| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2226000000016 |
| Дугаар | 2025/ДШМ/09 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 21.5.2., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/09
2025 оны 02 сарын 10 2025/ДШМ/09
Т.О, Г.Т, С.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/,
Яллагдагч Т.О,
Яллагдагч Г.Т,
Яллагдагч С.Ц,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Т.О, Г.Т, С.Ц нарт холбогдох эрүүгийн 2226000000016 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл ***, ээж, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сум *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, *** овогт Т.О /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** мэргэжилтэн ажилтай, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сум *** дугаар баг *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *** овогт Г.Т /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сум *** дугаар баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, *** овогт С.Ц /РД: ***/.
Т.О нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн эрүүгийн *** дугаартай хэргийн шүүгдэгч Б.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т-аар дамжуулан Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дамжуулан Г.Т-д өгсөн гэх гэмт хэрэг,
Г.Т нь эрүүгийн *** дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.О, мөн дугаартай хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн С.Ц нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн *** дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С-ыг “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэх гэмт хэрэг,
С.Ц нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох эрүүгийн *** дугаартай хэргийн шүүгдэгч Б.Б-т давуу байдал бий болгох тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т-аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О-ээр дамжуулан Г.Т-д өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
С.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Т.О, Г.Т, С.Ц нарт холбогдох 2226000000016 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч Т.О, Г.Т, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 2226000000016 дугаартай Г.Т, Т.О, С.Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2024 оны 11 дүгээр 07-ны өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах хоёр үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хэргийн оролцогч болон өмгөөлөгч нараас гаргасан тухайн хэргийн тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэд үнэлэн тогтоож, тухайн хэрэгт холбогдсон оролцогч нарын үйлдэл, үйл баримтыг тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт өгөх байтал тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тус ажиллагааг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх хүсэлт үндэслэлтэй байна гэжээ. Мөн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/476 дугаар шүүгчийн захирамжаар 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/10 магадлалд дурдагдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
С.Ц нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн оролцогч Б.Б-т давуу байдал бий болгож тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т-аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О-ээр дамжуулан Г.Т-д өгсөн гэмт хэргийг, Т.О нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн *** дугаартай хэргийн оролцогч Б.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т-аар дамжуулан Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дамжуулан Г.Т-д өгсөн гэмт хэргийг, Г.Т нь эрүүгийн *** дугаартай хэргийн оролцогч Ц.Б-ын өмгөөлөгч Т.О, мөн дугаартай хэргийн яллагдагчийн гэр бүлийн гишүүн С.Ц нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн *** дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С-ыг “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/10 дугаартай магадлалд “Анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэд үнэлэн тогтоож, тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл, үйл баримтыг тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт өгөх байтал тухайн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх захирамждаа давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар тодорхой ойлгомжтой дурдаагүй, зөвхөн тухайн хэргийн тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэд үнэлэн тогтоож, тухайн хэрэгт холбогдсон оролцогч нарын үйлдэл, үйл баримтыг тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт шаардлагатай талаарх өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй гэх агуулгаар үндэслэлийг тайлбарласан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт тогтоогдвол зохих нөхцөл байдалд үнэлэлт өгч улмаар эрх зүйн дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэдэг агуулгаар буюу анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой ба яллагдагчийн гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 36.2 дугаар зүйлийн 3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалттай тус тус нийцэхгүй байна. Мөн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс үзэхэд анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/476 дугаар захирамжаар 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/10 магадлалд дурдагдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба тус мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, яагаад магадлалд дурдагдсан ажиллагааг хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Энэ агуулгаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг шинжлэн судлах хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг хэрхэн яаж үнэлэх эсэх нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл прокурор гэм буруутай гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдсэн, үүнийг үнэлэлгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэх тодорхойгүй үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг шалгасан байтал шүүх энэ хэрэгт зайлшгүй хийх шаардлагатай ямар мөрдөн шалгах тодорхой ажиллагаа байгаа талаар тодорхой дурдалгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэрэгт холбогдсон оролцогч нарын үйлдлийг бүрэн тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх ёстой. Мөн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэхээр хуульчилсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбогдуулж тодорхой ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтын бүрдэл хангагдсан учир мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлдэг. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгч хэргийг шүүхэд шилжүүлэх, буцаах шийдвэр гаргадаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 476 дугаар захирамжийн дагуу хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах, нотлох баримтыг үнэлэх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл прокурорын зүгээс нотлох баримтуудыг хүрэлцэхүйц байдлаар авагдсан, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Яллах дүгнэлтийн хувьд хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдсөн, гэм буруутай гэж үзэж байгаа асуудал, зүйлчлэл, хариуцлагад өөр нөхцөл байдал бий болсон тохиолдолд өөрчлөгдөнө. Харин яллах дүгнэлтийн бүтцийн тухайд эрх зүйн дүгнэлт байхгүй, нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн гэдэг тухайн яллах дүгнэлтийг бичиж байгаа прокурорын хувьд өөр байр суурьтай байсан учраас яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч Г.Т-ын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, хэргийг бүрэн гүйцэт шалгаж тогтоох ёстой гэж дүгнэсэн. Шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулаагүй. Иймд прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна гэв.
Яллагдагч С.Ц-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай захирамж болон 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 891 дүгээ шүүгчийн захирамжуудаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Дээрх захирамжуудад заасан ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж хэргийг шийдвэрлэх ёстой.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч Т.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Учир нь давж заалдах шатны шүүхээс тодорхой хууль зүйн дүгнэлт хийсэн. Үүнд анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоож, хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл, үйл баримтыг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх ёстой гэдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн материалтай танилцахад өмнөх прокурорын 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн яллах дүгнэлт өөрчлөгдсөн зүйл байгаагүй. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч С.Ц-г санаачилж гэдэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа гэж тооцдог. 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр О.С-оор худал мэдүүлэг өгүүлэх шанх харамж болох 30,000,000 төгрөгийг Т.О-ээр дамжуулан өгсөн. Т.О-ийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогчийг ятгасан гэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөгийг Г.Т-д өгсөн гэдэг. Г.Т-ын хувьд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хохирогчид худал мэдүүлэг зааж өгөөд байгаа зэрэг үйлдлүүдээс харахад цаг хугацааны хувьд тус тусдаа үйлдэл гэж харж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааг тусгахаар хуульчилсан. Прокурорын яллах дүгнэлтэд үйлдэл тус бүрийг нь ялгаж нотлох баримтаа бичнэ. Үүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж энэ хүнийг ямар гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч Г.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч Т.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Хэрэгт анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа мэдүүлэг өгсөн. Нотлох баримтаар дансны хуулгуудыг дэлгэрэнгүй гаргаж өгсөн. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Прокуророос Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
С.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх эсэргүүцлийг хангаж хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч яллагдагч Т.О, Г.Т, С.Ц нарт холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/891 дүгээр захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Т.О, Г.Т, С.Ц нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: