Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/14889

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байрны залгай, *******, өөрийн байранд байрлах, ******* ББСБ ХХК /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, , , *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 734,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Д.******* нь ******* ББСБ ХХК-тай 2022.02.16-ны өдөр 8,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бичгээр гэрээ байгуулан, өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь үлдэгдэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч 5,935,700 төгрөгийг төлж, үндсэн зээлд 425,000 төгрөг, хүү 247,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,403 төгрөг, бусад зардал 13,500 төгрөг, нийт 734,920 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.

2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Мөн нэхэмжлэгч тал зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар мэдээлэл өгөөгүй нь хариуцагчийг зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Хариуцагч тал хуралдааны тов мэдэгдсэн, тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 734,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 22,410 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 22,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН