Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Б.Хурц,

хохирогч М.С,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.овошт Б. Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201416010006 дугаартай, 7 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүйХ.овошт Б. Б

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Б бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 5 сараас 2015 оны 8 сарын 20-ны хооронд Өмнөговь, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.М, Б.Г, Б.С, А.О, М.Д, Ю.С, Б.А, Б.А, Д.Э, Г.Б, Б.Ч, С.М, М.С нарыг залилж тэдгээрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 109.980.750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би хүмүүсийг санаатай залилаагүй. “Таван толгой”-д машин барьдаг байсан. Шороон замаар тээвэрт явдаг байсан тул машины дугуй байнга хагарч, түлш дуусдаг байсан учир хүмүүсээс дугуй, түлш зээлж авсан юм. Уурхайн үйл ажиллагаа 2013 оноос эхлэн зогссон учир хүмүүсээс авсан эд зүйлээ төлж барагдуулах боломжгүй болсон. Үүнээс хойш миний ээж бурхан болоод, эхнэр маань төрсөн учир амьдралын шаардлагаар ажил хийж чадаагүй. Хохирогч Б.Год 7.500.000 төгрөг, Б.С т 1.300.000 төгрөг, А.О т 823.000 төгрөг, Д.Э.Бд 2.900.000 төгрөг, Г.Бд 4.600.000 төгрөг, Б.Чад 15.308.000 төгрөг, М.Ст 11.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Төлөөгүй үлдсэн хохирол 28.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөрдөн байцаалтын шатанд 82.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан. Б.Чад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Б.М.ын хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир Б.М.аас Б.Чад газрын гэрчилгээг олгох талаар ярьсан. Би урьд ажиллаж байсан газраа Механик жолоочоор ажиллаж байгаа. Миний дансыг хаасан тул эхнэрийнхээ дансаар цалингаа авдаг. Зарим үед цалингаа бэлнээр авдаг байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ: “...Би 2015 онд ах дүү нартайгаа “Америк” улсаас евро стандартын “Приус” 20 маркын авто машин оруулж ирсэн юм. Надад 2 хүүхдийн сургалтын төлбөр болон газрын төлбөр хийх мөнгөний асуудал гарсан учир “Шуурхай зар”-д машинаа зарах зар өгсөн. Тэр үед Б.Б над руу залгаад “машиныг чинь үзэх гэсэн юм” гэж хэлэээд бид хоёр “Дүүхээ” төвд уулзсан. Уулзаад Б.Б “манай компани авах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би Б.Сү гэх захиралтай нь очиж уулзаж учир байдлаа хэлж тохиролцсон. Машинуудын нэгийг нь 15.000.000 төгрөгөөр, нөгөөг нь 16.000.000 төгрөгөөр авахаар тохироод 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө мөнгийг нь өгнө гэж хэлээд миний нэг машиныг авсан. Б.Б 16.000.000 төгрөгийн зээл авсан болгоод хийгээд өгөөч гэхээр нь би итгээд гэрээ хийж өгсөн юм. Дараа нь 8 дугаар сарын 16-ны өдөр ирж 2 дахь машинаа авсан. Би Б.Сүг иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргаж байсан. Б.Сү гэх хүн зургаан сарын дараа эхний машины мөнгийг өгсөн. Б.Сүгийн алданги нь 3.280.000 төгрөг болчихсон байгаа. Надад үүнээс нэг ч төгрөг өгөөгүй. Би машинаа компанид өгсөн. Б.Сү миний машны мөнгийг өгөх ёстой гэж бодож байна. Миний итгэлийг эвдсэнд гомдолтой байна. Би 6 ам бүлтэй, өндөр настай ээжтэйгээ хамт байдаг. Надад байнга өгнө гэж худлаа хэлдэг. Би худлаа хэлээд байгааг нь ойлгохгүй байна...” гэв.

 

Хохирогч Б.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Цэцэ нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр сургуульд үйлчлэгч хийдэг. Түүнтэй хамт ажилладаг багш Ба.Г гэх хүн манай эхнэрээс миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 00 дугаар гудамжны 00 тоот хашааны гэрчилгээг 1 сарын хугацаатай 1-5 сая төгрөгөнд тавиад өгье гэж хэлээд авсан байсныг би мэдээгүй байж байгаад зээл авсан хүн нь манай гэрт ирээд явсны дараа мэдсэн. Мөн миний иргэний үнэмлэх болон хашааны гэрчилгээ гэрт байсныг Ба.Г манай эхнэрийг хуурч гэрээс авахуулаад... 23,8 сая төгрөгөөр тавьсан байна ... манай хашааны гэрчилгээг барьцаанд тавьсан хүн нь манайхыг мөнгөө төлөхгүй бол нүү гээд газрыг зарах гээд байгаа учраас яаралтай асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Одоо нөгөө барьцаанд тавьсан хүн нь хашаа байшингаа чөлөөлж өг гээд байгаа учир гомдолтой байна. ...би тухайн үед болсон явдлыг өөрийн нүдээр хараагүй... хашаа байшин бол миний нэр дээр байдаг, миний газар юм. Анх худалдан авахад манай ээж аав хоёр өөрсдийн малыг зарж авч өгсөн, анх хэдэн төгрөгөөр авсан гэдгийг санахгүй байна. Манай аав, ээжийг анх энэ хашаа байшинг авч өгөхөд Цэцэ ямарч хөрөнгө оруулаагүй. Цэцэийн эд хөрөнгө биш. Цэцэ энэ газар, хашаа байшинг зарах, захиран зарцуулах, барьцаанд тавихыг би хүлээн зөвшөөрөхгүй. ...Миний хувьд бэлэн мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, би өөрийн газрын гэрчилгээгээ буцааж авмаар байна. Миний газрыг 15.380.000 төгрөгөөр үнэлсэн байна. Надад энэ талаар гомдол санал байхгүй” гэжээ. /1 хав 13 хуу, 2 хав 98 хуу, 4 хав 50 хуу/,

 

                Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2012 оны 06 сарын үед Таван толгойн уурхайн ам гэх газар дэлгүүр ажиллуулдаг байсан. Тухайн үед Б гэж өөрийгөө танилцуулсан хүн манай дэлгүүрээс байнга л машины сэлбэг, хүнсний бараа зэргийг худалдан авдаг байсан. Тэгээд 6 сарын эхээр байх өдрийг сайн санахгүй байна, нэг өдөр Б ганцаараа ирээд надад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг зээлдүүлээч, засмал замын мөнгө төлөх гэсэн юм, би маргааш өгнө гэж хэлээд авсан. Тэгээд бас дээрээс нь дэлгүүрээс нийт 60.000 /жаран мянган/ төгрөгөнд хүнсний зүйл зээлж аваад явсан, түүнээс хойш 2 хоногийн дараа ирээд 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг өгчих, би өмнөх мөнгөтэйгээ нийлүүлээд орой данс руу чинь хийчихнэ. Би одоо банк руу явж байна гэж хэлээд 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг аваад явсан. Түүнээс хойш эргэж холбоо барилгүй алга болохоор нь би сарын дараа утас руу нь залгаж ярьсан чинь Б “хөгшин нь удахгүй өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж яриагүй ... Б тухайн үед 2 машинаар нүүрс зөөдөг гэж ярьдаг байсан болохоор миний мөнгийг эргүүлээд өгөх байх гэж бодож байсан юм. Би нийт 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг бэлнээр өгсөн. Баар хохирлоо барагдуулчихвал өөр санал, гомдолгүй. 600.000 төгрөгөн дээрээ 200.000 төгрөгөөр нэмж нийт 800.000 төгрөг Баас нэхэмжилж байна. Харин хүнсний зүйлүүдийг нэхэмжлэхгүй, зүгээр л Бт өгч байгаа.” гэжээ /1 хав 37-38 хуу, 174 хуу, 2 хав 87 хуу/,

 

Хохирогч А.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2012 онд би Таван толгойн уурхайн аман дээр дэлгүүр байгуулаад машины сэлбэг, хүнсний бараа зардаг байсан юм. Тэр үед Б миний түрээслүүлж байсан гэрийг түрээсэлж сууж байсан. Тэгэж анх танилцсан. Тэгээд бас манай дэлгүүрээс бараа зээлээр аваад мөнгөө өгөх үедээ өгөөд дахиад бараа зээлж авдаг байсан ... 2012 оны 01 дүгээр сараас эхлэн 4 ханатай гэр түрээслэж байгаад 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх мөнгөө өгсөн. Тэрнээс хойш 2012 оны 05 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх 4 сарын мөнгө болох 473.000 төгрөгийг өгөөгүй зугтаад явсан. Бас 2012 оны 4 дүгээр сард намайг хотод байхад над руу ярьж байгаад Нордбенз маркийн автомашины аппаратур гэдэг сэлбэг зээлж авахаар болоод хагас мөнгөнд нь 600 литр дизель түлшийг 1 литрийг нь 1000 төгрөгөөр бодож өгөөд үлдэгдэл төлбөр болох 350.000 төгрөгийг өгөлгүй сураггүй алга болсон. Тэгээд би Быг сураггүй алга болчихоор нь араас нь утсаар яриад мөнгөө авах гэхээр “одоо очоод өгнө өө”, “банкаар шилжүүлнэ”, нэг бол “би Эрээнээс бараа аваад явж байна” гэх мэтээр худлаа хэлдэг байсан ... одоо би Б гэдэг хүнээс нийт 830.000 төгрөг нэхэмжилнэ... тэр гэрийг түрээслэхдээ би өөрөө Бтай гэрээ хийсэн байсан юм. Машины сэлбэг авахдаа үлдсэн төлбөр болох 350.000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлж байгаад мөнгө өгөлгүй алга болсон. ...Би нийт учирсан хохирол болох 830.000 төгрөгийг төлүүлж авмаар байна” гэжээ /1 хав 40 хуу, 2 хав 89 хуу/,

 

Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2011 оны 11 дүгээр сард анх Бтай танилцаж, дотно харилцаатай болсон байсан юм...2012 оны 03 сарын 27-ны өдөр Б надад би банкны зээлээ төлөхгүй бол болохгүй байна. 4 сая төгрөг зээлүүлээч гэсэн юм. Тэгээд Б “ би ахынхаа нэр дээр Хас лизингээс Шаланз машин авсан юм, тэгээд лизингийнхээ мөнгийг өгөх гэсэн чинь өгч чадахгүй байна гэсэн юм. Ер нь өмнө нь Хас лизингээр ахынхаа нэр дээр зээлтэй гэдгийг нь би мэдэж байсан болохоор шууд ахынх нь Хас банкны данс руу нь 4 сая төгрөг Батбаатар гэж хүнээс түр зээлж аваад хийчихсэн юм. Бын ахыг Батнасангийн Болдбаатар гэдэг юм. Хас банкны 5000324867 данс руу нь би 4 сая төгрөгийг 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн юм. Үүгээр Бын Хас лизингийн 2012 оны 03 дугаар сарын төлбөрийг төлсөн байсан юм. ...2012 оны 05 дугаар сараас эхлээд Б нь уурхайн аман дээр гэртээ байхаа болиод, утасны дугаараа солиод алга болсон. Байнга утасны дугаараа солиод байсан, тэгээд 2012 оны 06 дугаар сард Быг олж уулзахад надад нүүрс тээвэрлэсэн 1 удаагийн падаанаа үлдээсэн юм. Мөнгөө өгч байж энэ падаанаа авна гэж тохирсон юм. Уг нь бол нүүрс тээвэрлэхэд нэг л падаан дутуу бол тооцоо хийдэггүй юм. Тэгэхээр нүүрс ачуулсан компанитайгаа тооцоо хийх болохоор Б намайг дуудаж хамт очиж нүүрсний тооцоогоо хийгээд надад 4 сая төгрөгийг буцааж өгөхөөр тохирсон юм. Түүнээс хойш дахиад сураггүй алга болсон. Тэгээд нүүрсний падааны эзнийг хайж явсаар байгаад 2012 оны 7 сард олоход Ганзориг гэж залуу байсан. Түүнд нүүрсний падааныг нь үзүүлээд асуухад Б гэдэг залуу манай компанийн нүүрсийг ачсан нь үнэн. Нүүрс ачилтын тооцоо хийх гэхэд Б надад нэг нүүрсний падаанаа гээчихсэн гэж хэлсэн тул ачилт хийсэн нь үнэн юм чинь гээд манайх Бтай бүх тооцоогоо дуусгасан...гэж хэлсэн. Тэгээд дахиад Бын эрэлд гарахад 2012 оны 08 дугаар сард Замын-Үүдэд ачаанд явж байгаа сураг гарсан. Тэгээд утас руу нь дахин дахин залгаж, янз бүрээр мессеж бичиж байгаад ярихад Замын-Үүдээс Даланзадгад руу ачаа ачаад явж байна гэхээр нь Цогтцэцийгээр гэрээрээ дайруулж, хоол идүүлээд гаргасан юм. Тэр үед би Цогтцэций сумын Хас банкны менежерээр ажиллаж байсан юм. Тэгэхэд Б надад Даланзадгад суманд Даваацэрэн гэдэг хүний ачаа ачаад явж байна, ачаагаа буулгаад тооцоогоо хийгээд эргэж Замын-Үүд явахдаа замдаа 4 сая төгрөгөө өгнө гэж хэлсэн юм...тэгээд буцах замдаа өгөөгүй, худлаа хэлээд шууд Замын-Үүд явсан байсан. Тэгээд би 2012 оны 08 сард Хас банкнаас өмнө авсан зээлэн дээрээ нэмж зээл аваад Батбаатарт өгсөн ... энэ зээлийг би өөрөө төлөөд явж байгаа ... Би Бын ах Болдбаатарын данс руу 4 сая төгрөг шилжүүлснээс хойш удалгүй Б над руу залгаад дахиад 1 сая төгрөг олоод өгчих гэхээр нь би чадахгүй, чи өмнөх зээлээ төлөөгүй гэсэн юм. Б над руу залгаад Болдбаатар ах ярьж магадгүй, би ахад 1 сая төгрөг өгөх ёстой... чамд шилжүүлээдэх гээд өгчихсөн, чам руу залгах байх... чи аргалж байгаарай гэхээр нь би чадахгүй гэсэн. Гэтэл ах нь над руу залгаад Б чамд 1 сая төгрөг өгсөн гэсэн, түүнийг нааш нь шилжүүл гэхээр нь би ... Баас мөнгө аваагүй, өмнөх сарын 4 сая төгрөгийг чинь Б надаас авч төлсөн... харин ч таны чих 1 сар амар байсан юм биш үү гэхэд Болдбаатар ах нь надад “ хохь чинь, наад Б чинь угаасаа залилангийн хүн, байнга хүн залилж явдаг гэж хэлсэн юм. ...Б надад өгөх ёстой 4 сая төгрөгнөөс 2013 оны 12 сарын 04-ний өдөр 100.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний данс руу 100.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Одоо цэвэр 3.800.000 төгрөг үлдсэн байгаа. Б анх авахдаа 7 хоногийн хугацаатай буцааж өгнө гээд хугацаандаа төлөлгүй зугтаад байсан. ...Б надад 2.500.000 төгрөгийг өгсөн, одоо 1.300.000 төгрөг төлөгдөөгүй байгаа, гомдолтой байна. ...2014 оны 03 дугаар сард Б над руу утсаар яриад “Самсунг Нөүт” 2 маркийн гар утсыг үлдсэн өр болох 1.300.000 төгрөгтөө бодож ав, авахгүй бол чиний мөнгийг өгөхгүй, хохь чинь гэж хэлсэн. Би тэр утсыг нь аваагүй” гэжээ /1 хав 44-46 хуу, 176 хуу/,

 

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ..Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Тавантолгойн уурхайн аман дээр Нордбенз маркийн автомашины дугуй зардаг байсан юм. 2011 оны 11 дүгээр сард, өдрийг нь сайн санахгүй байна. Б надаас 5 ширхэг Нордбенз маркийн Анниате брендийн 399 загварын Н 20 размерийн дугуйг авсан. Тухайн үед надаас 5 ширхэг дугуйг авахдаа Ланд маркийн авто машины бичиг баримтыг барьцаанд авч өгсөн. Надад дугуйны мөнгийг тээвэрт явж байгаад тээврийн хөлсний мөнгө төлөгдсөн даруйд төлнө гэж авсан. 2011 онд 5 дугуйны мөнгө төлөөгүй, 2012 онд баахан зовлон яриад Ланд автомашиныхаа бичиг баримтыг буцааж аваад оронд нь Самосвалын жолоочийн үнэмлэх, Экскаваторын үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг орхиод явсан. Мөнгийг нь тээврийн хөлс төлөхөөр өгнө гэдэг байсан.Би 2012 оны 05 сард Быг хайж Тавантолгойн уурхайн аман дээрхи гэрт нь очоод бараг 7 хоносон. Мөнгөө нэхэхэд “тээврийн хөлс орж ирэхгүй байна, тооцоо хийгдвэл асуудалгүй” гээд байсан. Тэр үед компаниуд тээврийн хөлсөө өгч чадахгүй байгаад байсан. Тэгсэн хэд хоногийн дараа дахиад 10 дугуй нэмж зээлээр өгөөч, дугуйнууд муудаад явж болохгүй байна гэхээр нь итгээд өгсөн...Түүнээс хойш дугуйныхаа мөнгийг нэхэхээр “одоо өгнө, маргааш өгнө” гэж худлаа яриад ... сүүлдээ холбоо барихгүй, утаснууд нь холбогдохгүй болчихсон... би сая л цагдаад баригдсан гэдгийг мэдээд ирсэн...Миний Бт өгсөн дугуйнууд шинэ дугуй байсан...нэг дугуйг 620.000 төгрөгөнд бодож өгсөн... гомдолтой байна... нийт 9.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ /1 хав 48 хуу/,

 

  Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “Би БНХАУ-аас ачааны Нордбенз маркийн автомашины даацын 230 ширхэг дугуй оруулж ирсэн. Эдгээр дугуйгаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг өөрийн эзэмшлийн хашаа, складандаа борлуулж байсан. 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б гэдэг залууд 12 ширхэг Нордбенз маркийн ачааны автомашины дугуйг 1 сарын хугацаатай зээлээр өгсөн. 1 дугуйг 620.000 төгрөгөөр нийтдээ 7.440.000 төгрөгийн дугуй өгсөн. Бтай дугуй өгснөөс хойш 1 сарын дараагаас эхлэн утсаар байнга ярьж, төлбөрөө нэхэмжилж байсан бөгөөд тэр одоог болтол төлөөгүй. Тухайн үед намайг утсаар ярихад “би одоо банк руу явж байна, “одоо шилжүүллээ”, манай эхнэр мөнгийг чинь шилжүүлэхээр банк руу явсан” гэх зэргээр хуурсаар байгаад одоог хүрсэн, Сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Гомдолтой байна ... Бт өгсөн 12 ширхэг дугуйны үнэ болох 7.440.000 төгрөгийг нэхэмжлэх болно. ...Би өмнөх байцаалтан дээрээ нэмж хэлэхэд Б гэж энэ залилангийн хүн надад нийт 7.440.000 төгрөгийг өгөхөөс 2014 оны 05 дугаар сард 2.000.000 төгрөгийг ХААН банкны дансаар миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдсэн 5.440.000 төгрөгөө авах саналтай байна...Хэрвээ миний мөнгийг бүрэн барагдуулах юм бол гомдол саналгүй” гэжээ /1 хав 50-51 хуу/,

 

Хохирогч Б.А.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр над руу Б гэдэг хүн утсаар ярьсан. Би тэр хүнийг өмнө нь таньдаггүй байсан. Б гэдэг хүн Мядагаа гэдэг Дорноговь аймгийн Замын-Үүдэд хуучин том тэрэг барьдаг байсан намайг таньдаг хүнээс миний утасны дугаарыг олж авсан байсан ... Тэгээд би тэр Б гэдэг хүнтэй Замын-Үүдийн хил дээр уулзсан, тэр БНХАУ-д явж байгаад машиных нь хроп эвдэрсэн, тэнд хэд хоносон, мөнгө төгрөггүй болоод байна, мөнгө зээлдүүлээч гэсэн ... эхний ээлжинд надаас 23.000 юань өгөөч гэж гуйсан, би тухайн үед 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б маргааш нь хилээр Замын-Үүдэд орж ирээд “ачаа ачсан чинь гаалийн мөнгө дутаад байна гэж хэлээд надаас 2.600.000 төгрөг зээлсэн, тэр өдөр амралтын өдөр таарчихаад нотариат орж чадаагүй юм. Зээлийн гэрээний хуудсыг олж аваад Б өөрөө бүгдийг нь бичиж надад өгсөн. Надад барьцаа болгож өөрийнхөө Хас, Хаан, Хадгаламж банкны виза картууд, мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг үлдээгээд явсан ... Тухайн үед тэр хүнд тус болох гэж мөнгө зээлсэн ... Тэгээд 7 хоногийн дараа Б руу залгаад мөнгө яасан бэ гэж асуухад “одоо удахгүй Ханбогд руу нүүрс ачиж эхэлнэ, тэгэхээр мөнгийг чинь өгье гэж хэлдэг байсан. Тэгэж ярьсаар 7 хоног, 7 хоног сунгасаар 1 сарын дараагаас утас нь холбогдохоо болиод алга болсон. 2013 оны 01 дүгээр сарын сүүлээр Цогтцэций суманд ирээд цагдаад мэдэгдэх гээд явж байхад Б над руу 88....тай утсаар залгаад “чи нэг хоног хүлээчих, ах нь маргааш мөнгийг чинь өгье гэж хэлсэн, тэгээд байж бай, байж бай гэж худлаа хэлээд 6 хонуулчихсан. Тэгээд 7 дахь өдөр дээрээ цагдаад очиж хэлчихээд явсан ... түүнээс хойш одоо болтол сураггүй байна ... Бт залилуулсандаа гомдолтой байна. Баас 8.860.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна.” гэжээ. /1 хав 54 хуу/,

 

Хохирогч Д.Э.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Би Ханбогд сумын Жавхлант багийн төв дээр амьдардаг ба тэнд дэлгүүр ажиллуулдаг. 2012 онд Б гэдэг хүн надаас 3 тонн дизель түлшийг 1 литрийг нь 1300 төгрөгөөр зарж өгнө гээд авсан. Тэгээд зарсан үгүйг нь мэдэхгүй мөнгөө нэхэхээр “өгнө” гэж хэлээд байдаг. Надад нэг удаа 1.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 2.900.000 төгрөгийг өгөөгүй байгаа ... би дэлгүүр ажиллуулдаг ба манай хажуугаар нүүрс тээвэрлэлтийн зам явдаг болохоор том тэрэгний жолооч нар наймаа хийхдээ бэлэн мөнгөгүй байна гээд түлшээр бараа авдаг юм. Тэгээд жолооч нараас цуглуулсан түлшээ Бт өгч явуулсан. Надад 2.900.000 төгрөгөө барагдуулчихвал гомдол саналгүй...” гэжээ. /1 хав 56 хуу, 175 хуу/,

 

Хохирогч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2011 оны дундаас 2012 оны сүүл хүртэл Тавантолгойн уурхайн аман дээр Нордбенз маркийн автомашины дугуйны худалдаа хийдэг байсан. 2011 оны 05 сарын эхээр Б надаас 4 ширхэг Анниате брендийн 399 загварын 12.00 Р размерийн Нордбенз маркийн ачааны автомашины дугуйг нэг ширхэгийг 650.000 төгрөгөөр бодож 7 хоногийн хугацаатай зээлээр авсан. Авахдаа 2 ширхэг дугуй аваад, дараа нь 3 хоногийн дараа ахиад 2 ширхэг дугуй авсан. Надад 7 хоногийн дараа тээврийн хөлс ороод ирэхээр өгчихнө гэж хэлээд авсан. Тэгээд 7 хоногийн дараа мөнгө нэхэхэд “энэ сардаа өгч чадахгүй болоод байна. Дараа сард өгье” гэсэн. Тухайн үедээ 4 ширхэг дугуй авсан нь үнэн гэсэн бичиг хийж өгч байсан. Гомдолтой байна” гэжээ. /1 хав 178 хуу/,

 

Хохирогч С.М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зар сонинд өөрийн эзэмшлийн 10-01 УНР улсын дугаартай Ланд-100 маркийн автомашиныг зарах талаар зар өгсний дагуу Б гэж хүн миний машиныг сонирхож залгаж асуусан. Тэгээд машиныг үзээд авахаар болоод “надад одоо бэлэн мөнгө байхгүй байна, машины чинь мөнгөнд хашаа байшин оролцуулж болох уу” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд нөгөө хашаа байшинг үзэхээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 262 тоот хашаа байшингийн гадна очоод газрын гэрчилгээг дугаартай нь тулгахад таарч байсан. Тэгсэн Б намайг “чи энэ байшинд байх юм уу” гэж асуухаар нь “би амьдрахгүй” гэж хэлсэн чинь “1-2 сар энэ хашаа байшинг зарахгүй түр хүлээж байгаач, би болж өгвөл мөнгийг нь өгөөд энэ хашаа байшингаа авна” гэж хэлсэн. Тэгээд сарын хүү гэж 20 саяд чинь 3 сая төгрөг өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд худалдах, худалдан авах гэрээ хийх гэсэн нь нөгөө газар дээр нь байдаг Ч нь ирэхгүй байсан чинь Б “одоо согтуу байна, маргааш гэрээ хийнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би асуудал байхгүй биз гэсэн чинь Б ямар ч асуудал байхгүй” гэсэн юм. Тэгээд би “худалдах, худалдан авах гэрээ" хийгээд өөрийн эзэмшлийн Ланд-100 10-01 УНР улсын дугаартай автомашинаа гэрээнээс хойш хэд хоногийн дараа нэрийг нь шилжүүлсэн юм. Тэрнээс хойш би өөрийн мөнгөө авах гээд Б руу залгаж байгаад уулзаад...би мөнгө төгрөгөө өгөхгүй бол би хашаа байшингаа шилжүүлж авлаа шүү” гэсэн чинь надад хашаа байшингаа ав, ав, надад одоо хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хаягаараа очоод байшинд байсан хүнтэй уулзсан чинь Ч гэж хүн "миний хашаа байшинг хэн авна гэж, би “хашаа байшингаа зараагүй” гэсэн. ...Одоо би Баас нийт 26 сая төгрөг нэхэмжилж байна, Бын өгсөн 3 сая төгрөг бол миний мөнгөний хүү байсан. ...Б надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэжээ. /2 хав 92 хуу, 4 хав 49 хуу/,

 

Хохирогч М.Д.ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2010 оноос хойш “Накатта моторс” ХХК-нд ерөнхий менежерээр ажиллаж байгаа. 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Батнасангийн Б гэдэг хүн цагаан өнгийн Nissan X Trail маркийн автомашиныг сонирхоод манай компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2550 ам.доллар буюу монгол мөнгөөр сард 750.000 төгрөг төлөхөөр 2 жилийн хугацаатай лизингийн гэрээ байгуулсан. Тэгээд 81-66 УНӨ улсын дугаар аваад машины гэрчилгээгээ манай компаний нэр дээр бүртгүүлсэн юм. 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхний төлөлт хийх ёстой байсан боловч төлөөгүй. ...Сод-Эрдэнэ гэдэг эмэгтэйгээс Бын талаар мэдээллийг асуухад “Замын-Үүд Эрээн 2-ын хооронд ачаа ачдаг тэгж байгаад танилцаад 8.0 сая төгрөг зээлээд машиныг нь барьцаанд авсан” гэж хэлсэн.” гэжээ. /5 хав 157-159 хуу, 9 хуу/,

 

Хохирогч Ю.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Б надад 81-66 УНӨ улсын дугаартай Nissan X Trail маркийн машүинаа барьцаанд тавиад өдрийн 60.000 төгрөгний хүүтэй сарын хугацаатай 8.0 сая төгрөг зээлье гэхээр нь би зөвшөөрөөд машины бичиг баримтыг үзсэн чинь “Накатта моторс” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй машин байхаар нь “энэ чинь компанийн нэр дээр байдагмашин байна шүү дээ” гэхэд “манай ахын компани байгаа юм” гэж хэлэхээр нь “ахтай чинь яръя” гэж хэлээд хэлсэн дугаар руу нь өөрийнхөө дугаараас залгаад асуухад  ” гэжээ. /5 хав 161-163 хуу/,

 

Гэрч Ц.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..Би Бтай Тавантолгойн уурхай дээр танилцсан. Б 2012 оны 7 дугаар сарын сүүлээр над руу утсаар яриад “Замын-Үүдэд явж байна. Машин тэрэг эвдрээд байна.энд мөнгө зээлчих хүн байна уу” гэхээр нь найз болох А.Гийг зааж өгөөд, утасных нь дугаарыг өгсөн юм. Б А.Гээс хэдэн төгрөг, яаж зээлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Ямар ч гэсэн тэр 2-ыг холбож өгсөн минь үнэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэжээ. /1 хав 57 хуу/,

 

Гэрч Ш.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай найз Б гэдэг залуу Цогтцэций сумын төвд сендвичэн агуулахад том оврын автомашины дугуй зардаг ажил хийдэг байсан. 2012 оны 01 дүгээр сард шиг санагдаж байна. Б надтай уулзаад “найз Басаа машины дугуй зээлээд өгөөч” гээд гуйгаад байхаар нь Бын дэргэд Бтай утсаар яриад “найдвартай хүн 10 ширхэг дугуй зээлээр өгөөч гээд байна, тээвэрт яваад мөнгийг нь төлнө гэж байна” гэж хэлэхэд Б “найдвартай юм бол болж байна” гэж хэлсэн. Тэгээд Б Цогтцэций суманд байдаг, дугуй зардаг нярав Тунгалаг гэх эмэгтэйтэй яриад 10 ширхэг дугуй өгөхийг зөвшөөрсөн байна. Тэгээд Б 10 ширхэг дугуй авчихлаа гэж утсаар хэлж байсан. Удаагүй 2 хоногийн дараа Б надтай дахиж уулзаад 2 ширхэг дугуй нэмж өгөөч, дутаад байна” гэхээр нь дахиад Бтай ярьж холбогдоод 2 ширхэг дугуй нэмж өгсөн. Би өөрөө дугуй зардаг газар очоогүй, Б өөрөө очиж няраваас нь хүлээж авсан.” гэжээ. /1 хав 179 хуу/,

 

Гэрч Д.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Цогтцэций сумын төвд Б гэдэг хүний дугуйг зардаг ажилтай байсан. 2012 оны хавар шиг санаж байна. Сар өдрийг мэдэхгүй байна. Б захирал над руу утсаар яриад “Ганбат гэдэг хүнээр дамжуулаад Б гэдэг хүнд 10 ширхэг дугуй зээлээр өгчих гэж хэлсэн юм. Тэгээд Ганбат гэдэг хүн над руу утсаар яриад “Б гэдэг хүн яваад очихоор 10 ширхэг дугуйг зээлээр өгчихөөрэй. Бд хэлчихсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд Б гэдэг хүн ирээд Нордбенз маркийн машины 10 ширхэг шинэ дугуй зээлээр аваад явсан. Мөнгө төгрөгийг нь өгсөн үгүйг мэдэхгүй. ...Би өмнөх мэдүүлгэн дээрээ 10 ширхэг дугуй өгсөн гээд буруу хэлчихсэн байна. 12 ширхэг Нордбенз маркийн автомашины шинэ дугуй өгч явуулсан” гэжээ. /1 хав 180 хуу, 206 хуу/,

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би өөрийн төрсөн дүү Бын амьдрал ахуйд нь нэмэр болж дээшлүүлэх зорилгор 2010 оны 9 дүгээр сарын сүүлээр би өөрөө БНХАУ-аас 100.000 юанийн урьдчилгаа төлж, 100 тоннын даацтай Нордбенз маркийн автомашиныг лизингээр авч өгч байсан. 2010 оны 12 дугаар сарын 30-нд дараагийн буюу хоёр дахь машиныг Хас лизинг ХХК-аас 30.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч 70.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөхөөр зээлээр авч өгсөн. Зээлийг төлж дуустал машин нь Хас лизингийн нэр дээр байсан. Удалгүй Хас лизингээс зээлээр авсан машинаа манай дүү Б буцаагаад хураалгасан байсан...Манай дүү Б машин барьж байх хугацаанд дугуй, сэлбэг, түлшний жижиг өрнүүд байгаа гэж дуулгаж байсан...Баас Хас лизингийн мөнгө гэж 4.000.000 төгрөг миний данс руу орж ирсэн. Гэхдээ цаад шилжүүлсэн данс нь Сэргэлэнчимэг гэж хүний данснаас явсан байж магадгүй. Би түүнийг нарийн сайн тулгаж үзээгүй” гэжээ. /1 хав 182 хуу/,

 

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би тэр итгэмжлэхийн талаар сайн мэдэж байна. Тэр өдөр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд “итгэмжлэх хийлгэе, манай нөхөр хөдөө явах гэж байгаа юм, явахаас нь өмнө итгэмжпэх хийлгэе гэсэн юм” гэж хэлсэн. Зорилго нь газраа барьцаалж зээл авах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр хоёр хүн өөрсдөө иргэний цахим үнэмлэхээ гаргаж ирсэн. Эмэгтэй нь Цэцэ, эрэгтэй нь Ч гэж 2 хүн байсан. Би иргэний үнэмлэхний зургийг нь хараад, үйлчлүүлэгч нарын зурагтай нь харьцуулж үзээд би өөрсдөө явж байна гэж харсан. Тэр хоёр хүний бичиг баримтыг үзэхэд нэг хаягтай байсан, би нэг гэр бүлийн хүмүүс байна гэж харсан...Тэгээд итгэмжлэхээ хийлгээд л гараад явсан” гэжээ. /2 хав 72 хуу/,

 

Гэрч Я.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...өөрийн ажлын байрандаа байж байтал иргэн Цэцэ, М. нар нь иргэн Чын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 262 тоотод байрлах 292 м2 газрыг иргэн Ч, М. нарын хооронд байгуулсан гэрээг батлуулахаар ирсэн. Тухайн үед Ч нь ирээгүй байсан. Цэцэ нь ... итгэмжлэлтэй байсан. Энэ итгэмжлэл дээр газрыг барьцаанд тавих, худалдах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Цэцэт олгосон байсан...Тухайн итгэмжлэлд тавигдах шаардлага нь хангагдсан байсан болохоор би гэрээг баталсан юм. Тухайн үед би дээрхи хүмүүсийн иргэний үнэмлэхийг үзэж, гэрээний заалтыг уншуулсны... эцэст гарын үсэг зуруулсан юм. Тухайн үед би үндсэн үйлчилгээний төлбөр болох 25.000 төгрөгийг авсан. Үйлчилгээний төлбөр нь 10 саяас 25 саяын хоорондох үнийн дүнтэй үйлчилгээний төлбөр нь 25.000 төгрөг байдаг. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар мөнгөн шан харамж, урамшуулал төлбөр авсан асуудал байхгүй” гэжээ. /2 хав 96 хуу/,

 

Гэрч С.Эр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “…Миний дүү М. 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Ланд 100 машиныг зарахаар 1 хүнд үзүүлж байхад нь би хамт үзүүлсэн. Тэгсэн чинь тэр Б гэдэг залуу “за би энэ машиныг авлаа” гэсэн юм. “Одоогоор бэлэн мөнгө байхгүй, манай эхнэрийн найз болох хүүхний хашаа байшин байгаа, эзэд нь зөвшөөрсөн юм, тэгээд энэ хашаа байшинг тавьж мөнгө авч болно” гэсэн гэж хэлсэн...Тэгээд заасан хугацаа дуусаад дүү бид 2 нөгөө Бын гар утас руу залгаад... нөгөө... хашаа байшингаас хүмүүсийг нь гаргаж зарах гэж байгаа талаараа хэлсэн чинь ”тэг” гээд нөгөө хашаа байшинд иртэл Ч гэх залуу нь ах дүү нарын хамт гарч ирээд “юу яриад байгаа юм, энэ манай хашаа байшин, та нар яах гээд байгаа юм бэ” гээд байхаар нь Бт хэлсэн юм. ...Би 2014 оны эхээр Б.Б гэх хүнтэй харилцан тохирч СRV маркийн тээврийн хэрэгсэл авсан нь үнэн, энэ машиныг авах үед Б банкны лизингтэй машин унаж байсан, тэр машины үлдэгдэл 12 сая гаран төгрөгийг банкинд төлж авсан. Яагаад энэ машиныг бид авах болсон гэхээр Б бид нарт хашааны газар шилжүүлээд оронд нь бид нарын 10-01 УБЛ улсын дугаартай, Ланд-100 машиныг авсан. Машин авахдаа газар машины үнэнд хүрэхгүй байсан, тэгээд зөрүү мөнгө өгөх болсон чинь Б өөрийн унаж байсан машинаа өгсөн. Одоо Бт мөнгө өгөх асуудал байхгүй. Би энэ 10-01 УБЛ улсын дугаартай машины эзэн биш манай дүү М. хохирогч байгаа юм” гэжээ. /2 хав 95 хуу, З хав 132 хуу/,

 

Гэрч А.Цэцэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ба.Г надтай 10 жил хамт ажиллаж байгаа юм. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байж байтал Ба.Г Шинээ эгчээ гээд дуудаад очсон чинь” танайх үл хөдлөхийн гэрчилгээтэй юу” гэхээр нь би “байгаа яасан” гэсэн чинь “аан за за” гээд цаашаа явчихсан. Тэгээд хэд хоногийн дараа “Шинээ эгчээ та гэрчилгээгээ дүүдээ сарын хугацаатай хэрэглүүлээч” гэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь" дүүд нь мөнгө хэрэг болоод байна, би гэрчилгээг чинь цаад тал нь 2 сарын хугацаанд 15 сая төгрөгөнд тавиад буцаагаад аваад өгье” гэсэн. Тэгэхээр нь би “сарын хугацаанд хэрэглээд өгчихөөрэй” гэсэн. Тэгсэн чинь Ба.Г “та газрын гэрчилгээгээ маргааш ажил дээрээ аваад ирээрэй” гэсэн. Тэгээд маргааш нь газрын гэрчилгээгээ аваад ажил дээрээ байж байтал 11-12 цагийн үед Ба.Г утсаар залгаад “та газрын гэрчилгээгээ аваад гараад ир, манай нөхөр гадаа ирсэн байна” гэхээр нь гэрчилгээгээ аваад очтол Ба.Г цагаан өнгийн суудлын жижиг машин дотор нөхөртэйгээ хоёулаа байж байсан. Тэгээд би өөрийн газрын гэрчилгээг Ба.Гт “асуудал гаргалгүй нэг сар хэрэглээд өгөөрэй” гэж хэлээд өгсөн. Тэгсэн чинь нөхөр нь “асуудал гаргахгүй, 2 дүүд нь хэдэн төгрөг хэрэг болоод байгаа учраас хэрэглэчихээд даруйхан буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа өгчихөөд ажил руугаа орсон ...Тэгээд 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “нөгөө бичиг чинь бүтэхээр болчихлоо, та гарын үсэг зураад өгчих, мөн нөхрийн чинь иргэний үнэмлэх хэрэг болоод байна, танд үнэмлэх нь байна уу, та итгэмжлэх хийгээд өгчих гэхээр нь би “нөхрийн иргэний үнэмлэх байна, гэхдээ болохгүй байх аа” гэж хэлсэн чинь Ба.Гын нөхөр Б “Үнэмлэх нь байхад болно, Чыг олчихсон байгаа” гэж хэлсэн. Тухайн үед цахилгааны шинэчилсэн дэвтэр солиулах гээд би нөхрийнхөө иргэний үнэмлэхийг авч явж байсан юм. Тэгээд үнэмлэхийг нь өгчих гэхээр нь би Ба.Гын нөхөр Бт нөхрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн. Тэгээд намайг ажилтай байж байтал “танд зав байна уу, итгэмжлэл хийхэд таны гарын үсэг хэрэгтэй байна” гээд цайны цагаар машинтай ирээд намайг аваад явсан. Тэгээд намайг аваад Хархорины 19-ийн хажууд байсан нотариатын газарт ороод болох уу гэж асуусан чинь болно гээд байсан. Тэгсэн чинь Ба.Г "наадах чинь хүн орлуулж оруулж болохгүй гэсэн чинь нөхөр нь “болно, болно” гээд манай нөхрийг орлуулж байгаа хүн бид 2-ыг нотариатын газар руу оруулсан. Тэнд бид 2-ыг орсон чинь эрэгтэй, эмэгтэй 2 хүн сууж байгаад “манайх бүгчим халуун болохоор та 2 иргэний үнэмлэхээ орхичихоод гараад байж бай, дуудахаар орж ир” гэсэн. Тэгээд дуудахаар нь орж гарын үсгээ зурсан. Тэндээс гараад Ба.Г бид 2 ажил дээрээ буугаад нөхөр нь явсан. Тухайн үед Б надад "итгэмжлэх хийчихсэн юм чинь орой мөнгө авах хүнтэй уулзахад гарын үсэг зураад болно“ гэж хэлсэн. Тэгээд орой нь Саппоро дээр ирээд гарын үсэг зураад гэртээ харьсан. ...Итгэмжлэл хийснээс хойш 4 хоногийн дараа Ба.Г, Б 2 “гэрийнхээ гадаа гараад ирээ” гэхээр нь гараад очтол тэр 2 тусалсны хариу шүү, баярлалаа” гээд 500.000 төгрөг өгсөн...тэр мөнгийг аваад хүнээс зээлсэн байсан өрнүүдээ дарсан...Саппоро дээр очиж гарын үсэг зурахдаа би мөнгөний тоог хараагүй, би гарын үсэг зурчихаад л явсан. Гарын үсэг зурахад “тусалсан юм чинь мөнгө авахдаа эгчдээ зүгээр байхгүй” гэж хэлж байсан ба 4 хоногийн дараа надад 500.000 төгрөг авчирч өгсөн. Би манай нөхрийн оронд очиж гарын үсэг зурсан хүнийг урьд нь танихгүй, Бор царайтай, намхавтар биетэй, таргандуу хүн байсан. Ба.Г, Б хоёр Мөөгий гээд байх шиг байсан” гэжээ. /1 хав 14-15 хуу/,

 

Гэрч А.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Ч гэж хүнийг танихгүй. Быг танина. Манай нутгийн залуу байгаа юм. Би 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байсан чинь манай найз Б миний гар утас руу залгаад “гэрээсээ гараад ир” гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах гэрээсээ гарсан чинь Б намайг машиндаа суулгаад аваад явсан. Машинд нь Б, түүний эхнэр Ба.Г, тэгээд нэг эмэгтэй байсан...32-ын автобусны буудал дээр байрлах нотариатын гадаа очсон чинь Б намайг “чи найздаа нэг тус болоод гарын үсэг зураад өгчих, энэ хүүхний нөхөр нь хөдөө нүүрсэнд явсан чинь ирдэггүй, энэ хүүхний нөхрийн бичиг баримт нь энэ байна” гэхээр нь “би болох юмуу” гэсэн чинь Б надад “эхнэр нь энэ байхад” гэж хэлсэн. Тэгээд Б нөгөө нотариатын газар руу орчихоод удалгүй “хүнгүй байна” гээд гараад ирсэн...Тэгээд би тэр хүүхэнтэй цуг ороод Ч гэж бичсэн дээр нь гарын үсэг зурсан. Би өөр зүйл мэдэхгүй” гэжээ. /1 хав 18 хуу/,

 

Гэрч Б.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2010 онд зар сонин дээрээс Ланд-100 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авсан, тэгээд 3 жил гаран унаад буцаагаад 2014 оны 1 дүгээр сард сонинд зар өгсөн чинь М. гэх залуу зарын дагуу яриад 19.500.000 төгрөгөөр худалдан авсан, тухайн үед надаас машинаа аваад худалдах худалдан авах гэрээ хийгээд нэрээ шилжүүлээгүй явсан юм. Түүний дараа 2014 оны 2 сард байх нөгөө М. өөр хүнд шилжүүлсэн, тэр хүний нэрийг нь би сайн санахгүй байна...Тэр машины гэрчилгээн дээр бол Ланд крузер 100 маркийн бүртгэлтэй, гаднаас нь харахад Лексус-470 маркийн машин шиг юм. Ялгаа нь бол зөв буруу жолооны хүрдээрээ ялгаатай, тэр машин буруу рультэй” гэх мэдүүлэг /3 хав 7 хуу/,

 

Гэрч Г.Ма мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 2 дугаар сарын эхээр “Да хүрээ” зах дээр байж байсан чинь 10-01 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Ланд-100 маркийн автомашин зарна гэсэн нэг ах ирэхээр нь үзээд машин оролцуулж болох уу гэж асуусан чинь эзэн нь бололтой нэг ах “болно” гэхээр нь өөрт байсан цагаан өнгийн ...Тоёота кроун оролцуулаад дээр нь 6.500.000 төгрөг өгөөд тэр Ланд-100 маркийн машиныг авсан нийт 16.500.000 төгрөгөөр авсан гэж бодож байна. Тэгээд би тэр машиныг 2014 оны 3 сард байх 16 саяыг бэлэн аваад нэг Тоёота чейзер оролцуулаад захын нэг ченжэд зарсан. Одоо энэ машин хаана байгааг мэдэхгүй. Сүүлийн үед энэ машин миний нэр дээр байдаг болохоор торгуулийн хуудас над руу ирээд байгаа юм... Би энэ машиныг авч байхад миний машин гэж намхан нуруутай бор царайтай ах хэлж байсан, мөн надтай наймаа хийсэн сая мөрдөн байцаагчийн иргэний үнэмлэхний лавлагаан дээр үзүүлсэн Б мөн байна” гэх мэдүүлэг /3 хав 6 хуу/,

 

Гэрч С.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 10-01 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны хавар байх хөдөөнөөс хоёр дүүгийн хамт ирээд өөрийн унаж байсан 66-60 УЭЛ улсын дугаартай Хаммер маркийн машинаа Да хүрээ зах дээр Эрдэнэсүх гэдэг залуутай Ланд-100 машинаар солиод зөрүүнд нь тэр залуугаас 4 сая төгрөг аваад сольсон. Түүнээс хойш энэ машиныг өнөөдрийг хүртэл өөрөө унаж байгаа. Тухайн үед өөрийн нэр дээр шилжүүлж авах гэсэн чинь машин сольсон залуу тэгж байгаад солиулна гэж тохироод ...зав болохгүй байсан юм. Одоо миний унаж байгаа машин Магван гэж хүний нэр дээр байгаа. Би худалдаж авсан, шударга эзэмшигч юм. Би энэ машины асуудлыг дуустал өөр дээрээ байлгаж, ямар нэгэн байдлаар зарж үрэхгүй байх болно” гэжээ. /3 хав 118 хуу/,

 

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Да хүрээ зах дээр иргэдээс машин худалдаж аваад буцаагаад зардаг байсан. Тэгээд Магван гэдэг залуу Ланд-100 машиныг зарна гэхээр нь 20 гаруй сая төгрөгөнд бодож авсан. Яг хэдээр авснаа сайн санахгүй байна. Түүнээс хойш Өмнөговь аймгаас ирсэн гэх ахтай наймаа хийж, Хаммер машиныг аваад өөрийн 10-01 УНЛ улсын дугаартай машинаа өгөөд 4 сая төгрөг өгсөн. Тэр ах нэрээ шилжүүлж авна гээд одоо болтол авахгүй алга болсон” гэжээ. /3 хав 133 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 5 сараас 2015 оны 8 сарын 20-ны хооронд Өмнөговь, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.М, Б.Г, Б.С, А.О, М.Д.ж, Ю.Сод-Эрдэнэ, Б.А, Б.А.Г, Д.Э.Б, Г.Б, Б.Ч, С.М., М.С нарыг залилж тэдгээрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 109.980.750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ч /1 хав 13, 2 хав 98, 4 хав 50/, Б.А /1 хав 37-38, 174, 2 хав 87/, А.О /1 хав 40, 2 хав 89/, Б.С /1 хав 44-46, 176/, Б.Г /1 хав 48/, хохирогч Г.Б /1 хав 50-51/, Б.А.Г /1 хав 54/, Д.Э.Б /1 хав 56, 175/, Б.М /1 хав 178/, С.М. /2 хав 92, 4 хав 49/, М.Д.ж, Ю.С/5 хав 161-163/, гэрч Ц.М/1 хав 57/, Ш.Г /1 хав 179/, Д.Т /1 хав 180, 206/, Б.Б /1 хав 182/, Д.Цо /2 хав 72/, Я.Ба /2 хав 96/, С.Эр /2 хав 95, З хав 132/, А.Цэцэ /1 хав 14-15/, А.Мө /1 хав 18/, Б.Эн /3 хав 7/, Г.Ма /3 хав 6/, С.Ба /3 хав 118/, Б.Э /3 хав 133/ зээлийн гэрээ /1 хав 107 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Хэрээд овогот Батнасангийн Быг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөртэй бөгөөд төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул хохирогч нарт хохирол төлбөр төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь 290 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас хасч үлдэх торгох ялыг тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Бын нэр хөрөнгөөс 28,123,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Год 7.500.000 төгрөг, Б.Ст 1.300.000 төгрөг, А.От 823,000 төгрөг, Д.Э.Бд 2,900,000 төгрөг, Г.Бд 4.600.000 төгрөг, С.Ст 11,000,000 төгрөгийг тус тус олгох, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгон иргэн Б.Чад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13-262 тоот хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самосвалын жолоочийн мэргэжлийн үнэмлэх 1 ширхэг, экскаваторын машинчийн мэргэжлийн үнэмлэх 1 ширхэг, нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, цэргийн үүрэгтний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Хадгаламж банкны виза карт 1 ширхэг, Хас банкны виза карт 1 ширхэг, Г-2201020291 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Бт буцаан олгохоор шийдвэрлэлээ. 

 

Хохирогч Б.Мт 1.312.000 төгрөгийн, Б.Ад 860.000 төгрөгийн, Б.А.Гд 7.463.810 төгрөгийн, Б.Ст 2.700.000 төгрөгийн,  Г.Бд 2.000.000 төгрөгийн, С.М.т 24.600.000 төгрөгийн, М.Д.жд 13.541.940 төгрөгийн, Ю.Сод-Эрдэнэд 8.000.000 төгрөгийн, С.Ст 4.000.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.овошт Б. Быг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Быг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч нарын хохирлыг төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 290 хоног буюу цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 4.350.000 төгрөгийг торгох ялаас хасч 5.650.000 төгрөгөөр торгохоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бын торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бын нэр хөрөнгөөс 28,123,000 төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 23-25 тоотод оршин суух Б.Г /РД:ГЭ760440210/-д 7.500.000 төгрөг, Өмнөговь аймаг Даланзадгад сум 7-р баг Оюутын 3-1 тоотод оршин суух Б.С /РД:КЖ82080426/-т 1.300.000 төгрөг, Өмнөговь аймаг Цогтцэций сум Цагаан овоо баг зүүн суугийн 1-18 тоотод оршин суух А.О /РД:КМ62031268/-т 823,000 төгрөг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт оршин суух Д.Э.Б /РД:КН69031766/-д 2,900,000 төгрөг, Дархан-Уул аймгийн 12-р баг 27-р байр 8 тоотод оршин суух Г.Б /РД:ТЕ63112311/-д 4.600.000 төгрөг, Сүхбаатар дүүрэг 9-р хороо Нуурын 7-15 тоотод оршин суух С.С /РД:ДЭ65052313/-т 11,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг   хүчингүй болгон иргэн Б.Чад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13-262 тоот хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самосвалын жолоочийн мэргэжлийн үнэмлэх 1 ширхэг, экскаваторын машинчийн мэргэжлийн үнэмлэх 1 ширхэг, нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, цэргийн үүрэгтний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Хадгаламж банкны виза карт 1 ширхэг, Хас банкны виза карт 1 ширхэг, Г-2201020291 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Бт буцаан олгосугай.

 

8. Хохирогч Б.Мт 1.312.000 төгрөгийн, Б.Ад 860.000 төгрөгийн, Б.А.Гд 7.463.810 төгрөгийн, Б.Ст 2.700.000 төгрөгийн,  Г.Бд 2.000.000 төгрөгийн, С.М.т 24.600.000 төгрөгийн, М.Д.жд 13.541.940 төгрөгийн, Ю.Сд 8.000.000 төгрөгийн, С.Ст 4.000.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ