| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0457/З |
| Дугаар | 128/ШШ2026/0795 |
| Огноо | 2026-09-08 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргы хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралды 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК, /РД:/,
Хариуцагч: “З т т***” ОНӨААТҮГ,
Хариуцагч: З т т*** ОНӨААТҮГ-н 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар тушаалаар байгуулагдсан Дын үйлчилгээ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “А*** д” ХК
Маргы төрөл: Тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Л.М*******баатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.Ц нар оролцож, шүүх хуралды тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нь шүүхэд ““З т тав” ОНӨААТҮГ-аас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/254 дугаар мэдэгдэлд заасан “А*** д” ХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендерт оролцогчдоос хүргүүлсэн тендерийн материалыг ТШӨХ-д заасан шаардлагад нийцсэн эсэхийг дахин үнэлгээ хийх замаар тогтоохыг “З т т***” ОНӨААТҮГ-ын үнэлгээний хороонд даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.2. Захиалагч “З т т***” ОНӨААТҮГ-аас 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дын үйлчилгээ авах ажлын даалгаврыг баталж, тус газрын захирлын мөн өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/03 дугаар тушаалаар ЗТТ/******* дугаартай “Дын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан ба захирлын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.
2.3. Захиалагчаас 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “З т т***” ОНӨААТҮГ-ын “Дын үйлчилгээ” авах ажлын даалгаврыг баталсан, харин Үнэлгээний хороо тус өдөр хуралдаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн баримт бичгийг боловсруулж, захиалагчаар батлуулахаар шийдвэрлэжээ.
2.4. Дээрх ЗТТ/******* дугаартай “Дын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зарлаж, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нээсэн байна.
2.5. 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Дын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо хуралдаж, “А*** д” ХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж дүгнэн, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагчаас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/154 тоот албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “Х*******” ХХК-д, мөн өдрийн 01/155 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “А*** д” ХК-д тус тус хүргүүлсэн байна.
2.6. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/118 дугаар албан бичгээр гомдол гаргасан, Сангийн яам гомдлыг хянаад 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/1575 дугаар албан бичгээр захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/155 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг “З т т***” ОНӨААТҮГ-д даалгажээ.
2.7. Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “А*** д” ХК-ийн тендерийг шалгаруулсан ба тус зөвлөмжийг үндэслэн захиалагчаас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/254 дүгээр албан бичгээр “Х*******” ХХК-д шалгараагүй талаар, 01/257 дугаар албан бичгээр “А*** д” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
2.8. Улмаар “Х*******” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06/1285 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/2227 дугаар албан бичгээр гомдлыг буцааж шийдвэрлэсэн байна.
2.9. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр захиргы хэрэг үүсгэсэн байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай “ХД” ХХК нь “З т т***” ΟΗΘΑΑΤΥΓ-aaс зарласан 3TT/*******/01/01 дугаартай “Дын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах" тендер шалгаруулалтад холбогдох шаардлага, хууль, журам, худалдан авах ажиллагы нөхцөлийг бүрэн хангасан тендерийн баримт бичгийг бүрдүүлэн оролцсон болно.
“З т т***” ОНӨААТҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/154 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт манай компанийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн хоёрт эрэмбэлэгдсэн байх тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу тендерт шалгараагүй болохыг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй гэсэн байдаг ба “А*** д” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. Бидний зүгээс 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 06/1188 дугаартай дэрх шийдвэр нь үндэслэлгүй болох тухай 4 /дөрвөн/ хуудас бүхий "захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “А*** Д” ХК тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2.5-д заасны дагуу компанийн дүрмийг хавсарган ирүүлээгүй, ижил төстэй Дын гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбар хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй байхад нууцалж ирүүлсэн, дын гэрээний төсөл нь захиалагчийн шаардсан алдангийн хувиас бага буюу зөрүүтэй, захиалагчийн дын үйлчилгээ авах ажлын даалгаварт заасан шаардлагатай нөхцөлүүдийг бүрэн хангасан материал ирүүлээгүй тул захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн” тухай гомдлыг Монгол улсын Сангийн яаманд гаргасан.
Монгол улсын Сангийн яамнаас 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 03/1575 дугаартай “Гомдол хянасан тухай" шийдвэрийг гаргасан байдаг ба тус шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасныг үндэслэн “2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/155 тоот шийдвэрийг хүчингүй болгож, мөн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн билээ.
Гэвч “З т т****” ОНӨААТҮГ-аас бидэнд өмнө нь гаргасан 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/154 тоот тендерт шалгаруулахаас татгалзсан тухай мэдэгдлээ огт өөрчлөлгүй хэвээр үлдээн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/254 дугаартай мэдэгдлийг ирүүлсэн.
Бидний зүгээс “З т т***” ОНӨААТҮГ-н 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/254 дугаартай мэдэгдэлд Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 03/2227 дугаартай "Гомдол буцаах тухай" тоотоор “өмнө шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдол гаргасан гэх” үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан.
Манай байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн хоёрт эрэмбэлэгдсэн байх тул /Цахим мэдэгдэл https://user.tender.gov.mn/mn/result/detail/1766385811331// “З т т***” ОНӨААТҮГ- д “Х Д” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргы ер*******ий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргы үйл ажиллагы зарчим гэж байдаг. Захиргы үйл ажиллагаа зарчимд захирагдах ёстой. Захиргы ер*******ий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.4-д үр нөлөөтэй, 4.2.2-т шуурхай, тасралтгүй гэх мэтчилэн захиргы байгууллагын мөрдөж ажиллах тусгай зарчмууд байдаг. Үүнд хуульд үндэслэх гэдэг дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д худалдан авах ажиллагы зарчим гэж бас байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэсэн асуудал. Ер нь хууль зүйн техникийн үүднээс аваад үзэхээр хууль тогтоогч ийм тоочсон, эрх ашгийг хамгийн урдаас нь эхлүүлчихдэг. Энэ хуульд, жишээлбэл, худалдан авах ажиллагд хамгийн чухал зүйл бол өрсөлдөх тэгш боломж байхгүй юу. Хоёрдугаарт, ил тод, өөрөөр хэлбэл ирүүлж байгаа баримт материалууд нь ил тод байх ёстой. Гуравдугаарт, үр ашигтай байх ёстой. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагаа зарласан захиалагч мь үр ашигтай байх ёстой. Дөрөвдүгээрт, хэмнэлттэй гэх мэтчилэн үүссэн байгаа нөхцөл байдлаас хараад үзэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг яагаад ингэж хохироод, яагаад бид нар нэхэмжлэл гаргах хэмжээнд тулчихсан яваад байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөхөөс гадна энд захиалагчийн эрх ашиг ч гэсэн хөндөгдчихсөн, зөрчигдчихсөн явж байгаа. Яагаад вэ гэхээр бид нар бүгдээрээ харлаа. Тэр эрх олгосон шийдвэрээс болоод, өөрөөр хэлбэл тэр эрх олгох шийдвэрийг гаргахдаа техникийн өгөгдлийн хүснэгтэд заасан, ТШЗ-д заасан зүйлийг бүрэн ирүүлээгүй компанийг шалгаруулсан. Дээрээс нь шаардлага хангаагүй, дын бүтээгдэхүүнд шаардлага хангахгүй байгаа гэрээг бид нар байгуулсан юм байна. Мөн дээрээс нь холбогдох хууль тогтоомжийг хэт хялбарчилсан байдлаар тайлбарлаж, ийм зүйлийг шалгаруулсан байна. Үүнээс болоод захиалагчийн үнэлгээний хороо ч гэсэн тэр гэрээний нарийн хэм хэмжээнүүдийг хараагүйгээс болоод тэр гэрээ байгуулагдчихсан явж байгаа юм байна. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс хүсээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгоод, үнэлгээний хороогоо дахин хуралдуулъя. Цугларсан байгаа баримтын хүрээнд, мөн түрүүн дурдсанчлан, манайх хоёрт шалгарчихсан. Өөрөөр хэлбэл манайх шалгарах бүрэн боломжтой компани. Мөн дээрээс нь манайх тухайн дын бүтээгдэхүүний гэрээг хуульд болон захиалагчийн шаардлагад нийцүүлсэн байдлаар байгуулах бүрэн боломжтой байгаа. Гуравдагч этгээд болон хариуцагчийн тайлбаруудыг бага зэрэг үгүйсгэх байдлаар Тендерийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу энэ цахим мэдээллийн системээр дамжуулан шалгах боломжтой гэдэг, энэ бүрэн эргүүлээгүй асуудлыг л яриад байна. Хэрвээ үүнийг цаашдаа яг түрүүн захиалагчийн шаардаж байгаа шиг, Opendata-аас харчих боломжтой байсан бол ТШЗ-ийн тусгай зааварчилгд ч гэсэн 4 компанийн эрх бүхий албан тушаалтны бичиг баримтууд гэх мэтчилэн тусгаж өгсөн байдаг. Хэрвээ энэ баримт бичгийг Opendata-аас хараад, зөндөө олон нэр давхцаж байгаа хүмүүсийг шууд гуравдагч этгээдийн эрх бүхий албан тушаалтнууд бол олны танил болохоор улс төрд нөлөө бүхий албан тушаалтан гэдгийг шууд мэдэгдэх байх. Жишээлбэл манай байгууллагынх мэдэгдэх боломжгүй. Тэгэхээр цаашдаа Opendata-гаа шалгах боломжтой гээд бүх худалдан авах ажиллагаа ингэж яваад байх юм бол утгагүй. Гуравдагч этгээдийн зүгээс өөрийн веб сайтыг эрх бүхий байгууллагаас хөтөлж бүрдүүлсэн мэдээллийн сан гэж үзээд байгаа нь дутагдалтай байна. Учир нь танай нээлттэй мэдээлэл чинь нээлттэй байгааг ойлгож байна. Ороод харчих байлгүй дээ гэж бодох боломжтой байх. Гэхдээ төрийн худалдан авах ажиллагд оролцож байгаа бол тэр хэрэгцээнд шаардсан бүхий л баримт материалыг ягштал бүрдүүлэх ёстой. Яг нуулгүй хэлэхэд зарим худалдан авах ажиллагаа дээр, үүн дээр хамаагүй ч гэсэн, зарим худалдан авах ажиллагаа дээр нэг төгрөгийн ч гэсэн алдаас болоод худалдан авах ажиллагаас хасагдах тохиолдлууд ч гэсэн зөндөө байдаг. Тиймээс ийм жижигхэн алдаа юм шиг ойлголт яриад, “Өө, энэ зарим нь гэрээнийхээ зүйл заалтад техникийн алдаа гарсан байна гэж үзээд л, дүрэм нь манай веб сайтад нээлттэй байдаг, ороод харчих байлгүй дээ гэж бодсон” гэж тайлбарлаж байгаа чинь энд ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл бид нар захиргы гол баримтлах “хуульд үндэслэх” гэдэг зарчмаа баримталж ажиллахгүй байна. Гуравдагч ч, хариуцагч ч хариуцлагагүй байна. Мөн дээрээс нь Худалдан авах ажиллагы үнэлгээний хороо, хариуцагчид ч гэсэн маш хариуцлагагүй хандсан байна. Энэ худалдан авах ажиллагы хувьд худалдан авах ажиллагы тэмдэглэлээс ч гэсэн харагдаж байгаа гэж байна. Ердөөсөө л “санал нэг байна, өө, тэгсэн байна, энд Сангийн яамны гомдлыг …” гэж байгаа. Хууль зүйн үндэслэл дээр Сангийн яамнаас гарч байгаа шийдвэр өөрөө захиргы акт. Тэрийг хууль зүйн хүрээнд дүгнэж, яагаад эрх ашгийг зөрчөөд, гомдол гаргаад, “Үүнийг нь бид нар ингэж үзлээ” гээд шийдвэр гаргасан гэдгийг тусгах ёстой. Хоёр дахь мэдэгдэл хүргүүлэхдээ ч гэсэн тэрийгээ захиргы актад нэг бүрчлэн сайн тусгах ёстой. Захиргы актын 6 шинж, шаардлага байдаг. Энэ шаардлагыг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр анх гаргасан акт, хоёр дахь акт ямар ч ялгаагүй, он сарыг нь солиод тавьчихсан хоёр бичиг байгаад л бид нар гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, бид нар юунд гомдол гаргаад, бид нарын ямар эрх ашгийг ямар байдлаар хянаж үзээд, худалдан авах ажиллагы үнэлгээний хороо дахиж хуралдахдаа юуг мь хууль зүйн үндэслэлтэй авч хянаж, шалгасан гэдэг зүйлийг бид өнөөдрийг болтол хариуцагчийн тайлбараас ч тэр, гуравдагч этгээдийн тайлбараас ч огт харж чадахгүй байгаа. Ердөөсөө л автоматаар явж байгаа зүйлүүд шиг. “Өө, санал нэг байна, тийм байна. Opendata-аас харчих байсан байна”, “Өө, гуравдагч этгээдийн дүрэм нь манай веб сайтад нээлттэй байдаг болохоор ороод харчих байсан юм уу” гэдэг хууль зүйн үндэслэл гэдэг юмаа орхигдуулаад байна.
Тэгэхээр түрүүн хариуцагчийн төлөөлөгчөөс асуусан “Эрх ашиг чухал юм уу, хуульд үндэслэх нь чухал юм уу?” гэдэгт хэдий байгууллагын эрх ашиг зөв чөлөөтэй боловч худалдан авах ажиллагы гол зарчим нь хямд үнээс урьдчилаад, тэгш өрсөлдөх боломж буюу ирж байгаа тендерийн материалуудыг ягштал, хууль зүйн үндэслэлтэй тулгаж хараад, үнэлгээний хороо ажиллах ёстой. Захиалагч ч гэсэн үүн дээр хайхрамжгүй хандаад байсан. Тэгээд гэрээ байгуулагдаад бараг 6 сар болчихлоо. Захиалагчийн эрх ашиг, нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хохирсон. 6 сарын нөхөн төлбөр нөхөн төлбөр, гэрээ, дын үнэлгээний хороо дахиж хуралдаад манайхыг шалгаруулаад, гэрээ байгуулагдаад явлаа гэж бодоход манай байгууллагын эрх ашиг эергээр сэргэж байгаа л нөхцөл байдал.
Өнөөдрийг хүртэл 6 сарын хугацд бид нар шүүхийн процесс, Сангийн яам гэж явсаар байгаад өнөөдрийг хүртэл бид нар хохироод л яваад байгаа.
Бид нар хуульд нийцсэн тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан баримт ирүүлсэн мөртөө худалдан авах ажиллагд шалгараагүй, өөр этгээдэд буюу ТШЗ-д заасан баримтаа ирүүлээгүй хүнийхд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр дээр л гомдоод байгаа. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа.
Захиалагчийн эрх ашиг болон хариуцагчийн эрх ашиг, нэхэмжлэгчийн эрх ашиг энэ шүүхийн шийдвэрээс хамаараад бүрэн сэргээгдэх боломжтой гэж үзэж байна” гэв.
3.3.Хариуцагч “З т тав” ОНӨААТҮГ болон Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “1."З т тав" ОНӨААТҮГ-ын захирлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалаар 2026 оны худалдан авах ажиллагы төлөвлөгөөг баталсан.
Төлөвлөгөөний хүрээнд захирлын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар тушаалаар "Дын үйлчилгээ" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо"-г таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Үнэлгээний хорооны хурлаар "Дын үйлчилгээ" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг"-ийг боловсруулан захиалагчаар батлуулж "З т тав" ОНӨААТҮГ-ын дын үйлчилгээ авах ажлын даалгаврын хамт 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олон нийтэд төрийн худалдан авах ажиллагы нэгдсэн систем www.tender.gov.mn-д тендерийн баримт бичиг, урилгыг нийтэлсэн.
Тендер шалгаруулалтыг хүлээн авах эцсийн хугацаас өмнө буюу 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "Номин д" ХХК-аас цахим системээр тодруулга ирүүлсний дагуу 2026 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хариуг хугацд нь цахим системд оруулсан.
Тендер шалгаруулалтыг товлосон хугацдаа буюу 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цаг хүртэл тендерийн материалыг хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09:05 цагт төрийн худалдан авах ажиллагы нэгдсэн систем www.tender.gov.mn -ээр нээхэд "У******* х******* д" ХХК, "М д" ХХК, "М******* д" ХХК, "Х д" ХХК, "А*** д" ХК-ууд санал ирүүлсэн.
Дээрх оролцогчдын татвар, нийгмийн дын өр төлбөргүй тухай лавлагаа, шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй тухай лавлагаа, санхүүгийн тайланг зэргийг тендер нээсэн өдрийн байдлаар системээс татаж авсан.
Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж "Дын үйлчилгээ" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж "А*** д" ХК-д гэрээ байгуулах эрх олгож, "Х д" ХХК, "М******* д" ХХК-уудад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан "...шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай...", "У******* х******* д" ХХК, "М д" ХХК-д мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан
"...шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах..." тухай тус тус үнэлгээний хорооны тайлан, дүгнэлт гарч зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн албажуулсан.
Үүний дагуу тендерт оролцогчдод мэдэгдлийг төрийн худалдан авах ажиллагы нэгдсэн систем www.tender.gov.mn-ээр 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлэн нийтэлсэн. 2. Сангийн яам тендерийн оролцогч "Х*******" ХХК-аас гаргасан гомдлын дагуу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03/1197 дугаар албан бичгийг 02 дугаар сарын 27-ны өдөр цахимаар ирүүлж тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн тул тендер шалгаруулалтын холбогдох материалыг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд цахимаар хүргүүлсэн.
Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 09-ны өдөр гомдол хянасан тухай 03/1575 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн шийдвэр ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах гэж заасны дагуу үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж Сангийн яамны шийдвэрийг үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг үргэлжлүүлэн дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ", мөн хуулийн 4.1.22-т заасны дагуу үнэлгээний хороо хуралдаж тендер шалгаруулалтыг хянан үзэж, дахин үнэлгээ хийн шаардлагад нийцсэн тендерүүдийн хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн "Ард д" ХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай тайлан дүгнэлт гарч зөвлөмжийг захиалагч (газрын захирал)-д хүргүүлэн албажуулсан.
Тендерт оролцогчдод мэдэгдлийг төрийн худалдан авах ажиллагы нэгдсэн систем www.tender.gov.mn-ээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэгэн зэрэг хүргүүлэн нийтэлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хүрээнд оролцогчдоос ирүүлсэн тендерийг хянан үзэж "А*** д" ХК, "Х*******" ХХК-ийн тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 27.7-д заасны дагуу үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн "А*** д" ХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж "Х*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай үндэслэлээр мэдэгдсэн болно.
Мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногт тендерт оролцогчдоос Сангийн яаманд дахин гомдол гараагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу бусад оролцогч нарт нэгэн зэрэг мэдэгдэж, "Дын үйлчилгээ"-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан оролцогч "А*** д" ХК-тай 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр талууд ЗТ5/34 дугаартай гэрээг байгуулан баталгаажуулсан. Тус үйлдвэрийн газрын үнэлгээний хороо нь хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*******баатар шүүх хуралдд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ шаардлага нь нэхэмжлэлд дурдагдсан нууцлал, дүрэм ирүүлээгүй асуудал, гэрээний драфтын асуудлууд, гэрээ байгуулсан гэх зэрэг 5 асуудлаар маргаад байх шиг байна.
Бид нар энэ тендерийг шалгаруулахдаа үндэслэлүүд нь хууль зөрчөөгүй байна гэж үзээд шалгаруулчихлаа.
Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх, захиалга шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-д заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж хуу4льчилсан. 11.4 дээр нь болохоор захиалагчийн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулах баримт бичигт за гэсэн. 11.4.1-д манайх ч гэсэн харьцуулахгүй юм байна. Манай байгууллагын эрх ашгийг эдний компанитай гэрээ байгуулснаар зөрчсөн гэдгийг сайн ойлгохгүй байна. Гэхдээ манайх ч гэсэн дүрмээрээ ашгийн төлөөх аж ахуйн нэгж. Тэгэхээр энэ хоёр компанийн тендерийг бид адилхан шаардлагад нийцсэн тендер байна гэдгийг үнэлчихсэн.
Нууцлалын асуудал, дүрэм ирүүлээгүй гэдгийг зөндөө тайлбарласан.
Энэ хоёрын гэрээний үнийн дүн дээр 32,657,327 төгрөгийн л асуудал байдаг. Та нар бид нарын эрх ашгийг зөрчөөд байна гээд байна. Та нар бас энэ гэрээгээр ашиг олох гээд байгаа. Тэгвэл бидний ашиг нь 32,657,327 төгрөг.
Тэгэхээр бид яахаараа заавал 330,000,000 төгрөгийн үнэтэй тендерийг ижилхэн шаардлагад нийцсэн тендерээс өндөр дүнтэйг нь сонгож авах ёстой юм. Бид бүрэн эрхээрээ үнэлгээний байгууллага. 297,000,000 төгрөгийн санал өгсөн гуравдагчийн ирүүлсэн тендер нь сайн тендер байна гэж хуулиараа үнэлсэн гэдгийг л хэлэх гээд байгаа юм.
Иймд нэхэмжлэгч тал шүүх рүү манайх л зөв гэсэн утгатай үг, үсэг хэлэхгүй байхыг хүсье.” гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдд гаргасан нэмэлт тайлбартаа: “Та хэд энэ 2 мэдэгдлийг яг адилхан, оноог нь өөрчлөөд өгчихлөө гээд байна. Түүн дээр бас тайлбар хэл гэж бичвэл, үнэлгээний хорооны ажиллах журам дээр хурлын тэмдэглэлийг нь Сангийн сайдаас батлаад өгсөн. Оролцогчид олгох мэдэгдэл маягт манай Төрийн худалдан авах ажиллагы газраас баталсан нэгдсэн загвараар явдаг. 28.1.2 чинь тендерт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байхад татгалзаагүй үндэслэлийг л тайлбартаа яриад байгаа. Үнэ, нэр дээр хоёрт орчихлоо гэж байхад тэнд тайлбар бичих ямар ч шаардлага байхгүй. Учир нь шаардлагад нийцсэн байна гэдэг өмнөх шийдвэр нь хэвээр гарчихсан учир огноо нь өөрчлөгдвөл яг л адилхан мэдэгдэл явахаас өөр зам байхгүй болчхож байгаа. Хэрвээ 28.1.3-аар татгалзвал нарийвчилсан тайлбартай. Бид нарт ганцхан хуудас цаас өгснийг ч өгөөгүй гээд олон нийтэд нээлттэй, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргэгдсэнээс хойш ажлын 6 хоногийн дотор тендерийн цахим систем дээр “Х Д” ХХК-д бүрэн нээлттэй, ил тод, “А*** Д” ХК-д материал харагдаад, бүхэл бүтэн 3,400 хуудас материал байсныг бүгдийг нь хараад бүрэн хэрэгжүүлж, хуульд нийцүүлэн ажилласан гэж үзэж байна. Нэг л хуудас цаас өгсөн нь алдсан мэдэгдлээ үнэлээгүй мэтээр, дахиж өгсөн, хайхрамжгүй хандлаа гэсэн ойлголтыг үгүйсгэж байна.
Бид нар хууль, журамд нийцүүлэн, хамгийн сайн тендерийг шалгаруулан, хамгийн бага үнэтэй “Ард Д” ХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг зөв гэж үзэж байна.” гэв.
3.6. Гуравдагч этгээд “А*** д” ХК шүүхэд гаргасан тайлбартаа:
“А*** д ХК нь З т тав ОНӨААТҮГ-аас зарласан тендерт оролцож шалгарсан нь хууль бус үйл ажиллагаа байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх мэдэгдэлд "Эрсдэлтэй ажлын байр /хэвийн бус нөхцөлтэй ажлын байр/-нд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн дын үйлчилгээ" үзүүлэгчийг сонгон шалгаруулах, ИН******* дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй болохыг мэдэгдэж байна. Шалгараагүй тухай тайлбар хэсэгт: 1. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл болох байгууллагын дын гэрээг нууцлалтай ирүүлсэн тухайд.
Дын гэрээнд даатгуулагч, харилцагч байгууллага, гэрээний дугаар, гэрээний дүн зэрэг гуравдагч этгээдийн болон байгууллагын нууцад хамаарах мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд эдгээр мэдээллийг гэрээний талуудын зөвшөөрөлгүйгээр задруулах нь нууцлал хадгалах үүрэгтэй зөрчилдөх эрсдэлтэй.
Байгууллагын нууцын тухай хуулиар байгууллага өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор, шударга өрсөлдөөнд давуу талаа хадгалах шаардлагатай мэдээллийг нууцалж хамгаалах боломжтой бөгөөд тухайн нууцтай албан үүргийн хүрээнд танилцсан этгээд уг нууцыг чанд хадгалах үүрэгтэй. Иймээс оролцогч нь гуравдагч этгээдтэй байгуулсан дын гэрээг нууцалж ирүүлсэн нь тендерийн шаардлага хангаагүй гэж шууд үзэх үндэслэл болохгүй.
Тендерийн баримт бичгийн ТШЗ 25.5 Бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно гэж байдаг бөгөөд Ард д ХК-ийн зүгээр тендерийн баримт бичгийн бүх материалыг нууцалж илгээгүй тул энэ шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Дын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 Монгол улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх гэж заасан нь даатгагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.
Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
81.1.3 даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээд гэж заасан байдаг.
81.2. Дараахь тохиолдолд энэ хуулийн 81.1 дэх хэсэг хамаарахгүй:
81.2.1. тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
Дээрхээс үзэхэд ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай мэдээлэл болох байгууллагын дын гэрээг нууцалж илгээсэн нь зөрчил гаргасан гэж шууд үзэх боломжгүй юм.
2. Гэрээний төслийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хэрэв даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөрийг хугацд нь олгоогүй тохиолдолд хоног тутам олгогдох нөхөн төлбөрийн 0,05 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө гэж захиалагч талд олгох алдангийн хэмжээг 16.6 дахин бууруулж олгохоор оруулсан гэх тухайд:
Манай компанийн зүгээс тендер шалгаруулалтын баримт бичгийн гэрээний тусгай нөхцөлийн 10.21-д заасан "Нийлүүлэгч төлөх алданги" хэсгийн "Алданги тооцох эсэх: Тийм" гэсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрч тендерийн саналаа ирүүлсэн болно.
Харин тендер шалгаруулалтын баримт бичигт хавсаргаж өгсөн дын гэрээ нь тухайн төрлийн дын бүтээгдэхүүний ер*******ий мэдээллийг агуулсан загвар гэрээ бөгөөд захиалагчид мэдээлэл болгож танилцуулах үүднээс хавсаргаж илгээсэн болно.
Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан гэрээний тусгай нөхцөл, захиалагчийн тогтоосон шаардлага нь оролцогчийн мэдээлэл болгон хавсаргасан бүтээгдэхүүний загвар гэрээний нөхцөлөөс давуу хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, оролцогч нь тендерт оролцохдоо захиалагчийн тогтоосон гэрээний нөхцөл, тендер шалгаруулалтын заавар, гэрээний тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн тендерийн баримт бичгийн 201-206 дугаар хуудаст Дын үйлчилгээ үзүүлэх аргачлалын танилцуулга хэсэгт дээрх 5 төрлийн дын нөхөн төлбөрийн хэмжээ бүгд 100% гэж тусгасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй дын гэрээ нь тендерийн баримт бичгийн 16 дугаар хуудаст Дын гэрээний төсөл нэртэйгээр хавсаргагдсан байдаг бөгөөд энэ нь захиалагчтай шууд байгуулах гэрээ биш гэдгийг дахин дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмнөх тайлбартаа болон саяын нэмэлт тайлбартаа хэлсэн “ганцхан надад ийм мэдрэмж төрүүлээгүй юм байна” гэдгийг хариуцагчийн төлөөлөгч бас хэллээ. Энэ шүүхийн шийдвэр л манай эрхийг эргээх гээд байна, ингээд л шийдээд өгчих гээд шүүгчид нөлөөлөх гээд байгаа юм шиг яриад байна. Хуульч хүний хувьд энэ асуудал байж боломгүй тайлбар гэж үзэж байна. Дээрээс нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай нэхэмжлэлдээ дурдсан байгаа.
Захиалагч энэхүү гэрээ байгуулах, эрх олгох шийдвэр нь шалгарсан байгууллагын хууль бус үйл ажиллагааг дэмжиж байна гэж бидний зүгээс үзэж байна. Бид нар хууль бусаар энэ тендерт оролцоогүй. Хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Шүүх дээр бусдыг гүтгэх, нөлөөлөх гэсэн аргаар нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах гээд байгаа юм шиг ёс зүйгүй байж болохгүй гэж хэлмээр байна” гэв.
3.8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулчихвал дахин үнэлгээ хийлгээд эрх нь хэрхэн сэргэхийг тодорхойлохдоо манайх 2-т байсан учраас шалгарч магадгүй, яг шалгарах ёстой байсан гэж үзэж байвал анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага өөр байх байсан. Тэгэхээр одоо яриад байгаа нь шалгарч магадгүй, шалгарах байх гэдэг таамаглалын шинжтэй юмнууд яваад байна. Үнэхээр эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгочихоор манай эрх ашиг бас тэнд зөрчигдөөд явчхаж байгаа. Ингээд 6 сарын хугац дахь 2 талын ажил, нөхөн төлбөрийг 100%-аар тооцсон төлбөрүүд дахиад ажил болно. Эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгоод үнэлгээг дахин хийхээр дахиад үнэлгээний хороо байгуулагдаад үнэлгээгээ хийнэ. Тэгэнгүүт танайх яг шалгарах байсан гэдэг нь баталгаатай биш. Танай баримт бичгийг ч гэсэн эхнээс нь дахиад л бүх шаардлагатайгаа тулгаад явна. Тэр үед ямар зөрчил гарч ирэхийг мэдэхгүй. Тэгэхээр тухайн үед танай шүүхийн шийдвэр танай талд гараад эрх олгосон шийдвэрийг хүчингүй болговол дахиад үнэлгээ хийх үед танай эрх сэргэхгүй буюу шалгарахгүй байх магадлал бас байгаа. Тэгэхээр манайх шалгарах боломжтой байсан гэдэг магадлалын байдлаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралд дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч “Х д” ХХК нь “З т т***” ОНӨААТҮГ, тус газраас зарласан Дын үйлчилгээ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““З т т***” ОНӨААТҮГ-аас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/254 дугаар мэдэгдэлд заасан “А*** д” ХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендерт оролцогчдоос хүргүүлсэн тендерийн материалыг ТШӨХ-д заасан шаардлагад нийцсэн эсэхийг дахин үнэлгээ хийх замаар тогтоохыг “З т т***” ОНӨААТҮГ-ын үнэлгээний хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч хууль, журамд заасан гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч заавал биелүүлнэ гэснийг зөрчсөн, гуравдагч этгээдийн тендер нь тендерийн баримт бичигт бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно гэж заасныг зөрчиж ижил төстэй гэрээний мэдээллийг нууцлалтай ирүүлсэн, мөн гэрээний төсөлд алдангийн хэмжээг гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээнээс өөрөөр тусгасан, гэрээний заалтууд нь захиалагчийн ажлын даалгаварт заасан шаардлагад нийцээгүй, компанийн дүрмийг хавсарган ирүүлээгүй бол тендерээс татгалзахаар заасан байхад шаардлагад нийцсэн гэж үзэж, үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан, тендерийг хуулийн болон тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу үнэлээгүй нь Захиргы ер*******ий хуульд заасан хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг тус тус зөрчсөн” гэж,
1.3.Хариуцагчаас “...тендерийн баримт бичигт эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл байгаа бол хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл ирүүлэхийг шаардсан бөгөөд “А*** д” ХК-аас энэ тухай мэдэгдлийг албан бичгээр ирүүлсэн байснаас гадна оролцогч бүх материалыг нууцлаагүй зөвхөн ижил төстэй гэрээний мэдээлэл, удирдлагын иргэний үнэмлэхийг нууцалсан байсан, мөн оролцогчоос гэрээний ер*******ий болон тусгай нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг албан бичгээр ирүүлсэн бөгөөд тендерийн баримт бичигт гэрээний төсөл ирүүлэх шаардлага тавиагүй, нэмэлт баримт ирүүлсэн нь хуульд зааснаар татгалзах үндэслэл болохгүй, оролцогчийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг улсын бүртгэлийн нээлттэй цахим мэдээллээс шалгасан тул дүрэм шаардлагагүй гэж үзсэн, үүнийг Сангийн яамнаас үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн” гэж,
1.4.Гуравдагч этгээдээс “...хуулиар байгууллага шаардлагатай мэдээллийг нууцлах үүрэгтэй тул зөвхөн гэрээний мэдээллийг нууцалж, тендерт гэрээний тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн саналаа хүргүүлсэн, хавсаргаж өгсөн дын гэрээ нь ер*******ий мэдээллийг агуулсан загвар гэрээ байсан, ажлын даалгаварт заасан 5 төрлийн дын ажлын нийцлийн хүснэгт, үйлчилгээ үзүүлэх аргачлалын танилцуулгад нөхөн төлбөрийн хэмжээг тусгаж, гэрээний ер*******ий болон тусгай нөхцөл, техникийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч баталгаажуулан илгээсэн” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
Хоёр. Маргы үйл баримтын тухайд:
2.1. “З т т***” ОНӨААТҮГ-аас ЗТТ/******* дугаартай “Дын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зарлаж, Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 02 дугаар хуралдаар тендерийг хянан үзсэнээр “А*** д” ХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж захиалагчид хүргүүлсэн бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/155 дугаар мэдэгдлээр тендерт оролцогч “А*** д” ХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 01/154 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч “Х*******” ХХК-д шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
2.2. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “Х*******” ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам уг гомдлыг хянан үзээд 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/1575 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.
2.3. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж 03 дугаартай тэмдэглэлээр “А*** д” ХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “З т т***” ОНӨААТҮГ-аас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/254 дүгээр албан бичгээр “Х*******” ХХК-д шалгараагүй талаар, мөн өдрийн 01/257 дугаар албан бичгээр “А*** д” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
2.4. Энэхүү мэдэгдлийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “З т т***” ОНӨААТҮГ болон “А**** д” ХК-ийн хооронд D262246012 тоот Дын гэрээ байгуулагдсан байна.
Гурав. Маргы хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.17-д “"тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.” гэж заажээ.
3.2. Марг бүхий Дын үйлчилгээ авах тендер сонгон шалгаруулалтын зааварчилгы 8 дугаар зүйл. “Тендер шалгаруулалтын баримт бичгийн агуулга”-ын 8.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичиг нь дор дурдсан бүлэг болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бүрдэнэ”, VI Бүлэг. “Гэрээний нөхцөл” гэж, 8.2-т “Захиалагч тендер шалгаруулалтын үр дүнд нийлүүлэгчтэй гэрээ байгуулахад Тендер шалгаруулалтын баримт бичгийн VI бүлэг дэх гэрээний нөхцөлийг баримтална” гэж, харин VI дугаар Бүлэг дэх Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 10.21-д “Нийлүүлэгчийн төлөх алданги: Алданги тооцох эсэх: Тийм, Алдангийн хувь: Хугацаа хоцорсон хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0.3 хувь байна” гэж тус тус заасан байна.
3.3.Хэрэгт цахим хэлбэрээр авагдсан гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзэхэд, “А*** д” ХК нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/26/61 тоот албан бичгээр “...ЗТТ/******* дугаартай нээлттэй тендер шалгаруулалтад шалгарсан тохиолдолд Гэрээний ер*******ий нөхцөл, Гэрээний тусгай нөхцөл, Техникийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч буйг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг[1], мөн тендерийн баримт бичгийн маяг-1-ийн дагуу илгээсэн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/26/112 тоот албан бичгээр[2] “...1. Тендерийн баримт бичиг, түүнд заасан гэрээний ер*******ий нөхцөл /Гэрээний ер*******ий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягт/-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон” гэх тайлбар, тодорхойлолтыг ирүүлжээ.
3.4. Хуулийн дээрх зохицуулалтаар захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн бүрдэл болох гэрээний нөхцөлийг боловсруулан батлахаар хуульчилсан бөгөөд захиалагч тендерийн баримт бичгийн бүрдэл болох гэрээний нөхцөлд алдангийн хувь хэмжээг хугацаа хоцорсон хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0.3 хувь байхаар заасан байна. Харин оролцогч болох “А*** д” ХК-аас гэрээний ер*******ий болон тусгай нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч оролцохоо дээрх албан бичгүүдээр илэрхийлсэн нь тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх” гэж заасанд нийцсэн байна.
3.5. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж зааснаар Үнэлгээний хороо тендерийн баримт бичгээр шаардаагүй нэмэлт материал буюу гуравдагч этгээдийн ирүүлсэн гэрээний төслийг хянан үзэж, үнэлэх байдлаар оролцогчийн тендерээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийг гэрээний нөхцөлийг дордуулсан гэрээг хүлээн зөвшөөрч, шалгаруулсан гэж буруутгах үндэслэлгүй.
3.6. Учир нь тендер шалгаруулалтын зааварчилгы 39.1, 39.2-т зааснаар захиалагч гэрээний нөхцөлийг эцэслэн нөхөж оролцогчид хүргүүлэх бөгөөд шалгарсан оролцогч захиалагчаас ирүүлсэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан захиалагчаас шаардсан хугацы дотор хүргүүлэхээр заасан тул оролцогчоос ирүүлсэн гэрээний төсөл нь тухайн тендерт аливаа байдлаар үр дагавар үүсгэхгүй, ач холбогдолгүй гэж үзнэ.
3.7. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т “ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: б/Ажлын даалгаварт заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримтыг ирүүлнэ. в/ Ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх аргачлал, төлөвлөгөөг гарган баталгаажуулж ирүүлнэ, ...Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заажээ.
3.8. Мөн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад тусгасан захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан “Дын үйлчилгээ авах ажлын даалгавар”-т гүйцэтгэгчээс авах үйлчилгээнд Барилга, байгууламжийн д, Тоног төхөөрөмжийн д, Тээврийн хэрэгслийн д, Жолоочийн хариуцлагын албан журмын д, Гэнэтийн ослын д гэсэн 5 төрлийн дын үйлчилгээг заасан байна.
3.9. Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн 6 дугаар хавсралтад[3] ажлын даалгаврын нийцлийн хүснэгтийг Барилга, байгууламжийн д, Тоног төхөөрөмжийн д, Тээврийн хэрэгсэл, Жолоочийн хариуцлагын д, Гэнэтийн ослын д тус бүрээр баталгаажуулсан байх бөгөөд түүнд захиалагчийн шаардлагын дагуу дын бүх эрсдэлүүдийн нөхөн төлбөр олгох хувь хэмжээг тус бүрд 100% байхаар тусгасан байна. Мөн дээрх 5 төрлийн дын “Нөхөн төлбөр олгох нөхцөл, хамгаалалт”-ын талаар тусгасан хүснэгтэд нөхөн төлбөр олгох хувь хэмжээг тус бүрд 100 хувь гэж, үйлчилгээ үзүүлэх хуваарьт мөн 5 төрлийн дын үйлчилгээг зааж, техникийн тодорхойлолт, дын гэрээ болон үйлчилгээ үзүүлэх аргачлал, ажлын хөтөлбөрт заагдсан бүх эрсдэлд нөхөн төлбөр олгох шаардлагын хувь болон даатгагчийн нөхөн төлбөр олгох хувийг 100% байхаар тодорхойлж, дын үйлчилгээ үзүүлэх хугацы график, хуваарь, үйлчилгээ үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалыг танилцуулгын хамтаар ирүүлсэн[4] байх тул гуравдагч этгээдийг Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
3.10. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан оролцогчоос шаардаагүй баримт болох “Гэрээний төсөл”-ийг хянан үзэх, үнэлэх хуулийн үндэслэлгүй тул энэ нь гуравдагч этгээдийг тендерийн баримт бичгийн техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангаагүй гэж үзэж, тендерээс татгалзах үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд хариуцагчаас “А*** д” ХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/26/61 тоот “Гэрээний ер*******ий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа тухай” мэдэгдэл, тендерийн баримт бичгийн маяг-1 дагуу илгээсэн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/26/112 тоот албан санал болон ажлын даалгаврын нийцлийг хүснэгтээр баталгаажуулан ирүүлсэн баримтуудыг үндэслэн гуравдагч этгээдийг тус шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
3.11. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-д “Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт: 1. ...хуулийн 7 дугаар зүйлд заасан ер*******ий шаардлага хангасныг нотлох баримт бичиг, 2. Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл, 3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл байгаа бол хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл ирүүлэх; 4. Бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно” гэж заажээ.
3.12. Үүнээс үзэхэд тендерт оролцогч нь ер*******ий шаардлага хангасныг нотлох баримт бичиг болон маягтын дагуу илгээсэн мэдээллийг ил болгон ирүүлэхийг шаардсан байх бөгөөд хэрэв тухайн баримтад хүний эмзэг мэдээлэл хамаарах мэдээлэл байгаа бол түүний ил болгоогүй хууль зүйн үндэслэлийг тайлбарлах ба дээрх бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болгохоор заасан байна.
3.13. Хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгүүд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “А*** д” ХК нь тендерийн бичиг баримтдаа Маягт 4. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл, Маягт 5. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл, Маягт 6. Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл, Маягт 7. Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт-ыг[5] бүрэн хөтөлж бүртгэн, ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд тусгагдсан “К******* Э*******” ХХК-тай байгуулсан Хөрөнгийн дын гэрээний хуулбарыг[6] захиалагчид хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ” гэж заасныг хангасан гэж үзэхээр байна.
3.14. Учир нь Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагыхаа дагуу олж мэдсэн хүний эмзэг мэдээллийг байгууллагын нууцын нэгэн адил хамгаална” гэж, Дын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх нь даатгагчийн үүрэг гэж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д хүний хувийн мэдээлэлд хүний эмзэг мэдээлэл хамаарахаар заасан бол 4.1.12-д хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг тодорхойлсон. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах зарчмыг баримтална”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “энэ хуулийн 4.1.12-т заасан хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” тус тус заасан.
3.15. Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу “А*** д” ХК-аас зөвхөн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэлд тусгасан “Э*******” ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн дын гэрээг нууцалж, энэ талаар 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/26/80 дугаар албан бичгээр “...Бид харилцагч, даатгуулагчдынхаа мэдээллийг нууцлах үүргийг Иргэний хуулийн 43 дугаар бүлэг /дын тухай хууль/, Байгууллагын нууцын тухай хууль болон Хувь хүний нууцын тухай хууль, мөн даатгуулагчтай байгуулсан Дын гэрээний үндсэн үүргийн дагуу хүлээдэг учир дын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбаруудыг нууцлан илгээж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдэл хүргүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ”, 22.6.3-д “энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл” гэж заасанд нийцсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
3.16. Тухайн тохиолдолд, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд оролцогч бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болгохоор тодорхой заасан, харин гуравдагч этгээдийн тухайд тендерийн бүх материалыг бус хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээг нууцалж, энэ талаар хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдлийг хүргүүлсэн байх тул энэ нь оролцогчийн тендерээс шууд татгалзах үндэслэл болохооргүй байна.
3.17. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдийн талаар Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1575 дугаар албан бичгээр дүгнэж, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагч Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж марг бүхий шийдвэрийг гаргасан, тус шийдвэр нь дээрх байдлаар тендерийн баримт бичгийн шаардлага, хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байх тул хариуцагчийг дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.
3.18. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2-т “Ер*******ий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичиг” гээд 5-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг магадлахад шаардлагатай хуульд заасан албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээдийн мэдээллийг тендерт хавсарган ирүүлнэ. Мөн хуулийн этгээдийн дүрэм, түүнтэй холбогдох мэдээллийг тендерт хавсарган ирүүлэх шаардлагатай. ...Дээрх баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзана” гэж заажээ.
3.19. Гуравдагч этгээд нь дээрх шаардлагын дагуу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/26/67 тоот албан бичгээр[7] “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг магадлахад шаардлагатай хуульд заасан албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд байхгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт хавсарган захиалагчид хүргүүлсэн байна.
3.20. Энэ талаарх захиалагчийн шийдвэрийг хянасан Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1575 дугаар албан бичигт “...хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасан. “Ард д” ХК-ийн дээрх мэдээллийг улсын бүртгэлийн систем (http://opendata.burtgel.gov.mn)-ээс хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж шийдвэрлэжээ.
3.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ер*******ий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Оролцогчийн ер*******ий шаардлагыг магадлахад хуулийн 26.2-т заасныг баримтална”, 4.2-т “Оролцогчийг ер*******ий шаардлага хангах эсэхийг магадлах баримт бичиг, мэдээллийн хүрээг хуулийн 26.2-т заасан тул оролцогч ер*******ий шаардлагыг хангахгүй гэж үзэх бодитой үндэслэл байгаагаас бусад тохиолдолд тухайн баримт бичиг, мэдээллээс өөр эх үүсвэрээс баримт шаардах, тодруулах ажиллагаа явуулахгүй” гэж тус тус заажээ.
3.22. Үүнээс үзвэл захиалагч нь цахим системээр дамжуулан шалгах боломжтой, эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэлд хамаарах баримтыг оролцогчийн ер*******ий шаардлагыг магадлахаар шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул хуулийн этгээдийн дүрэм хавсарган ирүүлээгүй нь тухайн тендерээс татгалзах үндэслэл биш байна.
3.23. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн http://opendata.burtgel.gov.mn нээлттэй цахим системээс оролцогч хуулийн этгээдийн үндсэн мэдээлэл болон хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэл, үйл ажиллагы чиглэлийн мэдээлэл, эцсийн өмчлөгчийн мэдээллийг шалгаж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, түүнтэй хамаарал бүхий этгээд байгаа эсэхийг магадлах боломжтой тул хариуцагчаас Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.2.5-д заасан баримтыг цахим системээр дамжуулан шалгасныг буруутгах үндэслэлгүй байна.
3.24. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж тус тус заажээ.
3.25. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх бөгөөд шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхэд харьцуулах үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгохоор хуульчилсан.
3.26. Үүнээс үзвэл хариуцагч нь тендерийн баримт бичгийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тендерийг үнийн саналаар эрэмбэлж, үнийн дүнгээр 1-т эрэмбэлэгдсэн “А*** д” ХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлэх тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтууд болон худалдан авах ажиллагы үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцсэн байна.
3.27. Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргы байгууллагын хууль бус үйл ажиллагы улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргы хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргы хууль бус үйл ажиллагы улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргы хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ.” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргы акт, захиргы гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.4-д “захиргы актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргы акт гаргахыг тухайн захиргы байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар шүүхэд нэхэмжлэл хангагдах урьдчилсан нөхцөл нь тухайн захиргы акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд шүүхийн журмаар сэргэж, хамгаалагдах боломжтой байх учиртай.
3.28. Дээрх байдлаар нэгэнт марг бүхий тендерт үнийн саналаар 2-т эрэмбэлэгдсэн нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол, хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн ЗТТ/******* дугаартай “Дын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг мөн хангах боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн З т т***” ОНӨААТҮГ, З т т*** ОНӨААТҮГ-н 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар тушаалаар байгуулагдсан Дын үйлчилгээ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гаргасан ““З т т***” ОНӨААТҮГ-аас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/254 дугаар мэдэгдэлд заасан “Ард д” ХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендерт оролцогчдоос хүргүүлсэн тендерийн материалыг ТШӨХ-д заасан шаардлагад нийцсэн эсэхийг дахин үнэлгээ хийх замаар тогтоохыг “З т т***” ОНӨААТҮГ-ын үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргы хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргы хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА