2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/11008

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 11 сары28 өдөр

191/ШШ2025/11008

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, ******* ******* овогт *******ийн *******/РД: *******/-д холбогдох,

 

49,610,954.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 49,610,954.81 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...**************ны нэхэмжлэлтэй Д.******* 49,610,954.81 төгрөгийг доорх графикийн дагуу төлж барагдуулахаар эвлэрч байна.

2025.12.10 3,000,000

2026.01.10 3,000,000

2026.02.10 3,000,000

2026.03.10 3,000,000

2026.04.10 3,000,000

2026.05.10 3,000,000

2026.06.10 5,000,000

2026.07.10 5,000,000

2026.08.10 5,000,000

2026.09.10 5,000,000

2026.10.10 5,000,000

2026.11.10 6,610,954 төлж дуусгана. Дээрх графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад татгалзахгүй. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Д.*******д холбогдуулан 49,610,954.81/дөчин есөн сая зургаан зуун арван мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Д.*******д холбогдуулан 49,610,954.81/дөчин есөн сая зургаан зуун арван мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.******* 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000/гурван сая/ төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000/таван сая/ төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000/таван сая/ төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000/таван сая/ төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000/таван сая/ төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000/таван сая/ төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 6,610,954/зургаан сая зургаан зуун арван мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч Д.*******ий зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406,005 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 203,002.5 төгрөг, хариуцагч Д.*******ээс 203,002.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ