| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2025/27737/И |
| Дугаар | 197/ШШ2025/14954 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/14954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар ВЮ*******, ******* ******* *******,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, ******* өөрийн байр хаягт байрлах регистрийн дугаар *******, ******* банк хувьцаат компани,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,832,823 (есөн сая найман зуун гучин хоёр мянга найман зуун хорин гурав) төгрөг гаргуулах тухай 18*******/2025/2**************3******* индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Буянтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Нэхэмжлэгч Ү.******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01931 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд хариуцагч болох ******* банк ХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, тус гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01931 дүгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэлээ 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс цалин гаргуулахаар бичсэн хэдий ч тооцоолол нь 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж хийгдсэн байгаа.
Иймд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны ******* дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 4 сар 5 хоногийн цалин болох 9,832,823 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан...гэв.
3. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүлэн татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Олон Улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл өөрийгөө хамгаалуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Үүний дагуу хариуцагч байгууллага давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн тогтоол 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эцэслэгдэн гарсан. Манай байгууллага тогтоолыг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш хугацаа тоолох байсан бол бид заавал давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах ямар ч шаардлагагүй байсан буюу анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг шууд ажилд нь оруулах эрх зүйн үндэслэл бүрдэж байгаа гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр ямар ч байдлаар гарсан тэр өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажилд нь томилоод тэр хугацаанд давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол гарах нь огт хамаагүй болно. Магадгүй хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажлаас халах нь үндэслэлтэй гэж тогтоол гарах юм бол буцаад ажлаас нь халах эрх зүйн үндэслэл бүрдэнэ. Иргэний хуулийн *******9.2 дугаар зүйлийг үндэслэл болгон хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндсэн ойлголт байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасан давж заалдах гомдол гаргах эрхийг хэрэгжүүлж байгаа үндсэн хэлбэр учраас энэ хугацааны цалин хөлсийг олгох нь хууль зүйн хувьд учир дутагдалтай гэж харж байгаа.
Иймд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж авсан өдөр болох 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс ажилд томилогдсон өдөр болох 2025 оны ******* дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажлын 16 өдрийн цалин хөлс 1,*******20,048 төгрөгийг гаргаж өгөх боломжтой...гэв.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
Нэхэмжлэгч Ү.******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01931 дүгээр шийдвэрээр ******* банк хувьцаат компанийн Баянхонгор тооцооны төвд данс хариуцсан ажилтан албан тушаалаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож, ******* банк хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн Б-25/1453 тоот тушаалаар Баянхонгор тооцооны төвд Иргэдийн сегмент хариуцсан харилцааны менежерээр 2025 оны ******* дугаар сарын 18-ны өдрөөс томилогджээ.
5. Талууд нэхэмжлэгч ажлаасаа үндэслэлгүй халагдсаныг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэдэгтэй маргаагүй.
Харин ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үеэс эхэлж тооцох нь үндэслэлтэй эсэх дээр маргаж, энэ нь маргааны гол зүйл болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болно.
Шүүхийн шийдвэр ийнхүү хүчин төгөлдөр болсноор шүүхийн шийдвэрийг заавал даган биелүүлэх үүрэг хэргийн зохигч нарт үүсдэг учиртай.
Хариуцагч байгууллагын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.1-д тус тус зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхэд тус тус гомдол гаргах эрхээ эдэлсэнийг Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны тасалдалтай адилтган үзэх боломжгүй. Учир нь тухайн зүйл заалтад заасан хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хэрэглэгдэх тул хариуцагчийн татгалзалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Харин Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.*******г ажилд нь эгүүлэн тогтоож, 2024 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх цалинг гаргуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01931 дүгээр шийдвэрээс хойших ажилд томилогдсон өдөр болох 2025 оны ******* дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч ******* банк хувьцаат компаниас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ү.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажиллаж байх үеийн бүтэн ажилласан 2024 оны *******, 8, 9 дүгээр сарын цалин (1,*******66,600+2,394,000+2,*******63,380)-гаар дундаж цалин хөлсийг тодорхойлоход сарын цалин 2,311,32******* төгрөг, 1 өдрийн цалин 10*******,503 төгрөг болно.
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг эгүүлэн тогтоож, цалин олгосон шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2025 оны ******* дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажлын 86 хоног (3 дугаар сар 14 хоног, 4 дүгээр сар 22 хоног, 5 дугаар сарын 22 хоног, 6 дугаар сар 20 хоног, ******* дугаар сар 8 хоног) болж байх тул 9,245,258 (86x10*******,503) төгрөгийг олгох үндэслэлтэй байна.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зйлийн 43.2.*******-д: ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах; гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллага ******* банк хувьцаат компанид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,245,258 төгрөгийг хариуцагч ******* банк хувьцаат компаниас гаргуулж, нэхэмжлэгч Ү.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58*******,565 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллага ******* банк хувьцаат компанид даалгаж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т: Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 9,245,258 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 162,8*******4 төгрөгийг ******* банкнаас гаргуулж, улсын орлогод оруулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******59 дүгээр зүйлийн *******59.1, *******59.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,245,258 төгрөгийг хариуцагч ******* банк хувьцаат компаниас гаргуулж, нэхэмжлэгч Ү.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.2.*******-д заасныг баримтлан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохин баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* банк хувьцаат компанид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58*******,565 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 162,8*******4 төгрөгийг ******* банк хувьцаат компаниас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******511 дүгээр зүйлийн *******511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн *******59 дүгээр зүйлийн *******59.3-т заасны дагуу гардуулснаас хойш ******* хоногийн дотор зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА