| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2327000000046 |
| Дугаар | 2025/ДШМ/11 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 21.5.2., |
| Улсын яллагч | Ц.П |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/11
2025 оны 02 сарын 13 2025/ДШМ/11
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа,
Яллагдагч Б.А,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн 2025/ШЗ/33 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.А-д холбогдох эрүүгийн 2327000000046 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл ***, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** баг, *** айлын орон сууц *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Б.А /РД: ***/.
Б.А нь 2022 оны зун Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогч А.М-тай 2022 оны 8 дугаар сард Өвөрхангай аймгийн *** сумын *** гэх газарт, 2022 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын үед Өвөрхангай аймгийн *** суманд, 2023 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** суманд нийтдээ 3-н удаа уулзаж хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн хүсэлтийг бичүүлж авч хохирогчийн зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: *** овгийн Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *** овгийн Б.А-д холбогдох эрүүгийн 2327000000046 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн 2327000000046 дугаартай хэргээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч А.М-ын өгсөн мэдүүлгийн тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол зэрэг тэмдэглэл үйлдэн хуулбарлан авсан 51 хуудас материал нь мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 4-т заасан “...Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэсэн байна.
Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2.5.8-д “албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалагдаж байгаа баримт бичиг болон энэ журмын 9.3.8-д заасан цахим баримт бичгээс хуулбар олгох тохиолдолд “Хуулбар үнэн” тэмдэг дарж, тухайн асуудлыг хариуцсан зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулах” гэж зохицуулжээ.
Тодруулбал Б.А-д холбогдох эрүүгийн 2327000000046 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн цаг хугацаанаас эхлэн уг хэрэг нь тус прокурорын газраас буюу прокурорын хяналтаас шүүхэд шилжсэн, дээрх цаг хугацаанд прокурорын хяналтад байхгүй тул энэ тохиолдолд шүүгчийн захирамжид дурдагдсан 51 хуудас материалд “хуулбар үнэн” тэмдэг дарах боломжгүй юм.
Түүнчлэн шүүгчийн захирамжид дурдсан асуудал нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед болон гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн цаг хугацаанд дурдагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй болохыг нотолж байна.
Яллагдагч Б.А-ын өмгөөлөгч О.Санчирбалаас уг хэрэгт шаардлагатай зарим зүйлсийг хийж гүйцэтгээгүй байгаа талаар, уг хэргийн тухайд хохирогч нь А.М мөн эсэх, А гэх хүний үйлдлийг шалгах нь зүйтэй гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Өмгөөлөгч О.Санчирбалаас гаргаж буй хүсэлтийн тухайд уг хэрэгт ач холбогдол бүхий ямар ямар нөхцөл байдлуудыг нэмэлтээр тодруулах шаардлагатай байгаа талаар тодорхой, дэлгэрэнгүй дурдаагүй байна. Тодруулбал өмгөөлөгчөөс гаргаж буй хүсэлтийн агуулгад уг хэрэгт ямар ямар ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа, түүний үр дүнд ямар нөхцөл байдал тогтоогдох талаар тодорхой, дэлгэрэнгүй дурдаагүй, харин өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байдлаар бичиж ирүүлсэн байгаа нь ойлгомжгүй буюу үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдлыг бий болгож байна.
Эрүүгийн 2327000000046 дугаартай Б.А-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоосон, яллагдагчийн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх хангалттай нотлох баримт авагдсан бөгөөд нь энэ нь өмгөөлөгчөөс Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж гаргасан гомдлыг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4/538, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/1202 дугаартай тогтоолуудаар хянаад, прокурорын шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэрээс харах боломжтой. Энэ хэрэгт А.М-ыг хохирогчоор тогтоосон нь буруу гэж өмгөөлөгч О.Санчирбалын зүгээс үзжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар А.М нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх нь зөрчигдсөн этгээд буюу хохирогч болсон бөгөөд эрүүгийн 2327000000046 дугаартай Б.А-д холбогдох хэрэг нь хохирогч А.М-ын бусдад хүчиндүүлсэн гэх хэрэгт бодит байдлыг үгүйсгэсэн хүсэлтийг бичүүлж авч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан хууль бус, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байхад өмгөөлөгчийн зүгээс энэ байдлыг үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч буюу халдлагад өртөгч нь гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрч байх бөгөөд уг зохицуулалтаас үзэхэд А.М-ыг хохирогчоор тогтоосон зүйтэй юм.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж хуульчилжээ. Яллагдагч Б.А-ын үйлдлийн улмаас А.М-ыг хохирогчоор тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт гэмт хэргийн хохирогч А.М-ын зөрчигдсөн эрхийг сэргээх, уг гэмт хэргийг үйлдсэн гэх буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үгүй хийх, ял завшуулах нөхцөл байдлыг зориудаар бий болгосон тул эрүүгийн 2327000000046 дугаартай Б.А-д холбогдох хэрэгт А.М-ыг хохирогчоор тогтоосон шийдвэр нь зөв байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/ЗЗ дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Б.А-ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай шалгаж тогтоосон. Шүүгчийн захирамжид дурсан 51 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангасан.
Б.А-д холбогдох хэрэгт А.М-ыг хохирогчоор тогтоох нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч гэх субъектыг тодорхой заасан. Энэ хэрэгт А.М-д нь хохирогч биш бол өөр хэнийг хохирогчоор тогтоох талаар тодорхой тайлбарлаагүй.
Г.Гандөшөөс гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага шалгасан. Хэрвээ гомдол гаргаагүй байсан бол гэмт хэргийг нуун дарагдуулсан гэдэг асуудал үүснэ.
Яллагдагч Б.А А.М руу дахин дахин залгасан асуудал болоогүй гэж байна. Хохирогч санаанаасаа зохиосон зүйл байхгүй. Мөн чатыг сэргээх шаардлагатай гэж байгаа ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/33 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай магадлалд хэрэгт тодорхой дүгнэлт хийж хэргийг буцаасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу 51 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт хэн хохирогч болохыг тогтоох ёстой. Тухайлбал Т, Э нарт холбогдох хэрэгт хохирогчоор А.М-ыг тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойгүй. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд хохирогч А.М-аас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтийн хуулбар, хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийн хуулбаруудыг 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт өгсөн байдаг. Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан хохирогч А.М-ын мэдүүлгийн он сар засвартай, хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй. Хаалттай хэргийн материалаас шаардлага хангаагүй баримт хуулбарлаж хийж миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/33 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамжид шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байна гэж дүгнэсэн. Анх Б.А нь өөр хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаад Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд явж байхад Т, Э нар ирж зөвлөгөө авсан. Тэгэхэд ээж, аав нь мөн А.М байсан. Түүнээс би араас нь хөөцөлдөөд үг зааж өгөөд яваад байсан зүйл байхгүй. А.М-ын мэдүүлэг зөрүүтэй. А өмгөөлөгч дахин дахин над руу залгаад байсан гэж байгаа. Үнэхээр дахин дахин залгасан бол шалгах бүрэн боломжтой. Т-ын мэдүүлэгт Б.А ямар нэгэн ятгасан, тулгасан, шаардсан зүйл байхгүй гэж бичсэн байгаа. Үүнийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Өөр нэг мэдүүлэгт Т-ын ээж ятгасан гэдэг. Т-ын ээжийн оролцоог шалгах ёстой. Мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй.
Энэ хэрэгт Э-ын хэргийг тусгуулмаар байгаа. Т М хоёр өөрсдийнхөө ярьсан зүйлсийг намайг тэгж хэлсэн мэт яриад байгаа. Фэйсбүүкээр чаталсан бол үүнийг тогтоох шаардлагатай. Энэ хэргийг бүрэн шалгаагүй, дахин шалгах шаардлагатай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Прокуророос Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Б.А-д холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийж гүйцэтгээгүй, яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбалын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хугацаанд прокурорын хяналтад байхгүй тул шүүгчийн захирамжид дурдагдсан 51 хуудас материалд хуулбар үнэн тэмдэг дарах боломжгүй ... хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан буюу яллагдагчийн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх хангалттай нотлох баримт авагдсан ... Б.А-д холбогдох хэрэг нь хохирогч А.М-ын бусдад хүчиндүүлсэн гэх хэрэгт бодит байдлыг үгүйсгэсэн хүсэлтийг бичүүлж авч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан хууль бус, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон буюу А.М-ыг хохирогчоор тогтоосон нь зөв. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбалын ... Б.А-д холбогдох хэрэгт эрүүгийн *** дугаартай Б.Т-т холбогдох хэргийг хавсаргах, Б.А-д холбогдох хэрэгт хохирогчийг зөв тодорхойлох, хохирогч А.М-ын ээж Д.А-ийн үйлдэл оролцоог шалгах, хохирогч А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах хүсэлтүүдийг хүлээн авсан нь үндэслэлтэй. Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/33 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/33 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг