Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 841

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          Улсын яллагч О.Багшбаяр,

        Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Даваанямд холбогдох эрүүгийн 1806034950936 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суудаг, урьд 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3-аар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар  ,  овгийн Б Д.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо "Шунхлай" шатахуун түгээх станцын гадаа хохирогч С.Эрдэнэбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, гэрч Ж.Октябрьтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, Шинжээчийн №5730 дугаартай дүгнэлт /хх-12/, шүүгдэгч Б.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27-30/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-17/, шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-15/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо "Шунхлай" шатахуун түгээх станцын гадаа хохирогч С.Эрдэнэбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Эрдэнэбатын өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сансарын тойргийн зүүн талын Шунхлай колонк дээр өөрийн 20-21 УБЗ улсын дугаартай тоёото прогресс загварын тээврийн хэрэгсэлдээ шатахуун авахаар очерлоод зогсож байхад урд талын машин шатахуунаа авчихаад хөдлөхгүй байхаар нь "ахаа урагшлаач" гэсэн чинь баримтаа авч байж хөдлөнө гэж хэлсэн. Үүнээс болж бид 2 маргалдаад хоёулаа машинаасаа буугаад 2-3 удаа бие биенийгээ заамдаж ноцолдож байгаад унагаахад хувцас урагдсан байх тэгээд тэнд байсан хүмүүс салгаад машиндаа суусан. Тэгтэл нөгөө хүн цонх руу нулимсан тэгэхээр нь буцаж буугаад барилцаж аваад хэрэлдээд зогсож байхад эхнэр нь араас татсан. Тэгтэл шүд рүү 2 удаа мөргөж үүдэн 3 шүд унасан." /хх-7-8/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Октябрьтуяагийн өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сансарын Шунхлай колонк дээр 31-97 СҮА улсын дугаартай бүлүбирд загварын машинтай нөхрийн хамт шатахуун хийж байхад нөхөр машинаа унтраагаад картаа уншуулахаар авсан. Тэгтэл ард машин зогсоод жолооч нь хөдлөөч, зайлаач гэж хашгираад баисан, нөхөр үйлчлүүлж дуусаагүй байна, байж бай, гэж хэлсэн. Үүнээс болж нөгөө хүн машинаас бууж ирээд тэр 2 маргалдаж нөхөртэй заамдалцаж, хавсарч унагаагаад дээр нь дараад цамцны захаар нь боогоод ноцолдож байснаа босоод ирсэн. Дахиж барьцалдаж аваад манай нөхөр доор нь орсон, доошоо тонгойсон байсан. Ингээд нөхөр доошоо тонгойсон байдалтай боолгуулаад царай нь сонин болсон байхаар нь машинаас буугаад уг залууг араас нь татаад салгах гэсэн боловч салаагүй. Тэнд байсан хүмүүс салгасан чинь уг хүн шүд унасан байна гэж гартаа цустай 1 шүд барьсан харуулсан. ”/хх-7-8/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчийн №5730 дугаартай дүгнэлт:

 

1. С.Эрдэнэбатын биед баруун дээд үүдэн 1-р зүүн дээд үүдэн, 2-р шүдний булгарал, буйлны цус хуралт, баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөдөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

З.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.

б.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-12/,

 

Шүүгдэгч Б.Д яллагдагчаар өгсөн: “…Шунхлай шатахуун түгээх станцын гадаа иргэн С.Эрдэнэбатыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж байгаа юм байна. Сонсогож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна.” /хх-27-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-17/,

Шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-15/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо "Шунхлай" шатахуун түгээх станцын гадаа хохирогч С.Эрдэнэбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Даваанямд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Даваанямд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Даваанямд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  овгийн Б Дыг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС