2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/07138

 

 

 

 

 

 

2025 09 01

191/ШШ2025/07138

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч:  Г******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Д*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Г******* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Гэрэл финанс ББСБ-с М******* овогтой Д******* /*******/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,397,369 төгрөг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд М.Д******* -д хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн 12-р хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

М.Д******* нь 2021 оны 02 сарын 18-нд манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин 3-р гудамж, 55 тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.

Оршин суугаа хаяг нь тодорхойгүй М.Д*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, баталгаат засвар үйлчилгээний хуудас, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй байна.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй юм.

 

2. Хүсэлт гаргагч Г******* ББСБ ХХК нь М.Д*******гээс зээлийн гэрээний үүрэгт 5,397,369 төгрөг шаардахаар шүүхэд хандах шаардлагатай болсон талаар хүсэлтдээ дурдаж, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлд заасан **** оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хүсэлт гаргагч нь өөрөө М.Д*******гийн хаягийг буюу байгаа газрыг олж тогтоох боломжгүй тул шүүхэд хандсан байна.

 

3. Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Д*******г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт М*******ы Д******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  Б******* овогт М*******ы Д******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгаж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:*******/-д мэдэгдсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ