| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01526/И |
| Дугаар | 320/ШШ2025/01124 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/01124
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: М*****ийн С**** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,247,376.20 төгрөг, зээлийн хүү 3,069,627.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349,448.76 төгрөг, нийт 10,666,452.73 (арван сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр мянга) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 320/2025/01526/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.С**** нь нэхэмжлэгч Х*** банк ХК-тай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/50372104 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 6,834,050.69 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 965,000 төгрөг, нийт 7,799,050.69төгрөгийг жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.
Дээр дурьдсан цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
Зээлийн барьцаанд өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.
Зээлдэгч 2025 оны 09 дугаар сарын 30-ны байдлаар үндсэн зээлд 551,674.49 төгрөг, зээлийн хүүд 2,479,498.25 нийт 3,031,172.74 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 777 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 7,247,376.20 төгрөг, зээлийн хүү 3,069,627.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349,448.76 төгрөг нийт 10,666,452.73 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагчаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.
2. Хариуцагч М.С**** шүүхэд гаргасан тайлбартаа: Х*** банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 10,666,452.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна.
1. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг,
2. 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
3. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг,
4. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,488,817.58 төгрөг,
5. 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,488,817.58 төгрөг,
6. 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2,488,817.58 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч М.С**** д холбогдуулан үндсэн зээл 7,247,376.20 төгрөг, зээлийн хүү 3,069,627.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349,448.76 төгрөг, нийт 10,666,452.73 (арван сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр мянга) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.С**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Х*** банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 10,666,452.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна.
1. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг,
2. 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
3. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг,
4. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,488,817.58 төгрөг,
5. 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,488,817.58 төгрөг,
6. 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2,488,817.58 төгрөгийг төлнө ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,613 (нэг зуун наян таван мянга зургаан зуун арван гурав) төгрөгийн тал хувь буюу 92,806.5 (ерэн хоёр мянга найман зуун зургаа) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.С**** эс 92,806.5 (ерэн хоёр мянга найман зуун зургаа) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн Үндсэн зээл 7,247,376.20 төгрөг, зээлийн хүү 3,069,627.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349,448.76 төгрөг, нийт 10,666,452.73 (арван сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр мянга) төгрөг (далан гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.С**** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,613 (нэг зуун наян таван мянга зургаан зуун арван гурав) төгрөгийн тал хувь буюу 92,806.5 (ерэн хоёр мянга найман зуун зургаа) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.С**** эс 92,806.5 (ерэн хоёр мянга найман зуун зургаа) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН