Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

  2025 оны 02 сарын   13-н              Дуга          2025/ДШМ/13                                 Өвөрхангай аймаг

 

Ц.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах,

Шүүгдэгч Ц.Ц,  

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан     

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ц-т холбогдох эрүүгийн 2427000000215 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д галч ажилтай, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 7-н сарын хугацаагаар тэнсэгдсэн, *** овгийн Ц.Ц /РД:***/.

Ц.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Акуа маркын тээврийн хэрэгслийг 2,86 хувийн согтолттой үедээ жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овогтой Ц.Ц-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Ц-ийн цагдан хоригдсон 04 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Ц.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр зүйлд заасан ял шийтгэл нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Мөн шүүгдэгчийн тэнссэн хугацааг буруу тооцож, биечлэн эдлэх ялаар сольсон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталсан атлаа 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглээгүй зэрэг алдаа гаргасан байна гэжээ.

Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Энэ хугацаандаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтуугаар Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Тоёота акуа” маркын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн.

Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж Ц.Ц-т эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгч Ц.Ц өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг. Шүүгдэгч Ц.Ц-ийн тэнсэгдсэн хугацаа 2025 оны 7 дугаар сард дуусах байсан. Гэтэл тэнссэн хугацааг буруу тооцож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж түүний эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулан нэмж гаргах тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу буюу шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр хуульд тусгасан. Гэтэл Ц.Ц-т холбогдох хэргийн шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцох хэсэгт тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, нотлох баримтуудын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл гэх зэргийг тусгаагүй байгаа нь хуулийн шаардлагыг хангаагүй. /Хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд удиртгал хэсэг бичигдсэн ба 111 дүгээр хуудсанд эрүүгийн хариуцлагын талаар тусгагдсан байна./

Прокуророос Ц.Ц-ийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин 2,86 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ийг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг дахин үйлдсэн гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ц-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Ц.Ц-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг д