| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/04013/И |
| Дугаар | 191/ШШ2025/08839 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/08839
2025 10 17 191/ШШ2025/08839
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, .....р, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
нэхэмжлэгч: ....... дүүрэг, ........... оршин байрлах И ХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ..... дүүрэг,........ хороо, И........... тоотод оршин суух Б овогт Махбариадын Мягмартуяа /РД:ИЦ77112967/,
хариуцагч: ....... дүүрэг, ..........тоотод оршин суух Ц овогт Д.Г /РД:..........1/,
хариуцагч: ........... дүүрэг, ...... хороо, ......тоотод бүртгэлтэй боловч ... дүүрэг, .........тоотод оршин суух Ж овогт Б.М /РД:.........2/ нарт холбогдох
нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 114,958,669.30 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Зээлдэгч М.М, Д.Г нар нь И ХК-тай 2022 оны ........ сарын 21-ний өдөр В14022062101 дугаартай Зээлийн гэрээ" l1402206210101 болон l1402206210102 дугаартай Ипотекийн гэрээ-г тус тус байгуулж, 140,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн.
Уг зээлийн барьцаанд:
- ......... бүртгэлийн дугаартай, .......... гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, .....р дүүрэг, ........ хороо, ........... тоот хаягт байршилтай, 77.2 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- ..... бүртгэлийн дугаартай, 000219215 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, ....ул дүүрэг, .......... тоот хаягт байршилтай, 36.21 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 11.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч М.М, Д.Г нарын И ХК-тай байгуулсан В14022062101 тоот зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгаа бөгөөд уг өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах байдалтай буюу үндсэн зээл 94,979,904.7 төгрөг, төлөх ёстой хүү 19,031,961.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 926,804.7 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 114,958,669.30 төгрөг байна.
Иймд хариуцагч М.М, Д.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 114,958,669.30 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч М.М шүүхэд дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
И ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 114,958,669.30 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд дараах хүсэлтийг гаргасан. Үүнд:
...нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саадгүй үргэлжлүүлэх зорилгоор хариуцагч Д.Г аас татгалзаж байна. ... гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч М.М , Б.М нар шүүхэд бичгээр гаргасан Эвлэрлийн гэрээндээ дараах байдлаар харилцан тохиролцжээ. Үүнд:
...И ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М , Б.М нарт холбогдох иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, эвлэрч байна. Нэхэмжпэлийн шаардлага болох 114,958,669.30 төгрөгийг хариуцагч нар 3 сарын хугацаанд хуваан төлөх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 38,958,669.30 төгрөгийг төлнө.
Дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй. Үүнд:
- М.М гийн өмчлөлийн, Улаанбаатар хот, .....р дүүрэг, ........ хороо, ........... тоот хаягт байршилтай, 77.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
- Б.М ын өмчлөлийн, Улаанбаатар хот, ....ул дүүрэг, .......... тоот хаягт байршилтай, 36.21 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Д.Г аас татгалзаж байна.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаж байгаа ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч М.М /зээлдэгч/, Д.Г а /хамтран зээлдэгч/ нарт холбогдуулан 2022 оны ........ сарын 21-ний өдрийн В14022062101 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн үлдэгдэл 94,979,904.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19,031,961.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 926,804.07 төгрөгийг, нотариатын зардал 20,000 төгрөгийн хамт гаргуулах,
уг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд мөн өдрийн l1402206210101 болон l1402206210102 дугаартай Ипотекийн гэрээний дагуу барьцаалсан хариуцагч М.М /барьцаалуулагч/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэгдсэн .....р дүүрэг, ........ хороо, ........... тоотод байршилтай 77.2 м.кв талбай бүхий орон сууц, хариуцагч Б.М /барьцаалуулагч/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн ....ул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 2 байр, 123 тоотод байршилтай 36.21 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Г ад холбогдох хэсгээс татгалзсан ба түүний хүсэлтээр барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.М ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан болно.
3. Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Г ад холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.М нэхэмжлэлийн шаардлага болох 114,958,669.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 38,958,669.30 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, төлүүлэхээр, дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хариуцагч М.М , Б.М нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2........ зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд нэхэмжлэгч, хариуцагч нар ... эвлэрэх эрхтэй байхаар заасан ба мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр, 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар зохицуулсан.
5. Зохигч дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан зохигчид хуульд заасан үр дагаврыг тайлбарласан ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. И ХК-ийн нэхэмжлэлтэй, М.М, Д.Г , Б.М нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Г ад холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.М нэхэмжлэлийн шаардлага болох 114,958,669.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 38,958,669.30 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, төлүүлэхээр, дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хариуцагч М.М , Б.М нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5........ зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 802,944 төгрөгийн тал хувь болох 401,472 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 401,472 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН