Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2026/0117

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, нэхэмжлэгч Ш.Маас тус аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/99 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.М шүүхэд  гаргасан хүсэлтдээ:

1.1. Миний бие Шалхар овогтой Мерейхан тус шүүхэд Өлгий сумын Засаг даргад холбогдуулан Өлгий сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/99 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Би уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Шалхар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Миний бие Х.Шалхар нь Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхэд Шалхар овогтой Мерейханы газрын маргаантай холбоотой гомдол гаргасан. Уг гомдлыг сайн дураар татгалзсаныг мэдэгдье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/99 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт нь  холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.М нь тус  шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/99 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Ш.Мы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                   М.РИЗА