Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

     Улсын яллагч *******  

    Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт *******-д холбогдох 1821003090211 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ................ овогт *******, Монгол Улсын иргэн /РД: ........../, ........ оны ...... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, хүүхдүүдийн хамт амьдрах, Хэрлэн сумын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр  сарын 17-ны өдрийн 05 цагийн орчимд Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн замд Чойбалсан хотоос баруун тийш 30 км зайд өөрийн эзэмшлийн маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн биед хөнгөн хохирол, хохирогч *******н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох яллах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгосон. Шүүх хуралдаанд нэмж ярих зүйл байхгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17-18 цагийн орчимд УБ хотоос Дорнод аймаг руу өөрийнхөө “*******” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй , , болон миний хүү нарын хамтаар гарсан юм...Дорнод аймгийн Булган сумын зүүн зүгт 20 гаруй км газарт явж байхад жолооны хүрд баруун гар тал руугаа чангаагаад байсан учраас зүүн гар руугаа дарах гэсэн чинь мурилзаад зүүн гар тал руугаа дарж болохгүй байсаар байгаад замаас гарч нэгээс хоёр удаа өнхөрч жолоочийн талаараа хажуу тийшээ харж зогссон юм...” гэжээ. /хх 69-71/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2018 оны 04 дүгээр 17-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу найз Э-тай түүний маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Булган сум өнгөрөөд явж байхад машин гэнэт дуу чимээ гаргаж онхолдох шиг болсон. Ингээд эмнэлэгт ирж миний хүзүү гэмтэж, мултарсан оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа юм...” гэжээ. /хх-34/

Дорнод аймгийн Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн №32 тоот дүгнэлтэнд: “1.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3.Зам тээврийн осолд холбогдсон маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд, уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 4.Асуултанд дурьдаагүй нөхөл байдал илрээгүй” гэжээ. /хх 41-42/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 348 тоот дүгнэлтэд: “1.*******н биед хүзүүний 5-р нугаламын хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.4. Цаашид эрүүл мэндийг энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлтээс хамаарна” гэжээ. /хх 48/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 476 тоот дүгнэлтэд: “1.*******гийн биед хуйханд зулайн хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоодлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 64/

Бичгийн нотлох баримтад дээрх болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /хх 36-37/, ******* /хх 38-39/ нарын өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-17/, Схем зураг /хх 18/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 19-20/, “*******” маркийн ........... дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21/, Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх 22/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ / хх 23-24/,  Шинжээчийн 340, 324, 345 тоот дүгнэлтүүд, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 10/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 74/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх  75/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн 2 талын хүсэлт, Шүүгдэгч, хохирогч нар Прокурорын ялын саналыг зөвшөөрсөн талаарх баримт /хх 88/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр  сарын 17-ны өдрийн 05 цагийн орчимд Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн замд Чойбалсан хотоос баруун тийш 30 км зайд өөрийн эзэмшлийн “*******” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, мөн дүрмийн 9.2-д заасан заалтуудыг гэм буруутайгаар тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн биед хөнгөн хохирол, хохирогч *******гийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч *******гийн эх сурвалжаа тодорхой зааж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Машин гэнэт дуу чимээ гаргаж онхолдох шиг болсон...Миний хүзүү гэмтэж мултарсан оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа...” /хх 34/ гэх,

Болсон үйл явдал /факт/-ыг нүдээр үзсэн зөрчлийн хохирогч Р. /хх 26/, ******* /хх 28/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 476 /хх 64/, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 348 /хх 48/, Дорнод аймгийн Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 32 тоот /хх 41-42/ дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-17/, Схем зураг /хх 18/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 19-20/, “*******” маркийн ........ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21/, Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх 22/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ / хх 23-24/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.       

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******-н амын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ талаар дүгнэсэн шүүх эмнэлэгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******-г прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Эрүүгийн 1821003090211 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавалгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ............. овогт *******-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........ овогт *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.

4. Эрүүгийн 1821003090211 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдин хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавалгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ү.ОДГЭРЭЛ