Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02368

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02368

 

 

 

2017 11 17 210/МА2017/02368

 

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02395 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХХ ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/28141 дугаар захирамжаар ХХХ-ээс 174 635 678 төгрөгийг гаргуулж, ХХХХХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.  Миний бие 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ХХХ-той уулзан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгтэй танилцсан болно. Хувийн хэрэгтэй танилцахад төлбөр төлөгчийн өмчлөлийн ХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дугаар байр, зоорийн давхрын зүүн хэсэг тоот хаягт байршилтай, 145,16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилсэн байсан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг зөрчин хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ХХХ нь төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн хөрөнгөд нэвтрэн орж, хөндлөнгийн гэрч байлцуулалгүй битүүмжлэх тогтоол үйлдэн гарын үсэг зуруулсан байна. Мөн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг сайн ойлгуулж, тайлбарлахгүйгээр түүний өмчлөлийн үл эд хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авсан бөгөөд төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналаас үүдэн хөндлөнгийн үнэлгээчин томилогдсон байдаг. ХХХХны 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 78 тоот Шинжээч томилох тогтоол үйлдсэн байх бөгөөд энэхүү тогтоолоо төлбөр төлөгч талд танилцуулаагүй, мөн огноогоо алдаатай тавьсан байна. Дээрх тогтоолын дагуу 2017 оны З дугаар сарын 6-ны өдөр ХХХХ ХХК-иас тухайн хөрөнгийг үнэлэн зах зээлийн үнэлгээ нь 347 950 000 төгрөг гэж гарсан. Мөн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3/7404 тоот мэдэгдэх хуудсыг гардуулсан байдаг уг мэдэгдэлд дээрх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон дүнгийн 70 хувиар тооцон оруулах тухай дурдсан. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. 

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/53 тоот Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3/11405 мэдэгдэлд хураан авсан дээрх үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах талаар дурдсан байдаг.  Албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, мэдэгдэлээ дуудлага худалдаа явагдахаас 8 хоногийн өмнө гардуулсан үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдэл гардуулсан үйлдэл нь мөн дээрхийн адил хууль зөрчиж явагдсан бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрөөс даруй 7 хоногийн өмнө тогтоол, мэдэгдэл зэргээ гардуусан байгааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээс харж болно. Хамгийн гол нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналыг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэх нь ойлгомжгүй, ямар нэгэн бичгээр албан ёсоор мэдэгдээгүй байхад шууд шинжээч томилсонд гомдолтой байна. Талууд үнэлгээн дээр тохиролцох боломж олгоогүй. Үнэлгээ тогтоолгох тухай тогтоол зэргийг танилцуулаагүй. Уг дүгнэлт нь тухайн эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт бага үнээр үнэлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн дээрх үйлдүүдийг дурдан, уг ажиллагааг хүчингүй болгуулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХХ-д гомдол гаргасан боловч хариу албан бичигтээ хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж мэдэгдсэн. Иймд ХХХХны дээрх хууль зөрчсөн үйлдлүүд нь төлбөр төлөгч ХХХ-ийн хууль, ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул төлбөр төлөгчийн өмчлөлийн ХХХХХХХ дугаартай, ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дугаар байр, зоорийн давхрын зүүн хэсэг тоот хаягт байршилтай, 145,16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч ХХХХны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХшүүхэд гаргасан тайлбартаа: 

...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 28141 дүгээр захирамжаар ХХХ, ХХХХ нараас 174 635 678 төгрөг гаргуулж ХХХХХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХХХт сайн дураар биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дугаар байрны зоорийн давхрын зүүн хэсэг тоот 145,16 мкв үйлчилгээний зориулалттай талбай эрхийн улсын бүртгэлийн ХХХХ дугаартай хөрөнгийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 162/34 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн 162/35 дугаар тогтоолоор хураан авч төлбөр төлөгч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа 1 200 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналыг бичгээр гаргаж өгсөн.  Дээрх үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй гэж шинжээч томилох хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага болохоос өмнө үүрэг гүйцтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын тохиролцон тогтоосон үнийг тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу, төлбөр авагчийн гаргасан санал, төлбөр төлөгчийн гаргасан үнийн санал зөрүүтэй байсан тул үнэлгээчингээр хөрөнгийн үнэлгээчний тусгай эрх бүхий байгууллага болох ХХХХ ХХК-ийг томилон зах зээлийн үнэлгээг тогтооход 347 950 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг төлбөр төлөгч ХХХ, ХХХХ нарт 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3/7404 дугаар албан мэдэгдэлээр мэдэгдсэн байна. Иймд ХХХтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/Ш32016/28141 захирамжийн дагуу ХХХ, ХХХХ нар нь манай байгууллагад 174 635 678  төгрөгийн зээлийн төлбөр төлнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3 дахь хэсэгт заасан ажиллагаанд оролцогч гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3 дахь хэсэгт  заасны дагуу төлбөр төлөгч нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гомдлынхоо хариуг авсан тул 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжпэл гаргах эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна. Төлбөр төлөгч нь алдсан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зорилгоор уг асуудлаар дахин гомдол гаргаж 2017 оны 5 дугаар сарын 18, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус ХХХХнаас хариу авч нэхэмжлэл гаргасан.  Битүүмжлэхэд төлбөр төлөгч өөрөө байлцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1, 30.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулах тохиолдлыг тодорхой заасан бөгөөд үүнд битүүмжлэх тогтоол үйлдэхдээ гэрч байлцуулах зохицуулалт байхгүй. Төлбөр төлөгч нь 146 мкв подволын талбайг 1 200 000 000 төгрөг гэж үнэлсэн нь илт үндэслэлгүй тул төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилж өгнө үү гэдэг хүсэлтийг үндэслэн хуулийн дагуу томилсон.   Үнэлгээ гарсан даруйд 2 талыг байлцуулж үнэлгээг танилцуулсан, төлбөр төлөгч үнэлгээтэй танилцаж гомдол гаргаад гомдлынхоо хариуг 2014 оны 4 дүгээр сарын 11-ний 316 тоот хариу мэдэгдэх хуудсаар авсан баримтыг нэхэмжлэгч тал өөрөө хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Харин энэ хугацаанаас хойш хуулийн дагуу 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал одоо гаргаж байгаа нь үндэслэлгүй.  Иймд нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ХХХ-ийн ХХХХ-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дугаар байрны зоорийн давхарын зүүн хэсэг 145,16 мкв үйлчилгээний зориулалттай талбайг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

... Ажиллагааны явцад төлбөр төлөгч өмчлөлийн ХХХХХХХХХ дугаартай, ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ-р байр, зоорийн давхрын зүүн хэсэг тоот хаягт байршилтай, 145,16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, дуудлага худалдаанд оруулсан. ХХХХ нь 2016 оны 2 сарын 21-ний өдрийн 78 тоот "Шинжээч томилох тогтоол" үйлдсэн байх бөгөөд энэхүү тогтоолоо төлбөр төлөгч талд танилцуулаагүй. Уг тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр "ХХХХ" ХХК-аас тухайн хөрөнгийг үнэлэн зах зээлийн үнэлгээ нь 347 950 000 төгрөг гэж гарсан. Уг үнэлгээгээр гарсан дүйг төлбөр төлөгчид хуулийн боломжит хугацаанд мэдэгдээгүй бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс уг үнэлгээтэй танилцаад өөрийн хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байсан боловч гомдол гаргах хуулийн хугацааг шийдвэр гүйцэтгэгчийн санаатай үйлдэлээс болж өнгөрөөсөн байсан. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3/7404 тоот мэдэгдэх хуудсыг гардуулсан байдаг уг мэдэгдэлд дээрх хөрөнгийг анхны албадан дуудлага хуадалдаанд үнэлгээчний тогтоосон дүнгийн 70 хувиар тооцон оруулах тухай дурдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг танилцуулсан мэдэгдэлийг дагалдан хавтаст хэрэгт тэмдэглэл байх ёстой хэрэв тэмдэглэл байхгүй бол үнэлгээний дүнг санаатайгаар хуулийн хугацааг өнгрөөж танилцуулсан гэж үзнэ. Шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан хоног, хугацааг хэтрүүлж. төлбөр төлөгчийг хохироосон атлаа төлбөр төлөгчийг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, хууль зөрчсөн гэж тайлбарлаж, хариу мэдэгдэл өгч байгааг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ХХХХ нь үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж тайлбарласан байна.

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/28141 дугаар шүүгчийн захирамжаар ХХХ, ХХХХ нараас 174 635 678 төгрөг гаргуулж ХХХХХ ХХК-д  олгож шийдвэрлэсэн ба  уг  захирамжийн дагуу 2016  оны 10  дугаар сарын 4-ний өдөр  3244 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, ХХХХ 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн,  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ХХХ-ийн өмчлөлийн ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дугаар байрны зоорийн давхрын зүүн хэсэгт байрлах 145,16 мкв үйлчилгээний зориулалттай талбайг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 162/34 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 162/35 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 42-48 тал/

 

Төлбөр төлөгч ХХХХ нь барьцааны хөрөнгө болох ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дугаар байрны зоорийн давхрын зүүн хэсэгт байрлах 145,16 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 200 000 000 төгрөгөөр үнэлж, саналаа Нийслэлийн шийлдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн, төлбөр авагч ХХХХХ ХХК нь уг үнэлгээг эс зөвшөөрөн шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 49-51/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан бөгөөд ХХХХ нь барьцааны хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ХХХХ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг эд хөрөнгийн үнэлгээг 347 950 000 төгрөг гэж тогтоосон баримт нь хэрэг авагджээ. /хх-ийн 52 тал/

ХХХХны 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3/7404 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгч ХХХт барьцааны хөрөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох  347 950 000  төгрөгийн 70 хувиар тооцон  243 565 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг мэдэгдсэн байна. /хх-ийн 53 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах-аар заасан байхад төлбөр төлөгч ХХХ 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ХХХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХ-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО