МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга /Н.*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Хариуцагч: Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор /Д.*******/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г. нарын хоорондын “Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 А8660248 БУА-2022/90/НА-СТЛ-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг хүчингүй болгуулах, мөн Газрын дарга, тэгүүлэх аудиторын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 Α060248 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч /Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан/ Н.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.******* нь Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын даргад холбогдуулан “Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 А8660248 БУА-2022/90/НА-СТЛ-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг хүчингүй болгуулах, мөн Газрын дарга, тэргүүлэх аудиторын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д зааснаар хариуцлага тооцуулах”-аар маргасан.
2. Булган аймаг дахь Төрийн Аудитын газар нь “...Засаг даргын нөөц хөрөнгөөс 3,385,710.00 төгрөгийг зарцуулсан нь Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 1.1 дэх заалтыг зөрчсөн...” хэмээх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 А8660248 БУА-2022/90/НА-СТЛ-ТШЗ дугаартай төлбөрийн актыг гаргасан байна.
3. Харин 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/03 Α060248 дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагаар "...Аудитаар Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах нийтлэг журмыг зөрчин нийт 3,385,710.00 төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосноос 70,000.00... төгрөг төлөгдөж 3,315,710.00... төгрөг төлөгдөөгүй” гэх үндэслэлээр *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нарт хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулан, төлбөрийн актыг бүрэн төлүүлж, биелэлтийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор Булган аймаг дахь Төрийн ******* газарт ирүүлэхийг тус сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
4. Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.******* нь мөн аймаг дахь Төрийн Аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/03 Α060248 дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг эс зөвшөөрч Монгол Улсын ерөнхий аудиторт гомдол гаргасан бөгөөд Үндэсний ******* газрын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/810 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуг өгсөн.
5. Нэхэмжлэгч нь дээрх “Сахилга хариуцлага тооцуулах тухай” 01/03 Α060248 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй нэхэмжлэлээ 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шаардлагын үндэслэлээ:
-
-
- Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 1.1 дэх заалтыг зөрчсөн, санхүүгийн тайлангийн ******* нийцсэн ба зохистой батламж мэдэгдлийг хангахгүй байна гэж 3,385,710.00 төгрөгийн акт тогтоосон зөрчил нь Засаг дарга Н.Мөнхгэрэлийн шууд буруутай үйлдэл байсан,
- Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь заалтыг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3, 103.4 дэх заалтаар Аудитын байгууллага Засаг дарга Н.Мөнхгэрэлээр төлүүлэхээр хуульчилсан байхад уг төлбөрийг орон нутгийн сонгуулиар ажлаа хүлээлгэж өгөөд бараг зургаан жил өнгөрсний дараа татвар төлөгчдийн мөнгөөр буруутай этгээдийн хохирлыг төлүүлэхээр шаардаж буй нь хууль бус,
- Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээд Засаг даргын Тамгын газрын дарга биш, Засаг дарга,
- Сонсох ажиллагааны явуулахдаа холбогдох хууль, журамд нийцүүлэн явуулаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 13-25 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй хууль хэрэглээний алдаа гаргаж, оролцогчийн эрхийг зөрчсөн гэж тодорхойлон маргажээ.
5.2. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхний нэхэмжлэлийн шаардлага болох сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын талаар яръя. Төлбөр барагдуулах актын хувьд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3,385,700 төгрөгийг үр ашиггүй, хууль бус зүйлд зарцуулсан зүйл ердөөсөө байхгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажил олгогчийн буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг ажил олгогч, хуулийн этгээд хариуцан төлнө гэсэн байдаг. Энэ нөөц хөрөнгийг Улсын Их Хурлын гишүүн Анандбазарын Их цагаан суваргын дайллагад зарцуулсан, ахмадын ордон бариулахад зарцуулсан, бөхчүүд дуучдын зардлууд зэрэг үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ хөрөнгийг шинэхэн томилогдоод байсан Засаг дарга шийдвэр гаргаж зарцуулсан юм. Тухайн үеийн хуулиар бол сумын Засаг даргын ажил олгогч аймгийн Засаг дарга байсан. Сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөсөө дээрх үйл ажиллагаанд зарцуулсан замбараагүй үйлдлийг түүний Тамгын газрын дарга, нягтлан нар хариуцахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 100, 101, 102 дугаар зүйлүүдэд учруулсан хохирлыг хэн яаж хариуцах талаар маш тодорхой зааж өгсөн байгаа. Энэ бол төрд учирсан хохирол юм. Бусдад учирсан хохирол, төрд учирсан хохирол гэж шал ондоо ойлголт юм. Үүнийг төрийн ******* газрын аудитор ерөөсөө ойлгож өгөхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж, 103.2-т “энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод ******* нэгж хариуцна” гэж тус тус хуульчлан заасан. Үүний дагуу Засаг дарга Мөнхгэрэл төл гэж шийдвэрлэх ёстой байсан. Практикт ямар ч дээд шатны Засаг дарга нягтлангийнхаа үгэнд ороод та хууль бус зүйл хийж байна шүү гэж хэлэхэд өө за гэж хэлээд алдаагаа засдаг зүйл ерөөсөө байхгүй. Тэгэхэд одоо Хаанд нь халдаад гуянд гэгчээр Засаг даргын алдааг Тамгын газрын дарга нь хүлээж байгаа нь хуульд нийцэхгүй, шударга бус явдал байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хууль бус захиргааны актад хэдийд ч гомдол гаргаж болдог тул бид гомдол гаргасан юм. Ардчилсан намын нэг нөхрийн даалгавраар төрийн ******* байгууллага нь ажиллаад 3-4 удаа төлөвлөгөөт бус шалгалт хийж Засаг даргын даалгасан ажлыг гүйцэтгэсний төлөө акт тавиулаад Төрийн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийг ажлаас халсан байгаа юм. Эд нарын ганц ойлгосон зүйл бол Төрийн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар хариуцлага хүлээлгэчихвэл Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй гэж ойлгоод хийсэн байгаа юм. 5 жилийн өмнө болсон гүйлгээг ухаж төнхсөөр байгаад гаргаж ирээд акт тавиад байгаад их гайхаж байна. Энэ чинь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудал шүү дээ. Яг бодит байдал дээрээ идэж уусан гэх Мөнхгэрэл, Анандбазар нар зүв зүгээр тостой амаа арчаад сууж байхад жирийн нэгэн төрийн алба хаагч лай ланчгийг нь үүрээд ажлаасаа халагдана гэдэг нь шударга бус юм. Б.******* гэх нягтлан бодогч нь эд нарын дарамт шахалтаас айгаад акт тавьсан гээд байгаа мөнгийг нь төлсөн байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг баримталсан нь үндэслэлгүй болсон. Энэ хууль нь 2023 оноос эхлэн дагаж мөрдсөн. Гэтэл 2022 оны үйл явдал дээр баримталсан нь хууль бус үндэслэлгүй болсон. Хуульд зааснаар бол аймгийн Засаг дарга нь хөөе Мөнхгэрэлээ чи наад идэж ууснаа төл, чадахгүй бол ажлаа өг гэж хэлэх ёстой байсан. Гэтэл амьдрал дээр ийм юм байхгүй байна. Даргынхаа идэж уусан зүйлийг энгийн хоёр ажилтан нь төлөөд хариуцлага хүлээгээд явж байгаа нь шударга бус байна.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох төлбөр барагдуулах тухайн актын талаар яръя. Төлбөр барагдуулах энэ актыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл энэ мэдэгдэл боловсролтой хүн хараад цочмоор мэдэгдэл хүргүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 13-27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг хэрхэн яаж хийж болохыг тодорхой хуульчлан заасан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:
27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;
27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;
27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл гэж тус тус зааж өгсөн байгаа. Улсын дээд шүүхийн тайлбар дээрээ бол 27.3.1-ийг тайлбарлахдаа минут гэж тайлбарласан байдаг. Албан мэдэгдэл дээр нөөц хөрөнгөнөөс авсан 300 сая төгрөгөө төлөөрэй чи гэж хэлсэн болохоос биш өөр зүйл хэлсэн зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтад зааснаар мэдэгдэл явуулчихсан гэж гүрийгээд байдаг. Хуулийн болзол шаардлагыг хангаагүй мэдэгдлийг ямар мэдэгдэл гэдэг юм бэ?. Дараа нь энэ чинь ийм байна шүү дээ гэхээр өө бид техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэсэн. Төрд тангараг өргөсөн төрийн алба хаагчид ийм байж болохгүй. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж албан шаардлага, акт хоёр гаргасан байна. Иймд албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, төлбөрийг актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5.3. Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээр нэмж ярих зүйлгүй” гэв.
6. Хариуцагч Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Булган аймаг дахь Төрийн ******* газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Тухайн үеийн аудитаар илэрсэн зөрчлүүдийг нэхэмжлэгч талд танилцуулаад гарын үсэг зуруулаад хариу тайлбарыг нь аваад баталгаажуулсан байдаг. Тухайн актыг Төрийн ******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасны дагуу тогтоосон байгаа. Тухайн актыг тухайн үед Тамгын газрын дарга байсан Н.*******, нягтлан бодогч ******* нарт хариуцуулан төлөхөөр даалгасан байгаа. Энэ үед төлбөрийн акттай ямар нэг гомдол санал гаргаагүй байдаг. Цаг хугацааны хувьд 2022 оны төлбөрийн актыг 2026 онд төлөөч гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан тул гомдол гаргагч нь төлбөрийн актыг биелүүлэх үүрэгтэй. Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан албан шаардлага өгөх, төлбөрийг актыг тогтоох журмын 1.3-т “Төлбөрийн акт нь төрийн ******* байгууллагаас гүйцэтгэж буй ******* явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна” гэж заасан. Үүний дагуу тухайн төлбөрийн актыг тогтоосон. Тухайн нөхцөл байдалд нөөц хөрөнгийг Засаг дарга өөрөө тушаал гаргаж зарцуулж байгаа боловч Тамгын газрын дарга, нягтлан бодогч нар тухайн гүйлгээг зөвшөөрснөөр гүйлгээ хийгддэг. Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд тухайн төсвийн захирагч хууль, журамд заасан зориулалтын дагуу зарцуулах эрх, үүргийг нь тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр тухайн үед Засаг дарга Мөнхгэрэл тийм захирамж гаргасан байсан ч гүйлгээг нь хийхгүй байх эрх хуулиараа Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт байсан. Гэтэл тухайн гүйлгээг хийгээд өөрөө зөвшөөрөөд батлаад ийм зөрчил гаргасан гэдгээ асуудлын бүртгэлд тусгагдаад хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад явсан байдаг юм. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасны дагуу төрийн ******* байгууллага дотоод аудитораа төлүүлэх ёстой гэсэн хуулийн заалтыг баримтлаад байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасан байдаг. Тухайн үед Засаг даргын Тамгын газар нь 70,000 төгрөгийг төлөөд нь бусад төлбөрийг нь төлөөгүй байсан. Тийм учраас учирсан хохирол гэж үзэхгүй. Манай зүгээс сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу нэхэмжлэгч Н.*******т хүргүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Н.******* нь гарын үсэг зураад хүлээж авсан. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хаана болох газрын байршил, минутыг зааж өгөөгүй гээд байна. Гэхдээ манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчид алдаагаа залруулах, эсхүл тайлбар гаргах, гомдол гаргах эрхээр нь хангасан. Харин албан шаардлага дээр хугацаа алдаж техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Үүнийг тухайн үед залруулаад хэргийн материалд холбогдох баримтаар гаргаж өгсөн байгаа. ... Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хохирол төлбөрийг шийдвэр гаргаж байгаа хүмүүс л хариуцан төлөх учиртай. ...гэсэн ч бидний баримталдаг журам болох Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан акт, албан шаардлага тогтоох журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар тухайн гүйлгээг хэн хийж байгаа вэ? гэдгийг шалган тогтоож гүйлгээ хийсэн алба хаагчийг буруутгадаг юм. Шийдвэр гаргаж байгаа ажилтан буруутай юм шиг харагдаж байгаа боловч гарын үсэг зурж тухайн гүйлгээг хийж байгаа ажилтан, албан хаагчид хариуцлагын асуудал яригддаг юм ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэл гаргасан этгээдийн тухайд:
1.1. Шүүхэд анх “Нэхэмжлэгч: Булган аймгийн *******-******* сумын 5-р багийн Дэнжийн 4-403 тоотод оршин суух Бөөчүүд овгийн Наранцацралтын *******” гэх хаяг бичигдсэн, “ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******”[1] гэх гарын үсгийн тайлал бүхий баталгааны хэсэгтэй нэхэмжлэлийг Б.*******г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын Тамгын газар /цаашид “Засаг даргын тамгын газар” гэх/-ын 03/17 дугаартай албан бичгийн хамт 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн.
1.2. Нэхэмжлэлд “Наранцацралтын *******”-ийн оршин суух хаяг тусгагдсан ч түүнд хавсарган ирүүлсэн Тамгын газраас Б.*******д олгосон итгэмжлэлд “...Төрийн ******* газрын 2026.02.04-ний өдрийн 01/03... Албан шаардлагаар ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд... тус сумын ЗДТГ-ыг төлөөлөх бүрэн эрхийг... олгож байна” гээд “Дарга Н.*******” гэх тайлал бүхий гарын үсгээр баталгаажуулсныг үндэслэн шүүх 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 158/ШЗ2026/0068 дугаартай захирамжаар “Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга” гэх албан тушаалтны нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Төрийн ******* газрын дарга /цаашид “Төрийн ******* газар” гэх/-д холбогдох захиргааны хэргийг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. /хэргийн 1 дүгээр хавтасны 4 дэх тал/
1.3. Гэвч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Н.*******өөс Б.*******д олгосон 0176 дугаартай итгэмжлэлийг шүүхэд ирүүлснээс гадна 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийсэн тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон тус шүүх хуралдаанд “Төрийн ******* газрын 2026 оны 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлагыг үндэслэн гаргасан Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын захирамжаар төрийн албанаас халагдаж төрийн албанд хөдөлмөрлөх эрх маань зөрчигдсөн” хэмээх агуулга бүхий тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг “хувь хүн”-ийхээ тухайд үргэлжлүүлэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай захирамжийг нотлох баримтаар гаргаж өгөв. /хэргийн 1 дүгээр хавтасны 66, 2 дугаар хавтасны 39 дэх талууд/
1.4. Засаг даргын 2026 оны Б/06 дугаартай “Наранцацралтын *******ийг төрийн албанаас халах тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлд “...Төрийн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалтыг...үндэслэн ...” гэсэн нь Н.*******ийн “Төрийн ******* газрын 2026 оны “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлагыг биелүүлж гаргасан шийдвэр” гэх тайлбарыг үгүйсгэхгүй байна.
1.5. Тиймээс шүүх “Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга”-аар ажиллаж байхдаа гаргасан нэхэмжлэлийг хувь хүнийхээ тухайд “өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн” гэж дэмжин оролцох эрхтэй гэж дүгнэн маргааныг “Н.*******”-ийн нэхэмжлэлтэйгээр хянан шийдвэрлэв. /цаашид “нэхэмжлэгч Н.*******” гэнэ/
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь анх “Булган аймаг дахь Төрийн ******* газрын дарга, тэргүүлэх аудиторын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоолгох” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймаг дахь Төрийн ******* газрын даргад холбогдуулан гаргаж, маргаан үүсгэсэн.
2.1. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх шаардлагаа:
- “Булган аймаг дахь Төрийн ******* газрын дарга, тэргүүлэх аудиторын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлага[2]-ыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
-Төрийн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д зааснаар хариуцлага тооцуулах” гэж,
2.2. 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 А8660248 БУА-2022/90/НА-СТЛ-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн акт[3]-ыг хүчингүй болгуулах” хэмээн тус тус нэмэгдүүлсэн.
2.3. Харин шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа:
- “Булган аймаг дахь Төрийн ******* газрын дарга, тэргүүлэх аудиторын 2026 оны 01/03 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 01/27 дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг хүчингүй болгуулах” гэж тодруулан, дэмжиж оролцсон тул шүүх маргааныг тухайн шаардлагуудын хүрээнд хэлэлцүүлэн шийдвэрлэв.
Гурав. Нэхэмжлэл үндэслэлтэй байна.
-
- Нэхэмжлэгч нь
- Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж 3,385,710.00 төгрөгийн акт тогтоосон зөрчил нь Засаг дарга Н.Мөнхгэрэлийн өөрийнх нь шууд буруутай үйлдэл байсан,
- Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь заалтыг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3, 103.4 дэх заалтаар Аудитын байгууллага Засаг дарга Н.Мөнхгэрэлээр төлүүлэхээр хуульчилсан байхад уг төлбөрийг орон нутгийн сонгуулиар ажлаа хүлээлгэж өгөөд бараг зургаан жил өнгөрсний дараа татвар төлөгчдийн мөнгөөр буруутай этгээдийн хохирлыг төлүүлэхээр шаардаж буй нь хууль бус,
- Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээд Засаг даргын Тамгын газрын дарга биш, Засаг дарга бөгөөд сумын Засаг даргыг томилж чөлөөлдгийнхөө тухайд аймгийн Засаг дарга холбогдох төлбөрийг барагдуулж, Н.Мөнхгэрэлээс төрд учирсан хохирлоо гаргуулах учиртай,
- Төрийн ******* газар сонсох ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13-25 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй хууль хэрэглээний алдаа гаргаж, оролцогчийн эрхийг зөрчсөн гэж тус тус маргасан.
Дөрөв. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
-
- Маргаан бүхий захиргааны актуудад хамаарал бүхий онуудын “Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ******* тайлан”-гуудаас аудитаар илрүүлсэн алдаа зөрчлийг арилгуулахаар гаргасан
а) өмнөх оны захиргааны актын хэрэгжилт,
б) тухайн жилийн захиргааны актуудыг тусгасан хэсгүүдийг тус тус судалбал:
-
-
- 2020 он[4]: Тухайн оны санхүүгийн аудитыг аудитор Д.Даариймаа гүйцэтгэж, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай “Зөрчилгүй дүгнэлт”-ийг гаргасан байна. Тайлангийн
- “3.9. Аудитын илрүүлэлт” хэсэгт “Аудитаар нийт ...705.56 мянган төгрөгийн зөрчилд 2 акт тогтоож, 2187.6 мянган төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өглөө” гэж,
- “Зөвлөмж өгөхөөс бусад байдлаар шийдвэрлэсэн алдаа, зөрчил” хэсэгт “...1. Засаг даргын нөөц хөрөнгөөс ...зардал гаргасан нь ...Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.1-д заасан арга хэмжээ, Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарахгүй... байна... төлбөрийн акт тогтоох” гэж тусгасан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/11 дугаартай төлбөрийн актаар 115000 төгрөгийг Төрийн ******* газрын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. /”*******-******* сумын ЗДТГ-ын 2020 оны санхүүгийн тайлан баталгаажуулах ******* ажлын баримт материал” гэх тэргүүтэй эх баримт дугаарлалтгүй/
-
- 2021 он[5]: Мөн оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитыг ахлах аудитор Г. гүйцэтгэж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай “Зөрчилгүй дүгнэлт”-ийг гаргажээ. /Эх баримтын 120-124, 165-166 дугаар тал/
Дээрх санхүүгийн тайлангийн *******
- “3.10 Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт” хэсэгт Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт 289,360.0 мянган төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 70,565.0 мянган төгрөгийн зөрчилд 2 төлбөрийн акт, 705.5 мянган төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2 зөвлөмжийг гаргаснаас Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаагүй бөгөөд зөвлөмжийн хэрэгжилт 75 хувьтай байгаа,
- “4. Аудитын илрүүлэлт” хэсэгт аудитаар нийт 31,961.5 мянган төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 10,500.0 мянган төгрөгийн алдааг залруулан, 3,385.7 мянган төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 11,898.8 мянган төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлэн, 6,177.0 мянган төгрөгийн алдаа зөрчилд 1 зөвлөмж өгсөн,
- “4.2 Төлбөрийн акт” хэсэгт Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 3,385.7 төгрөгийг холбогдох журамд нийцэхгүй зардалд зарцуулсан зөрчилд төлбөрийн акт тогтоосон талаар тус тус тайлагнажээ. /Эх баримтын 180-181 дүгээр тал/
-
- Харин 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актад Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 3,385,710.00 төгрөгийг холбогдох журамд нийцэхгүй зардалд зарцуулсан нь Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 1.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тусгаад “ТОГТООХ нь” хэсэгт “1. Дээрх холбогдох журамд нийцүүлэн зарцуулаагүй 3385710 ... төгрөгийг Булган аймаг дахь Төрийн ******* газрын Төрийн сан банкин дахь Аудитын шалгалтын орлогын 100040051005 тоот дансанд төвлөрүүлэх;
2. Актын биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 25-ний дотор Булган аймаг дахь Төрийн ******* газарт хариу ирүүлэхийг Засаг даргын тамгын газрын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нарт даалгав” гэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтсын 5, Эх баримтын 192 дугаар тал//
-
-
- 2022 он: Тухайн оны санхүүгийн аудитыг аудитор З.Ганбаатар гүйцэтгэсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаартай “Өөрчлөлтгүй дүгнэлт”-ийг гаргасан. Тайлангийн
- “4.5.2 Өмнөх ******* мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн” хэсэг дэх хүснэгтэлсэн мэдээлэлд “Акт: Тоо 1, Дүн 3,385.7, Биелэлт: Тоо 1“ гээд “Дүн” болон “Хувь” хэсэгт мэдээлэл тусгагдаагүй, “Албан шаардлага: Тоо 3, Биелэлт: Тоо 3, Дүн 0, Хувь 100%”, “Зөвлөмж: Тоо 0” гэж,
- “5. Аудитын илрүүлэлт” хэсэгт “Аудитаар 6.1 сая төгрөгийн зөрчил илрүүлснээс 1.8 сая төгрөгийн төлбөрийн акт, дахин давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өглөө” гэжээ. /”*******-******* сумын ЗДТГ, БСШУГ-ын 2022 оны санхүүгийн тайлангийн аудит” гэх тэргүү бүхий эх баримтын 86-87, 98-99 дүгээр тал/
-
- 2023 он: Тухайн оны санхүүгийн аудитыг аудитор З.Ганбаатар гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай “Өөрчлөлтгүй дүгнэлт”-ийг гаргасан. Тайлангийн
- “4.5.2 Өмнөх ******* мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн” хэсэг дэх хүснэгтэлсэн мэдээлэлд “Акт 3, Дүн 1,815.3, биелэлт 100%”, “Албан шаардлага 0”, “Зөвлөмж 4, Дүн 4,298.7, Биелэлт 100%” гэж,
- “4.6 Дараагийн аудитаар анхаарах асуудал” хэсэгт “Дараагийн аудитаар анхаарах асуудалгүй”,
- “5. Аудитын илрүүлэлт” хэсэгт “Аудитаар нийт 226,176.4 мянган төгрөгийн алдаа илэрснээс ******* явцад 226,176.4 мянган төгрөгийн алдааг залруулсан” гэж тусгажээ. /”*******-******* сумын ЗДТГ-ын 2023 оны санхүүгийн тайлангийн ******* баримт” гэх тэргүү бүхий эх баримтын 58-59, 74-75 дугаар тал/
- Холбогдох бусад нотлох баримтуудыг шинжлэн судлавал:
- 2022 оны 01/27 дугаартай төлбөрийн актад холбогдох баримтуудаар
- Булган аймгийн *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд болон мөн аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/78 дугаартай “Ц.Энхбатыг *******-******* сумын Засаг даргаар томилох тухай” захирамж, *******-******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/78 дугаартай захирамжуудаар Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга /цаашид “Засаг дарга” гэх/-аар
- Цэдэндамбын Энхбат 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд томилогдон ажилласан бөгөөд тус хугацаанд сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах 9 захирамжийг,
- Нанзадын Мөнхгэрэл 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэхэд томилогдсон байсан бөгөөд мөн өдрөөс 2021 оныг дуусталх хугацаанд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах 22 захирамжийг гаргасан болох нь тогтоогдож байна.
-
-
- Хариуцагч нь тус төлбөрийн актыг гаргах болсон шалтгаан нөхцөлийг Засаг даргын нөөц хөрөнгөөс
- Их цагаан суварга бүтээх шав тавих ёслолын үйл ажиллагааны зардалд 190.0,
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар орон нутагт ажиллахад хоол унд, тавгийн идээ 500.0,
- Булган хангай дэвжээ бөхчүүдэд цагаан идээ, хонины мах 500.0,
- Ахмадын сувиллын шав тавих ёслолын ажилчдад хоол хүнс 150.0, хонины мах 200.0,
- Кино зураг авалтынхны хоолны зардалд 480.6,
- Ардын урлагийн их наадмын уран сайханчдын хоолны үнэ 597600,
- Булган хангай брэнд бүтээгдэхүүний сурталчлах үзэсгэлэн худалдааны цагаан идээ, уут савны мөнгө /тус үзэсгэлэн худалдаа цуцлагдсан/[6], нийт 3,385,710 төгрөгийг зарцуулсан нь “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 1.1 дэх зохицуулалтыг зөрчсөн[7] гэж тодорхойлсон.
-
-
- Тухайн зардлуудыг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан болох нь *******-******* сумын Засаг даргын 2021 оны “Хөрөнгө гаргах тухай” захирамжууд болон тус Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлангийн “*******-******* сумын ЗДНөөц хөрөнгийн задаргаа 2021 он” баримтуудаар,
- Тамгын газар дээрх төлбөрийн актаар ногдуулсан төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 70.000 төгрөгийг 100040051005 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь ХААН банкны “Банк хоорондын шилжүүлгийн баримт”-аар тус тус нотлогдож байх ба хэргийн оролцогчид 01/27 дугаартай төлбөрийн актаар тогтоосон төлбөрийн хэмжээ /үнийн дүн/, түүнийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулсан үйлдэл, уг хөрөнгийг зарцуулсан арга хэмжээний төрөл болон 70,000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй бөгөөд үлдэгдэл төлбөрийг хэн хариуцан төлөх тухайд маргасан.
- Төрийн ******* газраас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 486 дугаартай Засаг даргын Тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар 01/27 дугаартай 3,385,710.00 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон ба төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байна. ...Төлбөрийн актын үлдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн барагдуулж, төсвийг хохиролгүй болгож, төлбөрийн актын хэрэгжилтийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна...” гэх албан бичгийг *******-******* сумын Засаг дарга Н.Мөнхгэрэлд хүргүүлж байжээ. /хэргийн 1 дүгээр хавтсын 36 дахь тал/,
- 2026 он: Төрийн ******* газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/03 дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагад “...*******-******* сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл ...ийн... Аудитаар Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах нийтлэг журмыг зөрчин нийт 3,385,710.0... төгрөгийн зорчилд төлбөрийн акт тогтоосноос 70,000.00... төгрөг төлөгдөж 3,315,710.00 төгрөг төлөгдөөгүй байна... ШААРДАХ нь: 1. *******-******* сумын ЗДТГ-ын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нарт хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулан, төлбөрийн актыг бүрэн төлүүлж, биелэлтийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор Булган аймаг дахь Төрийн ******* газарт ирүүлэхийг *******-******* сумын Засаг дарга /О.Буянбадрах/-д даалгав” гэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 8-9 дэх тал/
- Тус албан шаардлагад холбогдох баримтуудаар: Төрийн ******* газраас “...Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон... Аудитаар Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах нийтлэг журмыг зөрчин нийт 3,385,710.00... төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосноос ...3,315,710.00 төгрөг одоог хүртэл төлөгдөөгүй байна... хүчин төгөлдөр болсон төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй тул *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлагын сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байна” гэх мэдээллийг агуулсан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай “Сонсох ажиллагаа явуулах тухай” гэх тэргүү бүхий албан бичгийг,
- 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...3,315,710.00 төгрөг одоог хүртэл барагдуулаагүй ...албан тушаалтанд зөрчил арилгах албан шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх болсон тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэх “МЭДЭГДЭЛ”-ийн хамт *******-******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.*******т хаяглан хүргүүлсэн болох нь тус Тамгын газрын 2026 онд ирсэн бичгийн цаасан суурьтай бүртгэл болон цахим хаяг дахь мэдээллүүд, Төрийн ******* газраас ирүүлсэн холбогдох баримтуудаар тус тус нотлогдов. /хэргийн 1 дүгээр хавтсын 6, 7 дахь тал/.
- *******-******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Б.******* нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн гэх Төрийн банкны данснаас Төрийн сангийн 390090100040051005 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь Төрийн банкны “Депозит дансны хуулга-Иргэн” баримт болон төлбөрийн актад тусгагдсан дансны дугаараар тогтоогдож байна.
- Харин Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга нь 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б/06 дугаартай захирамжийг гаргаж Н.*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Тав. Маргаан бүхий 2022 оны 01/27 дугаартай төлбөрийн актыг Төрийн ******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг, 2026 оны 01/03 дугаартай албан шаардлагыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргажээ. Тиймээс маргааны үндэслэлд хамаарах хууль, холбогдох журмуудыг судлан үзвэл:
-
- “Төрийн ******* тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн аудитад хууль дээдлэх, ...шударга ёсыг хангах, ...бодитой байх... зарчмыг баримтална” гэж заасан бол 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх нь төрийн ******* үндсэн зорилтын нэг хэсэг байхаар хуульчилсан байна.
- Мөн хуулийн 21 дүгээр зүйлд албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох нөхцөлийг тодорхойлсон бөгөөд 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”,
- 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн ******* байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ”,
- 42 дугаар зүйлийн 42.1-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй... нь тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”,
42.3-т “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн ******* байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах... талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн ******* байгууллагад хариу мэдэгдэнэ”,
42.4-т “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэж тус тус заасан байна.
-
- “Төсвийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д “"төсвийн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг хэлнэ” гэж тайлбарласан бөгөөд 4.1.36 болон 14 дүгээр зүйлийн 14.1.20-д зааснаар *******-******* сумын Засаг дарга нь тус сумын төсвийн ерөнхийлөн захирагч байх тул 14.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Тухайлбал: 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 14.2.5-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах” зэрэг болно.
- Мөн дээрх зүйлийн 14.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг ...бүрэн хариуцна”, 14.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ ...төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх зохицуулалтууд Засаг даргын хэрэгжүүлж буй бүрэн эрхэд хамаарах төсвийн харилцаанд хэрэглэгдэнэ.
- Түүнчлэн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.15-д зааснаар *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга нь тус Тамгын газрын төсвийн шууд захирагч тул 16.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Тухайлбал: 16.5.2-д заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” зэрэг болно.
- 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйл /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх/-ийн 29.1.1-ийн “а”-д “...батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, “б”-д “харьяалах нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас батлах төсөл, хөтөлбөрт санал өгөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 31 дүгээр зүйл /Сум...-ийн Засаг даргын бүрэн эрх/-ийн 31.1.10-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж тус тус хуульчилсан байсан байна.
- Харин 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 59 дүгээр зүйлд сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх ба 59.1.5-д “сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх” гэжээ.
- “Захиргааны ерөнхий хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт... гаргах... замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 болон 4.2 дахь хэсгүүдээр захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлэхээс гадна, хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмуудыг хэрэгжүүлэхээр заажээ.
- Мөн хуулийн гуравдугаар бүлэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг заасан ба 15 дугаар зүйл /Оролцогчийн эрх/-ийн 15.1-д “15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах”, 15.4-т “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” гэж,
- 21 дүгээр зүйл /Захиргааны байгууллагад хүрэлцэн очих/-ийн 21.2-т “Оролцогч биечлэн ирэх шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудаст хүрэлцэн очих газар, өдөр, цаг, зорилго болон ирээгүй тохиолдолд гарах эрх зүйн үр дагаврын талаар тодорхой тусгана”,
- 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”,
- 25 дугаар зүйл /Нотлох баримт цуглуулах/-ийн 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”,
- 26 дугаар зүйл /Оролцогчийг сонсох/-ийн 26.1-д “Захиргааны акт...г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”,
- 27 дугаар зүйл /Сонсох ажиллагааг явуулах/-ийн 27.3-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд сонсох ажиллагааг явуулах журам, он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг тусгасан байхыг шаардсан байх ба 27.4-т сонсох ажиллагааг сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах болон бусад хэлбэрээр явуулах ч уг ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байхаар заасан.
- Харин 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, 37.6-д эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хууль бус захиргааны акт гэж ойлгохоор тус тус тодорхойлсон байна.
- 39 дүгээр зүйл /Захиргааны актын агуулга ба хэлбэр/-ийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж, 40 дүгээр зүйл /Захиргааны актыг бичгээр гаргах/-ийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана”, 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 5 заалт бүхий зохицуулалт байгаагийн дотор 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэжээ.
- 47 дугаар зүйл /Захиргааны акт илт хууль бус болох/-ийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэсний 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж заасан бөгөөд 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэжээ.
- Мөн хуулийн 82, 83 дугаар зүйлүүдэд захиргааны шийдвэр гүйцэтгэхэд хэрэглэгдэх журам, шийдвэр гүйцэтгэхэд тавих шаардлагыг зохицуулсан бөгөөд
- 100 дугаар зүйл /Хохирол арилгахыг шаардах эрх/-ийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж, 101 дүгээр зүйл /Хохирол барагдуулах этгээд/-ийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”[8], 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 103 дугаар зүйл /Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах/-ийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”[9] гэсэн бөгөөд 103.2 болон 103.3-т зааснаар 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод ******* нэгж, ийм нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн ******* байгууллага хариуцахаар заасан байна.
- Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаартай тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2-т “Аудитын баг ******* алдаа, зөрчлийг үнэлж, албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдэл гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана. Энэ шийдлийг ******* алдаа, зөрчлийн нэгтгэлээр шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна” гээд
- 4.2.1-т “Албан шаардлага өгөхөд дараах нийтлэг үндэслэлийг харгалзана”,
- 4.2.1.6-д “төсвийг зориулалт бусаар зарцуулсан”,
- 4.2.2-т “Төрийн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд "Сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага" хүргүүлнэ”,
- 4.2.3-т “Төлбөрийн акт тогтооход дараах нийтлэг үндэслэлийг харгалзана”,
- 4.2.3.8-д “Төрийн ******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн”,
- 4.3-т “Аудитын баг энэ журмын 4.2-т заасан шийдэл гаргахдаа ******* явцад цуглуулсан нотлох зүйлсэд үндэслэх бөгөөд гүйцэтгэсэн ажил, олж авсан нотолгоо, гаргасан шийдлийг баримтжуулж, шат шатны чанарын хяналтаар баталгаажуулна”,
- 5.2.-т “Шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал, тайлбар ирсэн тохиолдолд аудитор, ******* менежер судлан, хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж, тэргүүлэх аудитор танилцуулан шийдвэрлүүлнэ”,
- 5.3-т “Энэ журмын 4.2-т заасан шийдлийг тухайн ******* тайланг баталгаажуулахаас өмнө эцэслэн шийдвэрлэнэ” гэж,
- Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын
- “2”-т Засаг даргын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээнүүдийг тоочсон байх ба “Тав”-ын 5.1-д “...сум...-ийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, агентлаг, алба нь нөөц хөрөнгийг зарцуулах тухай Засаг даргын шийдвэрийн төслийг энэ журмын 3.1-д заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, холбогдох шатны санхүү, төрийн сангийн нэгжид хүргүүлнэ”,
- 5.2-т “Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн нэгж шийдвэрийн төсөл болон холбогдох тооцоог хянаж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр Засаг даргын захирамж гаргуулна”,
- 5.3-т “Засаг даргын захирамжийг үндэслэн санхүү, төрийн сангийн нэгж нөөц холбогдох арга хэмжээ, төслийн хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжилтийг олгоно...”,
- 7.1-д “Төсвийн захирагч нөөц хөрөнгийн санхүүжилтийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна”,
- 7.2-т “Энэ журамд заасныг зөрчиж нөөц хөрөнгийг зарцуулсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус журамлажээ.
Зургаа. Шүүх маргаан бүхий захиргааны актуудыг дараах үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
-
- “Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 А8660248 БУА-2022/90/НА-СТЛ-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актын тухайд:
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн актыг гаргасан шалтгаан нөхцөлийг “2021 онд *******-******* сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д нийцээгүй зардлыг гарын үсэг зурж зарцуулсан Засаг даргын тамгын газрын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нар хариуцан төлөх ёстой. Тэд Засаг даргын хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй байсан. Манай байгууллагад гарын үсэг зурсан этгээд хариуцлага үүрэх журам үйлчилдэг. Төлбөрийн акт нь заавал биелэгдэх учиртай” хэмээн мэтгэлцэв.
- Булган аймгийн *******-******* сумын Засаг даргаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Ц.Энхбат, түүнээс хойших хугацаанд Н.Мөнхгэрэл ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий 01/27 дугаартай төлбөрийн актад тусгагдсан зардлуудыг Засаг дарга Н.Мөнхгэрэлийн гаргасан захирамжуудын биелэлтийг хангаж гаргасан болох нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд, аймгийн Засаг даргын болон Ц.Энхбат, Н.Мөнхгэрэл нарын тухайн онд гаргасан захирамжууд, тус Тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлангийн холбогдох хэсгээр тогтоогддог.
- Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д зааснаар *******-******* сумын Засаг даргын тамгын газрын “төсвийн захирагч”-д Засаг дарга, түүний Тамгын газрын дарга нарын хэн аль нь хамаарах ч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсгүүд, “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 5.2 болон 7.2-т тус тус зааснаар *******-******* сумын Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг бүрэн хариуцах учиртай бөгөөд тэрээр төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн шууд захирагч буюу Засаг даргын тамгын даргад шилжүүлж болох ч ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
- Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс холбогдох журамд нийцэхгүй арга хэмжээнд зарцуулсан зөрчлүүдийг 2020, 2021, 2023 он тус бүрт гаргасан болох нь тус Засаг даргын тамгын газрын тухайн жилүүдийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ******* тайлангуудаар нотлогддог бөгөөд энэхүү зөрчлийг гаргах эх сурвалж нь Засаг даргаас гаргасан шийдвэр /захирамж/ болжээ.
- Гэтэл Төрийн ******* газар нь шийдвэр гаргасан албан тушаалтанд зөрчлийг арилгах үүрэг үүсгэхгүй байгаагийн улмаас уг зөрчил жил дараалан давтагдаж, төсөвт зохих хэмжээний хохирлыг учруулсаар байгаа нөхцөл байдал харагдаж байна.
- Тиймээс хариуцагч нь “гарын үсэг зураагүй” гэх шалтгаанаар *******-******* сумын Засаг даргыг гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх үүргээс чөлөөлөх учиргүй бөгөөд ингэж гаргасан аудиторын шийдвэр нь Төрийн ******* тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан хууль дээдлэх, шударга ёсыг хангах, бодитой байх зарчмуудаас гадна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульчлагдсан “төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төрийн ******* үндсэн зорилтод нийцэхгүй байна.
- Нөгөө талаар Засаг даргын нөөц хөрөнгө нь тухайн Засаг даргын тамгын газрын төсвийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд түүний зарцуулалт мөн Тамгын газрын санхүүгийн тайланд тусгагддаг болох нь *******-******* сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлан болон уг тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ******* тайлан, энэ талаар хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдоно.
- Төрийн ******* газрын 2022 оны 01/27 дугаартай төлбөрийн актаар “...ТОГТООХ нь:
1. Дээрх холбогдох журамд нийцүүлэн зарцуулаагүй 3,385,710 ...төгрөгийг ...Аудитын шалгалтын орлогын 100040051005 тоот дансанд төвлөрүүлэх;
2. Актын биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 25-ний дотор Булган аймаг дахь Төрийн ******* газарт хариу ирүүлэхийг Засаг даргын тамгын газрын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нарт даалгав” гэж шийдвэрлэжээ.
-
-
- Төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт тул хариуцагч нь түүнийг Төрийн ******* тухай хууль болон “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-аас гадна Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлж гаргах үүрэгтэй бөгөөд агуулга нь “ойлгомжтой, тодорхой байх” учиртай.
- Гэтэл 01/27 дугаартай төлбөрийн актаас Засаг даргын тамгын газрын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нарт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор Булган аймаг дахь Төрийн ******* газарт “хариу ирүүлэх” үүрэг хүлээлгэсэн агуулга шууд ойлгогдож байгаа бол тэдэнд Засаг даргын нөөц хөрөнгөөс журамд нийцэхгүй арга хэмжээнд зарцуулсан гэх 3,385,710 төгрөгийг Аудитын шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэх “үүрэг хүлээлгэсэн” агуулга илэрхийлэгдэхгүй байгаагаас гадна уг үүргийг хэн гүйцэтгэх нь тодорхой бус, ойлгомжгүй байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг “хууль бус захиргааны акт” гэж, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтад захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус бол түүнийг “илт хууль бус захиргааны акт” болохыг тогтоохоор тус тус зохицуулжээ.
- Эрх бүхий албан тушаалтан, эсхүл шүүх хууль бус захиргааны актыг “хүчингүй болгох” шийдвэр гаргасан цаг хугацаанаас түүний эрх зүйн үйлчлэл дуусгавар болдог бол “илт хууль бус захиргааны акт” нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг онцлогтой бөгөөд тэдгээр шийдвэрүүдийн аль аль нь маргаан бүхий захиргааны актыг эрх зүйн үйлчлэлгүй болгодгийнхоо тухайд үйлчлэл нь чиглэсэн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хамгаалдаг учиртай.
- Нэхэмжлэгч нь Төрийн ******* газрын 2022 оны 01/27 дугаартай төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүсч байгаа ч тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасан “илт хууль бус” захиргааны актын шинжийг илүү их хадгалсан байна.
- Тиймээс шүүх Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
-
- “Булган аймаг дахь Төрийн ******* газрын дарга, тэргүүлэх аудиторын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлагын тухайд:
- Дээрх 01/03 дугаартай албан шаардлага нь “...3,315,710 төгрөг төлөгдөөгүй..., сонсох ажиллагааг ...биечлэн уулзах хэлбэрээр хийхээр хүргүүлсэн боловч оролцогч нар ирээгүй” гэх шалтгаан нөхцөлийг зааж “ШААРДАХ нь:
- *******-******* сумын ЗДТГ-ын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нарт хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулан, төлбөрийн актыг бүрэн төлүүлж, биелэлтийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор Булган аймаг дахь Төрийн ******* газарт ирүүлэхийг *******-******* сумын Засаг дарга /О.Буянбадрах/-т даалгав” гэж шийдвэрлэсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
-
- Хариуцагч нь уг албан шаардлагыг гаргахаас өмнө “сахилгын шийтгэлгүй байх” эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй төрийн алба хаагч Н.*******, Б.******* нартай Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлж 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл”-ийг мөн сарын 27-ны өдрийн 17 дугаартай албан бичгийн хамт цахимаар хүргүүлсэн байдаг.
- Нэхэмжлэгч нь “мэдэгдэлд сонсох ажиллагааг хаана явуулахыг бичээгүй байсан тул очих газраа мэдэхгүйн улмаас уг ажиллагаанд оролцож чадаагүй” гэх агуулга бүхий тайлбарыг гаргадаг бөгөөд хариуцагчаас түүнд хүргүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдийн огноотой “Мэдэгдэл” болон албан бичигт сонсох ажиллагааг явуулах байрлалын талаарх мэдээллийг тусгаагүй байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд тусгах мэдээллийг тоочин заасан байх тул Төрийн ******* газар нь нэхэмжлэгчид хуульд заасан мэдээллийг бүрэн оруулсан “Мэдэгдэл”-ийг хүргүүлэх үүрэгтэй бөгөөд дутуу оруулсан мэдээллийн улмаас үүссэн сөрөг үр дагаврыг өөрөө хариуцан арилгах учиртай.
- Гэтэл хариуцагч нь өөрийн гүйцэтгэх үүргийг хуульд зааснаар бүрэн хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчийг “...мэдэгдлийг хүргүүлж, сонсох ажиллагааг... биечлэн уулзах хэлбэрээр хийхээр хүргүүлсэн боловч оролцогч нар ирээгүй” гэж буруутган сонсох ажиллагааг явуулалгүйгээр түүнд хариуцлага тооцуулах албан шаардлагыг гаргахыг урьтал болгосон нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, тайлбар нотлох баримтыг гаргаж өгөх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
- Нөгөө талаар: Төрийн ******* газрын 2022 оны 01/27 дугаартай төлбөрийн актад нэхэмжлэгчид “хариу ирүүлэх” үүрэг үүсгэсэн агуулга тусгагдсанаас тухайн актын биелэлтийг “хэрэгжүүлэх” үүрэг хүлээлгэсэн агуулга илэрхийлэгдэхгүй байгаа талаар өмнө хэсэгт тайлбарласан.
- Зүй нь хариуцагч тус төлбөрийн актын “2.Актын биелэлтийг” гэх утгын араас “бүрэн хэрэгжүүлж”, эсхүл “бүрэн хангаж”[10] гэх мэтээр хууль зүйн үр дагавар үүсгэх мэдээллийг тодорхой тусгасан тохиолдолд тус төлбөрийн актын “ойлгомжтой байх” шаардлага хангагдахаас гадна “Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.*******, нягтлан бодогч Б.******* нарт 3385710 төгрөгийг Аудитын шалгалтын орлогын дансанд төвлөрүүлж, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариуг Төрийн ******* газарт ирүүлэх үүргийг хүлээлгэсэн” гэх хариуцагчийн тайлбар хамгаалагдахаар байна.
- Гэтэл маргаан бүхий актад “Актын биелэлтийг” хэрэгжүүлэх үүргийг хэнд хүлээлгэж буй талаарх мэдээллийг ойлгомжтой тусгаагүй байхад шүүх өөрийн таамаглалаар байгаа мэтээр тайлбарлан маргааныг шийдвэрлэх эрхгүй бөгөөд хариуцагч дээрх агуулга илэрхийлэгдэхгүй төлбөрийн актыг үндэслэн нэхэмжлэгчид хариуцлага тооцох асуудал хөндөж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
- Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсгүүд болон “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 7.1, 7.2 дахь зохицуулалтуудаас “Засаг даргын нөөц хөрөнгийг журамд нийцэхгүй арга хэмжээнд зарцуулсан” бол *******-******* сумын Засаг дарга үүсэх үр дагаврыг хариуцахаар байх тул актаар тогтоосон “3385710 төгрөгийг Аудитын шалгалтын дансанд төвлөрүүлэх үүргийг сумын Засаг даргад хүлээлгэсэн” гэж ойлгон дээрх актын хэрэгжилтийг Засаг дарга Н.Мөнхгэрэлээс удаа дараа шаардаж байсан нэхэмжлэгчийн ойлголт, үйлдлийг буруутгах боломжгүй бөгөөд түүний “төлнө гэсэн хариуг өгдөг байсан” гэх тайлбараас Засаг дарга ч өөрийн буруутай үйлдлийг ойлгож, зөвшөөрч байсан нөхцөл байдал илэрхийлэгдэж байна.
- Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг буруутгаж, няцаасан тайлбарыг гаргаагүй бөгөөд тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан төлбөрийн актыг “биелүүлээгүй” тохиолдолд нэхэмжлэгчид Төрийн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг үндэслэн хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь Төрийн ******* тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “хууль дээдлэх, шударга ёсыг хангах”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмуудад нийцнэ.
- Гэвч Төрийн ******* газар нь хуульд заасан шаардлага хангаагүй төлбөрийн актыг биелүүлэх үүргийг нэхэмжлэгчид хамаатуулан, түүнд хариуцлага ногдуулах асуудлыг хөндсөн 2026 оны 01/03 дугаартай албан шаардлагыг “шийдвэр гаргах ажиллагааны журам”-ыг давхар зөрчин гаргаж буй нь хуульд нийцэхгүй, захиргааны шударга бус үйл ажиллагаа болжээ.
- Төрийн ******* газрын 2026 оны 01/03 дугаартай албан шаардлага нь тус Газрын 2022 оны 01/27 дугаартай төлбөрийн актын биелэлтийг захиргааны журмаар гүйцэтгүүлэх зорилгоор гаргасан захиргааны акт байна. Тодруулбал: Төрийн ******* газраас 2021 онд Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс холбогдох журамд нийцэхгүй арга хэмжээнд зарцуулсан гэх 3385710 төгрөгийг төрд буцаан төвлөрүүлэх нэг зорилготойгоор дээрх хоёр захиргааны актыг гаргасан байх тул 2026 оны 01/03 дугаартай албан шаардлага нь 2022 оны 01/27 дугаартай төлбөрийн актын нэг хэсэг болно.
- Хариуцагчийн 2022 оны 01/27 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т зааснаар илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсон тул 2026 оны 01/03 дугаартай албан шаардлага нь мөн зүйлийн 47.3 дахь хэсэгт заасанчлан мөн адил илт хууль бус захиргааны акт болно.
- Иймд Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 А8660248 БУА-2022/90/НА-СТЛ-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн акт болон мөн Газрын дарга, тэргүүлэх аудиторын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлагуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага /түүний албан тушаалтан/ бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
8.1. Гэтэл нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа буюу 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг Төрийн сангийн 100041400941 тоот дансанд төлсөн байна. /1 дүгээр хавтсын 3 дахь тал/
8.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн ******* тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 42 дугаар зүйлийн 42.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.3-т тус тус заасныг үндэслэн Булган аймаг дахь Төрийн ******* газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/27 А8660248 БУА-2022/90/НА-СТЛ-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн акт болон мөн Газрын дарга, тэргүүлэх аудиторын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай" 01/03 ΑО60248 дугаартай албан шаардлагуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] “ЗДТГ-ын” гэх бичвэрийг “ЗДТГ-ын” гэж хөх өнгийн бэхээр хөндлөн дарсан зураас бүхий
[2] Цаашид тус Албан шаардлагын огноо, дугаарыг “2026 оны 01/03” гэж тусгана.
[3] Цаашид тус Төлбөрийн актын огноо, дугаарыг “2026 оны 01/27” гэж тусгана.
[4] Маргаан бүхий 2026 оны 01/03 дугаартай албан шаардлагад “...Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд... хийж гүйцэтгэсэн...” гэсэн байх тул тухайн оны ******* тайланг судлах шаардлага үүссэн.
[5] Энэхүү аудитаар маргаан бүхий 2022 оны 01/27 дугаартай Төлбөрийн актыг гаргасан тул холбогдох мэдээллүүдийг дэлгэрэнгүй тусгав.
[6] Энэ зардлын дүнг тусгаагүй.
[7] Хэргийн 160 дугаар тал.
[8] Иргэний хуулийн 498 дугаар зүйл /Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага/-ийн 468.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,
[9] Иргэний хуулийн 468.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.
[10] Өөрөөр хэлбэл “үүрэг үүсгэсэн” нь ойлгомжтой байх аль нэгэн үг, хэллэгийг тусгасан байх шаардлага хангагдаагүй захиргааны акт болсон.