2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10765

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 11 сары 27өдөр

191/ШШ2025/10765

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ************** ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* овогтой *******гийн ******* нь анх ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ цалингийн зээл (*******) гэрээг байгуулан 19,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, уг зээл дээрээ нэмж 2025 оны 3 сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 29,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, зээл, зээлийн хүүг сард 2 удаа (cap бүрийн 03, 18-нд) эргэн төлөлт хийх хүсэлт гарган цалингийн зээл зориулалтаар авсан. Банк харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийг гэрээ байгуулагдмагц зээлдэгчийн дансанд шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагчтай байгуулсан дээрх зээл болон барьцааны гэрээ цалингийн зээл (*******)-ийн гэрээ, нэмэлтээр авсан зээл тус гэрээнүүдийн Хавсралт №1-т заасан Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 11 сарын 03-ны өдрөөс эхлэн 2027 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд cap бүрийн 03, 18-нд эргэн төлөлт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч, зээлдэгч нь 2025 оны 02 сарын 03-ны өдрөөс эхлэн төлбөрийн графикийг зөрчиж эхэлсэн хугацаа хэтрүүлсэн байдалтай байгаа болно.

Зээлийн гэрээний хугацаа 2027 онд дуусахаар байгаа. Гэвч, өнөөдрийн байдлаар зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилтэй явж байна. Банкны зүгээс зээлийг төлүүлэхээр зээлдэгчтэй удаа дараа холбогдож, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгчийн зүгээс зөрчлийг арилгаагүй, 25,693,033.24 төгрөг төлөхөөр байна.

Гэтэл төлөлт хийхгүй байсан тул пгүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.  дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь *******гийн *******/РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

С.*******ы оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/42839 дүгээр захирамжаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь С.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******/РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ыг эрэн сурвалжилж, С.*******ы оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг  дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ