| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0106/З |
| Дугаар | 110/ШШ2026/0115 |
| Огноо | 2026-09-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 110/ШШ2026/0115
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс тус аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Рд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Ргийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5 301 306 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
1.1.Миний бие хариуцагч М.Р Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Төрийн албаны зөвлөлөөс тус шүүхэд намайг захирлаар ажиллаж байх хугацаанд хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учирсан хохирол 5 301 306 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Би анх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ба үндэслэл нь Б.Айболыг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн гаргасан гэж маргасан.
Б.Айбол нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа томилогдсон байгаа учраас би Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж ойлгож байна. Иймд Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Ргийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5 301 306 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс гарах, хэргийг хялбаршуулсан журмаар хянан үр дагаврыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Ргийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5 301 306 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан.
3. Нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Ргийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 5 301 306 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Рд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.РИЗА
.