Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/15302

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар УХ*******, ******* *******,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр ******* тоот хаягт байрлах, регистрийн дугаар *******, ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,694,444 (найман сая зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөг гаргуулах тухай 197/2025/27735/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэгч М.******* нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,694,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Учир нь:

3.  Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.******* миний бие 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Авто зогсоол захилагын гэрээг ******* ХХК-тай байгуулж, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ******* байрны давхарын тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолыг худалдаж авахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, автозогсоолын төлбөр 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, автозгоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хууль ёсны өмчлөгч болсон. Тус зогсоолыг ашилгаж байх хугацаанд машин байрлуулахад ихээхэн хүндрэлтэй байсан тул анх гэрээгээр тохиросон 18 м.кв талбайн хэмжээтэй эсэхэд нь эргэлзэж эхэлсэн. Тиймээс автозогсоолын талбайн бодит хэмжээг тогтоолгох зорилгоор барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй Брайт пойнт хязгаарлагдмал хариуцлагатай компанид хандаж талбайн хэмжилт хийлгэхэд 11.74 м.кв талбайтай гэх дүгнэлт 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Тиймээс Брайт пойнт ХХК-ийн гаргасан автосоолын талбайн хэмжилтийн тайланг үндэслэн улсын бүртгэлд дахин хандаж, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр автозогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулан авсан. Ингээд улсын бүртгэлийн гэрчилгээ үндэслэн зөрүү төлбөрөө авах талаар ******* ХХК-д хандахад тодорхой хариу өгөөгүй тул шүүхэд хандсан. Анх 18 м.кв талбайтай зогсоолын үнийг 25,000,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан тул 1 м.кв талбайн үнийг нийт төлсөн үнийн дүнд хуваан 1 м.кв талбайн үнийг тогтоосон.

Иймд 6.26 м.кв талбайн зөрүү төлбөр 8,694,444 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

4.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:

Талууд анх зогсоолын талбайг м.кв-аар тооцон худалдахаар тоххиролцоогүй. Харин нэхэмжлэгчид талбайг үзүүлээд, энэ талбайг 25,000,000 төгрөгөөр худалдана гэхэд нэхэмжлэгч зөвшөөрч худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ******* ХХК нь 2022 онд Авто зогсоол захиалгын гэрээг М.*******тэй байгуулж, 2022 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн. Тухайн үед М.******* нь авто зогсоолыг хүлээн авах үед авто зогсоолын талбайн хэмжээний зөрүүг мэдэх боломжтой байсан буюу мэдэж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.3 дахь заалтад захиалагч автозогсоолыг хүлээн авах үедээ авто зогсоолын м.кв-ын хэмжээг бүрэн шалгах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хожим гомдлын шаардлага гаргах эрхгүй гэж заасан. Авто зогсоолыг хүлээн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл талбайн зөрүүтэй холбоотой шаардлага ирж байгаагүй олон жил өнгөрсний дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд М.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.    Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1 .Иргэн М.******* нь хариуцагч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компинтай 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгын - тоот гэрээг байгуулан Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ******* байрны давхарын тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 9,000,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөр тооцоо дууссан болох нь тогтоогдож байх ба талууд зогсоолын төлбөр 25,000,000 төгрөгийг төлж дууссан гэдэгтэй маргаагүй. (хх-ийн 8-11, 18-20 дугаар хуудас)

5.2 . Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний гол нөхцлөөс дүгнэхэд худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.

5.3 . Дээрх гэрээний 2.1-д талбайн хэмжээ 18м2, автозогсоолын нийт үнэ 25,000,000 төгрөг гэж заасан байх ба нэхэмжлэгчийн нийт үнийг нийт м2-д хуваан 1м2-ын үнийг гаргасантай хариуцагч тал маргаагүй байх тул 1 м2-ын үнэ (25,000,000:18м2)-ийг 1,388,888 төгрөг гэж гаргасан тооцоолол үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь манай зүгээс зөвхөн ийм зогсоол байна гэж нэхэмжлэгчид үзүүлээд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч худалдаж авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлож чадаагүй гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д: Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т: Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө. гэж тус тус заасан тул хариуцагч байгууллага нь 6.26 м2-ын үнийн зөрүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

5.4 .Хариуцагч тал зогсоолын талбайг 18м2 гэж нэхэмжлэгчид итгүүлж, доголдолтой буюу орон сууцны талбайн хэмжээг зөрүүтэй дутуу байгааг мэдсээр байж нуун дарагдуулан 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан автозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлж, тухайн талбайн хэмжээгээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 13 дугаар хуудас)

5.5 . Нэхэмжлэгч М.******* орон сууцны м.кв-ын зөрүү буюу доголдлын талаар мэдсэн даруйдаа гүйцэтгэгч ******* ХХК-д гомдол гаргахад хариуцагч тал шийдвэрлэж өгнө гэж хэлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй тул Тусгай зөвшөөрөл бүхий Брайт пойнт ХХК-аар авто зогсоолын талбайн хэмжилтийг хийлгэхэд 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11.74 м2 талбайтай гэх дүгнэлт гарсан ба үүнтэй талууд маргаагүй. (хх-ийн 13-17 дугаар хуудас)

5.6.Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний 4.2.3-т зааснаар автозогсоолыг хүлээн авах үедээ автозогсоолын м.кв-ын талбайг бүрэн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргажээ. Шүүх автозогсоолын захиалгын гэрээ гэж нэрлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгч нь энэ хугацааны дотор гомдлоо гаргасан байна гэж үзлээ.

Иймд шүүх хариуцагч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 6.26 м2 талбайн зөрүү үнэ 8,694,444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэв.

6.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 154,061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 8,694,444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 154,061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдээгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА