Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 118/ШШ2026/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц. нар               

Хариуцагч: Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг дарга нарын хоорондын ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Г., нарийн бичгийн дарга Б.Даваажав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг дарга 2026 оны орон нутгийн төсвийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэхдээ Завхан аймгийн 24 сумдын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүмүүст нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг тусгалгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Завхан аймгийн 24 сумдын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг орон нутгийн төсвийн төсөлд тусгаж Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг даалгах, нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг төсөвт тусгахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1.Нэхэмжлэгч Ц. нь ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад  2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар, нэхэмжлэгч С.******* нь сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  Б/13 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны  01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Х. нь сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн  Б/21 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар, нэхэмжлэгч Б. нь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн  Б/02 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны  12 дүгээр сарын 25-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар, нэхэмжлэгч М. нь сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  Б/03 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Б. нь сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн  Б/01 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар, нэхэмжлэгч М. нь сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн  Б/11 дүгээр захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар, нэхэмжлэгч М. нь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Г. нь сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар, нэхэмжлэгч П. нь сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Б. нь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/02  дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад  2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Д. нь сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/04 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны  12 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Ж. нь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад  2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Б. нь сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/5 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад  2024 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Ж. нь сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны  12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Ц.******* нь сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  Б/03 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Г. нь сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн  Б/13 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 дүгээр сарын 19-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар, нэхэмжлэгч И. нь сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  Б/07 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Н.******* нь сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  Б/22 дугаар захирамжаар  сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/14 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Б. нь сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  Б/02 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны  12 дүгээр сарын 02-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар, нэхэмжлэгч О. нь сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  Б/11 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Г. нь сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Ч.******* нь ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  Б/30 дугаар захирамжаар  ******* сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад  2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас тус тус чөлөөлөгдсөн байна. /хавтаст хэргийн 16-40-р хуудас/

3.Маргаж буй үндэслэл: Нэхэмжлэгч нараас Засаг даргын орлогч бол Засаг даргатай адил улс төрийн албан тушаал, адилхан сонгуулийн дүнд албан тушаалаас чөлөөлөгддөг, өмнө нь ажиллаж байсан хүмүүс нэг адил тэтгэмж авч байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сумын Засаг даргын орлогчид сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заагаагүй тул олгох боломжгүй гэж маргажээ:

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн засаг дарга Б.******* нь 2026 оны төсвийн төсөл өргөн мэдүүлэхдээ Завхан аймгийн 24 сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүмүүст засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1-д заасан сонгуулийн үр дүнд үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бол үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмж олгох асуудлыг тусгалгүй орхигдуулсныг хууль бус болохыг тогтоолгох 24 сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүмүүст нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг орон нутгийн төсөвт тусгаж аймгийн иргэдийн хуралд өргөн мэдүүлэхийг даалгах, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 24 сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч нарт нэгжийн тухай хуулийн 78.1-т заасан нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг орхигдуулсан болохыг тогтоолгох, орон нутгийн төсөв батлахдаа 24 сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг тусгахыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь 24 сумын засаг даргын орлогч нар нь тухайн сумынхаа шуурхай штабыг удирдаж, гамшигт үзэгдэл цас, зуд, халдварт өвчин, ой хээрийн түймэр, үер усны аюул зэрэг хүнд цаг нөхцөлд өдөр шөнөгүй, цаг наргүй ажилладаг, нэгжийн тухай хуульд заасан засаг даргын эзгүйд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж, үүрэг хариуцлагыг бүрэн хариуцдаг, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтан байгаа. 24 сумын орлогч  нар засаг даргын байхгүйд бүрэн эрхийн хэрэгжүүлдэг Улс төрийн албан тушаалтан учир нийгмийн баталгаагаар хангуулах эрхтэй, тиймээс төр энэ тэтгэмжээс хассан нь нийгмийн баталгаагаар хангуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Бүх төрийн албан хаагчид захиргаа, тусгай, үйлчилгээ гээд ажлаас чөлөөлөгдөх өндөр настны тэтгэвэрт гарахдаа нийгмийн баталгаагаар хангагдахын тулд 36, 12 сарын тэтгэмж авдаг, энэ улс төрийн албан тушаалтан бас төрийн албан хаагч, төрийн албан хаагч нийгмийн баталгаагаар хангадах ёстой. Сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нар нийгмийн баталгаагаар хангагдаж 6 сарын тэтгэмж авч байгаа. Өмнө нь олгогдож байсан, бусад аймаг одоо ч олгож байна. Манай аймаг төрийн төсөв хэмнэнэ гээд төрийн албан хаагчийн эрх ашиг, нийгмийн баталгааг зөрчиж болохгүй, адилхан улс төрийн албан хаагчид сонгуулийн үр дүнд ажлаас чөлөөлөгдөхөд зарим нь нийгмийн баталгаагаараа хангагдаад зарим нь хангагдахгүй байна гэдэг нь Үндсэн хуулийн үндсэн суурь зарчмыг зөрчиж байна. Тэгш байдал нь алдагдаад байна, адилхан төрийн албан хаагчид зарим нь чөлөөлөгдөөд аваад зарим нь орхигдоод байж болохгүй, бид тэтгэмжээ олгуулахын тулд нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2026 оны 07 дугаар сарын 20-нд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж 47.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэсэн. Түүний дагуу Засаг дарга оруулж ирэхээр заасан байна. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа зүйлийг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд оруулж ирж хэлэлцээгүй, иргэдийн хурлаас хассан зүйл байхгүй засаг даргын төсөвт суугдаагүй байсан тул иргэдийн хуралд даалгах нь учир дутагдалтай зүйл байх гэж үзэж байна гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан тухайн төслийг боловсруулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн сонгуулийн үр дүнд өөрчлөгдсөн албан тушаалтнуудад 1 удаа олгох 6 сартай тэнцэх мөнгөн тэтгэмжийг албан тушаал бүрээр нь нарийвчлан тусгасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1-т заасны дагуу олгосон байгаа. Харин орлогч дарга нар болон бусад улс төрийн албан тушаалтнууд засаг даргын туслах, хурлын төлөөлөгч, эдгээр хүмүүст энэ хуульд тэтгэмж авна гэж заагдаагүй тул эдгээр албан тушаалтнуудын тэтгэмжийг төсвийн төсөлд тусгах эрх зүйн үндэслэл байхгүй тул дээрх тэтгэмжийг тусгаагүй. Улс төрийн албан тушаалтан гэдэг ангилал дотор Төрийн албаны тухай хуулийн 11.1.9 дэх хэсэгт заасан бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, гэсэн албан тушаал орж байгаа. Гэхдээ эдгээр албан тушаалтнуудаас засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1-т зааснаар яг албан тушаалын ангиллаар тодорхой зааж өгсөн байдаг. Тэгэхээр бид энд байхгүй байна гэж үзэж байна. Тус хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө 38.3 дээр заасны дагуу тэтгэмж олгож байсан нь үнэн. Одоо бол 38.3 заалт нь шинэчилсэн найруулгаар байхгүй болсон, одоо шинэ хуульд 78.1-т заасныг баримтлан өмнөх хууль дээр ч орлогч дарга гэж байхгүй, одоо ч байхгүй байгаа учир албан тушаал нь байхгүй байхад тэтгэмж олгох нь бидний хувьд зөрчил болно гэж үзнэ гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1-т зааснаар засаг даргын орлогчид тэтгэмж олгох үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “ …бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” 28.2-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ”, 28.2.1-д “нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ц.*******, Б.*******, Н.*******, С.******* нараас Ц.т итгэмжлэл олгоогүй байх тул Ц. нь эдгээр хүмүүсийг төлөөлөх эрхгүй байна.                                                                                                                                                                                                                      

2.Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гээд 11.1.9-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер” гэж зааснаар Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан бөгөөд сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаал юм. 

4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид нэгжийн тухай хууль гэх/ 78 дугаар зүйлийн 78.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заажээ.

5.Төрийн албаны тухай хууль болон нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын чиг үүрэг, бүрэн эрх, баталгааг нарийвчлан зохицуулсан хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бүх шатны Засаг даргын орлогчийг ээлжит сонгуулийн үр дүнгээр албан тушаалаас чөлөөлөгдөхөд тэтгэмж олгох талаар зохицуулаагүй байна.

6.Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн шийдвэрүүдэд тэднийг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө  ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгохоор заагаагүй байна.  /хавтаст хэргийн 87-105-р хуудас/

7.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т /2006 оны/ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж зохицуулж байжээ.

8.2002 онд батлагдан мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гээд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч гэж зааснаас үзвэл тэтгэмж олгох албан тушаалын жагсаалтад бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарахгүй байсан тул 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар ч сумын Засаг даргын орлогчид тэтгэмж олгох асуудлыг зохицуулаагүй байсан байна.

Иймээс нэхэмжлэгчийн “2020 онд сонгуулийн дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн сумын Засаг даргын орлогч нарт тэтгэмж олгож байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт тэтгэмж олгохыг өргөн мэдүүлж, төсөвт батлахыг хариуцагч нарт даалгах үндэслэлгүй.

9.Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр үйлчилж буй нэгжийн тухай хууль болон 2006 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу “...бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол” гэж нэгэн адил үг, найруулга, утга агуулгаар тусгагдсан байх тул сумын Засаг даргын орлогчид ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авах эрх үүсээгүй байна.

10.Захиргааны үйл ажиллагаа хуульд нийцэх төдийгүй захиргааны байгууллага хуульд тусгагдаагүй буюу хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглох зарчимтай тул  сумын Засаг даргын орлогч ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

11.Төсвийн тухай хуулийн 4.1.4-д "төсвийн төсөл" гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг хэлэхээр байна. Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.1.20-д зааснаар тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байх ба 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасны дагуу жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах; 14.2.2-д заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох эрх хэмжээтэй байх бөгөөд хуульд олгохоор заагаагүй тэтгэмжийг олгуулахаар төсвийн төсөл зохиох, батлах эрх бүхий этгээдэд өргөн мэдүүлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан  Завхан аймгийн Засаг дарга 2026 оны орон нутгийн төсвийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэхдээ Завхан аймгийн 24 сумдын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүмүүст нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг тусгалгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Завхан аймгийн 24 сумдын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг орон нутгийн төсвийн төсөлд тусгаж Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах, нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг төсөвт тусгахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Ц.ийн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Засаг дарга 2026 оны орон нутгийн төсвийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэхдээ Завхан аймгийн 24 сумдын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүмүүст нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг тусгалгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Завхан аймгийн 24 сумдын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг орон нутгийн төсвийн төсөлд тусгаж Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах, нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг төсөвт тусгахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.АМАРЗАЯА