| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/11586/И |
| Дугаар | 191/ШШ2025/11010 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/11010
| 2025 он 11 сары28 өдөр | 191/ШШ2025/11010 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-д холбогдох,
16,541,486 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 16,541,486 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХК-д олгож өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний охин Б.*******д ******* *******наас гаргасан 16,541,481 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Б.*******д холбогдуулан 16,541,486/арван зургаан сая таван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Б.*******д холбогдуулан 16,541,486/арван зургаан сая таван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагч Б.*******ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,657 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 120,328.5 төгрөг, хариуцагч Б.*******ээс 120,328.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ