2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/01336

 

 

 

 

 

 

2025 11 14

 

 

 

 

 

193/ШШ2025/01336

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигаяа би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, , , , овогт ийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,750,142.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ******* нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,750,142.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Э.д 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Э. нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

Иймд ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,750,142.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************** *******-иас хариуцагч Э.д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14,750,142.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,700.71 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 115,850 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 115,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА