Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 930

 

 

 

 

 

 

 

                                         

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч П.Болормаа,

          Шүүгдэгч, хохирогч Ш.Б ,

Шүүгдэгч, хохирогч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч, хохирогч Ш.Б , Г.Б нарт холбогдох эрүүгийн 1706002650942 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 сарын 4-ний өдөр Төв аймгийн   суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл. үйлчилгээний мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо. "  тоотод оршин суух хаягтай. урьд өмнө 2014 оны 05 сарын 06-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Овогт Ш Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. ам бүл 4 аав, ээж, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо    тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Овгийн Г Б .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ш.Б  согтуурсан үедээ нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Батдөлгөөнтэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Б дээ маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Б  хохирогчоор мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орой ахдаа машин өгөх гээд явж байхад Баянзүрх захын урд Ш.Б  нь эхнэрээ 2 удаа алгадсан. Эхнэр нь хүүхдээ хөтөлсөн байсан. Тэр үед би машиныхаа цонхыг онгойлгоод Ш.Б г чи эхнэрээ алгадхаа болиочээ гэхэд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би чи одоо болиочээ гээд дахиад хэлэхэд чи буугаад ир гэхэд нь би машинаасаа буух гэтэл машиний цонхоор намайг цохисон, машины хаалгаруу өшиглөсөн тэр үед би машины хаалганд цохиулж миний хөмсөг задарсан. Би машинаас буугаад Ш.Б тэй муудалцаж байхад хажуу талын байрны хамгаалагч ирж салгасан. Ш.Б  цагдаад дуудлага өгөөд бид хоёр цагдаагийн газар луу явсан.” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Б н хохирогчоор мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр би ажлынхаа залуутай уулзаад машин дотроо пиво уугаад сууж байсан. Манай эхнэр машин авах гээд хүүхэдтэйгээ цуг ирээд намайг пиво уусан байна гэж бид хоёр маргалдаж би эхнэрийгээ түлхсэн. Тэр үед Г.Б гэх залуу ирээд чи эмэгтэй хүнд уураа гаргалаа гэхэд би чамд хамаагүй чи дуугүй яв гэж хэлсэн. Тэгэхэд Г.Б нь машинаасаа бууж ирэх гэхээр нь би машиных нь хаалгыг түлэхэхэд машинаасаа бууж ирээд намайг цохисон.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ш.Б гийн мэдүүлэг /хх-21-26/, хохирогч Г.Б й мэдүүлэг /хх-14-16/, гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг /хх-32,35/, шүүгдэгч Ш.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-62-63/, шүүгдэгч Г.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-56-57/, хохирогч Ш.Билгүүтэйн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 7 сарын 6-ны өдрийн 8763 дугаартай дүгнэлт /хх-28/, хохирогч Г.Б  шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 сарын 3-ны өдрийн 5745 дугаартай дүгнэлт /хх-18/, хохирогч Ш.Б "Даймонд мэд" эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-31/, шүүгдэгч Ш.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-44/, шүүгдэгч Ш.Б ял шийтгэлтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар / хх-45-47/. хохирогч Г Б  Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-37/, шүүгдэгч Г.Б  иргэний үнэмлэхний хуулбар /хх-37/, шүүгдэгч Г.Б  ял шийтгэлтэй эсэх лавлагаа /хх-39/, шүүгдэгч Г.Б гадагш зорчсон тухай хил хамгаалах газрын албан тоот /хх-40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Б  согтуурсан үедээ нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Батдөлгөөнтэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Б дээ маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Б гийн өгсөн: “….эхнэр Мөнхзул ирсэн хоорондоо ялихгүй юмнаас болж маргалсан би эхнэрээ түлэхсэн тэгтэл хажуугаар явж байсан машин зогсоод нэг залуу чи эмэгтэй хүнийг болиоч пизда минь гэсэн би чамд хамаагүй залуу руу түлэхсэн нөгөө залуу бууж ирээд намайг гараараа шүд рүү 1-2 удаа цохьсон мөн удаа дараа цохиж зодсон ... Миний үүдний эрүүл шүдийг Г.Б цохихдоо гэмтээж хугалсан юм. Шүүх эмнэлэгт очиход буйлан дээрээ тогтож байсан.... би Г.Батдөлгөөнийг машинаас буухад нь хаалгыг нь цааш нь түлхээд зүүн хөмсөгний нь дээд талд шарх гарсан юм. Тэгээд тэр залуу бууж ирээд намайг зодсон юм ..." /хх-21-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Б өгсөн: " ... би 2017 оны 7 сарын 4-ний өдөр 21 цагийн үед приус 20 машинтай ... Баянзүрх захын хажууд явж байтал нэг залуу эхнэрээ алгадаад багалзуурдаад хажууд нь жоохон хүүхэд нь уйлаад байхад нь хажуугаар нь өнгөрөхдөө машины цонхыг буулгаад нөгөө залууг болиочээ эмэгтэй хүнд гар хүрээд гэсэн чамд хамаагүй гөлөг минь гэсэн машины хаалгаа онгойлготол нөгөө залуу ирээд хаалгыг түлхээд намайг буулгахгүй толгой хөмсөгийг хаалгаар цохиж гэмтээсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэнэ гомдолтой минйи зүүн хөмсөг язарсан ... Тухайн үед би машинаас буух гэж байхад Ш.Б  машины хаалга өшиглөн хаалгаар миний хөмсөгт гэмтэл учруулсан ... тухайн үед би 45000 төгрөгөөр оёдол тавиулж байсан гэхдээ баримт байхгүй." /хх-14-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхзулын өгсөн: “...найзуудынхаа байгаа газрыг заагаад өг гээд л хэрэлдээд машин руу явж байтал приус 20 маркын хар өнгийн машин унасан залуу хажуугаар өнгөрөхдөө чи болиочээ эмэгтэй хүнд эр бяраа гаргах гээд гэж хэлээд машинаа зогсоогоод машинаас бууж ирээд Билгүүтэй үл таних хүнтэй зууралдаж машины хаалга нааш цааш түлхэлцээд заамдалцаад Билгүүдэйг хавирч унагааж байхаар нь би яваад өгсөн ... эргээд хартал машины хажууд нөхөр Билгүүтэй шүд гэж хэлээд газраас босоод ирсэн ... би нөхөр Билгүүдэйтэй архи уулаа чи намайг дуудахгүй найзуудыгаа дуудлаа гээд хэрэлдээд нөхөрөө нэг удаа цохиход нөхөр намайг дандаа яахаараа ингэдэг юм бэ гээд далайхад замын хажууд машинтайгаа явж байсан 20 орчим насны залуу эр бяраа эмэгтэй хүнд гаргадаг чи хэн бэ гэж шаардлага тавихад Билгүүдэй шаардлагыг хүлээж аваагүй маргалдаад үл таних хүн машинаасаа буух гэтэл Билгүүтэй машины хаалгыг нь цааш нь түлхээд байсан юм ..." /хх-32,35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Б гийн яллагдагчаар өгсөн: “манай эхнэр Мөнхзул ирж машин барьж гээд гэрээсээ ирээд би урдаас нь тосож автал эхнэр намайг архи уусан байна гээд бид 2 гудамжинд маргалдаж байхад хажуугаар явж байсан хар өнгийн приус 20 загварын машинтай залуу цонхоороо “пизда минь болиоч гэж хэлэхээр нь чамд хамаагүй дуугүй яв гэж хэлтэл, тэр залуу юу гэнээ гэж хэлээд машинаас бууж ирэх гэхээр нь машины хаалгыг нь түхэсэн чинь тэр залуу бууж ирээд надтай зуралдаж байснаа миний нүүрэн тус газар 2, 3 цохихоор нь би одоо болъё гэж хэлээд цагдаа дуудаад эхнэртэйгээ юм яриад зогсож байтал тэр залуу миний араас өргөөд намайг газар шидэхэд би нурууны зүүн талаар газар унасан. Тэгээд тэр залуу машиндаа суугаад явах гээд байхаар нь би түүнтэй зууралдсаар байгаад цагдаа ирэхийг хүлээгээд хамт ирсэн.””/хх-62-63/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Б  яллагдагчаар өгсөн: “… үл таних согтуу залуу, явган хүүхдээ хөтөлсөн явж байсан эхнэрээ “нүүрэн тус газар алгадаад цохиж, зодож байхыг нь хараад” би тэр залууг машины цонхоор хөөе, боль  гэж хэлтэл тэр залуу намайг дуугүй бай, пизда минь, чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би юу гэсэн үг юм бэ, эмэгтэй хүнд гар хүрэхээ болио ч гэтэл тэр залуу чамд ямар хамаатай юм, машинаасаа буугаад  ир пизда минь” гэж хэлэхээр нь би машинаа зогсоогоод буух гэтэл намайг буулгахгүй машины онгорхой цонхоор миний нүүрэн тус газар цохисон. Би ууж очоод би тэр залуутай нилээд удаан ноцолдоод өргөөд нуруугаар нь шороон дээр унагасан. Тэр залуугын эхнэр нь гэх хүн салгасан.”/хх-56-57/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Б шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 7 сарын 6-ны өдрийн 8763 дугаартай дүгнэлт:

1. Ш.Б н биед үүдэн нэг шүдний хугарал нэг шүдний паалангийн эмтрэл, зүүн нүдний доод зовхинд цус хуралт. эрүүний зүүн доод хэсэг, баруун тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 3-4 болон түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Үүдэн нэг шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд таван хувь нөлөөлөнө.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-28/,

Хохирогч Г.Батдөлгөөний шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 сарын 3-

ны өдрийн 5745 дугаартай дүгнэлт:

1. Г.Батдөлгөөний биед зүүн хөмсөгний дунд хэсэгт сорви тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Сорив арилж бүдгэрэхгүй. /хх-18/,

 

Хохирогч Ш.Б  "Даймонд мэд" эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-31/,

Шүүгдэгч Ш.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-44/,

Шүүгдэгч Ш.Б ял шийтгэлтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар / хх-45-47/.

Хохирогч Г Б  Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-37/,

Шүүгдэгч Г.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-37/,

Шүүгдэгч Г.Б  ял шийтгэлтэй эсэх лавлагаа /хх-39/,

Шүүгдэгч Г.Б гадагш зорчсон тухай хил хамгаалах газрын албан тоот /хх-40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Прокуророос шүүгдэгч Г.Б , Ш.Бй нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б, Ш.Б нар нь хоорондоо муудалцаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

 

         Шүүхээс шүүгдэгч Г.Б, Ш.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүрийг 500.000 төгрөгөөр торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Б  нь эмчилгээний болон бусад зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул тэднийг бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Билгүүтэй нь шүүгдэгч Г.Батдөлгөөнөөс эмчилгээний зардлаа жич бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Овогт Ш Б, Овгийн Г Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Б, Ш.Б тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б  шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг, Ш.Б нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б, Ш.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

6. Хохирогч Ш.Билгүүтэй нь гэм хорын зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б, Ш.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б , Ш.Бй нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС