| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0738/З |
| Дугаар | 128/ШШ2026/0733 |
| Огноо | 2026-08-17 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2026/0733
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг би, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Г.Лхагвасүрэнгийн дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч М.О*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Г.Лхагвасүрэнгээс тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О*******ийн ТЦА-ны ЗЦГ-ын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар /гэрээт/-т 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгж буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив... гэжээ.
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч М.О******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, тайлбартаа: ...Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгж буюу 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Г.Л******* бичсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх... гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч М.О******* нь ТЦА-ны ЗЦГ-ын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар /гэрээт/-т 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгж буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгааг шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан , Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Г.Лхагвасүрэнгээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын байцаагч М.О*******т холбогдуулан гаргасан, 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ