Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2026/0826

 

2026 09 21 128/ШШ2026/0826

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг да*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Н** ХХК /РД:50749/, 

Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б*******,

Маргааны төрөл: Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б*******ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б*******ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар:

2.1.Н** ХХК нь шатахууны жижиглэнгийн болон худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг.

2.2.Монополын эсрэг газраас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай дугаартай удирдамжийг баталжээ. 

2.3.Уг удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын танилцуулгаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч П ХХК, С** М ХХК, Н** ХХК, Ш тинг ХХК, Ш п ХХК, М т ХХК, Т** п ХХК, О** ХХК, У ХХК, М******* ХХК, А******* ******* ХХК, М ХХК, С ******* ХХК, Г** ******* н ХХК, Н** ХХК, У** ******* ХХК, Б ХХК, Х ******* ХХК, Н*** ХХК, Ш ө т ХХК, Г в М ХХК-ууд АИ-92 автобензиний үнийг хэлцэн тохиролцсон байж болзошгүй нөхцөл байдал хяналт шалгалтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах саналыг гаргасан.

2.3.Үүний дагуу Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э******* Н**  ХХК болон нэр бүхий 20 компанид холбогдуулан Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна.

2.4.Уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Нью ХХК АИ-92 автобинзений үнийг хэлэлцэн тогтооход дэмжин оролцсон зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б*******ын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын 1 хувьтай тэнцэх төгрөгөөр буюу 145,812,667.20 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2.5.Нэхэмжлэгчээс эс зөвшөөрч уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн гомдлын үндэслэлдээ: Манай компани нь нефтийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, жижиглэн болон бөөний борлуулалтын чиглэлээр 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Оросын Холбооны Улсын Р******* компанитай байгуулсан гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг татан авдаг. Монополын эсрэг газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Бүх төрлийн шатахуун импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай удирдамжийн дагуу худалдаа эрхлэгч 21 аж, ахуй эрхлэгчид холбогдуулан АИ-92 автобензиний үнийг 2025 оны 5 дугаар сард хэлэлцэн тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3 дахь хэсгийг зөрчсөн байж болзошгүй талаар хийсэн шалгалтаар манай компанийг АИ-92 авто бензинийн үнийг хэлцэн тогтооход дэмжиж оролцсон гэж үзэж Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б******* нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 145,812,667.20 /нэг зуун дөчин таван сая найман зуун арван хоёр мянга зургаан зуун жаран долоон төгрөг хорь/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Манай компанийн зүгээс дараах үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа болно.

Бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй тухайд, манай компани нь АИ-92 автобензиний үнийг 2022 оны дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 литрийг 2380 төгрөгөөр худалдаалж ирсэн бөгөөд энэ үнэ нь төр, хувийн хэвшлийн оролцоотой Үнийн зөвлөлийн шийдвэрээр тогтоосон зардал бага, газрын тосны томоохон аж ахуй нэгжүүдийн үнээс даруй 50 төгрөгөөр хямд үнээр борлуулж байсан. Дээрх хугацаанд манай компани өртөг үнийн мэдээлэлдээ тулгуурлан өөрийн гишүүнчлэлтэй холбоогоороо дамжуулаад АИ-92 авто бензиний үнийг нэмэхээс аргагүй нөхцөл байдалд байна гэдгийг Үнийн зөвлөлд уламжилж байсан. Бусад газрын тосны бүтээгдэхүүн жижиглэнгээр борлуулж буй компаниуд 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 200 төгрөгөөр нэмснээс болж манай шатахуун түгээх станцуудад зохиомол ачаалал үүсэж, нөөц, тээвэр гээд компанийн үндсэн үйл ажиллагаанд доголдол үүсгэхүйцээр худалдан авалтын хэмжээ эрс нэмэгдсэн бодит нөхцөл байдал, мөн алдагдалтай борлуулж байгаагаасаа шалтгаалан 2025 оны 05 дугаар сарын 24-ний өглөө жижиглэнгийн үнийг 2540 төгрөг болгож, 160 төгрөгөөр нэмсэн бөгөөд бусад аж ахуй нэгжүүдтэй хэлэлцсэн, дэмжсэн зүйл огт байхгүй. Харин ч 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Уул уурхайн яаман дээр болсон хурлын дараа АИ-92 авто бензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр жижиглэнгийн үнийг 2480 төгрөг болгон бууруулсан нь газрын тосны томоохон аж ахуй нэгжүүдийн үнээс даруй 110 төгрөгөөр хямд үнээр борлуулж байсан.

Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй болох тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь зөвхөн аж ахуй нэгжид торгууль ноогдуулах бус хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог. Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно гэж заасан заалтыг яг ямар хэлэлцээрээр, яг ямар үйлдлээрээ дэмжиж оролцсон гэж үзээд байгаагаа огт тогтоохгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бид Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-т засан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэж заасан хэлэлцээр хэзээ, хаана болсныг огт мэдэхгүйгээр хэрхэн дэмжиж оролцох билээ. Манай компанийн өмнө нь хийж байсан өөрсдийн судалгаа болон 2025 оны 5 дугаар сарын нөхцөл байдлаар 2024 оны 5 сард АИ-92 автобензиний татан авалтын өртөг: 1968, үйл ажиллагааны зардал 250, нийт өртөг 2,2187, борлуулалтын үнэ 2,340 (+5% ашиг) байсан бол 2025 оны 5 сард татан авалтын өртөг 2121, үйл ажиллагааны зардал 2757, нийт өртөг: 2396, борлуулалтын үнэ 2340 бөгөөд 567 төгрөгийн алдагдалтай борлуулж байсан бөгөөд 5%-ийн ашгийн түвшин хадгалах зорилгоор ш үнэ 2,540 болгон тогтоосон болно. Валютын ханшийн онтой харьцуулахад жилд 360 сая төгрөгөөр нэмэгдсэн, тээвэр, ложистикийн зардлын огцом өөрчлөлт 2024 онтой харьцуулахад 194.80 төгрөгөөр нэмэгдсэн, цалин хөлсний зардлын өмнөх өсөлт буюу Төмөр замын ачаа тээврийн үнэ, вагоны зам ашиглалтын хөлс, хадгалах савны түрээс, цахилгаан (+30%), дулаан, авто зам ашиглалт зэрэг дэд бүтэц, ложистикийн бүх зардал нэмэгдсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Аюултай ачаатай тээвэрлэгчид ул харьяалагдах болон түрээсэлж авсан вагоны зам ашиглалтын хөлс нэмэгдэж хүлээлгийн санамж нээгдсэн цагаас эхлэн вагон тус бүрээр зам ашиглалтын зардал цаг тутамд 5000 төгрөгөөр тооцогдож байна гэжээ.

3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2022 оны дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу 2 жил 2 сарын хугацаанд АИ-92 шатахууны үнийг Үнийн зөвлөлийн тогтоосон үнэ болох 2,380 төгрөгөөр тогтоож худалдаж байсан. Үнийн зөвлөлийн тогтоосон үнэ болон газрын тосны томоохон аж ахуйн нэгжүүдийн үнээс 50 төгрөгөөр хямд борлуулж байсан. Дээрх хугацаанд манай компанийн өртөг үнийн мэдээлэл дээр тулгуурлан АИ-92 шатахууны үнийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон талаар Үнийн зөвлөлд удаа дараа уламжилж албан тоот хүргүүлж байсан. Бусад газрын тосны бүтээгдэхүүн жижиглэнгээр борлуулж буй компаниуд 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлснээс болж манай шатахуун түгээх станцуудад зохиомол ачаалал үүсэж нөөц, тээвэр болон компанийн үндсэн үйл ажиллагаанд доголдол үүсэхүйц худалдан авалтын хэмжээ эрс нэмэгдэж алдагдалтай борлуулж буй бүтээгдэхүүний нөөц илт багассан. Улмаар манай компани 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр жижиглэнгийн үнийг 2,540 буюу 160 төгрөгөөс 200 төгрөгийн хооронд нэмсэн. Бусад компаниудтай хэлэлцэн тохирсон, дэмжсэн зүйл байхгүй. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Уул уурхайн яам дээр болсон хурлын дараа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг 2,480 төгрөг болгож 110 төгрөгөөр бууруулсан. Манай компани 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 110 төгрөгөөр бууруулж, 2,480 төгрөг болгосон. Тухайн үед Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын газрын тосны хэлтсийн албан тушаалтнуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлэгт энэ асуудал яригдсан. Тухайн хүмүүсийн зүгээс үнийн зөвлөлөөр шатахууны үнийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа бөгөөд үнийн зөвлөлийн шийдвэр гарах хүртэл хугацаанд үнийг бууруулахыг хүссэн. Үүний дагуу манай компани АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 110 төгрөгөөр бууруулсан. Шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь зөвхөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулахад бус, хуульд заасан журмын дагуу зөрчлийг шалган тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад оршино. Гэтэл манай компанид Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан хоригийг зөрчиж, гэрээ хэлцэл, картельд дэмжиж оролцсон гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан боловч яг ямар гэрээ, хэлцэл байгуулсан, хэнтэй ямар тохиролцоо хийсэн, ямар үйлдлээрээ уг гэрээ, хэлцэл, картелийг дэмжиж оролцсон болох нь шийтгэлийн хуудас болон зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материалд тодорхой тогтоогдоогүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д бараа, бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоохтой холбоотой хэлэлцээрийг хориглосон байдаг. Гэтэл манай компани бусад аж ахуйн нэгжтэй хэзээ, хаана, ямар нөхцөлөөр бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон болохыг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл, манай компани тодорхой аж ахуйн нэгжийг дэмжих, эсхүл бусад аж ахуйн нэгжтэй үнэ тохиролцох зорилгоор ямар нэгэн хэлэлцээрт оролцсон зүйл огт байхгүй. Манай компанийн үнийн шийдвэр нь өөрийн үйл ажиллагааны зардал, татан авалтын өртөг, зах зээлийн нөхцөл байдалд үндэслэн гаргасан бие даасан шийдвэр байсан. Тухайлбал, манай компанийн тооцоогоор 2024 оны 05 дугаар сард АИ-92 шатахууны татан авалтын өртөг 1,968 төгрөг, үйл ажиллагааны зардал 250 төгрөг, нийт өртөг 2,218 төгрөг байсан бөгөөд борлуулалтын үнэ 2,340 төгрөг, олцоогоор 5 хувийн ашигтай байсан. Харин 2025 оны 05 дугаар сард татан авалтын өртөг 2,121 төгрөг, үйл ажиллагааны зардал 275 төгрөг болж, нийт өртөг 2,396 төгрөгт хүрсэн. Нийт өртөг 2,396 төгрөг байхад борлуулалтын үнэ 2,340 төгрөг байсан. Тухайн үед манай компани АИ-92 шатахууны литр тутамд 56 төгрөгийн алдагдалтай борлуулж байсан. Үүнээс гадна 2024 онтой харьцуулахад валютын ханш 194 төгрөгөөр өссөн, цалин хөлсний зардал 360 сая төгрөгөөр нэмэгдсэн, тээвэр, логистикийн зардал огцом өссөн. Тухайлбал, төмөр замын ачаа тээврийн үнэ, вагоны зардал, ашиглалтын хөлс, хадгалах савны түрээс, цахилгааны зардал зэрэг 30 орчим хувиар өссөн. Мөн дулаан, авто зам ашиглалт болон бусад дэд бүтэц, ложистикийн зардал нэмэгдсэн. Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс аюултай ачаа тээвэрлэгчийн харьяалалд хамаарах болон түрээсэлж буй авто вагоны зам ашиглалтын хөлсөнд өөрчлөлт орж, цаг тутамд 5,000 төгрөгөөр тооцогдох болсон. Энэ бүхэн нь манай компанийн шатахууны бодит өртөг нэмэгдэхэд шууд нөлөөлсөн. Ийм нөхцөлд манай компани АИ-92 шатахууныг бодит өртгөөсөө доогуур үнээр буюу алдагдалтай борлуулж байсан нь манай үнийн шийдвэр бусад аж ахуйн нэгжтэй үнэ тохиролцсон үйлдэл бус, харин өөрийн үйл ажиллагааны бодит нөхцөл, зардалд үндэслэсэн болохыг харуулж байна. Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б*******д манай компани Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тайлбар, санал гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хүргүүлсэн. Гэтэл уг тайлбар, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаар шийтгэлийн хуудсанд тодорхой тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, манай компаниас гаргасан тайлбар болон үнийн тооцоо, зардлын талаарх нотлох баримтыг бодитойгоор үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Захиргааны байгууллага өөрт нь гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэж байгаа бол ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа тодорхой тайлбарлах шаардлагатай. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.2-т хамаарах үйлдэл гаргасан гэж үзэн шийтгэл оногдуулсан аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэж, 58 хоногийн хугацаанд ш акт гаргахыг холбогдох байгууллагад даалгасан байдаг. Гэвч уг шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд Монополын эсрэг газраас ш захиргааны акт гаргаагүй. Түүнчлэн уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй гэх үйл баримт тогтоогдож байна. Ийм нөхцөлд тухайн аж ахуйн нэгжүүдийг хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэрийн эрх зүйн үндэслэл цаашид хэрхэн хадгалагдаж байгаа нь тодорхойгүй болсон. Харин манай компанийг уг аж ахуйн нэгжүүдийн үнийн тохиролцоог дэмжиж оролцсон гэж үзэж байгаа тохиолдолд тухайн үндсэн үйл баримт, үндсэн зөрчил нь өөрөө хүчин төгөлдөр хэвээр байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Гэтэл дээр дурдсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ш акт гаргаагүй, мөн тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байхад манай компанийг уг үйлдлийг дэмжиж оролцсон гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн нь шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд эргэлзээ үүсгэж байна. Иймд манай компанийг бусад аж ахуйн нэгжтэй үнэ тохиролцсон, эсхүл тэдгээрийн байгуулсан гэрээ, хэлцэл, картелийг дэмжиж оролцсон гэх үйл баримтыг эрх бүхий байгууллага хангалттай нотолж тогтоогоогүй, манай компаниас гаргасан тайлбар, нотлох баримтыг бодитой үнэлээгүй, шийтгэл ногдуулсан үндэслэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ш акт гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б*******ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв

3.3.Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай удирдамжийн дагуу бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч П ХХК, С** М ХХК, Н** ХХК, Ш тинг ХХК, Ш п ХХК, М т ХХК, Т** п ХХК, О** ХХК, У ХХК, М******* ХХК, А******* ******* ХХК, М ХХК, С ******* ХХК, Г** ******* н ХХК, Н** ХХК, У** ******* ХХК, Б ХХК, Х ******* ХХК, Н*** ХХК, Ш ө т ХХК, Г в М ХХК-ууд Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: гэж, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Н** ХХК болон дээрх 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад тус тус зааснаар дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар М Улсын газрын бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын компани болон импортлогч компаниудын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд ОХУ-ын Р******* Миа компаниас сар бүрийн хил үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлдэг бөгөөд 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын байдлаар Аи-92 автобензиний хил үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байсан. Нью ХХК нь үнэтэй холбогдох тушаал гаргадаггүй харин үнэ сольсон актаар үнийн өөрчлөлт хийдэг бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шатахууны үнэ сольсон актаар Аи-92 автобензиний үнэд өөрчлөлт оруулан литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Агентлагийн даргын баталсан дугаартай хяналт шалгалтын танилцуулгаас үзэхэд ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Н** ХХК-ийн ШТС-Ч шатахуун түгээх станц дээр газар дээр нь ажиллаж шатахууны үнийн өөрчлөлтийн талаар мэдээлэл авч ажилласан бөгөөд Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Н** ХХК болон зөрчлийн хэргийн холбогдох оролцогчид Аи-92 автобензиний жижиглэнгийн (эцсийн хэрэглэгчид нийлүүлэх) үнийг тогтоож, аж ахуй эрхлэгчид нар нь хоорондоо үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаанд дэмжиж оролцсон нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны дугаартай хяналт шалгалтын танилцуулга, зөрчлийн хэргийн оролцогчдоос гаргуулан авсан тушаал, шийдвэр зэрэг холбогдох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3-д Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Нью ХХК-ийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу Нью ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.4.Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монополын эсрэг газраас холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол, мэдээллийг шалгаж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр шийдвэр гаргасан. Байгууллагын зүгээс тухайн аж ахуйн эрхлэгчдийг зөвхөн шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг гэх үндэслэлээр биш, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйлдэл, оролцоо, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог үндэслэн дэмжин оролцсон эсэхийг дүгнэсэн. Тухайн үед картель байгуулсан гэх 11 аж ахуйн нэгж 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар бүгд 200 төгрөгөөр шатахууны үнээ нэмсэн байсан. Харин дэмжин оролцсон гэж үзсэн аж ахуйн нэгжүүдийн тушаалууд нь 05 дугаар сарын 24-ний өдөр, 25-ны өдрөөс хойш гарсан бөгөөд бүгд ижил 200 төгрөгөөр нэмсэн байсан учраас тус шийтгэлийн хуудсыг гаргасан. Анхан шатны шүүхээс тухайн аж ахуйн нэгжүүдийн хэргийг нэгтгэсэн байдлаар шүүх хуралдаан явуулж, шүүгчээс дахин 58 хоногийн хугацаанд ажиллагаа явуулахаар шийдвэр гаргасан. Тус 58 хоногийн хугацаанд Монополын эсрэг газраас ажиллагаа хийж, бусад аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл гаргуулж авсан боловч хангалттай баримт олдоогүй. Иймд дахин ш акт гаргаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргагч Н** ХХК АИ-92 автобинзений жижиглэнгээр борлуулах үнийг Ч , Н, Б д байрлах шатахуун түгээх станцад 2380 төгрөгөөс 2540 төгрөг, Ч шатахуун түгээх станцад 2470 төгрөгөөс 2630 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, Шатахууны үнэ сольсон акт үйлдсэн болох нь тогтоогдож байна.

3.Үүний дараа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр АИ-92 автобинзений жижиглэнгээр борлуулах үнийг 2540 төгрөгөөс 2480 төгрөг, 2630 төгрөгөөс 2590 төгрөг болгон бууруулж, үнэ сольсон байна.

4.Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагчаас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шатахуун борлуулагч 11 аж ахуйн нэгж АИ-92 автобинзений үнийг 200 төгрөгөөр нэгэн зэрэг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон, нэр бүхий аж ахуйн нэгжүүд тэдгээрийг дэмжин 2025 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд автобинзений үнийг 200 төгрөгөөр нэмсэн байсны дотор Н** ХХК багтсан, дэмжин оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж,

гомдол гаргагчаас бодит нөхцөл байдал дээр өртөг үнийн мэдээлэлд тулгуурлан АИ-92 автобинзений үнийг нэмэхээс аргагүй нөхцөл байдал байсан, картель байгуулсан гэх аж ахуйн нэгжүүдэд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас хүчингүй болсон байхад дэмжиж оролцсон гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорх*******ж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, 11.3-т Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно гэж,

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гээд 1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй  бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, 3-т Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ. 

6.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хууль тогтоогч аж ахуй эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох байдлаар зах зээлд шударгаар өрсөлдөх өрсөлдөөнийг хязгаарлах зорилготой гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг, бусад аж ахуй эрхлэгчид үүнийг дэмжиж аливаа хэлбэрээр оролцохыг хориглосон, хэрэв энэхүү хориглосон зохицуулалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

7.Тодруулбал, тодорхой аж ахуй эрхлэгчдийн зах зээл дээрх өрсөлдөөнийг хязгаарлах зорилготой байгуулсан гэрээ, хэлцэл (картель) болон бусад аж ахуй нэгжийн уг картелийг дэмжин оролцсон идэвхтэй үйлдэл, эсхүл эс үйлдэхүй хооронд шалтгаант холбоо байх, үүнийг улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоосон тохиолдолд холбогдогчид шийтгэл оногдуулах үндэслэл болно.

8.Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э******* 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн , , , , , , , , *******, ******* дугаартай шийтгэлийн хуудаснуудаар нэр бүхий 10 нэгэн аж ахуй нэгжид Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, 11.3 дахь хэсгийг зөрчин, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүн үнийн хэлцэл тогтоож, гэрээ хэлцэл байгуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулсан,

тус шийтгэлийн хуудсыг нэр бүхий 10 аж ахуй нэгж эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба А******* ******* ХХК нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/******* дугаартай шийдвэрээр Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн , , , , , , , , *******, ******* дугаартай шийтгэлийн хуудаснуудыг дахин ш акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

9.Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тус 58 хоногийн хугацаанд Монополын эсрэг газраас ажиллагаа хийж, бусад аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл гаргуулж авсан боловч хангалттай баримт олдоогүй, иймд дахин ш акт гараагүй гэх тайлбараас үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 58 хоногийн хугацаанд дээрх нэр бүхий 10 аж ахуй нэгжүүд нь АИ-92 автобензиний литр тутмын үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн зөрчил нь бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь тогтоогдоогүй бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас дахин ш акт гаргаагүйн улмаас бүх төрлийн шатахуун импортлох болон бөөний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийг гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэж үзэж торгох шийтгэл ногдуулсан , , , , , , , , *******, ******* дугаар шийтгэлийн хуудаснууд хүчингүй болжээ.

10.Дээрх дурдсан үйл баримтаас үзвэл нэр бүхий аж ахуй эрхлэгчид АИ-92 автобинзений үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэх зөрчил тогтоогдоогүй, уг зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудаснууд хүчингүй болсон байх тул гомдол гаргагч Нью ХХК-ийг дээрх картелийг дэмжиж оролцсон гэх үндэслэл давхар үгүйсгэгдэж байна.

11.Нөгөөтээгүүр зөрчлийн хэрэгт авагдсан М банкны 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/2657 тоот албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын -ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийсэн танилцуулгаас үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах сарын санхүүгийн тайлан гаргахад ашиглагдсан ханш 2024 оны 05 сард 3,380.61 төгрөг байсан бол 2025 оны 05 сард 3,573.95 төгрөг болж 2024 оны мөн үеэс 193.34 төгрөг буюу 5.7 хувиар өссөн, АИ-92 автобинзений өртөг 2024 оны 5 сард 1л нь 2,333 төгрөг байсан бол 2025 оны 05 сард 1л нь 2,446 төгрөг болж 2024 оны мөн үеэс 113 төгрөг буюу 4.8 хувиар тус тус өсжээ.

13.Үүнээс үзэхэд гомдол гаргагч Н** ХХК-ийн хувьд АИ-92 автобинзений жижиглэнгээр борлуулах үнийг ханшийн өсөлт, Р******* компаниас манай улсад нийлүүлсэн шатахууны хил үнээс тооцсон өртгийн тооцоололд үндэслэн нэмэгдүүлэх бодит шаардлага бий болж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй байна.

14.Иймд дээрх нэр бүхий 10 аж ахуй нэгжүүдийг үгсэн хуйвалдаж, картель байгуулан АИ-92 автобензиний үнийг нэмсэн гэх зөрчил тогтоогдоогүй, АИ-92 автобинзений үнийг нэмэх шаардлага үүссэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н** ХХК-ийг гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч Д.Б*******ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан Н** ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б*******ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б*******аас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ