| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0420/э |
| Дугаар | 2018/ШЦТ/196 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулгыг суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлтэд үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821000050189 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд *******.... оны ...... сарын ...... -ны өдөр төрсөн, ...... настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******./, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, *******...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” бааранд үйлчлүүлж байсан *******ийн эзэмшлийн “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэрлэн сумын 9 дүгээр багт байдаг “” бааранд эхлээд ганцаараа орсон чинь манай найз *******, *******, ******* нар байсан. Бааранд ороод нэг шил архи авч ууцгаасан бөгөөд өмнө архи уучихсан байсан болохоор нилээн согтчихсон юм. Ингээд бүжгийн талбайд бүжиглэхээр гарах гэж байсан чинь эсрэг талд миний танил хүмүүстэй сууж байсан учраас очиж уулзах гэсэн чинь өөдөөс ирсэн учраас түүний сууж байсан ширээний хажуу талд суусан юм. Ингээд уг ширээнд суухад ямар нэгэн хүн суугаагүй байсан бөгөөд бид хоёр юм ярьж байгаад босоод явахад ширээн дээр “” маркийн гар утас байсан болохоор түүнийг аваад буцаж ширээ рүүгээ очиж куртикээ аваад , *******, гурвын хамтаар баарнаас гараад явсан. ...Би баарнаас гар утас аваад гарснаа санаж байгаа бөгөөд буудалд ороход баарнаас авсан гар утас байхгүй болчихсон байсан. Баарнаас авсан гар утсыг яг хаана хаясан болохоо хэлж мэдэхгүй байна. ...Би тэр орой баарны үйлчлүүлэгч нарын ширээн дээрээс гар утас авсан талаараа т хэлээгүй бөгөөд намайг гар утас авахыг хараагүй байх. ...Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулах болно...” гэжээ. /хх 37-39/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлын хүмүүс болох , , , нарын хамт 21 цагийн орчим Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд ороод хоёр давхарт шатны хажуу талын ширээн дээр суугаад хүн бүр нэг шил пиво аваад ууж байгаад бүжиглэхээр болсон. Тэр үед өөрийн “” маркийн гар утсаа ширээн дээрээ үлдээгээд 30 минут орчим бүжиглээд ширээн дээрээ ирэхэд миний гар утас байхгүй болсон байхаар нь зохион байгуулагчийг нь дуудаад камер шалгуулахад миний сууж байсан ширээний урд талд сууж байсан ягаан цамцтай үсээ хоёр салаа болгож боосон охин миний утсыг аваад хамт явж байсан залуудаа өгөөд аваад гарсан байсан...” гэжээ. /хх 23, 25-26/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз болон ажлын хүмүүс болох , , нарын хамт Хэрлэн сумын 9 дүгээр баг “” бааранд 22 цагийн орчим ороод шатны хажуу талын ширээн дээр суугаад 6 шил пиво аваад ууж дуусгаад бид хэд бүжиглэхээр буугаад 30 минут орчим бүжиглэж байгаад буцаад ширээн дээр ирэхэд миний утас байхгүй байна би ширээн дээр утсаа үлдээсэн байсан гэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд нэг охин аваад хамт явж байсан залуудаа өгөөд гараад явсан байсан...” гэжээ. /хх 32/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх дурдсан нотлох баримтууд болон гэрч /хх 33/, хохирогч *******, /хх 25-26/, шүүгдэгч ******* /хх 27-30/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 17/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 19/, Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 20/, Эд зүйлийн үнэлгээ /хх 24/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 41/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” бааранд үйлчлүүлж байсан *******ийн эзэмшлийн “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүдлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, мэдүүлсэн хохирогч *******ийн “...Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр...“” бааранд ороод өөрийн “” маркийн гар утсаа ширээн дээрээ үлдээгээд 30 минут орчим бүжиглээд ширээн дээрээ ирэхэд миний гар утас байхгүй болсон байхаар нь зохион байгуулагчийг нь дуудаад камер шалгуулахад миний сууж байсан ширээний урд талд сууж байсан ягаан цамцтай үсээ хоёр салаа боосон охин миний утсыг аваад хамт явж байсан залуудаа өгөөд аваад гарсан байсан...” /хх 23, 25-26/ гэх,
Гэрч ын “...Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз болон ажлын хүмүүсийн хамт “” бааранд орж суухаар 22 цагийн орчим ороод шатны хажуу талын ширээнд суугаад бид хэд бүжиглэхээр буугаад 30 минут орчим бүжиглэж байгаад буцаад ирэхэд миний утас байхгүй байна би ширээн дээр утсаа үлдээсэн байсан гэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд нэг охин аваад хамт явж байсан залуудаа өгөөд гараад явсан байсан...” /хх 32/, гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдсэн даруйд гэмт хэргийн талаар мэдээлснийг хүлээж авсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 17/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 19/, Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 20/, Эд зүйлийн үнэлгээ /хх 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “” бааранд үйлчлүүлэхдээ тэнд үйлчлүүлж байсан хохирогч *******ийн гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч *******т 700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 24/-гээр, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн арилгасан болох нь хохиролд 700000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт зэрэг /задгай 2ш/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******...... овогт *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1821000050189 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н **************..... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төлөгдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгчид хэргэлсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ