байгуулагчийн 2016.05.-ны өдрийн, хувьцаа эзэмшигчийн 21.01.19-ний өдрийн 01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан болон үүсгэн 23.11.10-ны өдрийн 20 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан ******* ******* Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, банк ХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт, 24.05.30-ны өдрийн тоот ******* ******* ХХК-ийн гаргасан тайлбар, 24.06.04-ний өдрийн А/43 тоот, ******* ******* ХХК-ийн 23 оны жилийн санхүүгийн тайлан, /1 хх 1-34, 60, 72-9/,

5б.Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, Р.д олгосон итгэмжлэл, /1 хх 11, 2 хх 5/,

5в. ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.гээс ирүүлсэн: Гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24.03.26-ны өдрийн 14/ШЗ24/07362 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 24.04.15-ны өдрийн тоот хариу хүргүүлэх тухай тоот, Э.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.*******, Э. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /1 хх 4-54/,

5г. ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХК-иас ирүүлсэн: банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц. олгосон итгэмжлэл, Г.Солонгод олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 22..-ны №ЗГ/RCC дугаар Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн гэрээний хуулбар, төлбөр эргэн төлөх хуваарь, 22..-ны өдрийн №ЗГ/RCC-1, №ЗГ/RCC-2, №ЗГ/RCC-4 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар, Э.д олгосон итгэмжлэл, /1 хх 96-9, 2-214, 2 хх 6/,

5д. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 24.07.1-ны өдрийн дугаартай хариу хүргүүлэх тухай тоот, 2009.06.03-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн . мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлэг, 2009.06.03-ны өдрийн . газар өмчлүүлэх эрхийг бүртгүүлэх тухай гаргасан өргөдөл, 200.04.04-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, иргэн үрнээбаатар овогтой //-ы өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, . өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ, 2010.09.29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Д.ын мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлэг, 2010.09.29-ний өдөр хүчингүй болсон дугаартай гэрчилгээ, 2010.09.2-ны өдрийн элэглэлийн гэрээ, Д., Л. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Л.д олгосон итгэмжлэл, Д.ын өмчлөлийн дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 201.0.29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ц.*******гийн мэдүүлэг, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг, 201.0.22-ны Д., Ц.******* нарын хооронд байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, 201.0.29-ний өдөр хүчингүй болсон дугаартай гэрчилгээ, Ц.*******гийн өмчлөлийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010.04.07-ний 23 тоот дүүргийн дугаар хорооны тодорхойлолт, дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, 32 б тоотын план болон фото зураг, 201.0.22-ны Д., Ц.******* нарын хооронд байгуулсан Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, 20.01.19-ний өдрийн Д.ын гаргасан өргөдөл, Ц.*******гийн өмчлөлийн 6670 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 25.04.11-ний өдрийн 9/97 дугаартай тоот, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, № дугаар Өргөдөл хүлээн авсан хуудас /А хэсэг/, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны № дугаартай тусгай зөвшөөрөл, ******* ******* ХХК-ийн дүрэм, ******* ******* ХХК-ийн 23.06.16-ны № хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол, ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 23.06.16-ны №052 Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, № Компанийн эрх шилжүүлэх гэрээ, П.олд болон Ц. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, Монголын татварын албаны баримт, ******* ******* ХХК-ийн 23.04.26-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ХХК-ийн 23.04.25-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр,23.04.25-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.03.29, 22..13-ны өдрийн Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга, байгууламжийн бүртгэл, ******* ******* ХХК-ийн шинэчилсэн дүрэм, 21.01.19-ний өдрийн ******* ******* ХХК-ийн №01 хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 21.01.26-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 21.01.19-ний Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 20..22-ны Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 21 оны ******* ******* ХХК-ийн дүрэм, 20.05.14-ний ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2019.04.01-ний өдрийн № ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, 2019 оны ******* ******* ХХК-ийн шинэчилсэн дүрэм, 2016 оны Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого, 2016.05.-ны №133000 дугаартай Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 2016.05.-ны № ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2016.05.-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан №901331005 дугаар тасалбар, нэрийн баталгаажуулалтын хуудас, 2015.03.27-ны №1 дугаар ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, дүрэм /1 хх 115-201, 229-2, 2 хх 5-, 16, 25-115/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* сэцэн ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч маргаагүй бүхэлд нь зөвшөөрсөн.

 

2. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.г өөрийнх нь хүсэлтээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ24/135 дугаар захирамжаар, Хөгжлийн банк ХК-ийг нэхэмжлэгчийн хүсэлтээр 24 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ24/1477 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус тус оролцуулсан. /1хх 4-57, 60,65-66/

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ...тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байхдаа үл хөдлөх эд хөрөнгийг компанийн хөрөнгөөр худалдан авсан, Газрын тухай хуулийн дагуу хуулийн этгээдэд өмчлөх эрхтэй газрыг шилжүүлэхгүй гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл түүний нэр дээр бүртгэгдсэн, банктай байгуулсан зээлийн гэрээний зүйлээр хөрөнгийн үнийг төлсөн гэж,

ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э. тайлбарынхаа үндэслэлийг ...үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, гэрлэлт цуцлахад уг хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг өгөхгүй зорилгоор хуулийн этгээдийн хөрөнгө болохыг тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй гэж,

ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХК тайлбарынхаа үндэслэлийг ...******* сэцэн ХХК-тай 22..-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул барьцааны эрхийг хөндөх учиргүй гэж тус тус тайлбарласан.

 

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5а. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр Э. болон Ц.******* нарын 2009 оны дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсан, шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т : Тус шүүхийн шүүгчийн 24 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14/ШЗ24/141 дугаар захирамжаар Э.гийн нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох иргэний хэргийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас тусгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******д холбогдох үл хөдлөх эд шийдвэрлэх хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар Э.гийн нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болох- ыг дурджээ. /1хх 21-221/

5б. 201 оны 0 дугаар сарын 22-ны өдөр Ц.******* болон Д. нарын хооронд газар худалдах, худалдан авах, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Д. нь дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, 32 б тоот хаягт байрлах, 594 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, 110 м.кв талбайтай хувийн сууц, 3 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг худалдах,

Ц.******* нь газрын үнэ 15,000,000 төгрөг, 110 м.кв талбайтай хувийн сууцны үнэ 10,00,000 төгрөг, 3 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны үнэ 33,000,000 төгрөгийг 201 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. /1хх 140,173, 196/

 

Дээр дурдсан газар худалдах, худалдан авах гэрээний 3.9-т нийт төлбөрөөс урьдчилгаа 7,000,000 төгрөгийг банкны дансанд байршуулж, үлдэгдэл ,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөх, 110 м.кв талбайтай, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний 3.13-т нийт төлбөрөөс урьдчилгаа 5,000,000 төгрөгийг банкны дансанд байршуулж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөх, 3 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний 3.17-т нийт төлбөрөөс урьдчилгаа 5,000,000 төгрөгийг байршуулж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тусгажээ.

 

5в. 201 оны 0 дугаар сарын 31-ний өдөр ******* сэцэн ХХК болон Голомт банк ХК-ийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 41,000,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 21 оны 0 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, хөрөнгө оруулалт зориулалттай зээлдүүлэх,

зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон,

зээлийн гэрээний үүргийг дээр дурдсан маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон Ипотекийн гэрээ байгуулагдсан. /хх 7-20/

 

5г. Зээлдүүлэгч Голомт банк ХК нь зээлийн гэрээний дагуу 201.09.05-ны өдөр гэрээний зүйл болох 41,000,000 төгрөгийг зээлдэгч ******* сэцэн ХХК-ийн гэрээнд тусгасан дансанд зээл олгов гэх утгаар, ******* сэцэн ХХК нь мөн өдөр 41,000,000 төгрөгийг айрны төлбөр ******* сэцэн ХХК-с гэх утгаар тус тус шилжүүлсэн талаарх Голомт банк ХК-ийн зээлийн дансны хуулгыг нэхэмжлэгчээс ирүүлсэн. /1 хх 16-20/

 

5д. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,

110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,

дугаар зүйлийн .1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасан.

 

Үүний дагуу Эрхийн улсын бүртгэлийн Г-220401033 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн дүүргийн дугаар хороо, гудамж, 32 б тоот хаягт байрлах, 594 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн 000, мөн хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 110 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00066709, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 3 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000 тоот гэрчилгээг 201 оны 0 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ц.*******д олгогджээ. /1 хх 4-6, 115-201/

 

6. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн, ******* сэцэн ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбараас үзэхэд тус компанийн 100 хувийн хувьцааг 2015.03.31-2016.05.04-ний өдрийн хооронд Ц., 2016.05.04-2019.04.16-ны өдрийн хооронд Ц.*******, 21.01.29-23.04.2-ны өдрийн хооронд Ц., 23.04.2-23.06.21-ний өдрийн хооронд ХХК, 23.06.21-ний өдрөөс Ц. эзэмшжээ. /1 хх 229-2/

 

7. Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ц.******* нь 2016.05.04-2019.04.16-ны өдрийн хооронд нэхэмжлэгч ******* сэцэн ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байхдаа тухайн хуулийн этгээдийн өмнөөс Голомт банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйл болох зээлийн хөрөнгөөр 201.0.22-ны өдөр Д. байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг тухайн хуулийн этгээдийн өмнөөс төлж барагдуулсан, хуулийн этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Ц.*******гээс авлага байдлаар санхүүгийн тайланд тусгасан, эдгээр хөрөнгийн ашиглалтын болон бусад зардлыг хуулийн этгээд төлж байгаа болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /1хх 74-9/

Тодруулбал, ******* сэцэн ХХК нь тухайн хөрөнгийг авахын тулд бусадтай буюу арилжааны банктай зээлийн гэрээ байгуулсан, энэхүү гэрээний зүйлээр үнийг нь өөрийн нэрээр төлсөн, ингэснээр хөрөнгийн үнийг төлснөөр худалдаж авсан гэж үзэхээр байх тул тэрээр үнийг нь төлсөн зүйлийнхээ өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

Харин, хэрэгт авагдсан баримтаар Ц.*******, Э. нар 2009 оны дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсноос хойш 24 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлт цуцлах хүртэлх хугацаанд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр бий болгосон гэх байдал нь тогтоогдсонгүй.

 

. Иймд хариуцагч Ц.*******д холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн Г-220401033 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн дүүргийн дугаар хороо, гудамж, 32б тоот хаягт байрлах, 594 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 110 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 3 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай, нэхэмжлэгч ******* сэцэн ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч ******* сэцэн ХХК нь 22 оны дугаар сарын 22-ны өдөр , банк ХК-тай Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн гэрээ-г байгуулсан, зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Ц.*******гийн өмчлөлд бүртгэлтэй дээрх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан.

9а. Энэхүү зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: арьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, .3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. /1хх 204-214/

9б. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т арьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж, 165 дугаар зүйлийн 165.1-т усад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж зохицуулсан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* сэцэн ХХК-ийг тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

9в.Тодруулбал, Ц.*******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-220401033 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн дүүргийн дугаар хороо, гудамж, 32б тоот хаягт байрлах, 594 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 110 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 3 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* сэцэн ХХК болж өөрчлөгдсөн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч банк ХК-ийн шаардах эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,9 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг тус тус баримтлан, хариуцагч Ц.*******д холбогдох иргэний хэрэгт, Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн дүүргийн дугаар хороо, гудамж, 32б тоот хаягт байрлах, 594 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 110 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 3 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* сэцэн ХХК болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.*******гээс 362,9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* сэцэн ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 0 дугаар зүйлийн 0.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .ЦОЛМОНГЭРЭЛ