| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 101/2023/01626/И/Н |
| Дугаар | 191/ШШ2025/09108 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09108
2025 10 27 191/ШШ2025/09108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ........ дүүрэг, ........ хороо, .........оршин байрлах ИХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ....... дүүрэг, . ........хороо, ........ тоотод оршин суух Б овогт Г.М /РД:......../-д холбогдох
162,448,525 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 144,671,000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт,
нэхэмжлэгч: ......... дүүрэг, ....... хороо, .......... гудамж, өөрийн байранд оршин байрлах ИХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ......... дүүрэг, ..... хороо, ....... гудамж, ....... тоотод бүртгэлтэй боловч ..... дүүрэг, ..... хороо, . байр, .......отод оршин суух Ш овогт Ц.Н /РД:......../-д холбогдох,
14,782,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэгтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Нэг. Г.М д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Манай компани нь Г.М тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулахаас өмнө дараах Зээлийн гэрээг байгуулсан.
а/ 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №180715 дугаартай Зээлийн гэрээгээр Г.М д 10,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан.
Ийнхүү манай компанийн зүгээс гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр түүний Х банкны ........ дугаартай дансанд шилжүүлсэн. Харин Г.М нь уг зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн буюу үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,059,996 төгрөг, нийт 13,059,996 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл Г.М нь 13,059,996 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй.
б/ 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №180908 дугаартай Зээлийн гэрээгээр Г.М д 25,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан.
Ийнхүү манай компанийн зүгээс гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгийг түүний Х банкны ........ дугаартай дансанд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Харин Г.М нь уг зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн буюу үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 8,610,000 төгрөг, нийт 33,610,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл Г.М нь 33,610,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй.
в/ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №180813 дугаартай Зээлийн гэрээгээр Г.М д 40,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан.
Ийнхүү манай компанийн зүгээс гэрээнд заасан 28,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 10,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, нийт 38,000,000 төгрөгийг түүний Х банкны ........ дугаартай дансанд шилжүүлсэн. Харин Г.М нь уг зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн буюу үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүү 15,186,667 төгрөг нийт 53,186,667 төгрөгийг төлөх ёстой байсан.
Түүнчлэн, Г.М нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уг зээлийн гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Улмаар уг 10,000,000 төгрөгийг түүний Х банкны ........ дугаартай дансанд шилжүүлсэн бөгөөд нэмэлт гэрээгээр үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,456,667 төгрөг нийт 13,456,667 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байдаг.
Гэтэл Г.М нь 66,643,334 төгрөг /53,186,667+13,456,667=66,643,334/-ийг хуваарийн дагуу төлөөгүй.
г/ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №181101 дугаартай Зээлийн гэрээгээр Г.М д 40,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан.
Ийнхүү манай компанийн зүгээс 8,633,477 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түүний Х банкны ........ дугаартай дансанд шилжүүлсэн. Харин Г.М нь уг зээлийг хуваарийн дагуу буюу үндсэн зээл 8,633,477 төгрөг, хүү 6,216,103 төгрөг нийт 14,849,580 төгрөгийг төлөх ёстой байсан.
Түүнчлэн зээлийн нэмэлт гэрээгээр 9,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 5,874,041 төгрөг нийт 15,874,041 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба үндсэн зээл 15,874,041 төгрөг, хүү 952,442 төгрөг нийт 16,826,483 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байдаг.
Гэтэл Г.М нь нийт 31,676,063 төгрөг /14,849,580+16,826,483=31,676,063/-ийг хуваарийн дагуу төлөөгүй.
Өөрөөр хэлбэл, дээрх Зээлийн гэрээгээр үндсэн зээл 107,507,518 төгрөг, хүү 37,481,875 төгрөг нийт 144,989,393 төгрөгийг төлөх үүрэг үүссэн бөгөөд Г.М нь зээлийн эргэн төлөлтөд 2018 оны 8 дугаар сарын 13-наас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 19,823,884 төгрөг төлсөн байна. Үүнээс 125,165,509 төгрөг /144,989,393-19,823,884=125,165,509/-ийн үлдэгдэлтэй байна.
Төлбөр төлөлтийг хүснэгтээр харуулбал:
| № | Төлсөн | Хавтаст хэргийн дугаар | ||
| Огноо | Төлөлт | Гүйлгээний утга | XX, дугаар | |
| 1 | 2018.8.13 | 2,000,000 | М | ХХ1, 167 |
| 2 | 2018.8.30 | 500,000 | М | ХХ1, 173 |
| 3 | 2018.9.11 | 500,000 | М | ХХ1, 176 |
| 4 | 2018.10.11 | 2,000,000 | М | ХХ1, 186 |
| 5 | 2018.10.15 | 2,066,656 | М | ХХ1, 187 |
| 6 | 2018.10.23 | 1,000,000 | М | ХХ1, 192 |
| 7 | 2018.11.01 | 500,000 | М | ХХ1, 183 |
| 8 | 2018.11.01 | 369,828 | М | ХХ1, 183 |
| 9 | 2018.9.10 | 2,000,000 | М | ХХ1, 175 |
| 10 | 2018.9.13 | 500,000 | М | ХХ1, 176 |
| 11 | 2018.9.25 | 190,000 | Range rover 80100977 Ч | ХХ1, 181 |
| 12 | 2018.12.20 | 59,400 | Н даатгал 96666521 | ХХ1, 184 |
| 13 | 2018.12.31 | 2,000,000 | М 96665621 | ХХ1, 185 |
| 14 | 2018.10.16 | 1,000,000 | ... М | ХХ1, 188 |
| 15 | 2019.1.18 | 1,000,000 | М | ХХ1, 193 |
| 16 | 2019.1.27 | 138,000 | М | ХХ1, 195 |
| 17 | 2019.2.28 | 1,000,000 | М | ХХ1, 196 |
| 18 | 2019.3.28 | 500,000 | М | ХХ1, 206 |
| 19 | 2019.4.22 | 2,500,000 | М | ХХ1, 207 |
| нийт | 19,823,884 |
| ||
Ийнхүү Г.М гаас миний урьд авсан өмнө зээл авсан гэрээнүүдийг хүчингүй болгож, гэрээг нэгтгэж, хүүг буруулж шинэчилсэн гэрээг хийж өгнө үү гэсэн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтийг үндэслэн манай компани түүнтэй 2019 оны 9 дүгээр сарын 01-ни өдөр №190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед Г.М өмнөх зээлийн гэрээнүүдээс нийт 125,165,509 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба зээлийн үнийн дүнг 107,400,000 төгрөг болгон багасгасан юм.
2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр Г.М нь 107,400,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 1.5 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар №190906 дугаартай Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар а/ ....... арлын дугаартай, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын тээврийн хэрэгсэл, б/ FZJ800094888 арлын дугаартай, ... улсын дугаартай Toyota Land Сruiser 80 загварын тээврийн хэрэгсэл, в/ ЈТЕНТ05J432034765 арлын дугаартай, 67-67 УНП улсын дугаартай, Toyota Land Сruiser 100 загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан.
Уг гэрээгээр Г.М нь буцаан төлөх хуваарьт заасны дагуу үндсэн төлбөрт 107,400,000 төгрөг, хүүгийн төлбөрт 5,719,050 төгрөгийг нийт 113,119,050 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн.
Гэтэл Г.М нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 5,000,000 төгрөгийг төлсөн байна.
Төлбөр төлөлтийг хүснэгтээр харуулбал:
| № | Төлсөн | Хавтаст хэргийн дугаар | ||
| Огноо | Төлөлт | Гүйлгээний утга | XX, дугаар | |
| 1 | 2022.4.19 | 500,000 | М | XX1,236 |
| 2 | 2022.5.01 | 500,000 | М | XX1,240 |
| 3 | 2022.6.30 | 2,000,000 | М | ХХ1,109 |
| 4 | 2022.10.25 | 1,000,000 | М | ХХ1,210 |
| 5 | 2022.12.08 | 1,000,000 | М | ХХ1,211 |
| нийт | 5,000,000 |
| ||
Ийнхүү маргаан бүхий гэрээгээр өнөөдрийн байдлаар 108,119,050 төгрөг /113,119,050-5,000,000=108,119,050/-ийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн маргаан бүхий гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна гэж заасан байх бөгөөд хуульд нийцүүлэн уг алдангийн хугацаа хуульд заасан 50 хувиар тооцсон болно.
Иймд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 108,119,050 төгрөг, алданги 54,059,525 төгрөг /108,119,050х50%/ нийт 162,448,525 төгрөгийг Г.М гаас гаргуулж өгнө үү.
Хоёр. Ц.Н д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Манай компани нь Ц.Н тай 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №180810 дугаартай Зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №71212 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан.
Уг зээлийн гэрээгээр Ц.Н д 7,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр түүнтэй харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан.
Ийнхүү, манай компанийн зүгээс гэрээнд заасан 7,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүний Х банкны 5064041706 дугаар дансанд шилжүүлсэн. Харин Ц.Н нь уг зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн буюу үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 3,508,320 төгрөг нийт 10,508,320 төгрөгийг төлөх ёстой байсан.
Түүнчлэн, Ц.Н нь 3,000,000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд уг мөнгийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр түүнд шилжүүлсэн байдаг. Улмаар Ц.Н үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 5,308,320 төгрөг нийт 15,308,320 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байдаг.
Гэтэл Ц.Н нь уг төлбөрөөс 4,500,667 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 21-нээс 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл төлсөн тул үлдэх төлбөр дээр гэрээг шинэчилж 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №180810 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан.
Төлбөр төлөлтийг хүснэгтээр харуулбал:
| № | Төлсөн |
| ||
| Огноо | Төлөлт | Гүйлгээний утга | XX, дугаар | |
| 1 | 2017.12.21 | 338,000 | Н | XX1,143 |
| 2 | 1,000 | |||
| 3 | 2018.2.08 | 361,667 | XX1,145 | |
| 4 | 2018.3.01 | 700,000 | XX1,147 | |
| 5 | 2018.4.07 | 50,000 | XX1,149 | |
| 6 | 2018.4.10 | 50,000 | ||
| 7 | 2018.4.24 | 250,000 | XX1,152 | |
| 8 | 2018.5.01 | 1,000,000 | XX1,154 | |
| 9 | 2018.5.16 | 100,000 | XX1,158 | |
| 10 | 2018.5.17 | 50,000 | ||
| 11 | 2018.5.22 | 200,000 | XX1,159 | |
| 12 | 2018.6.06 | 50,000 |
| XX1,160 |
| 13 | 350,000 |
| ||
| 14 | 2018.6.20 | 400,000 |
| XX1,164 |
| 15 | 300,000 |
| ||
| 16 | 2018.7.21 | 300,000 |
| XX1,166 |
| нийт | 4,500,667 |
| ||
2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №180810 дугаартай Зээлийн гэрээгээр Ц.Н нь 11,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээгээр Ц.Н нь зээл буцаан төлөх хуваарьт заасны дагуу үндсэн төлбөрт 11,000,000 төгрөг, хүү 4,355,333 төгрөг, нийт 15,355,333 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн.
Гэтэл Ц.Н нь уг төлбөрөөс 5,500,000 төгрөгийг 2021 оны 2 дугаар сарын 06-наас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлсөн. Өнөөдрийн байдлаар 9,855,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн маргаан бүхий гэрээнд алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь байна гэж заасан байх бөгөөд хуульд нийцүүлэн уг алдангийн хугацааг хуульд заасан 50 хувиар тооцсон болно.
Төлбөр төлөлтийг хүснэгтээр харуулбал:
| № | Төлсөн |
| ||
| Огноо | Төлөлт | Гүйлгэээний утга | XX, дугаар | |
| 1 | 2021.2.06 | 2,000,000 | 96004287 | ХХ2, 41 |
| 2 | 2021.2.06 | 2,000,000 | 96004278 |
|
| 3 | 2021.6.16 | 500,000 | 96004287 Nyamdavaa |
|
| 4 | 2022.4.19 | 500,000 | Land 100 96004287 |
|
| 5 | 2022.5.01 | 500,000 | Land 100 |
|
| нийт | 5,500,000 |
| ||
Иймд 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №180810 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл 9,855,333 төгрөг, алданги 4,927,666 төгрөг /9,855,333х50%/ нийт 14,782,999 төгрөгийг Ц.Н гаас гаргуулж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч Г.М , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. ...миний бие 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ИХХК-иас №180908 дугаартай Зээлийн гэрээ байгуулж а/ ... улсын дугаартай, Toyota Land Cruiser-80 загварын автомашин барьцаалж 10,000,000 төгрөг, б/ .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын автомашин барьцаалж 7,000,000 төгрөг, в/ ........ улсын дугаартай, Toyota Land Cruiser-100 загварын автомашин барьцаалж 10,000,000 төгрөг, г/ ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын тансаг зэрэглэлийн аяллын автобус барьцаалж 40,000,000 төгрөг тус тус зээлж нийт 67,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно.
Өнөөдрийг хүртэл зээлийн хүү, төлөлтийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн билээ. Гэтэл ИХХК нь итгэл эвдэн 25,000,000 төгрөгийн үнэ бүхий миний эзэмшлийн ... улсын дугаартай, Toyota Land Cruiser-80 загварын автомашин, 125,000,000 төгрөгийн үнэ бүхий ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын аяллын автобус /зөвхөн нарны зайн хураагуур нь 25,000,000 төгрөгөөр тавиулж байсан/ зэргийг ББСБ-ын тухай хууль болон, барьцаалан зээлдүүлэх байгууллагын тухай журам зэргийг ноцтой зөрчиж төлбөрөө төлсөөр атал надад мэдэгдэлгүй дур мэдэн шүүхийн зөвшөөрөлгүй дээрх миний 2 өмчийг бусдад зарж борлуулж ашиг олсон.
Дээрээс нь миний 35,000,000 төгрөгөөр авч байсан .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын автомашиныг хадгалж байхдаа эвдэж, тонож надад 11,800,000 төгрөгийн хохирол учруулаад зогсохгүй Unlimited засварын газрын эзэн иргэн Л.Б нь /утас:......./ засуулахаар өгсөн автомашиныг сэлбэг ирэхгүй байна гэсэн шалтгаанаар засаж өгөхгүй удааж байгаад нэмж моторыг нь тайлж бусдад зарсан байсан. Уг асуудлыг миний бие мэдээд ИХХК-ийн эдийн засагч А.Б т мэдэгдэн миний бие цагдаагийн байгууллагад хандах гэтэл А.Б /утас:99098438/ болиулж, Л.Б тэй тохиролцоо хийж миний автомашины оронд .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын автомашин авч ИХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. Уг автомашиныг бүрэн бүтэн эсэхийг шалгуулах гэтэл А.Б хэрэггүй ээ ... юм олж авсан нь их юм гэж хэлээд болиулсан. Гэтэл уг машин нь бас эвдэрхий байсан ба уг машины засварт одоогоор 9,871,400 төгрөг зарцуулаад байна.
Мөн ИХХК нь зээлийн төлөлтийг татвараас зайлсхийх зорилгоор иргэн Г.Г гэх хүний Х банкны 5040144552 дугаартай хувь дансаар авдаг ба зээлийн хүү, төлөлтийг үндсэн төлөлтөөс хасдаггүй, санхүү, нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй, эмх замбараагүй үйл ажиллагаа явуулдаг, тооцоо нийлэх гээд очихоор тооцоогоо бодож чаддаггүй, мэргэжлийн нягтлан бодогч байхгүй гэх мэт үйлдэл гаргаж намайг асар их хохироож, шулж мөлжиж байна. Миний бие Г.Г ийн Илч хангай ХХК-д тоног төхөөрөмж зарсан үлдэгдэл төлбөр болох /4 ширхэг барилгын дүүжин өргүүр/ 10,000,000 төгрөгийн авлагатай, эдийн засагч А.Б нь надад ХХБнаас 48,000,000 төгрөгийн зээл гаргуулж өгөхдөө 5,000,000 төгрөг, тус банкны эдийн засагч 3,500,000 төгрөгийн авлига хээл хахууль тус тус авсныг Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоож А.Б ийг надад 5,000,000 төгрөгийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэж байсан билээ. Нийт 15,000,000 авлагатай боловч зээлээсээ хасдаггүй. Ийм асуудлуудаас болж бидний хооронд маргаан үүссэн ИХХК-ийн ажилтнууд манай захирал Г.Г бол Шүүхэд танилтай, чамайг шүүх дээр амьтан болгоно гэх мэтээр байнга далайлган сүрдүүлдэг тэр танилуудаа ашиглаж шүүхээр далайлгаж байна гэж ойлголоо. ...,
2.2. ...Г.М гийн хувьд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №180715 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 13,059,996 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №180908 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 33,610,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №180813 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болох 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний үүрэгт 13,456,667 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №181101 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 16,826,483 төгрөгийг тус тус төлөх ёстой. Харин 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №180813 дугаартай Зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг бус 38,000,000 төгрөгийг олгосон тул хүү тооцсон 15,186,667 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №181101 дугаартай Зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг бус 8,633,477 төгрөгийг олгосон тул хүү тооцсон 6,216,103 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй. Эдгээр зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 123,586,623 төгрөг төлөхөөс 47,627,895 төгрөгийг шилжүүлсэн, 11,400,000 төгрөгт нь тооцож бараа материал нийлүүлсэн. Ингээд нийт 59,027,895 төгрөг хасагдах ёстой байтал нэхэмжлэгчийн зүгээс 24,823,884 төгрөгийг л хассан байна. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №190906 дугаартай Зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө олгоогүй бөгөөд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус учир хүү, алдангийг төлөхгүй. ... гэжээ.
3. Хариуцагч Ц.Н , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
3.1. ...миний бие ИХХК-иас гэрээ байгуулж 7,000,000 төгрөг, нэмж 3,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Уг зээлийг хүү, төлбөрийн хамт аль эрт төлж дуусгасан боловч автомашиныг минь өнөөг хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа тул гомдолтой байна. Миний бие ИХХК-д нэг ч төгрөгийн өр төлбөргүй. Төлбөр төлсөн баримтууд үүнийг гэрчилнэ.
Иймд миний автомашиныг буцаан шилжүүлж өгнө үү. Зарим төлбөрийг өөрийн нөхөр Г овогтой Мгийн Х банкны ........ дугаартай данснаас шилжүүлж байсан. .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын автомашиныг ИХХК хадгалж байхдаа эвдэлж оронд нь .......улсын дугаартай Landrover Rangerover спорт загварын автомашин өгсөн боловч нэр шилжүүлж өгөөгүй болно. ...,
3.2. ...Ц.Н гийн хувьд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №71212 дугаартай Зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт нийт 15,308,320 төгрөг төлөхөөс 10,000,667 төгрөгийг төлж, 5,307,653 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Харин 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №180810 дугаартай Зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө олгоогүй бөгөөд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус учир хүү, алдангийг төлөхгүй. ... гэжээ.
4. Хариуцагч Г.М , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
4.1. ...Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ИХХК-тай зээлийн гэрээ хийж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулан өөрийн өмчлөлийн 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ... улсын дугаартай, Toyota Land Cruiser 80 загварын автомашин, 125,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus /тансаг зэрэглэлийн/ загварын аяллын автобус, 39,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ........ улсын дугаартай, Toyota Land Сruiser 100 загварын автомашин, 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй, .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын 4 ширхэг автомашиныг ИХХК-ийн нэр дээр шилжүүлж 4 автомашинаа тэдний эзэмшилд үлдээсэн.
2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Toyota Land Сruiser 100, Landrover Rangerover загварын автомашины төлбөр тооцоо дуусаж өөрийн эзэмшилдээ унадгаар авсан. Гэтэл .... улсын дугаартай Landrover Rangerover загварын автомашин маань авч явах гэтэл асахгүй эвдэрсэн байсан. Тэгээд Unlimited автозасварын газар /захирал Л.Б ......./ чирч аваачин 11,180,000 төгрөгийн засвар хийлгэхэд засвар хийж байх хугацаандаа моторыг нь тоносон байсан. Тэгээд ИХХК-д мэдэгдэхэд оронд нь өөр автомашин авчих цагдаагаар явж яах юм бэ гэсний дагуу .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын автомашин авсан боловч тэр гэмтэлтэй байснаас 9,871,400 төгрөгийн засвар хийлгэсэн.
Мөн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ИХХК-тай тооцоо нийлэхээр уулзахад миний ... улсын дугаартай, Toyota Land Сruiser 80 загварын автомашиныг 7,000,000 төгрөг болон ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын автобусыг 25,000,000 төгрөгөөр зарчихсан, зөрүү мөнгө 60,000,000 төгрөг өг тэгээд салъя гэхээр нь хүний юмыг зөвшөөрөлгүй зах зээлийн үнээс хямд зарсан мөнгө өгөхгүй гээд маргалдаад салсан.
Иймд Toyota Land Сruiser 80 загварын автомашин 25,000,000 төгрөг, Hyundai Aerobus загварын автобус 125,000,000 төгрөг, мөн Landrover Rangerover загварын автомашины засварын мөнгө 21,671,000 төгрөг, нийт 171,671,000 төгрөгийг ИХХК-иас гаргуулж өгнө үү. ...,
4.2. ...миний бие Г.М нь ИХХК-иас мөнгө зээлж, барьцаанд нь .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын автомашиныг тавьсан байсан ба зээлийн төлөлтөө хийснээр автомашинаа барьцаанаас чөлөөлж авсан. Барьцаанаас чөлөөлж авахад автомашин маань эвдэрсэн байсан тул ИХХК-иас надад оронд нь өөр .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын автомашиныг өгсөн. Одоог хүртэл унаж байна. Автомашины нэрийг шилжүүлж өгөөрэй гэхэд шүүхийн шийдвэр гарч тооцоо дууссаны дараа шилжүүлж өгнө гээд шилжүүлж өгөхгүй байгаа юм.
Иймд ИХХК-ийн нэр дээр байгаа .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. ...,
4.3. ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 171,671,000 төгрөгийн 27,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 144,671,000 төгрөгийн шаардлагаа дэмжиж байна. ... гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
5.1. ...2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №180715 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээгээр Г.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар FZJ800094888 арлын дугааpтай, Toyotа Land Сruiser 80 загварын автомашиныг 10,000,000 төгрөгт тооцож, мөн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №180813 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээгээр Г.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ....... арлын дугаартай, Hyundai Аerobus загварын автомашиныг 30,000,000 төгрөгт тооцон тус тус өмчлөх эрхийг ИХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг.
Г.М нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир дээрх автомашиныг тохиролцсон үнээр буюу Тoyоtа Land Сruiser 80 загварын автомашиныг 7,000,000 төгрөгөөр, Hyundai Аerobus загварын автомашиныг 25,000,000 төгрөгт тус тус тооцон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан борлуулсан болно. ...
5.2. ....... улсын дугаартай Landrover Rangerover загварын автомашиныг хэн эвдэлсэн болох нь тодорхойгүй. Хэрэв засварын газарт байхдаа эвдэрсэн гэж үзэж байгаа бол тухайн этгээдээс нь хохирлоо шаардах нь зүйтэй байх. ... улсын дугаартай, Toyota Land Сruiser 80 загварын автомашин, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын автобусны үнийг талууд харилцан тохиролцож фидуцийн гэрээнд тусгасан. Зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хэдийгээр барьцаалан зээлдүүлэх газрын хувьд энэхүү гэрээг байгуулах эрхгүй ч талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан. Харин барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдаагүйг хүлээн зөвшөөрнө. .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзахгүй. ... гэжээ.
6. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
6.1. нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, ИХХК болон Г.М , Ц.Н нарын хоорондох 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, хавсралтын хамт, Г.М гаас ИХХК-д гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлт, ИХХК болон Г.М нарын хоорондох 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №181101 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №181101 дугаартай Зээлийн гэрээ /нэмэлт/, хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №181101 дугаартай Зээлийн гэрээ /нэмэлт гэрээ/ хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №180715 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №180908 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №180813 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №180813 дугаартай Зээлийн гэрээ /нэмэлт/, хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Х банкны шилжүүлгийн мэдээлэл /2018.7.09, 2017.12.07, 2018.2.13, 2018.8.09, 2018.8.13, 2018.8.14, 2018.8.30, 2018.9.13, 2018.11.01, 2018.11.12, 2018.11.27, 2018.11.29/, ИХХК-ийн зарлагын ордер /2018.9.13/, ИХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, ИХХК болон Ц.Н нарын хоорондох 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №180810 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №171212 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуци /1хх 4-38, 214-217, 2хх 95, 153-163, 222-224, 244, 3хх 16, 18/-г гаргаж өгсөн.
6.2. хариуцагч талаас: ИХХК болон Г.М нарын хоорондох 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №180908 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, ИХХК-ийн орлогын ордер /2020.5.12/ болон бараа материал хүлээн авсан хуудас /2020.5.12/-ны хуулбар, Голдмэн сакс монголиа инк ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай Машины засварын хөлс төлсөн тухай албан бичиг болон зарлагын ордер /2020.4/-ын хуулбар, Авто про ХХК-ийн нэхэмжлэх /2022.6.27, 2022.9.02, 2022.12.24/-ийн хуулбар, ХХБны дотоод шилжүүлгийн маягт /2019.2.14/, Hyundai Аerobus загварын автомашины гаднах болон доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Г.М гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2021.1-2023.1/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Голомт банк дахь Батсуурь Батгэрэл-ийн нэр дээрх 2815108046 дугаартай дансны хуулга /2021.10.07-2023.4.04/, ХХБ дахь М Г-ийн нэр дээрх 424002417 дугаартай дансны хуулга /2018.1.01-2019.1.01, Х банк дахь Г М нэр дээрх ........ дугаартай дансны хуулга /2017.9.12, 2017.10.19, 2017.10.21, 2017.10.23, 2017.11.07, 2017.11.17, 2017.11.28-2017.11.30, 2017.12.06-2017.12.21, 2018.2.08-2018.3.01, 2018.4.05, 2018.4.07-2018.4.24, 2018.5.01-2018.5.22, 2018.6.06-2018.6.20, 2018.7.21, 2018.8.13-2018.8.30, 2018.9.10-2018.9.25, 2018.10.11-2018.10.23, 2018.11.01-2018.12.31, 2019.1.18-2019.1.25, 2019.2.18-2019.3.28, 2019.4.22, 2019.12.25, 2022.10.25, 2022.12.08/, Х банк дахь Цог Н-ийн нэр дээрх 5064041708 дугаартай дансны хуулга /2020.10.01-2021.3.31, 2021.4.01-2021.8.31, 2021.6.16, 2022.2.06, 2022.3.01-2022.7.31, 2022.4.19, 2022.5.01/, Монгол Улсын сангийн яамнаас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 06/1580 дугаартай албан бичгийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооноос Г.М д хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 9/1234 дугаартай албан бичгийн хуулбар, өмгөөлөгч Б.Г , Г.Өлзийхишиг нартай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Х банкны шилжүүлгийн мэдээлэл /2018.7.09, 2018.8.13, 2018.8.14, 2018.8.30, 2018.9.13, 2018.11.01, 2018.11.12, 2018.11.27, 2018.11.29/, .......улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 46-60, 63, 66, 77-210, 224-249, 2хх 1-89, 103-112, 171-218, 233, 3хх 26-27/-ыг гаргаж өгсөн.
6.3. Хариуцагч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/13702 дугаартай захирамжийн дагуу:
- ХҮТ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 359 дугаартай тайлан /2хх 125-142/-г бүрдүүлсэн.
6.4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
7. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/03522 дугаартай захирамжаар ИХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Н д холбогдох иргэний хэргийг, ИХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.М д холбогдох иргэний хэрэгт нэгтгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
2. Нэхэмжлэгч ИХХК нь хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгаж, тодруулсны эцэст зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.М гаас нийт 162,448,525 төгрөг, хариуцагч Ц.Н гаас нийт 14,782,999 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2.1. ИХХК нь Г.М гийн гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр өмнөх зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг 107,400,000 төгрөг болгон багасгаж, 6 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон. Мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, 4 ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг компанийн нэр дээр шилжүүлсэн. Г.М нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 5,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Г.М гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 108,119,050 төгрөгийг, алданги 54,059,525 төгрөгийн хамт гаргуулна. ,
2.2. ИХХК нь Ц.Н тай 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №180810 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр өмнөх зээлийн өр төлбөрийг шинэчилж, 11,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон. Мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, 1 ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг компанийн нэр дээр шилжүүлсэн. Ц.Н нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2021 оны 2 дугаар сарын 06-наас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 5,500,000 төгрөгийг төлсөн. Иймд Ц.Н гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,855,333 төгрөгийг, алданги 4,927,666 төгрөгийн хамт гаргуулна. гэжээ.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд:
3.1. Г.М гаас зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 123,586,623 төгрөг төлөхөөс 47,627,895 төгрөгийг шилжүүлсэн, 11,400,000 төгрөгт нь тооцож бараа материал нийлүүлсэн. Ингээд нийт 59,027,895 төгрөг хасагдах ёстой байтал 24,823,884 төгрөгийг л хассан байна. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №190906 дугаартай Зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө олгоогүй бөгөөд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус учир хүү, алдангийг төлөхгүй. ...,
3.2. Ц.Н гаас ...зээлийн гэрээний үүрэгт нийт 15,308,320 төгрөг төлөхөөс 10,000,667 төгрөгийг төлж, 5,307,653 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №180810 дугаартай Зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө олгоогүй бөгөөд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус учир хүү, алдангийг төлөхгүй. ... гэжээ.
4. Хариуцагч Г.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгасны эцэст нэхэмжлэгч ИХХК-иас хохиролд нийт 144,671,000 төгрөгийг гаргуулах, .......улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
4.1. нийт 4 ширхэг тээврийн хэрэгслийг ИХХК-ийн нэр дээр шилжүүлж, эзэмшилд нь үлдээснээс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ........ улсын дугаартай, Toyota Land Сruiser 100 болон .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслүүдийг буцаан авах үед Landrover Rangerover загварын тээврийн хэрэгсэл нь асахгүй, эвдэрсэн байсан. Дараа нь Unlimited автозасварын газарт очиж засвар хийлгэх хугацаанд моторыг нь тоносон байсан. Энэ талаар ИХХК-д мэдэгдэхэд оронд нь .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын тээврийн хэрэгслийг өгсөн боловч бас л гэмтэлтэй байснаас засвар хийлгэсэн. 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ИХХК-тай тооцоо нийлэхээр уулзахад миний өмчлөлийн ... улсын дугаартай, Toyota Land Сruiser 80 болон ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан борлуулсан байсан. Иймд засварын зардалд 21,671,100 төгрөг, худалдан борлуулсан тээврийн хэрэгслүүдийн үнэд 123,000,000 төгрөг, нийт 144,671,000 төгрөгийг гаргуулна. Мөн Landrover Rangerover спорт загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлнэ гэж хэлчихээд одоог болтол шилжүүлээгүй байгаа. ... гэжээ.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд:
5.1. .... улсын дугаартай Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийг эвдэлсэн буруутай этгээдээс хохирлоо шаардах нь зүйтэй. Г.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир ... улсын дугаартай, Тoyоtа Land Сruiser 80 загварын тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр, ..... улсын дугаартай, Hyundai Аerobus загварын тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр буюу тохиролцсон үнээрээ тооцон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан борлуулсан. Хэдийгээр барьцаалан зээлдүүлэх газрын хувьд фидуцийн гэрээг байгуулах эрхгүй ч талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан. ... гэжээ.
6. Харин нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын .......улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Г.М гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай хэсгийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэхүү зөвшөөрлийг нь баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7. Түүнчлэн дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч ИХХК нь хариуцагч Г.М , Ц.Н нартай дараах Зээлийн гэрээг, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний хамт бичгээр байгуулж, нийт 4 тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлдөө шилжүүлсэн байна. Үүнд:
8.1. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №180715 дугаартай гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ... улсын дугаартай, Toyota Land Cruiser 80, .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын 2 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 21-23/
8.2. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №180813 дугаартай гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд .... улсын дугаартай, Landrover Rangerover, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus, ... улсын дугаартай, Toyota Land Cruiser 80 загварын 3 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 30-31, 34-35/
8.3. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №180908 дугаартай гэрээгээр 25,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ... улсын дугаартай, Toyota Land Cruiser 80, .... улсын дугаартай, Landrover Rangerover, ........ улсын дугаартай, Toyota Land Cruiser 100, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын 4 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 25-27, 46-48/
8.4. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №181101 дугаартай гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт гэрээгээр 9,000,000 төгрөг болон 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт гэрээгээр 11,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ... улсын дугаартай, Toyota Land Cruiser 80, .... улсын дугаартай, Landrover Rangerover, ........ улсын дугаартай, Toyota Land Cruiser 100, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын 4 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 11-12, 14-15, 17-18/
8.5. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №190906 дугаартай гэрээгээр 107,400,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ... улсын дугаартай, Toyota Land Cruiser 80, .... улсын дугаартай, Landrover Rangerover, ........ улсын дугаартай, Toyota Land Cruiser 100, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын 4 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 5-9/
8.6. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №171212 дугаартай гэрээгээр 7,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэмэлт гэрээгээр 3,000,000 төгрөгийг мөн нөхцөлөөр зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын 1 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 216-217, 159-161/
8.7. 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №180810 дугаартай гэрээгээр 11,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын 1 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх 214-215, 156-157/
9. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч ИХХК нь хариуцагч Г.М д 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг бэлнээр, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 28,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 8,633,477 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5,874,041 төгрөг тус тус дансаар,
хариуцагч Ц.Н д 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 3,908,000 төгрөг тус тус дансаар шилжүүлсэн болох нь кассын зарлагын ордер, банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /1хх 13, 16, 19-20, 24, 28-29, 32-33, 36, 2хх 104-112, 158, 162-163, 222-224/
10. Нэхэмжлэгч ИХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. /1хх 37, 2хх 155/
11. Нэхэмжлэгч ИХХК нь хариуцагч Г.М , Ц.Н нарын хүсэлтийг үндэслэн өмнөх зээлүүдийн өр төлбөрийг нэгтгэж, нөхцөлийг шинэчлэх байдлаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №190906, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №180810 дугаартай гэрээг тус тус байгуулсан явдалд зохигчид маргаагүй. /1хх 10/
12. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах тохиолдол нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдалд харшлахгүй бөгөөд шинэчилсэн гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлээгүй гэх асуудал нь талуудын хоорондох зээлийн гэрээний харилцааг үгүйсгэхгүй юм.
13. Гагцхүү нэхэмжлэгч ИХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд болохын хувьд зээл олгохдоо хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй байтал фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч Г.М , Ц.Н нарын өмчлөлд бүртгэлтэй байсан тээврийн хэрэглүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүснэ.
14. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээл олгох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахдаа энэ тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгох үйл ажиллагааг явуулах талаар тухайн үед үйлчилж байсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4 дэх хэсгүүдэд зохицуулсан.
15. Нэхэмжлэгч ИХХК нь ........ улсын дугаартай, Toyota Land Cruiser 100 загварын тээврийн хэрэгслийг, мөн .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийн оронд .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын тээврийн хэрэгслийг сольж хариуцагч Г.М д буцаан өгсөн, харин ... улсын дугаартай, Toyota Land Cruiser 80 загварын тээврийг хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр, ..... улсын дугаартай, Hyundai Aerobus загварын тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан гэжээ. /3хх 27/
16. Ингэхдээ хариуцагч Г.М д мэдэгдээгүй бөгөөд барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдааны журмаар худалдан борлуулаагүй, үнийг зээлийн өр төлбөрөөс хасаагүй байна.
17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шинжээчээр томилогдсон ХҮТ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 359 дугаартай дүгнэлтээр 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд орж ирсэн гэх Toyota Land Cruiser 80 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 23,000,000 төгрөг, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд орж ирсэн Hyundai Aerobus загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 100,000,000 төгрөг болохыг тодорхойлсон ба уг дүгнэлтийг аливаа байдлаар үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно. /2хх 125-142/
18. Хариуцагч Г.М нь .... улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгсэл, мөн уг тээврийн хэрэгслийн оронд сольж өгсөн .......улсын дугаартай, Landrover Rangerover спорт загварын тээврийн хэрэгсэлд хийсэн засварын зардалд нийт 21,671,100 төгрөгийг хохиролд гаргуулахаар шаардах боловч энэ нь нэхэмжлэгч ИХХК-ийн гэм буруутай шалтгаант холбоотой гэж шууд үзэхээргүй байна. /1хх 51-56/
19. Хариуцагч Г.М гийн хувьд 2018 оны 8 дугаар сарын 13-наас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 19,823,884 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 11,400,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг, 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 5,000,000 төгрөгийг,
хариуцагч Ц.Н гийн хувьд 2017 оны 12 дугаар сарын 21-нээс 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 4,500,667 төгрөгийг, 2021 оны 2 дугаар сарын 06-наас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 5,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ИХХК-д эргэн төлсөн болох нь кассын орлогын ордер, бараа материал хүлээн авсан хуудас, банкны дансны хуулгаар тогтоогдов. /1хх 49-50, 77-210, 224-249, 2хх 1-15, 18-89, 172-218/
20. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №190906 дугаартай гэрээний 5.2-т ...эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлүүлэх-ээр, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №180810 дугаартай гэрээний 3.1.1-д ...эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги нэмж төлүүлэх-ээр тус тус заажээ.
21. Иргэний хуулийн 223 дугаар зүйлйин 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг ба энэ тохиолдолд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг.
22. Дээрх гэрээнүүдийн хувьд алданги гаргуулах хугацаа өөрийн гэсэн онцлогтой. Тодруулбал, барьцаалан зээлдүүлэх газар үүргээ биелүүлэхийг зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргээ хангуулах эрхтэй болдог ба энэ үеэс үүргээ хангуулж байгаа тул үндсэн үүрэг дуусгавар болж, алданги шаардах үндэслэл үгүй болох юм.
23. Хариуцагч нарын гүйцэтгэх үүргийг тооцвол Г.М 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №190906 дугаартай гэрээний үндсэн зээл, зээлийн хүүнд 96,719,050 төгрөг, алдангид 4,835,952.5 төгрөг, Ц.Н 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №180810 дугаартай гэрээний үндсэн зээл, зээлийн хүүнд 9,855,333 төгрөг, алдангид 295,659.99 төгрөг тус тус төлөх үүрэг үүссэн гэж үзэв.
24. Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.М гаас 101,555,002.5 төгрөгийг, хариуцагч Ц.Н гаас 10,150,992.99 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,525,528.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ИХХК-иас 123,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.М д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,671,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч буюу хариуцагчаар төлүүлж, шинжээчийн ажлын хөлсийг хувааж хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасан зохицуулалтад нийцнэ. /1хх 4, 66, 2хх 95, 124, 153, 3хх 16, 26/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М гаас 101,555,002.5 төгрөгийг, хариуцагч Ц.Н гаас 10,150,992.99 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,525,528.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ИХХК-иас 123,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.М д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,671,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын .......улсын дугаартай, Landrover Rangerover загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Г.М гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ИХХК-иас төлсөн нийт 1,436,490 төгрөг, хариуцагч Г.М гаас төлсөн нийт 1,086,505 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагч Г.М гаас улсын тэмдэгтийн хураамжид 665,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д, шинжээчийн ажлын хөлсөнд 165,000 төгрөгийг гаргуулан ХҮТ ХХК /Тб дахь .....7 тоот данс/-д, хариуцагч Ц.Н гаас улсын тэмдэгтийн хураамжид 177,366 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д,
нэхэмжлэгч ИХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 843,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.М д, шинжээчийн ажлын хөлсөнд 165,000 төгрөгийг гаргуулан ХҮТ ХХК /Тб дахь .....7 тоот данс/-д тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН