2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/08344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 06 191/ШШ2025/08344

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ....... дүүрэг, ....... тоотод оршин суух А овогт Б.Н /РД:......../,

 

нэхэмжлэгч: ...... дүүрэг, ........ тоотод бүртгэлтэй боловч .....дүүрэг,.............хороо, ........ тоотод оршин суух А овогт Д.О /РД:............/ нарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: .........дүүрэг, ......... хороо, ..........тоотод оршин байрлах НХ Х.........К /РД:........./-д холбогдох,

 

нэхэмжлэлийн шаардлага: 11,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...иргэн Б.Н би 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр НХ ХК-тай Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ-г байгуулсан.

Дээрх гэрээний зорилго нь НХ ХК нь хямд үнэтэй, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий орон сууцыг олж, захиалагч намайг хамруулах, улмаар тохиролцсон төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Захиалагч болон компани тохиролцсоны дагуу орон сууцанд орж, ашиглалтад орох хугацааг гэрээ байгуулснаас хойш 36 сараас хэтрэхгүй гэж заасан. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан үүргээ эс биелүүлж орон сууцжуулах үүргээ биелүүлэлгүй намайг хохироож байна.

Нэхэмжлэгч би НХ ХК-д 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 570,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 370,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 11,940,000 төгрөг.

Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан учир өөрийн төлсөн мөнгөн хөрөнгийг шаардахад буцаан өгөх талаар график гаргаад өгнө гэсэн. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр надад 500,000 төгрөгийг буцааж өгсөн. Миний төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан олгохгүй байгаа үйлдэл нь намайг илтэд хохироож байгаа болно.

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 0814 дугаартай Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ-нд хариуцагчийн шаардлагын дагуу зайлшгүй хамтран хариуцагч шаардсан бөгөөд миний ээж Д.О гэрээний тал болж оролцсон болохыг дурдаж байна.

Хариуцагч НХ ХК-тай 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 0814 дугаартай Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ-нээс татгалзаж байх учир миний төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагч НХ ХК-иас нийт 11,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н д олгож өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаарх хариу тайлбараа бичгээр гаргаагүй. Харин шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

  ...НХ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Д нь Н, О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н , Д.О нар нь хариуцагч НХ ХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт төлбөрийн үлдэгдэл болох 11,440,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, зохигч эвлэрч болохоор зохицуулсан.

 

3. Шүүхийн шийдвэр гарах хүртэл гэдгийг шүүх хуралдаан нээснээс хойш шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох хүртэл гэж ойлгоно.

 

4. Шүүх хуралдааны үед, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Д өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага болох 11,440,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

5. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6. Үүнтэй холбогдуулан зохигчид хуульд заасан үр дагаврыг тайлбарласан ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Н , Д.О нарын нэхэмжлэлтэй, НХ ХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 11,440,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 198,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН