2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10764

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 11 сары 27өдөр

191/ШШ2025/10764

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Т.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* Хүүш ХХК нь гэр ахуйн барааны худалдаа, барилгын засвар, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэд болон хуулийн этгээдэд барилгын хэв, хашмал барилгын туслах материалаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд юм.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч ******* Хүүш ХХК-тай 2025.04.28-ны өдөр Түрээсийн гэрээ-г байгуулж, гэрээгээр ...Монгол шигтгээний хажууд баруун дэнж багийн хажуу хашаа... -нд бараа материал түрээслэхээр тусгасан.

Т.******* нь нэхэмжлэгч ******* Хүүш ХХК-ийн тооцооллоор өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөрт 4,948,700 төгрөг, алданги 2,474,350 төгрөг, эвдрэл гэмтлийн тооцоонд 433,000 төгрөг, нийт 7,856,050 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн хариуцагч Т.******* нь 2025.05.13-ны өдөр үлдэгдэл төлбөрийг 2 хувааж төлөхөөр албан бичиг үйлдэж өгсөн ч бодит байдал дээр биелэлээ олоогүй юм.

Нэхэмжлэгч ******* Хүүш ХХК нь өнгөрсөн хугацаанд хариуцагч Т.*******тай холбогдож үлдэлдэл төлбөрийг барагдуулах талаар ярих гэхээр утсаа ерөөсөө авахгүй, орох ярианы эрх хаагдсан, холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй, хаягтаа оршин байдаггүй зэргээр ор сураггүй алга болж бидний бизнесийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байсан тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Т.*******ын иргэний үнэмлэхний хаяг болох  тоотод оршин суудаг эсэх талаар тодорхойлолт авах хүсэлтийг дугаар хорооны Засаг даргад хандан гаргасан. Гэвч хорооны Засаг дарга Б.******* нь 2025.09.16-ны өдөр ******* тоот албан бичгээр хариуцагч Т.******* нь дээрх хаягт бүргэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг өгсөн.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилхаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь ын *******/РД: ЖЗ75041112/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ий эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Т.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,  хорооны Засаг даргын 2025 оны 9 сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Т.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ын *******/РД: ЖЗ75041112/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ын *******/РД: ЖЗ75041112/-ыг эрэн сурвалжилж, Т.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ