| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2025/30305/И |
| Дугаар | 197/ШШ2025/14752 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/14752
20 11 03 197/ШШ20/14752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт Дамдинбазар гудамж, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух регистрийн дугаар УХ*******, Ширнэнгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүрэг 17 дугаар хороо, Стадион оргил их Монгол Улс гудамж, 128 дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* ******* *******,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ******* дүгээр байр, тоотод байрлах регистрийн дугаар РЭ, ,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт нийт 8,880,000 (найман сая найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай 197/20/30305/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хариуцагч Д.т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 9,350,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 8,880,000 төгрөг болгон багасгажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Ш.******* талийгаач нөхрийн найз нь бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр найз нь германы 2 жуулчныг дагуулаад Өмнөговь аймгаар аялуулаад ирэх гэсэн чинь өндөр машин байхгүй, найздаа машинаа түрээслээч 15-20 хоног болно, түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг өгье гэх саналыг анх тавьсан. Тухайн үед машин ашиглахгүй гражид байсан бөгөөд 2 охиндоо энэ нөхцөл байдлыг хэлж зөвлөлдсөний эцэст, мөн талийгаач нөхрийн минь найз гуйж байгаа юм чинь гээд түүнд итгээд түрээслэсэн. Гэвч хэлсэн хугацаандаа машиныг буцааж өгөөгүй, мөн түрээсийн төлбөрөө ч өгөөгүй ба тодруулахад машин чинь Өмнөговь аймагт эвдэрчихлээ янзлах гэж 3 хонолоо, сүүлдээ хот руу ачуулчихлаа. Хужирбуланд айлын хашаанд буулгацан байгаа би нөгөө 2 гадаадын жуулчнаа аваад Завхан явчихлаа гэх зэрэг тайлбарыг өгсөөр машиныг үзүүлж харуулахгүй, хаана байгаа нь тодорхойгүй нэг сар гаруй болсон. Үүний дараа машиныг авчирч өгсөн ба ингэхдээ усанд оруулсан талаар хэлж машин авах юмгүй болсон байсан. Тодруулбал, нүдэнд ил харагдах ухрах камер, хөгжим, пар, суудлын товчлуур, шил арчигч зэрэг ажиллахгүй, мөн шалавч хуулж авсан байдалтай битүү чийгний үнэртэй, мотор сонин дуутай байсан бөгөөд тухайн үед машиныг анх авч явсан шигээ болгож өгөхийг шаардахад надаас бас их мөнгө гарсан одоо надад мөнгө байхгүй гэх тайлбарыг өгсөн. Улмаар машиныг удаа дараа засаж өгөх талаар утсаар болон мессежээр шаардахад байгаа нь 2,000,000 төгрөг байна, засвартаа хэрэглээрэй гээд өгсөн. Гэтэл усанд орсон машиныг засварлах засварын газар болон хувь засварчин олдохгүй байсан. Манайх Мастер үнэлгээ ХХК-аар 20 оны 9 дүгээр сарын -ны өдөр автомшиндаа техникийн үнэлгээ хийлгэхэд 9,210,000 төгрөг болж, бид төлбөрийг нь төлж машинаа засварлуулсан.
Бидний хооронд Түрээсийн гэрээ байгуулагдсан тул хариуцагчаас шаардах эрхэй гэж үзэж байна.
...Анх шүүхэд автомшиндаа техникийн үнэлгээ хийлгэсэн, оношлогоо, засвар үйлчилгээний зардал 9,850,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, нийт 11,350,000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хасаад 9,350,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч шүүх хуралдааны шатанд дугуй сольсон 100,000 төгрөг, кондэйшн цэнэглэх, засварлахад гарсан зардал 0,000 төгрөг, бороо усны хөөлт хийлгэсэн зардал 120,000 төгрөг, нийт 470,000 төгрөгийг хасаад 8,880,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. гэв.
4. Хариуцагчийн нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2024 оны долдугаар сарын эхээр миний бие нэхэмжлэгчтэй утсаар холбогдож, түүний нөхрийн унаж байсан Ланд Круйзер 100 маркийн автомашиныг 20 хоногийн Говь Хангайн аялалд авч явах зорилгоор нэг сарын хугацаатай түрээслэх талаар амаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийг 1,500,000 төгрөгөөр тохиролцож, автомашиныг аяллын зориулалтаар ашиглах гэж авсан. Машиныг хүлээн авах үед асахгүй, аккумлятор суусан, нэг талын дугуй нь бусад дугуйнуудаасаа жижиг, кондейшн ажиллахгүй, борооны хаалт байхгүй байсан. Миний бие авч очсон машин асаагч төхөөрөмжөөрөө автомашиныг асааж, нүдэнд харагдаж байгаа доголдлуудыг нэхэмжлэгчид хэлж, эдгээр доголдлыг өөрийн зардлаар арилган, засварын зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон. Уг тохиролцооны дагуу миний бие жижиг дугуйг хосоор нь 500,000 төгрөгөөр солиулж, кондейшныг 200,000 төгрөгөөр цэнэглүүлж, борооны хаалтыг иж бүрдлээр нь 120,000 төгрөгөөр солиулж, нийт 820,000 төгрөг зарцуулсан. Улмаар 20 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын хоёр жуулчныг тосон авч, Өмнөговь аймгийн зүг хөдөлсөн. Аяллын гурав дахь өдөр Булган сумын нутагт жижиг гол гатлах үед (энэ гол нь үерийн усны улмаас үүссэн, өвдгөөр татахуйц хэмжээтэй гол байсан) автомашины духны ремен тасарч, голын дунд хэсэгт автомашин хөдөлгөөнгүй болж, унтарсан. Машины аккумлятор усанд орж, цахилгааны хэсэг норсон тул трактороор татуулаад айлын хашаанд оруулж, хоёр жуулчиндаа өөр автомашин олж түрээслүүлэн аяллаа үргэлжлүүлэхийг зөвлөж, миний бие 3 хоногийн хугацаанд автомашины эд ангиудыг задалж хатааж, цэвэрлэсэн. Энэ явцад асаалтын компьютерийг порлоноор битүүмжилсэн байсны улмаас хөргөлтийн чадвараа алдсан, хамгаалалтын давхаргаа хайлуулсан, ажиллагаагүй болсон болохыг тогтоосон. Ингээд автомашиныг асаах боломжгүй болсон тул Улаанбаатар руу буцааж ачуулсан бөгөөд ачилтын төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн. Улаанбаатарт ирсний дараа 20 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хоёр жуулчнаа ХБНГУ руу буцааж, автомашиныг мэргэжлийн автомеханикийн зөвлөгөөгөөр өөрийн зардлаар засварласан. Автомашины асаалтын компьютерийг 750,000 төгрөгөөр худалдан авч, таниулах үйлчилгээг 300,000 төгрөгөөр хийлгэж, 0,000 төгрөгөөр духны ремен шинээр сольсон. Мөн моторын болон хропны тосыг шинээр сольж, нийтдээ 10 гаруй хоногийн хугацаанд засвар хийсэн. Автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхдөө болсон бүх процессыг тайлбарлаж, голын дунд тасарсан духны ременийг хүлээлгэн өгсөн. Духны ремен бол хөдөлгүүрийн ажиллагааг удирддаг хамгийн чухал эд анги юм. Энэ рамен тасарвал моторын поршен ба клопан мөргөлдөж, хөдөлгүүрийг бүрэн ажиллагаагүй болгодог. Энэ бол жолоочийн буруу биш бөгөөд өмнө нь элэгдсэн, хугацаандаа солигдоогүй ремений улмаас гардаг гэмтэл юм. Иймд уг эвдрэл миний буруугаас үүсээгүй бөгөөд урьдчилан мэдэх боломжгүй байв. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид 52-05 УБД улсын дугаартай, Ланд-100 маркийн автомашиныг хүлээлгэн өгч, хариуцагч тухайн автомашинаар 1 сарын хугацаанд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж, нэхэмжлэгчид сарын 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээний шинжийг агуулж байх ба гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульчлаагүй тул талуудын хооронд Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсанаар түрээслүүлэгчид өөрт учирсан хохиролоо нөхөн төлөхийг шаардах эрх үүсчээ.
5. Зохигч Түрээсийн гэрээ байгуулсан гэдэгтэйгээ маргаагүй, харин тухайн гэрээтэй холбоотой хохирол төлбөрийг төлөх эсэх дээр маргаж, энэ нь маргааны гол зүйл болж байна.
5.1. Нэхэмжлэгч нь Мастер үнэлгээ ХХК-аар 52-05 УБД улсын дугаартай, Ланд-100 маркийн автомашинаа оношлуулах, засвар, үйлчилгээ, үнэлгээг хийлгэхэд 9,850,000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 267,000 төгрөг, 50,000 төгрөгийн И-баримтууд, Голомт банкны цахим гүйлгээний баримтуудад нэхэмжлэгч эсвэл автомашины мэдээлэл агуулагдаагүй байх тул тухайн автомашиныг засварлахад зарцуулсан төлбөр гэж үзэх үндэслэлгүй. (ХХ-ийн 14-16 дугаар хуудас)
Харин түрээсийн зүйл болох 52-05 УБД улсын дугаартай, Ланд-100 маркийн автомашиныг түрээслүүлэгч Ш.Жаргалсайхан, түрээслэгч Д.аас хүлээн авч эвдрэлийг Мастер үнэлгээ ХХК-аар оношлуулахад 9,210,000 төгрөгөөр үнэлэгдэж, тухайн засвар, үйлчилгээ, үнэлгээг хийлгэхэд 9,533,000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. (ХХ-ийн 12, 13, 17-34 дүгээр хуудас)
5.2. Түүнчлэн хариуцагч анх надад гаргаж өгсөн баримт дээрээ автомашины дугуйг 100,000 төгрөгөөр засварлуулсан гэж бичсэн байсан. Автомашины дугуйг хариуцагч сайжруулан сольж, одоо түүний сольсон дугуйгаар автомашин явж байгаа болохоор гар бичмэлдээ бичсэн 100,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаасаа хасна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбарлаж буй гар бичмэл нь хариуцагчийн бичиж өгсөн баримт гэдэг нь нотлогдохгүй байх тул тухайн баримтыг үнэлэх боломжгүй.
Харин хариуцагчийн хариу тайлбартаа хавсаргаж өгсөн 20 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримтаар маргаан бүхий автомашинд 500,000 төгрөгийн дугуй авч тавьсан болох нь тогтоогдож байна.
5.3. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Ш.Жаргалсайханд түрээсийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэгтэй талууд маргаагүй.
Харин хариуцагч автомашины хөдөлгүүрийг удирддаг хамгийн чухал эд анги болох духны ремен тасарсанаас автомашинд доголдол үүсч үүнээс болж би хохирсон гэж тайлбарласан хэдий ч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Талуудын тайлбараар 52-05 УБД улсын дугаартай, Ланд-100 маркийн автомашиныг түрээслүүлэгч, түрээслэгчид хүлээлгэн өгснөөс хойш автомашин голын усанд зогссоноос тухайн хөрөнгөд гэмтэл учирсан байна.
Иймд шүүх хариуцагч Д.аас түрээсийн гэрээний үүрэгт нийт 8,163,000 (8,880,00 -317,000(267,000+50,000)-400,000(нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөөгүй дугуйны зөрүү үнэ)) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 717,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүх тухайн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 9,350,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 164,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 8,163,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 145,558 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 450 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.Жаргалсайханд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т тус тус зааснаар хариуцагч Д.аас 8,163,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Жаргалсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 717,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 145,558 төгрөгийг, улсын орлогоос 450 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.Жаргалсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА