| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2438000000402 |
| Дугаар | 2025/ДШМ/13 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/13
2025 01 29 2025/ДШМ/13
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч: Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Бд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цд овогт Дгийн Б, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эгчийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 0 дүгээр баг 000 тоотод оршин суух бүртэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
Д.Б нь Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн нутаг “Д” гэх газарт 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр М.Аыг нуруу болон нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цд овогт Дгийн Бг Эрүүгийн хуулийн тусангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Бг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер / хоногийн дотор төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Бгаас 96,842 (ерэн зургаан мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Бгаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн Б.А гэх бичиглэл бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 000 оны 08 дугаар сарын 03 -ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр баг Д гэдэг газарт болсон Гэгээнтний баярыг үзэж байсан ба тэр орой тэнд байсан олон хүмүүс архи уусан согтуу байдАбүжиглэж байхдаа хоорондоо удаа дараа зодолдох асуудал гаргаж байсан. Би нэг удаагийн зодооныг болиулах гэж очсоноос биш хохирогч А гэдэг залууг зодож цохьсон асуудал байхгүй, миний хувьд А гэдэг залууг огтоос танихгүй тэр залуутай тухайн баярын үйл ажиллагаанд маргалдаж муудалцаагүй, түүнийг зодож цохих ямар ч шалтгаан надад байгаагүй юм. А гэдэг залуу тэр баяр дээр өөрөө согтуу байгаад намайг хэн зодчихвоо гээд байсан ба энэ байдлаа шүүх хуралдаан дээр ч хэлж мэдүүлдэг. Шүүгч удаа дараа таныг хэн зодож шүдэнд тань гэмтэл учруулсан юм бэ? гэж асуухад А мэдэхгүй гэдэг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр ч тодорхой байгаа. Намайг яагаад Аыг зодсон гэж шалгах болоод байгааг би үнэндээ ойлгохгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гол гэрч гээд байгаа О, М, О нар ч намайг Аыг зодож цохиогүй гэж гэрчилж байхад миний залуугийн цахим үнэмлэхэд авахуулсан гэрэл зургийг таньж олуулах ажиллагаанд ашиглан шууд Бг таньж олуулж байна гээд хохирогч Ааар намайг заалгуулж байгаа нь хууль бус болсон гэж би үзэж байна. Би уг нь хууль шүүх нь үнэн зөвөөр асуудлыг шийдээд өгөх байх гэж итгэж байтал шууд л намайг Аыг зодсон байж магад гэж үзэж намайг буруутган яллаж, хилсээр хэрэг тохож ял оногдуулсанд үнэхээр гомдолтой байна. Анхнаасаа энэ хэргийг мөрдөгч сайн шалгаж тэнд байсан хүмүүсээс болсон асуудлыг тодруулж асууж шалгасан байсан бол А гэдэг залууг хэн ямар шалтгааны улмаас зодсон нь тодорхой болох байлаа, даанч шалгаж байсан мөрдөгч энэ хэргийг хайнга шалгаж А гэдэг залууг ч хохироож намайг ч хохироосон гэж би үзэж байна.
Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЦТ/456 дугаар бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед зодоон болсон. Би эхний зодоонд очоогүй. Дараагийн зодоон болж байхад манай найзын эхнэр “тэнд хүмүүс зодолдож байна, салгаач” гэхээр нь очиход А гэдэг залуу өөрөө цохиулсан байсан...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Д.Б нь Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр багийн нутаг “Д” гэх газарт 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр М.Аыг нуруу болон нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд “шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдАнийцээгүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилго болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлжээ.
Энэ зорилгыг хангах хүрээнд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх, тэдгээр нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй байх учиртай.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлоход тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоож, ял шийтгэх эсхүл цагаатгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдана.
Гэтэл гэрч Н.О, Ч.М, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Б, хохирогч Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Аын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна.
Тухайлбал, шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө: “....Би А гэх залуутай маргалдаж зодолдсон асуудал байхгүй. ...Би тухайн үед болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөв санаж байна...” гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт “... Би энэ залууг цохиогүй. ...Энэ хүн өөрөө цохисон хүнээ мэдэхгүй байгаа...” гэж,
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө: “...Би тэр хүнтэй ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, намайг хүнтэй андуураад цохисон байх...” гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын асуусан: “...2, 3 залуугийн арай хөгшин нь заамдаад авсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Та тэр хүнээ таних уу” гэх асуултанд хохирогч: “Харанхуй байсан учир сайн харж чадаагүй.” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуусан “...харанхуйд сайн таниагүй гэж байна. Хэнийг танихгүй байна” гэх асуултад хохирогч: “Харанхуй байсан болохоор.” гэж,
“...ямар хүмүүс байсан бэ? Таныг зодуулж байх үед” гэх асуултад хохирогч: “Тэр үед зөндөө хүн байсан. 5, 6 сумын хүн байсан.” гэж,
“...Зүс таних хүмүүст бүлэглэн зодуулж, хүмүүсийг эрэн хайх арга хэмжээг түргэн шуурхай авч өгнө үү гэсэн байна. Та Д.Бг шууд зааж байна. Зүс таних хүмүүст бүлэглэн зодуулсан учир энэ хүмүүсийг эрэн хайж зохих арга хэмжээг авч өгнө үү гээд өргөдөл гаргаад байна. Үүнийгээ тайлбарлаж ярина уу” гэх асуултанд хохирогч: “яг царайг нь тодорхой хараагүй. Харанхуй байсан. 2, 3 хүн байсан.” гэж,
“...Та тухайн хүмүүсийг танихгүйгээр зодуулаад энэ хүмүүсийг эрэн хайж өгнө үү гэж оноосон нэр, насны баримжаа, зүсний баримжаа, өмссөн хувцас зэргийг дурдаагүй байна. Үүнийг би тодруулж асуугаад байна” гэх асуултад хохирогч: “харсан хүмүүсийн мэдүүлгээр.” гэж,
Даргалагчаас: “2,3 залуу ирсэн гэж байна. Ямар хүмүүс ирсэн бэ? Одоо энэ шүүхийн танхимд ирсэн хүмүүс байгаа юм уу?” гэх асуултад хохирогч: “Царайг нь харж чадаагүй.” гэж,
Даргалагчаас: “Хөгшин гэж байгаа хүнийхээ царайг харж чадаагүй юм уу” гэх асуултад хохирогч: “Хөгшин Д.Б.” гэж,
Даргалагчаас: “Таны мэдүүлгийг уншиж сонсгоё. 000 оны 8 дугаар сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлэгт ...2, 3 залуу ирээд нөгөө хоёроосоо арай хөгшин нь намайг заамдаад авахаар нь би хөөе андуураад байгаарай гэсэн чинь хэнийг андуурсан юм гэж хэлэхээр нь би салаад бүжгийн талбай гол руу орох гээд явж байхад араас нөгөө залуучуудын нэг миний баруун мөрнөөс татахаар нь эргээд хартал миний шүд руу цохиж би амаа дараад тонгойсон чинь миний хүзүүн дээр дарж байгаад нуруу толгой руу хэд хэдэн удаа цохисон... гэж байна. энэ шүүх танхимд байгаа хүмүүсээс очсон уу” гэх асуултад хохирогч: “Тодорхой сайн хараагүй.” гэж,
Даргалагчаас: “Хэн хүзүүнээс чинь татаж цохиж байна вэ?” гэх асуултад хохирогч: “Унасан байхад Д.Б цохисон. Хамгийн эхний хэн цохисон гэдгийг би мэдэхгүй байна.” гэж,
Даргалагчаас: “Шүдрүү чинь хэн цохисон бэ” гэх асуултад хохирогч: “Шүдрүү эхэлж цохисныг хараагүй.” гэж,
Даргалагчаас: “Баруун мөрнөөс чинь эргүүлж татаад нүүрийг нь хараагүй байхад өөрийг чинь цохиж байгаа юм уу” гэх асуултад хохирогч: “тийм.” гэж,
Даргалагчаас: “Та хараагүй байж яаж Д.Бг мөн биш гэдгийг нь ялгаж байна вэ” гэх асуултад хохирогч: “Харсан хүмүүс байсан.” гэж,
Даргалагчаас: “Шүдрүү цохисныг хэн харсан бэ” гэх асуултад хохирогч: “Шүдрүү цохисныг харсан хүн байхгүй. Тонгойход шууд цохисон юм чинь би Д.Бг гэж бодож байна.” гэж,
Даргалагчаас: “Таны мэдүүлэг өөрчлөгдөөд байна. Та би мэдэхгүй байна гэж байна. Одоо толгой, нуруу руу Д.Б цохисон гэж байна. Аль нь үнэн бэ” гэх асуултад хохирогч: “Тонгойсон байхад Д.Б цохисон. Шүдрүү хэн цохисныг хараагүй. Цохиулаад тонгойнгуут шууд толгой, нуруу руу цохисон.” гэж,
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө: “...А гэх залуугийн шүдийг хэн цохисныг би мэдэхгүй байна...” гэж,
Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө: “...би Оийн эхнэр Оийн хамт зогсож байсан чинь асрын тэндээс хүмүүс зодолдоод гараад ирсэн тэгэхээр нь салгах гээд дундуур нь ороод сүүлдээ өөрөө зодуулчих гээд байхаар нь тэндээс холдсон. ...Б, О нарыг хаана байсныг мэдэхгүй байна...” гэж,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө: “...Бг огт хараагүй өдөр нь баяр дээр таарсан...” гэж тус тус мэдүүлсэн байна.
Мөн дээрх гэрчүүд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө анх өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 000 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 407 дугаартай дүгнэлтээр ““...Б.Аын биед дээд баруун 1.2-р шүдний булгарал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 41.1.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн байх ба шинжээч Г.Ань шүүхийн хэлэлцүүлэгт “...Дээд баруун 1, 2 шүдний булгарал гэж байгаа. Баруун, зүүн гэдгийг нь урд талын хоёр шүднээс баруун, зүүн гээд явдаг. Дээд талын баруун талын 1, 2 дугаар шүд гэхээр 11,12 дугаар шүд гэсэн ойлголт. Баруун дээд 1, 2 дугаар шүд нь 11, 12 дугаар шүдтэй нэг ойлголтой. Булгарал гэснийг унасан гэсэн үг. Бүр мөсөн унасан гэсэн үг. Мохой зүйлийн үйлчлэлээр нэг удаа цохисон байсан ч үүснэ. ...Гадна талдаа гэмтэл байхгүй. Шүдний тухайн газар зулгарал байгаагүй..” гэж мэдүүлсэн байна.
Хавтаст хэрэгт цуглуулсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн дээрх нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд тухайн үйл явдал болох үед шүүгдэгч Д.Б нь М.Аыг нүүрэн тус газарт нь цохисон гэдэг нь тогтоогдоогүй, энэ талаар хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тодорхой зааж мэдүүлээгүй, гэрч нар мөн энэ талаар тодорхой мэдүүлээгүй байхын зэрэгцээ шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Атай тааралдсан гэх боловч түүний “...нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна.
Түүнчлэн мөрдөгчийн 000 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд хохирогч М.А нь “Намайг зодсон хүн бол 4 дугаарт байгаа хүн байна” гэж шүүгдэгч Д.Бгийн гэрэл зургийг зааж тэмдэглүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9-д “энэ зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй дараах тохиолдолд гэрэл зураг ...ашиглан таньж олуулж болно” гэж заасан ба энэхүү мөрдөн шалгах ажиллагааг мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэрэглэхээр хуульчилжээ.
Гэтэл мөрдөгч нь Д.Бгийн гэрэл зургийг таньж олуулахдаа түүний 25 настай, туранхай үеийн зургийг таньж олуулсан нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үеийн биеийн ерөнхий байдал, хүний дүр төрх нь хэрэг шалгах үед өөрчлөгдсөн бол тухайн үеийн гэрэл зургийг таньж олуулах зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамаарАбүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг хэрэглэх нөхцөл үүсч байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох тул мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2.Шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 000 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ