| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/01415/И |
| Дугаар | 191/ШШ2025/11268 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/11268
| 2025 он 12 са р02 өдөр | 191/ШШ2025/11268 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-т холбогдох,
******* ******* ХХК-ийн үйл ажиллагааны журмын 621 дугаартай Ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай, цалингийн зөрүү болон алдангид нийт 6,961,588.91 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие, ******* овогтой ******* нь ******* Инженеринг ХХК-д холбогдуулан тус шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжпэлүүдийг гаргаж иргэний хэрэг үүсгүүлсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Үүнд:
1. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр (2022 оны 11 сарын 09-нд нэмэлт өөрчлөлт оруулсан) гаргасан Компанийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт нь Хөдөлмөрийн тухай хуультай нийцэхгүй болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо цагаас тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг Компанид даалгах; мөн
2. 2022 оны 4 сарын 01-ний өдөр гаргасан "Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон цалин хөлсний зөрүү 5,930,550.11 төгрөг, алданги 1,031,038.8 төгрөг, нийт 6,961,588.91 төгрөгийг компаниас гаргуулах".
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргүүдийг нэгтгэсэн болно.
Нэхэмжлэгч миний бие дээрх нэхэмжпэлүүдээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг минь хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай Ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай, цалингийн зөрүү болон алдангид нийт 6,961,588.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Д.*******ийн хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.******* нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.*******, ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааны журмын 621 дугаартай Ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-Ажилтны жилийн үндсэн цалинг хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай, цалингийн зөрүү болон алдангид нийт 6,961,588.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 196,535.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ