2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/11009

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 11 сары28 өдөр

191/ШШ2025/11009

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,

 

17,020,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...17,020,741 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний цалингийн орлого зээл төлөхөд хүрэлцээгүй шалтгааны улмаас зээлийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар нийт 17,020,741 төгрөг төлөхөөр болсон байна.

Дээрх 17,020,741 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөх хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

2025.12.31-ний өдрийн дотор 6,020,741 төгрөг,

2026.01.30-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.02.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.03.30-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.04.30-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.05.30-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.06.30-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.07.30-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.08.30-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлөх хүсэлтэй байна.

Дээрх хуваарьт төлөлтийг цаг тухай бүрт төлж барагдуулах тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Л.*******д холбогдуулан 17,020,741/арван долоон сая хорин мянга долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Л.*******д холбогдуулан 17,020,741/арван долоон сая хорин мянга долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.******* нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,020,741/зургаан сая хорин мянга долоон зуун дөчин нэг/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,250,000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч Л.*******ы зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,054 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 121,527 төгрөг, хариуцагч Л.*******аас 121,527 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ