Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

 

 

 

 

 

 2025        01        22                                         2025/ДШМ/12

 

                                   Г.Д, Н.А, Н.О нарт

                                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч: Н.А, Н.О,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Аын давж заалдах гомдлоор Г.Д, Н.А, Н.О нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.М Улсын иргэн, Н овогт Нн О, 00 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Х сумын Гмэндийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Х сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

2.М Улсын иргэн, Б овогт Ггийн Д, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 000 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Г тт хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

3.М Улсын иргэн, М овогт Нын А, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Х сумын Гмэндийн төвийн даргаар ажиллаж байсан, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Х сумын 0 дүгээр багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, 000 онд Алтангадас одонгоор шагнуулж байсан /регистрийн дугаар 000/.

Н.А нь Хөвсгөл аймгийн Х сумын Гмэндийн төвийн даргын албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн Гмэндийн газрын мэргэжилтэн Г.Дгийн нөхөр Ж.Бы нэр дээрх “Б" ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.Од, 696,000 төгрөгийг Г.Дд гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,

Н.О нь Хөвсгөл аймгийн Х сумын Гмэндийн төвийн нягтлан бодогч албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн Гмэндийн газрын мэргэжилтэн Г.Дгийн нөхөр Ж.Бы нэр дээрх “Б” ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг өөртөө, 696,000 төгрөгийг Г.Дд гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,

Г.Д нь Хөвсгөл аймгийн Гмэндийн төвийн мэргэжилтэн албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг өөрийн нөхөр Ж.Бы нэр дээрх “Б” ХХК- иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.Од, 696,000 төгрөгийг өөртөө гаргуулан авч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н овогт Нн О, Б овогт Ггийн Д, М овогт Нын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Нн О, Ггийн Д, Нын А нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Г.Д, Н.А нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Н.О, Г.Д, Н.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Г.Д, Н.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн 000дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А давж заалдах гомдолдоо: “...2022 оны Ковидын өвчлөл, өндөржүүлсэн бэлэн байдлыг хангахад харилцаа холбоо, тээвэр ложистикийн үйл ажиллагааг хязгаарласан учраас урсгал засварын худалдан авах үйл ажиллагааг зарлаж цахимд байршуулсан боловч оролцогч, аж ахуй нэгжээс санал ирээгүй байсан. Гмэндийн төвийн тендер шалгаруулах ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу шууд гэрээг Ж.Б захиралтай “Б” ХХК-тай хийхдээ ашиг олох, бусдад давуу байдал үүсгэх сэтгэл үнэндээ байгаагүй.

... “Б” ХХК-нь Гмэндийн төвөөс шилжүүлсэн урсгал засварын төсвөөс НӨАТ, татварт 696,000 төгрөгийг үлдээж татвар төлснийг намайг шилжүүлсэн мэтээр гүтгэн хэрэг хүлээлгэн тулган шаардаж гарын үсэг зуруулсан. Хэргийн материал дээр гарын үсэг зурахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч  “цагдан хорино шүү” гэж айлган сүрдүүлж байгаад хэрэг хүлээлгэсэн.

...Хууль, шүүхийн байгууллага нь цагаатгах талаас баримтуудыг тооцохгүй, хэрэгт хавсаргахгүй байгаа нь харамсалтай байна. Энэ хэрэгт хохирсон тал байхгүй, хохирсон биш хэмнэлтийн хууль хэрэгжүүлсэн. Хохирогч заавал байх ёстой гэж ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэнг оруулсан.

Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Н.А нь Хөвсгөл аймгийн Х сумын Гмэндийн төвийн даргын албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн Гмэндийн газрын мэргэжилтэн Г.Дгийн нөхөр Ж.Бы нэр дээрх “Б" ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.Од, 696,000 төгрөгийг Г.Дд гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Н.О нь Хөвсгөл аймгийн Х сумын Гмэндийн төвийн нягтлан бодогч албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн Гмэндийн газрын мэргэжилтэн Г.Дгийн нөхөр Ж.Бы нэр дээрх “Б” ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг өөртөө, 696,000 төгрөгийг Г.Дд гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Г.Д нь Хөвсгөл аймгийн Гмэндийн төвийн мэргэжилтэн албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг өөрийн нөхөр Ж.Бы нэр дээрх “Б” ХХК- иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.Од, 696,000 төгрөгийг өөртөө гаргуулан авч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээрр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж,  шүүгдэгч нарт  хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Шүүгдэгч Н.Аын давж заалдах гомдлын хувьд:

1.Шүүгдэгч Н.А, Н.О нар нь Хөвсгөл аймгийн Х сумын Гмэндийн төвийн урсгал засварын материалыг  Хөвсгөл аймгийн Гмэндийн газрын мэргэжилтэн Г.Дгийн нөхөр Ж.Бы “Б" ХХК-иас худалдаж аваагүй атал тус компанитай  буюу шүүгдэгч Г.Дтай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр материал худалдан авах 7,100,000 төгрөгийн гэрээ байгуулсан нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болно.

2.Аливаа албан тушаалтан албан үүргээ  холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд шүүгдэгчийн гомдолд дурдсан “...ковидын нөхцөлд байсан, ...хэмнэлт гарган ажилласан” зэрэг нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

3.Шүүгдэгч нь “...намайг шилжүүлсэн мэтээр гүтгэн хэрэг хүлээлгэн тулган шаардаж гарын үсэг зуруулсан” гэх агуулга бүхий гомдол гаргасан байх боловч тэрээр “Б" компанитай байгуулсан гэх гэрээнд гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх ба гэрээний төлбөрийг шилжүүлээгүй гэх байдал нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                       ШҮҮГЧИД                                   Н.БАЯРХҮҮ

                                                                                Б.СОСОРБАРАМ