| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0514/З |
| Дугаар | 128/ШШ2026/0669 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:/
Хариуцагч: Боловсролын яам
Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: ХХК /РД:/
Маргааны төрөл: Тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, түүний өмгөөлөгч Н.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.2. БЯ/2026*******2128, БЯ/2026*******2122 тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдийг хуульд нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийх шийдвэр гаргахыг Боловсролын яамны тендерийн Үнэлгээний хороо болон Боловсролын яаманд даалгах,
1.3. Боловсролын яам болон ХХК-ийн хооронд БЯ/2026*******2128, БЯ/2026*******2122 дугаар тендер шалгаруулалтуудын үр дүнд байгуулагдсан 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн , дугаар худалдан авах гэрээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
1.4. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс тодорхойлсон, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр: Хэргийн үйл баримт процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч С ХХК болон гуравдагч этгээд ХХК нар Боловсролын яамнаас зарласан БЯ/2026*******2128 дугаартай Сурагчийн багаар ажиллах ширээ, сандал, БЯ/2026*******2122 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээндЕрөнхий боловсролын сургуулийн багш ширээ, сандал, бичиг хэргийн шүүгээ тендер сонсгон шалгаруулалтад тус тус оролцжээ.
2.1.2 Дээрх БЯ/2026*******2128 дугаартай Сурагчийн багаар ажиллах ширээ, сандал, БЯ/2026*******2122 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээндЕрөнхий боловсролын сургуулийн багш ширээ, сандал, бичиг хэргийн шүүгээ тендер сонсгон шалгаруулалтад гуравдагч этгээд ХХК-ийн тендерийн баримт бичиг хамгийн сайн тендерээр шалгарч, гэрээ байгуулах эрхийг олгох тухай мэдэгдлийг Боловсролын яамны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр тус тус ХХК-д хүргүүлжээ.
2.1.3 Мөн нэхэмжлэгч С ХХК-ийн тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэх мэдэгдлийг Боловсролын яамны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгүүдээр тус тус С ХХК-р хүргүүлсэн.
2.1.4. Улмаар нэхэмжлэгч С ХХК-иас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр тус тус захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянах үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдэж, уг албан бичгийг гомдол гаргагчид хүргүүлжээ.
2.1.5 Дээрх Сангийн яамны албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлж, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ээр гуравдагч этгээд ХХК-ийг шалгаруулж, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн , дугаар албан бичгүүдээр Боловсролын яамны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгүүдээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
2.1.6. Нэхэмжлэгч С ХХК-иас захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч дахин Сангийн яаманд дахин гомдол гаргаж, Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр гомдлыг буцааж шийдвэрлэжээ.
Улмаар нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын талаар:
2.2.1. Нэхэмжлэгчээс анх Боловсролын яам, түүний БЯ/2026*******2128 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан Боловсролын яамны 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, мөн дугаартай С ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр болон тэдгээрийг хэвээр үлдээсэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах. БЯ/2026*******2128 дугаартай тендер шалгаруулалтын ХХК-д холбогдох тендерийн үнэлгээний дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг Боловсролын яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгах, С ХХК-ийн тендерийг хуульд нийцүүлэн үнэлж, шаардлага хангасан тендерүүдээс хамгийн сайн тендерээр шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгохыг Боловсролын яаманд даалгах бүхий шаардлагад тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж,
2.2.2. Мөн тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар БЯ/2026*******2122 дугаартай тендер шалгаруулалтын ХХК-д холбогдох тендерийн үнэлгээний дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг Боловсролын яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгах; С ХХК-ийн тендерийг хуульд нийцүүлэн үнэлж, шаардлага хангасан тендерүүдээс хамгийн сайн тендерээр шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгохыг Боловсролын яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Боловсролын яам, Боловсролын яамны БЯ/2026*******2122 дугаартай тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй.
2.2.3. Боловсролын яамны 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02/1843 дугаартай ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, мөн 02/1839 дугаартай С ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр болон тэдгээрийг хэвээр үлдээсэн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02/2488 дугаартай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, БЯ/2026*******2124 дугаартай тендер шалгаруулалтын ХХК-д холбогдох тендерийн үнэлгээний дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг Боловсролын яамны тендерийн Үнэлгээний хороонд даалгах, БЯ/2026*******2124 дугаартай тендер шалгаруулалтад С ХХК-ийн тендерийг хуульд нийцүүлэн үнэлж, тус компанид гэрээ байгуулах эрх олгохыг Боловсролын яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлд тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж тус тус шийдвэрлэсэн.
2.2.4. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх захиргааны хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэсэн.
2.2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК-аас Боловсролын яам болон ХХК-ийн хооронд БЯ/2026*******2128, БЯ/2026*******2122, БЯ/2026*******2124 дугаар тендер шалгаруулалтуудын үр дүнд байгуулагдсан , , дугаар худалдан авах гэрээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2.2.6. Тус хэргийг хянан хэлэлцүүлсэн шүүх хуралдааны явцад БЯ/2026*******2124 дугаар тендер шалгаруулалтай холбоотой нэмэлт нотлох баримт шаардлагатай байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан дээрх хэргээс Боловсролын яамны Тендерийн үнэлгээний хорооны 04 дүгээр сарын 28-ны өдөр БЯ/2026*******2124 дугаартай тендерийг дахин хянан үзэж, өмнөх үнэлгээний үр дүнг хэвээр үлдээсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдийг хуульд нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийх шийдвэр гаргахыг Боловсролын яамны тендерийн Үнэлгээний хороо болон Боловсролын яаманд даалгах, Боловсролын яам болон ХХК-ийн хооронд БЯ/2026*******2128, БЯ/2026*******2122 дугаар тендер шалгаруулалтуудын үр дүнд байгуулагдсан 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай худалдан авах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар тусгаарлаж шийдвэрлэсэн.
Гурав. Маргаж буй талуудын үндэслэл, тайлбар
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Боловсролын яамнаас зарласан БЯ/2026*******2128 дугаартай Сурагчийн багаар ажиллах ширээ, сандал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, Боловсролын яамнаас зарласан БЯ/2026*******2122 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш ширээ, сандал, бичиг хэргийн шүүгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт тус тус нэхэмжлэгч С ХХК оролцож тендер ирүүлсэн. Гэтэл Боловсролын яамны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тоот шийдвэрээр манай компанийн тендерийг хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзаж, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тоот шийдвэрээр ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Манай компани уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр , 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03/3940 тоот шийдвэрээр тендерийн үнэлгээ хуульд нийцээгүй, техникийн паспорт болон бусад техникийн шаардлагатай холбоотой асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй гэж үзэн захиалагчийн , тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгасан болно. Тодруулбал Сангийн яам ХХК техникийн паспорт ирүүлээгүй; HPL хавтан, 20 мм зузаантай хавтан, 1.5 мм металл хийц, 80 кг даац зэрэг техникийн үзүүлэлтийг нотлоогүй; төсөвт өртгийн 80 хувиас доош үнийн саналын үндэслэл хангалтгүй; гэж тус тус дүгнэсэн байна. Гэтэл Боловсролын яам дахин үнэлгээ хийхдээ дээд шатны байгууллагын тогтоосон зөрчил, дүгнэлтийг бодитоор арилгаагүйгээр 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн , тоот шийдвэрээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай мэдэгдсэн. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна
Шалгарсан оролцогч ХХК тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэхээр, мөн 26.10-т шаардлага хангаагүй тендерийг татгалзахаар заасан. Гэтэл Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 03/3940 тоот шийдвэрээр ХХК-ийн тендерт техникийн паспорт ирүүлээгүй, техникийн үзүүлэлтийг нотлоогүй, 80 хувиас доош үнийн саналын үндэслэл хангалтгүй гэж дүгнэсэн байхад захиалагч уг асуудалд бодитой, үндэслэл бүхий үнэлгээ хийгээгүйгээр дахин гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байна.
Захиалагч болон Захиалагчийн тендерийн үнэлгээний хорооны хууль бус үйлдэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4, 26.9, 26.10-т зааснаар зөвхөн шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үүрэгтэй. Мөн хуулийн 27.5-д зөвхөн шаардлагад нийцсэн тендерүүдийг харьцуулан эрэмбэлэхээр заасан. Гэтэл Сангийн яам ХХК ий тендерийг техникийн паспорт ирүүлээгүй, техникийн үзүүлэлтийг нотлоогүй, 80 хувиас доош үнийн саналын үндэслэл хангалтгүй гэж дүгнэсэн байхад ХХК-ийн тендерийг дахин шаардлагад нийцсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байна.
Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн , мөн 24-ний өдрийн 03/3940 тоот шийдвэрээр захиалагчийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгасан. Гэтэл Боловсролын яам дээд шатны байгууллагын шийдвэрийг бодитоор хэрэгжүүлээгүй; өмнөх хүчингүй болсон шийдвэрийг хэвээр үлдээсэн гэж тодорхойлсон; нэхэмжлэгчид холбогдох шинэ үнэлгээ, шинэ татгалзлын үндэслэл мэдэгдээгүй; өмнөх шийдвэрийн үр дагаврыг үргэлжлүүлэн хадгалсан зэрэг ажиллагаа явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.2-т заасан мэдэгдэх үүргийг тус тус зөрчсөн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39.1-д Худалдан авах гэрээний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна гэж заасан. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээ, шалгаруулалтын үр дүн нь худалдан авах гэрээ байгуулах шууд эрх зүйн үндэслэл болдог. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь тендер шалгаруулалтын үнэлгээний ажиллагаа, үнэлгээний дүгнэлт болон шалгаруулалтын үр дүн хууль бус болох тухай бөгөөд хэрэв эдгээр ажиллагаа хууль бус болох нь тогтоогдвол түүнд үндэслэн байгуулагдсан худалдан авах гэрээний хууль ёсны үндэслэл мөн алдагдана.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.1.6-д "Захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн" бол худалдан авах гэрээ илт хууль бус байхаар заасан.
Нэхэмжлэгчийн зүгээс ХХК-ийн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангаагүй, техникийн паспорттай холбоотой шаардлагыг хангаагүй, төсөвт өртгийн 80 хувиас доош үнийн саналтай холбоотой тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, Сангийн яамнаас тогтоосон зөрчлийг арилгаагүйгээр дахин үнэлгээ хийсэн гэж маргаж байгаа бөгөөд эдгээр нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд хариуцагч нарын хууль бус ажиллагааны улмаас манай компанийн шударгаар өрсөлдөх, тендерээ хуульд нийцүүлэн үнэлүүлэх, шаардлага хангасан тендерээрээ шударгаар эрэмбэлүүлэх, гэрээ байгуулах боломжоо бодитоор эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Боловсролын холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны ******* дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хянан үзэж Хамгийн сайн үнэлэгдсэн байгууллагад гэрээ байгуулах холбогдох зөвлөмж, шийдвэрийг гарган ажилласан.
Тендерт оролцсон С ХХК нь ,*******, төгрөгийн үнийн дүн бүхий Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.2-т зааснаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэж үнэлэгдсэн тул ХХК-ийн *******,*******,******* төгрөгийн үнийн санал ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шалгаруулсан.
БЯ/2026******* дугаартай Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ - Сурагчийн багаар ажиллах ширээ, сандал (1 ширээ -1 сандал) төсөл, арга хэмжээний хүрээнд С ХХК-аас гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Гомдол хянан тухай 03/3940 дугаар албан бичгийн талаар үнэлгээний хороо дахин хуралдаж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу дахин хянан үзээд өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргаж тендерт оролцогч байгууллагуудад 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн.
Ингэхдээ С ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан тендер шалгаруулалтын явцад тодруулга авах эрх, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан хугацаанд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлтэй танилцах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй байна. Үнэлгээний хороо холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тендер шалгаруулж зөвлөмжийг хүргүүлсэн ажилласан. Мөн цаашид Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тавилга, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг Төрийн хэмнэлтийн тухай хууль болон тухайн жилийн төсвийн хэрэгжилттэй холбоотой шаардлагын хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 31-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулах шаардлагатай байгаа болно. Гэвч дээр дурдсан нөхцөл байдлын улмаас уг төсөл, арга хэмжээ хугацаандаа хэрэгжихгүй байх, улмаар батлагдсан төсөв татагдах эрсдэл үүсээд байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
"С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Боловсролын холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны ******* дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хянан үзэж "Хамгийн сайн үнэлэгдсэн" байгууллагад гэрээ байгуулах холбогдох зөвлөмж, шийдвэрийг гарган ажилласан.
Тендерт оролцсон "С" ХХК нь БЯ/2026*******2122 дугаар тендерт 800,*******,******* төгрөгийн үнийн дүн бүхий Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.2-т зааснаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэж үнэлэгдсэн тул " " ХХК-ийн *******,*******,******* төгрөгийн үнийн санал ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шалгаруулсан.
Тендерт оролцсон "С" ХХК нь БЯ/2026*******2128 дугаар тендерт ,*******, төгрөгийн үнийн дүн бүхий Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.2-т зааснаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэж үнэлэгдсэн тул " " ХХК-ийн *******,*******,******* төгрөгийн үнийн санал ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шалгаруулсан.
БЯ/2026*******2122, БЯ/2026*******2128 дугаартай "Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд төсөл, арга хэмжээний 3 багц ажлын хүрээнд "С" ХХК-аас гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас ирүүлсэн "Гомдол хянасан тухай" албан бичиг тус бүрийн талаар үнэлгээний хороо дахин хуралдаж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу дахин хянан үзээд багц тус бүрт өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргаж тендерт оролцогч байгууллагуудад 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн.
Мөн төсөл, арга хэмжээний эрх шилжсэн тухайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны Төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх А/121 дүгээр тушаалаар боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг Боловсролын ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Энэхүү тушаалыг Боловсролын сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" А/23 дугаар тушаалаар хүчингүй болгосноор хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрх тус яаманд шилжсэн байсан. Гэвч 2026 оны 4 дүгээр сард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн солигдож Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан томилогдож ирсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг Боловсролын ерөнхий газарт буцаан шилжүүлэх үүрэг өгсний дагуу Боловсролын сайдын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай" А/65 дугаар тушаалаар боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Боловсролын ерөнхий газарт буцаан шилжүүлсэн. Иймд Үнэлгээний хороо холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн теңдер шалгаруулж зөвлөмжийг хүргүүлэн ажилласан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3.4. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн маргаж буй 2 багц тендертэй холбогдуулан Сангийн яаманд гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, албан бичиг гаргасан. Сангийн яамны гомдол хянасан 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 033319 болон 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 033940 дугаартай албан бичгүүдийн тухайд, Сангийн яам гомдлыг шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад зааснаар зөрчлийг арилгаж, шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалга гэсний дагуу дахин үнэлгээ хийсэн.
Өөрөөр хэлбэл, тухайн компанийн тендер шалгаруулалтын баримтын бүрдэлд зөрчил байвал тэрхүү зөрчлийг арилгуулж, холбогдох баримтыг дахин гаргуулж, тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгасан агуулга бүхий шийдвэрийн заалтыг үндэслэл хэсэг дээр оруулсан байсан. Мөн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2 дахь заалтад зааснаар тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх бүрэн эрхийнхээ хүрээнд тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийж, өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн болно.
Иймд Үнэлгээний хороо дахин хуралдаж, холбогдох баримт бичгийг хянан үзэж, өмнөх үнэлгээ нь холбогдох хууль тогтоомж, тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн үндэслэлтэй хийгдсэн гэж үзэж, өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн болохыг бид анхаарч үзэх ёстой гэж үзэж байна.
Хоёр дахь шаардлага буюу техникийн тодорхойлолт, паспорт ирүүлээгүй гэсэн асуудлын тухайд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтад "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэдэгт захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заасан байна. Уг тодорхойлолтын дагуу захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.5 дахь заалтад, оролцогч санал болгож буй бараа техникийн тодорхойлолтод нийцэж байгааг нотлох баримт бичгийг ирүүлэхээр заасан бөгөөд үүнд техникийн тодорхойлолтод нийцсэнийг хянах боломжтой баримт, нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны холбоос зэргийн аль нэгийг ирүүлнэ гэж заасан байна. Хэрэв санал болгож буй бараа техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрөх, орхигдуулсан тохиолдолд тайлбар ирүүлнэ гэж заасан. Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн гуравдугаар бүлэгт техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагын талаар тусгасан бөгөөд техникийн тодорхойлолтын зорилго нь захиалагчид шаардлагатай барааг нарийвчлан тодорхойлоход оршино гэж заасан байна. Энэхүү шаардлагын дагуу тендерт оролцогч " Групп" ХХК нь БЯ/2026*******2122 дугаартай тендерийн хувьд хавтаст хэргийн нотлох баримт нэгдүгээр хавтаст хэргийн 113-116 дугаар тал дээр, БЯ/2026*******2128 дугаартай тендерийн хувьд 225-227 дугаар тал дээр, нийлүүлэх барааны үзүүлэлт, хэмжээс, техникийн дэлгэрэнгүй мэдээллийг үйлдвэрлэгчийн албан ёсны эх сурвалжаар баталгаажуулж, техникийн тодорхойлолт болон холбогдох баримт бичгийг хавсаргаж ирүүлсэн байдаг. Үүнээс үзвэл, захиалагчаас тавьсан шаардлагад бүрэн нийцсэн баримт бичгийг илгээсэн гэж харагдана.
Мөн нотлох баримтын нэгдүгээр хавтаст хэргийн 117, 179, 202, 228 дугаар тал дээр 0303, 0322, 0******* дугаартай албан бичгүүдээр захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж нийлүүлэхээ илэрхийлсэн мэдэгдэл, баталгааны хуудсыг хавсаргаж явуулсан байгаа. Техникийн тодорхойлолт болон техникийн паспорт гэсэн ойлголтын тухайд хариуцагч тал тодорхойлсны дагуу техникийн тодорхойлолт гэдэгт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн арга, технологид тавигдах шаардлагыг тодорхойлсон бичиг баримтыг хэлдэг. Мөн Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дахин үнэлгээ хийсэн тэмдэглэлд хариуцагч талын Б.Т мэргэжилтэн техникийн паспорт гэдэг нь тухайн бэлэн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн бодит техникийн мэдээллээр баталгаажуулсан баримтыг, харин техникийн тодорхойлолт гэдэг нь тухайн бараа, ажил, үйлчилгээ ямар шаардлага хангах ёстойг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл, нэгдүгээрт, аль хэдийн үйлдвэрлэгдэж бэлэн болсон бараа, бүтээгдэхүүн дээр техникийн паспорт гарна. Хоёрдугаарт, бэлэн бус дараа нь үйлдвэрлэж гаргах бараа, бүтээгдэхүүний хувьд, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу шаардлагад нийцэж байгааг хянаж үзэх боломжтой баримт, нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны холбоосны аль нэгийг ирүүлсэн тохиолдолд шаардлага хангасан гэж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрлэж гаргах бүтээгдэхүүн дээр техникийн паспорт гарах боломжгүй байдаг. Харин манай тал техникийн тодорхойлолтоор захиалагчийн шаардлага хангах барааг нарийн тодорхойлж, загвар, хэмжээг гаргаж өгснөөр техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж байгаа гэж үзэх бүрэн боломжтой. Энэхүү баримтуудаар Үнэлгээний хорооны эрх бүхий этгээд шаардлагад нийцэж байгааг удаа дараагийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрт тусгаж ирсэн байдаг. Иймд захиалагчийн техникийн тодорхойлолтын дагуу бэлэн тоног төхөөрөмж нийлүүлэх, захиалагчийн шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлж байгаа учир техникийн тодорхойлолтоор давхар баталгаажуулсан баримт бичиг нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс харж байна.
Дараагийн шаардлага буюу төсөвт өртгийн 80 хувиас доогуур үнийн санал болгосон атлаа үндэслэл бүхий тайлбар ирүүлээгүй гэсэн асуудлын тухайд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтад улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад оролцогч 80 хувиас бага үнийн санал ирүүлсэн бол тайлбар гаргах ёстой гэж заасан байна. Уг заалтын дагуу " Групп" ХХК хавтаст хэргийн нотлох баримт нэгдүгээр хавтаст 117, 179, 228 дугаар тал дээр 0302, 0321, 0390 дугаартай албан бичгүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн заалтын дагуу, санал болгосон үнэ нь төсөвт өртгийн 80 хувиас доогуур байгаа боловч бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй тухай үндэслэл бүхий тайлбарыг хүргүүлсэн. Уг мэдэгдэлд тухайн компани санал болгож буй барааны үйлдвэрлэгч компанийн албан ёсны борлуулагч тул хамгийн боломжит бага үнийг санал болгож байгаа, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, чанарын сертификат, гэрээний хуулбарыг хавсаргасан гэдгээ илэрхийлсэн. Мөн санал болгож буй барааны фото зураг, каталогийг хавсаргасан байдаг. Үүнээс өөр ямар нэмэлт үндэслэл бүхий тайлбар шаардагдах байсныг бид ойлгохгүй байна. Мөн компани албан ёсны эрхтэй борлуулагч тул үнийн хувьд бага төсвөөр нийлүүлэх боломжтойгоо илэрхийлж, бага үнийн саналаар нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнээ чанарын шаардлагад нийцүүлэн нийлүүлнэ гэдгээ удаа дараа энэ гурван тендерийн баримт бичигт мэдэгдэл хэлбэрээр хүргүүлсэн байдаг. Мөн үйлчилгээний хамрах хүрээ, чанар, гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээ мэдэгдэлдээ тусгасан байдаг. Эдгээр баримт бичиг, мэдэгдэл, баталгаажуулалт, үнэлгээ, Үнэлгээний хорооны тэмдэглэлүүдээс үзвэл, гурван багцын тендерт оролцож буй " Групп" ХХК хуулийн дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагын дагуу бүх материалаа өгсөн бөгөөд үүний үндсэн дээр Үнэлгээний хороо үнэлж, дүгнэлтээ гаргасан гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Сухайт хайрхан ХХК нь Боловсролын яамнаас зарласан БЯ/2026*******2122 дугаартай багц-2 Ерөнхий боловсролын сургуулийн багш ширээ, сандал, бичиг хэргийн шүүгээ нийлүүлэх, БЯ/2026*******2124 дугаартай багц-4 Сурагчийн ширээ, сандал (1 ширээ, 2 сандал), БЯ/2026*******2128 дугаартай багц-8 Сурагчийн багаар ажиллах ширээ, сандал нийлүүлэх тендерт тус тус маргасан.
2. БЯ/2026*******2124 дугаартай тендерийн тухайд хариуцагчаас ирүүлсэн тендерийн баримт нь зөрүүтэй, үүнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* албан бичигт Файл 2026.03.11-нд хавсаргасан, файл задраагүй талаар тайлбарласан, нэхэмжлэгч болон хариуцагчаас энэ талаар маргаантай учир энэ хэргээс уг тендертэй холбоотой хэргийг тусгаарлаж, үлдэх 2 тендерт дүгнэлт өгнө.
3. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж, тус хорооны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар тендерийн баримт бичиг баталж, тендер шалгаруулалтыг нийтэд зарлахаар шийдвэрлэн 2 дугаар багц тендерийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 00 минут хүртэл хүлээн авч, 11 цаг 30 минут, 8 дугаар багц тендерийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 00 минут хүртэл хүлээн авч 11 цаг 30 минутад тус тус нээхээр тогтоосон байна.
4. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 дугаар багц, 2026 оны 03 дугаар сарын 26-ны 8 дугаар багц тендерийг тус тус хэлэлцэж, Сухайт хайрхан ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын дагуу тендерээс татгалзах, ХХК-ийн материал хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хуулийн 28.1.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж хүргүүлэх санал тус тус гаргаж, зөвлөмж хүргүүлсэн.
5. Үүний дагуу Боловсролын яамны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч Сухайт хайрхан ХХК-ийн тендерээс татгалзаж, гуравдагч этгээд ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар,
Мөн яамны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр тус тус гуравдагч этгээд Их хаан ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлжээ.
6. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн , мөн сарын 24-ний өдрийн 03/3940 албан бичгүүдээр захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хууль нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.
7. Гомдлыг шийдвэрлэж, тендерийг дахин хянаж, үнэлэхийг мэдэгдсэнтэй холбогдуулан хариуцагч үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Сангийн яамны дээрх албан бичгүүдийн дагуу гуравдагч этгээдийн тендерийг дахин хэлэлцэж, өмнөх шийдвэрээ хэвээр үлдээхээр шийдвэрлэж, Боловсролын яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн , албан бичигт үнэлгээг дахин хийж, өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээх зөвлөмж ирүүлснийг нэхэмжлэгчид мэдэгдэж, ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн , 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хэвээр үлдээсэн талаар дурджээ.
8. Улмаар 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр БЯ/2026*******2122 дугаар Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж (Улсын хэмжээнд) Багц -2 Ерөнхий боловсролын сургуулийн багш ширээ, сандал, шүүгээ нийлүүлэх гэрээ, БЯ/2026*******2128 дугаар Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж (Улсын хэмжээнд) Багц -8 Сурагчийн багаар ажиллах ширээ, сандал нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан.
9. Дээрх тендерийг дахин үнэлсэн болон гэрээ байгуулсныг нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нь тендерийн баримт бичигт заасан техникийн паспорт ирүүлээгүй, төсөвт өртгийн 80 хувиас доош санал ирүүлсэн бол үндэслэл бүхий тайлбар гаргах шаардлага хангаагүй, шударгаар өрсөлдөх, тендерээ үнэлүүлэх эрхийг зөрчсөн гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй хэмээн маргасан.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид Тендерийн хууль гэх)-ийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ гэжээ.
11. Гуравдагч этгээдийн тухайд маргаан бүхий 2 тендерт үнийн санал ирүүлэхдээ төсөвт өртгийн 80 хувиас доош үнийн санал гаргаж, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/03-02, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2026/03-90 мэдэгдэлдээ санал болгосон барааг үйлдвэрлэгч компанийн албан ёсны борлуулагч тул хамгийн боломжит үнийг санал болгосон, барааны үйлдвэрлэгч компаниас ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, чанарын сертификат гэрээний хуулбар хавсаргасан, барааны фото зураг, каталогийг хавсаргасан талаар дурджээ.
12. Тендерийн хуульд чанар болон гүйцэтгэлд нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбар ирүүлнэ гэж тусгасныг үнэлгээний хорооны гишүүд үнэлэхдээ уг мэдэгдэл болон тендерт хавсаргаж ирүүлсэн дээрх баримтуудад үндэслэж, тайлбар ирүүлснийг шаардлага хангасан гэж үзсэн нь үнэлгээний хорооны бүрэн эрхэд хамаарч байна.
13. Тендерийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална, 11.2-д Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана гэж зааснаар хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос Тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулжээ.
14. Тендер шалгаруулалтын зааварчилгааны (ТШЗ)-ны 17.5-д Оролцогчийн санал болгож буй бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ гээд
15. Үүнээс үзэхэд дээр дурдсан шаардлага хангасныг нотлох баримтуудыг заавал ирүүлэхээр тодорхой заасан байх ба тухайн тохиолдолд гуравдагч этгээдээс техникийн паспортыг ирүүлээгүй байна.
16. Харин хариуцагчаас 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд техникийн паспортын талаарх асуудлыг Сангийн яамны албан бичгийг үндэслэн хэлэлцэж, гуравдагч этгээд ХХК-ийг ТШЗ-ны 17.5-ын эхний 2 хэсэгт дурдсан шаардлагын дагуу мэдэгдэл ирүүлсэн, бэлэн тоног төхөөрөмж нийлүүлэх бус үйлдвэрлэх техникийн тодорхойлолтоор давхар баталгаажуулсан тендерийн баримтыг техникийн паспорт ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Тодруулбал,
17. Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах гэж зааснаар Сангийн яамны 2026 оны , 03/3340 тоот албан бичгүүдийн дагуу хариуцагч тендерийн үнэлгээний хорооноос тендерийг материалыг дахин хянан үзэж, үнэлгээ хийхдээ зөвхөн албан бичигт дурдсан хүрээнд гуравдагч этгээдийн тендерийг дахин үнэлэх ажиллагааг хийсэн нь Тендерийн хуулийн 5.1-д Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасанд нийцэхгүй болно.
18. Өөрөөр хэлбэл, тухайн тендер нь бараа нийлүүлэх тендер бөгөөд ТШЗ-д техникийн тодорхойлолтыг хангасныг нотлох баримтуудад техникийн паспорттай байхаар тодорхой заасан, үүний дагуу нэхэмжлэгчээс техникийн паспортыг тендертээ ирүүлсэн, Сангийн яамны энэ талаар дахин хянаж, үнэлгээ хийхийг мэдэгдсэнээр дахин үнэлгээ хийхдээ гуравдагч этгээдээс техникийн паспорт ирүүлээгүй нь бусад тендерт оролцогч буюу нэхэмжлэгчийн өрсөлдөөнд нөлөөлөх эсэхийг харьцуулсан байдлаар хянан үзэлгүйгээр зөвхөн гуравдагч этгээдийн тендерийг дүгнэсэн нь тендерт тэгш өрсөлдөх боломжийг хязгаарласан гэж үзнэ.
19. Хариуцагч тендерийн үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар тендерийг хянахдаа дээрх байдлаар шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 26.10-д Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана гэж заасантай мөн нийцэхгүй.
20. Үүнээс гадна Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.2-д шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай гэж зааснаар захиалагч Боловсролын яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн , албан бичгээр нэхэмжлэгчийг тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн боловч 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж зааснаар гуравдагч этгээдэд дахин үнэлгээ хийсний дараа гэрээ байгуулах шийдвэрийг хүргүүлээгүй гэж үзнэ.
21. Учир Сангийн яамны дээрх албан бичгүүдээр Боловсролын яамны 2026.03.26-ны өдрийн , 2026.04.06-ны тоот шийдвэрүүдийг хүчингүй болгосноор эрх зүйн үр дагаваргүй болсон, Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, дахин үнэлгээ хийж, өмнөх шийдвэрээ хэвээр үлдээх шийдвэр гаргасан ч уг шийдвэрийг үндэслэж, дахин гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдэх ёстой болно.
22. Өөрөөр хэлбэл, зүй нь дээрх хуульд зааснаар үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулахыг захиалагчаас дахин мэдэгдэх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцнэ.
23. Гэтэл хариуцагч нар дээрх байдлаар хуульд нийцээгүй тендер шалгаруулах ажиллагаа явуулсан байх тул энэ шийдвэрийг үндэслэж байгуулагдсан гэрээнүүд нь мөн Тендерийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэж зааснаар илт хууль бус гэрээ болно.
24. Иймд дээрх хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн тендерт шударгаар өрсөлдөх, тендерээ хуулийн дагуу хянуулж, үнэлүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
25. Харин нэхэмжлэгч нь БЯ/2026*******2128 дугаартай тендерт оролцохдоо БЯ/2026*******22121 дугаартай тендерийн баримт ирүүлсэн болох нь тендерийн цахим санд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, , 3.1.3-д нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаална.
27. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын тендерийг хянан үзэж, шалгаруулсан ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдсон боловч нэгэнт нэхэмжлэгч нь БЯ/2026*******2128 тендерт оролцохдоо буруу материал хүргүүлсэн учир дахин үнэлгээ хийсэн ч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй буюу уг тендер шалгаруулалтын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдөх үндэслэлгүй байна.
28. Иймд энэ тендертэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
29. Дээр дүгнэснээр хариуцагч үнэлгээний хорооноос 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БЯ/2026*******2122 дугаартай тендерийг хянаж, үнэлгээ хийхдээ хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул тухайн хуралдааны шийдвэрлэсэн хэсэг, зөвлөмж, үүнийг үндэслэн байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, БЯ/2026*******2122 дугаартай тендерийг хуульд заасны дагуу дахин хянан үзэж, үнэлэн зохих шийдвэр гаргахыг хариуцагч Боловсролын яам, түүний үнэлгээний хороонд даалгаж, үлдэх БЯ/2026*******2128 дугаартай тендертэй холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
30. Боловсролын сайдын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай" А/65 дугаар тушаалаар боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Боловсролын ерөнхий газарт буцаан шилжүүлсэн талаар хариуцагчаас тайлбарласан, үүнтэй холбогдуулан тус газрыг хамтран хариуцагчаар татах нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч тус газар нь хариуцагч яамны харьяа захиргааны байгууллага тул энэ шүүхийн шийдвэр биелүүлэхэд хариуцагчаар оролцоогүй нь саад болохгүйг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.9, 26.10, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан Сухайт хайрхан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсролын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БЯ/2026*******2122 дугаар тендерт Их хаан ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, Боловсролын яам болон ХХК-ийн хооронд 2026 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн БЯ/2026.01.02.122 УТ гэрээг илт хууль бус болохыг тогтоож, тус тус хүчингүй болгож, БЯ/2026*******2122 тендерийг хуулийн дагуу хянаж, үнэлэх ажиллагааг зохих журмын дагуу дахин хийхийг хариуцагч Боловсролын яам, тус яамны Тендерийн үнэлгээний хороонд даалгаж, үлдэх шаардлага болох Боловсролын яамны Тендерийн үнэлгээний хорооны 04 дүгээр сарын 28-ны өдөр БЯ/2026*******2128 дугаартай тендерийг дахин хянан үзэж, өмнөх үнэлгээний үр дүнг хэвээр үлдээсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдийг хуульд нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийх шийдвэр гаргахыг Боловсролын яамны тендерийн Үнэлгээний хороо болон Боловсролын яаманд даалгах, Боловсролын яам болон ХХК-ийн хооронд БЯ/2026*******2128 дугаар тендер шалгаруулалтуудын үр дүнд байгуулагдсан 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар худалдан авах гэрээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ