| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00055/Э |
| Дугаар | 00068 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын ялла Э.Энхбат
Хохирогч Н.Об
Иргэний нэхэмжлэгч Н.Одч
Хохирогчийн өмгөөлөгч Б.Болортуяа
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Бг
Иргэний хариуцагч Н.Ур
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн
Шүүгдэгч У.ГЭ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.ГЭд холбогдох эрүүгийн 1732000000005 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1977 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух, 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай “Таслан шийдвэрлэх” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай “Шийтгэх тогтоолоор” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /*/ Их Монгол овогт Уртнасангийн ГЭ.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.ГЭ мэдүүлэхдээ: … 2017 оны 07 дугаар сарын 03-ны орой гэртээ ногоо тарьж байгаад эхнэр Уртай маргалдан гэрээс гарч найз Золзоригтой уулзаад нэг шил архи хувааж уугаад 3 цаг орчим суусан. Тэгээд харихаар эхнэр Урын эзэмшлийн “61-93” СЭА улсын дугаартай “Sоnaта”-6 загварын суудлын авто машиныг жолоодон төв замаар явж байтал цагдаагийн пост өнгөрөх үед цагдаа дохихоор нь би айсандаа зугтчихсан. Би өөрөө 4 ангилалын жолооны үнэмлэхтэй. Жолооны үнэмлэхээрээ л амьдралаа залгуулдаг. Цагдаад баригдвал жолооны эрхээ хасуулна гэж айсан. Тэгээд Ширхэнцэг уруудаад их хурдтай явж байсан. Эсрэг урсгалаас машин ирж байсныг харсан. Тэгээд миний урд “Toyota Lexus-570” загварын машин, ард цагдаагийн машин тулаад явж байсан. Тэгээд би их хурдтай явж байсан болохоор өөрийнхөө машиныг хорьж дийлээгүй. Эсрэг урсгалаас ирж байсан машины гэрэл нь тулаад ирсэн байсан. Тийм болохоор би “Toyota Lexus-570” загварын машины буруу талаар дарж орсон. Энэ үйлдэл миний гэм буруу байгаа. “Toyota Lexus-570” загварын машины буруу талаар замын хажуу талын шороогоор зөрж гарахдаа шүргэсэн. Би урдаас ирж байсан “Toyota Harrier” загварын машиныг шүргэж мөргөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр намайг буруутай гэсэн. “Toyota Harrier” загварын машиныг очиж үзэхэд миний машинаас үүссэн сэв, гэмтэл байгаагүй. Зугтаасан асуудлын тухайд осол болсны дараа би тайвшрахаар машинаасаа бууж айлын хашааны хажууд сууж байсан. Тэр үед хоёр хүн ирээд аваад явсан. Гэтэл таньдаг цагдаа Түмэнбаяр байсан. Тэгээд чи муу зугтааснаасаа болж байгаа юм гээд намайг авч яваад осол болсон зам дээр сөхрүүлэн суулгаад гавалсан. Би гар өвдөөд байна намайг яаж байгаа юм бэ гэж Түмэнбаярт хэлсэн болохоос Жаргалбат андаа гэж яриагүй. Тэгээд тэр өдрөө эрүүлжүүлэгдэж маргааш нь хохирогч нартай уулзаж, машин дээр нь очсон. Эхлээд Энхмаагийн машин дээр очиход яалт ч үгүй миний машинаас үүссэн сэв зураас байсан. Тэгээд Одч эгчийн машин дээр очиход дан хар машины зураас, сэв, гэмтлүүд байсан. Би гэм буруугаа ойлгож байгаа. Би машин гүйцэж түрүүлэхдээ буруу талаар нь шүргэж гарсанаас энэ осол болсон гэдгийг ойлгож байгаа. Хар машин эсрэг урсгал руу дарахдаа урдаас ирсэн машиныг мөргөсөн юм байна лээ. Надад гэм буруу байгаа тэрийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хар машины эзэн Энхмаа ямар ч гэм буруугүй яваад байгаа. Ийм л юм болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Об мэдүүлэхдээ: ... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүргэн ах Жаргалбатын хашаанд ногоо тарьчихаад эгч Одчээрээ хүргүүлж явсан. Гэтэл Ширхэнцэг хайрханы хажуу талын засмал замаар явж байтал өөдөөс 2 машин их хурдтай ирж байсан. Тэгээд л осол болсон. Одоо би дурангийн мэс засалд орох шаардлагатай. Хойшид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Одч мэдүүлэхдээ: ... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой 23 цагийн орчимд Хэрх тосгоноос Мандал сумын төв рүү буюу гэр лүүгээ явж байхад Ширхэнцэг уулын хажууд байх өгсөх замд урдаас хоёр машин маш их хурдтай ирж явсан. Тэгээд би хүүе ээ энэ хоёр чинь уралдаад байгаа юм уу гээд хэлэхийн завдалгүй “Toyota Lexus-570” загварын авто машин манай машины зүүн урд хэсэг рүү мөргөж шүргээд тэгээд л хөндөлсөөд зогссон. Манай машины рулийн аппарат хугараад шууд газар дээрээ зогссон. Тэгээд бид нар машинаас буугаад би цагдаа дуудах гээд утсаа хайтал олдохгүй байсан. Тэр хооронд цагдаа ч ирсэн, манай нөхөр ч ирсэн, манай хүргэн Баттулга ч ирсэн. Тэгээд Об би гишгэж чадахгүй унах гээд байна гээд тэр даруйд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд буцаад осол болсон газар ирээд Уранбаяр бид хоёр машиныг ачаад яван явтал манай нөхрийн машинд суугаад харж байсан. Яг осол болсны дараа Эрдэнэцогт ирээд хүн амьтан гайгүй юу гээд асуухад нь би та нар зогссон бол ийм осол гарахгүй шүү дээ гэхэд харин тиймээ, би бариагүй юм аа, Энхмаа барьж яваад сандарсандаа дарчихсан гэсэн. Одоо тэр үед хэлж байсан үг, үйлдэл нь бүгд л өөр болоод шинжээчийн дүгнэлтээр энэ залуу манай машины бөгсийг мөргөсөн гээд байгаа. Миний бодлоор бол “Sоnaта”-6 загварын машин намайг машинаас бууж ирэхэд хэзээ хойно тэр замын хашлага даваад зогсож байсан. Бид гурав “яанаа тэр үхлээ” гээд яриад зогсож байсан. Би анхнаасаа мэдүүлж ирсэн. “Sоnaта”-6 загварын машин манай машинд ерөөсөө хүрээгүй, мөргөөгүй, “Toyota Lexus-570” загварын машин мөргөсөн. Манай нөхөр анх ГЭийг гэж бодоод чи муу яаж байгаа юм бэ гээд дайрахад би наадах чинь бишээ “Toyota Lexus-570” загварын машин мөргөсөн гэхэд аан тийм үү гээд хэргийн газрын нөхцөл байдал үзлэгийг тэмдэглэлийг хараад за за бүх юм ойлгомжтой манайхан шийдчих байх гэж байсан. Би тэр үед “эд нар бүгдээрээ юм уусан байна шүү дээ үлээлгээч” гэхэд Мөнхсүх байцаагч “за за” гэж хэлчихээд үлээлгээгүй байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.Ур мэдүүлэхдээ: ... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхдаа нөхөртэйгээ маргалдсан. Тэгээд би төмөр замын тээш рүү явсан. Тэгэхэд найз Золбаяр ГЭийг манайд байна гэж байсан. Тэгэхээр нь би хүргээд өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд төмөр замын тээшнээс гэртээ ирээд байж байтал ийм осол болсон байсан. “Toyota Harrier” загварын машинд миний . “Sоnaта”-6 маркийн машин хүрээгүй. Хүрсэн бол миний машинд засахааргүй их гэмтэл учрах байсан. Гэмтэл нь харин ч гайгүй байсан. 300000 төгрөгөөр засуулж авсан. Миний засуулсан зүйл гупер, гэрэл, хойд талын хаалганы бариул, банкны таглаа зэргийг засуулсан. Бид хоёр хэрэг хийсэн гэм буруугаа ойлгож байгаа. Би өөрөө нурууны суулттай болохоор ажил хийж чадахгүй, нөхөртөө нэмэр байхгүй байдаг. Манай хүн л машин барьж ийш тийшээ явж амьдралаа болгодог байсан. Энэ хэргийг хийснээс хойш машинаараа явж чадахгүй байна. Нэг удаа яваад дуудсан үед нь ирж амжаагүй баривчлагдсан болохоор айгаад явуулахгүй байгаа. Бид хоёр өрнөөс өрний хооронд л байж байна. Хохирол төлбөрийг боломжоороо төлнө, бидэнд хугацаа өгвөл төлөх болно гэсэн бодолтой байгаа. Машинаа зарахгүй биш зарахыг оролдсон. “Sоnaта”-6 авто машиныг маань 3-4 саяд л авъя гээд байдаг. Тэгээд өгчихөөр хэцүү байна. “Бонго” машин бол эвдрэл ихтэй болохоор хүн авахгүй юм байна лээ. Бид хоёрт мөнгө байгаад мөнгөө өгөхгүй гээд байгаа юм биш, Гагцхүү боломж бололцоо маань үнэхээр болохгүй байна. Об эгч бол бид хоёрыг харж үзэж байгаа. Боломжоороо бид хоёр хохирол төлбөрөө барагдуулна гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Об мэдүүлэхдээ: ... Ширхэнцэг уул дөхөж явахад урдаас уулыг уруудаад хоёр машин их хурдтай уралдаад яваа харагдсан ба яах ийхийн зуургүй хар машин миний сууж явсан машины зүүн урд тал руу мөргөөд осол болсон... Ослын улмаас миний баруун хөл тухайн үед гишгэж чадахгүй болчихсон бөгөөд миний биеийн байдлаас шалтгаалаад муужирч намайг хүргэн Баттулга эмнэлэг хүргэсэн байсан. Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан... Эмчилгээний зардалд 1027390 төгрөгний баримт гаргаж өгсөнөөс У.ГЭ 700000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 327390 төгрөг дээр нэмж 871696 төгрөгний баримт гаргасан. Мөн эд эс сэргээх 3 удаагийн, 1 эм нь 85 доллар гэдэг үүнийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22, 29, 146-р тал/
2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №157 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Обын биед өвдөгний үений урд чагтан холбоосны сэмэрсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, тархи доргилт, өвдөгний үенд цус хуралт, өвдөгний үе болон дунд чөмөг ясны дотор доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 46-р тал/
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Одч мэдүүлэхдээ: ... Өөрийн эзэмшлийн 00-27 СЭА дугаартай “Toyota Harrier” загварын авто машиныг жолоодоод Хэрх тосгоноос Мандал сумын төв рүү Ширхэнцэг хайрханы хажуу талаар явж байхад урдаас хоёр машины гэрэл хурдтай уруудаж яваа харагдсан ба араас нь улаан цагаан алагласан янз бүрийн гэрэл анивчсан автомашин явж байсан. … Уг хоёр автомашины арын авто машин нь урдаа явсан авто машины буруу талаар гүйцэж түрүүлэх шиг болоод урд нь явсан авто машин миний явж байсан эгнээ рүү орж ирээд зүүн урд хэсэг рүү хүчтэй мөргөөд дахин хойд хэсэг рүү мөргөсөн. Миний автомашинд 4500000 төгрөгний хохирол учирсанг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33-р тал/
Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцогт мэдүүлэхдээ: ... Ширхэнцэг уулын хажуугийн замаар уруудаад явж байхад гэнэт буруу талаар нэг авто машин маш хурдтай шүргэж гүйцэж түрүүлээд урд гарч эсрэг урсгалд өөдөөс бараг зэрэгцэж ирж явсан “Toyota Harrier” загварын автомашины зүүн хойд хэсэг рүү хүчтэй мөргөж цаашаа замын хашлага дээгүүр даваад шороо бужигнуулаад яваад өгсөн. Манай машиныг тухайн машин мөргөх үед далбиганаад нөгөө эсрэг урсгалд хойд хэсгээрээ мөргүүлсэн. Манай машины зүүн хойд хэсэг рүү хүчтэй мөргөсөний улмаас зам хөндөлсөөд зогссон. Тэр үед Түмэнбаяр цагдаа ирээд “Sоnaта”-6 загварын автомашины жолоочийг олж ирсэн ба тэр жолооч нэлээн согтуу байсан. Ослын улмаас нийт 18837900 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36, 147-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрчээр Н.Уранбаяр мэдүүлэхдээ: … Би урд талын суудалд сууж явахад Ширхэнцэг уулын хажуугийн замаар өөдөөс хоёр машины гэрэл гялалзаад ард нь явсан машин нь баруун талаар нь ороход урд нь явсан машин нааш далбилзаад манай машины урд хэсэг рүү хажуу талаараа мөргөсөн. Ослын улмаас зөөлөн эдийн гэмтэл учирсан ба 10 хоног сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, ор хоногийн мөнгө 28000 төгрөг төлж, эм тарианууд гаднаас худалдан авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч М.Энхмаа мэдүүлэхдээ: … Нөхрийн эзэмшлийн 30-60 УБҮ дугаартай “Toyota Lexus-570” загварын автомашинтай Зүүнхараагийн төвөөс Хэрх тосгон руу явж байхад урдаас цагаан өнгийн автомашин ирж явсан ба манай машины ар талаас нэг машин буруу талаар манай машиныг шүргээд урд гарч эсрэг урсгалд явсан цагаан машины зүүн хойд хэсэг рүү мөргөсөн. Би шүргүүлэнгүүт бага зэрэг мурилзаад “Sоnaта”-6 загварын машинд мөргүүлсэн. Цагаан өнгийн машин савагдаж зүүн урд хэсгээрээ манай машины зүүн ар талын дугуйны орчимд мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч М.Түмэнбаяр мэдүүлэхдээ: … Тухайн орой 22 цагийн орчим жижүүрийн албанаас “Соната-6 загварын 61-93 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч согтуугаар машин жолоодож явж байж болзошгүй" гэж мэдээлэл өгсөний дагуу 23 цагийн үед постны хажууд үүрэг гүйцэтгэж байхад уг автомашин тойргоор эргэхэд нь зогсох дохио өгөхөд зогсолгүй шууд урагшаа Ширхэнцэг уулыг чиглээд хурдаа нэмээд давхичихсан. Би араас яваад Ширхэнцэг уулын хажуугийн замаар урагш уруудаад ирэхэд зам тээврийн осол болсон байсан ба нөгөө зогсолгүй явсан саарал өнгийн “Соната-6 загварын авто машины жолооч осол гаргасан байсан. Осол гаргасан жолооч нэлээн согтуу байсан ба урд явсан “Toyota Lexus-570” загварын авто машиныг буруу талаар нь гүйцэж түрүүлэх үедээ шүргэж эсрэг урсгалд явсан “Toyota Harrier” загварын авто машиныг мөргөсөн бололтой өөрийнхөө явж байсан эгнээний эсрэг талын замын хажуугийн далан дээр хөндлөн зогссон байсан. Харин шүргүүлсэн, мөргүүлсэн хоёр машины жолооч нар нь эмэгтэй хүмүүс байсан бөгөөд тэд согтууруулах ундаа хэрэглэсэн шинжгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 41- р тал/
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний Авто техникийн шинжээчийн №5920 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 190-194-р тал/
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №41 дугаартай Шинжээчийн дүгнэлт: “Соната-6 маркийн 61-93 СЭА улсын дугаартай авто машины жолооч У.ГЭ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гүйцэж түрүүлэх. 10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх. 10.3 Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө.
| 4 |
Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв” гэх дүгнэлт /ХХ-ийн 78-р тал/
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №12/12 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт: ... Соната-6 загварын 61-93 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.ГЭ нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/ заалт “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 5.11-р заалт “Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохивол заасан газарт зогсох үүрэгтэй” 10.3-р заалт “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө”, 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн. У.ГЭ Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/ болон 10.3-р заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг үүсгэсэн байна гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 105-107-р тал/
У.ГЭийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон “Албадан саатуулагдсан хүний бүртгэл” /ХХ-ийн 100-р тал/
Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 80-85-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /ХХ-ийн 5-14-р тал/
Хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд гэрч М.Түмэнбаяр мэдүүлэхдээ: … Очиход Соната-6 загварын 61-93 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч байгаагүй. Тэгсэн О.Эрдэнэцогт гэх хүн “наад машины чинь жолооч зүүн урагшаа зугтаасан шүү” гэхээр нь би авто машинаасаа буугаад араас нь 100 орчим метр яваад айлын хашаан дотор харанхуйд юм хөдлөх шиг болохоор яваад очтол У.ГЭ надаас нуугдаад сууж байхаар нь түүнийг саатуулаад хэргийн газарт ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 159-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч О.Эрдэнэцогт мэдүүлэхдээ: … Ослын дараа нь хартал Соната-6 загварын 61- 93 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.ГЭ машинаасаа буугаад зүүн урагшаа явж байсан. Тэр үед цагдаа Түмэнбаяр ирээд “жолооч нь хаашаа явсан бэ?” гэж асуухаар нь би зүүн урагшаа явсан гээд цагдаа Түмэнбаяртай араас нь гүйгээд явж байтал нэг айлын хашаа даваад орж харагдсан. Түмэнбаяр араас нь хашааг нь даваад ортол хашааны буланд нуугдаж байсан ба аваад гараад ирсэн. Түмэнбаяр хэлэхдээ “ослын газраас зугтаасан жолоочийг ингэж барихгүй бол жолоо барьж яваагүй гээд гүрийгээд байдаг юм, эзэнгүй хэрэг болчихдог юм” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 161- р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч М.Энхмаа мэдүүлэхдээ: … Ослын дараа нь юу болов гээд хартал манай нөхөр “Соната-6 загварын 61-93 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа буугаад зугтаачихлаа” гэхээр нь би хартал жолооч цаашаа гүйгээд явж байсан. Тэгсэн араас цагдаа ирэхэд манай нөхөр О.Эрдэнэцогт “осол хийсэн жолооч зүүн урагшаа зугтчихлаа” гэж хэлээд цагдаатай цуг араас нь яваад удалгүй осол гаргасан жолооч У.ГЭ гэгчийг цагдаа Түмэнбаяр манай нөхөр О.Эрдэнэцогт нар бариад ирсэн. Тэгэхэд У.ГЭ нь айлын хашааны өвсөн дунд нуугдаад байж байсан юм байна лээ. Түмэнбаяр цагдаа, У.ГЭийг барьж ирчихээд осол хийсэн жолоочийг барихгүй бол хэн жолоодсоныг нь тогтоох боломжгүй, эзэнгүй хэрэг болчихдог байхгүй юу гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 160 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: У.ГЭ нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 104 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 106-112 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 205 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Обын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22, 29, 146-р тал/, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №157 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 46-р тал/, Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Одчийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-33-р тал/, Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцогтын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-36, 147-р тал/, Мөрдөн байцаалтанд гэрчээр Н.Уранбаярын мэдүүлэг /ХХ-ийн 38-р тал/, Мөрдөн байцаалтанд гэрч М.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-р тал/, Мөрдөн байцаалтанд гэрч М.Түмэнбаярын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41- р тал/, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний Авто техникийн шинжээчийн №5920 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 190-194-р тал/, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №41 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 78-р тал/, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №12/12 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 105-107-р тал/, У.ГЭийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон “Албадан саатуулагдсан хүний бүртгэл” /ХХ-ийн 100-р тал/, Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 80-85-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /ХХ-ийн 5-14-р тал/, Мөрдөн байцаалтанд гэрч М.Түмэнбаярын мэдүүлэг /ХХ-ийн 159-р тал/, Мөрдөн байцаалтанд гэрч О.Эрдэнэцогтын мэдүүлэг /ХХ-ийн 161- р тал/, Мөрдөн байцаалтанд гэрч М.Энхмаагийн мэдүүлэг /ХХ-ийн 160 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч У.ГЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч У.ГЭийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Ширхэнцэг уулын урд талын буюу Мандал сумын төвөөс Хэрх тосгон чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед “Sоnaта”-6 загварын “61-93” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас М.Энхмаагийн жолоодон явсан “Toyota Lexus-570” загварын 30-60 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Н.Одчийн жолоодон явсан “Toyota Harrier” загварын 00-27 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зам тээврийн осол гаргасаны улмаас “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.Обын эрүүл мэндэд өвдөгний үений урд чагтан холбоосны сэмэрсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, тархи доргилт, өвдөгний үенд цус хуралт, өвдөгний үе болон дунд чөмөг ясны дотор доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан. Мөн дээрхи гэмт хэргийг үйлдээд явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, цагдаагийн алба хаагчийн тавьсан “зогс” гэсэн шаардлагыг үл биелүүлж тээврийн хэрэгсэл жолоодон зугтаасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх шүүгдэгч У.ГЭд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд У.ГЭд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч У.ГЭий ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Шүүгдэгч У.ГЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зогсолгүй хурдаа нэмээд давхичихсан. Ар талыг харах толиндоо харахад замын цагдаагийн постны хажууд байсан цагдаагийн алаг өнгөтэй машин араас хөдөлж байгаа харагдахаар нь улам хурдаа нэмээд гүвээг давж “Ширхэнцэг” хайрханы баруун урд талын төв авто замаар хурдтай уруудаад явж байхад эсрэг урсгалд өөдөөс машины гэрэл тусаад машин ирж явахаар нь баруун гар тийшээ шороон зам руу салахын тулд тормос гишгээд тэр чигтээ урд талд явсан “Toyota Lexus-570” загварын авто машины буруу талаар нь буюу баруун гар талаар нь гүйцэж түрүүлэх үедээ тухайн авто машиныг шүргэсэн. Шүргэх явцад авто машины жолооны хүрд дийлдэхгүй болж эсрэг урсгал руу сөрж ороод замын хашлага мөргөж даваад цааш замын хажуугийн шороон хэсэг дээгүүр хөндөлсөж яваад зогссон. Шүргүүлсэн “Toyota Lexus-570” загварын машин миний жолоодож явсан машинд шүргүүлэх үедээ эсрэг урсгалд явсан машинтай мөргөлдөөд зогссон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 98 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Об мэдүүлэхдээ: ... Ширхэнцэг уул дөхөж явахад урдаас уулыг уруудаад хоёр машин их хурдтай уралдаад яваа харагдсан ба яах ийхийн зуургүй хар машин миний сууж явсан машины зүүн урд тал руу мөргөөд осол болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22, 29, 146-р тал/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Одч мэдүүлэхдээ: ... Өөрийн эзэмшлийн 00-27 СЭА дугаартай “Toyota Harrier” загварын авто машиныг жолоодоод Хэрх тосгоноос Мандал сумын төв рүү Ширхэнцэг хайрханы хажуу талаар явж байхад урдаас хоёр машины гэрэл хурдтай уруудаж яваа харагдсан ба араас нь улаан цагаан алагласан янз бүрийн гэрэл анивчсан автомашин явж байсан. … Уг хоёр автомашины арын авто машин нь урдаа явсан авто машины буруу талаар гүйцэж түрүүлэх шиг болоод урд нь явсан авто машин миний явж байсан эгнээ рүү орж ирээд зүүн урд хэсэг рүү хүчтэй мөргөөд дахин хойд хэсэг рүү мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33-р тал/ зэргээр тухайн зам тээврийн осол, хэрэг гарах үед “Toyota Lexus-570” загварын 30-60 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.Энхмаа нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №12/12 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт: ... “Toyota Lexus-570” загварын 30-60 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Энхмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт материалаас тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 105-107-р тал/, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №6726 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээ хийхэд тэнцэнэ. 2. М.Энхмаа гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын “...М.Энхмаа нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх дээрхи мэдүүлгүүд няцаагдаж байна.
У.ГЭий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Обын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гэмт хэргийн хор уршиг, эмчилгээний зардалд дараах нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж хохирол төлбөр нэхэмжилжээ: Үүнд: Өвдөгний градусын бэхэлгээ авсан тухай баримт 90000 төгрөг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, Хүрмэн эмийн сангаас эм авсан тухай баримт 164650 төгрөг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Хүрмэн эмийн сангаас эм авсан тухай баримт 125720 төгрөг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Бг Оюу мэнд эмийн сангаас эм тариа авсан баримт 62700 төг /ХХ-ийн 26 дугаар хуудас/, Бг Оюу мэнд эмийн сангаас эм тариа авсан баримт 37100 төг /ХХ-ийн 27 дугаар хуудас/, Горгаз ХХК-ийн баримт 264420 төгрөг /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Мөнгөн гүүр эмнэлэгийн баримт 300000 төгрөг /ХХ-ийн 28 дугаар хуудас /нийт 1,044,590 төгрөг/, Ашид билгүүн ХХК Harrier машины үнэлгээ 4500000 төгрөг /ХХ-ийн 53 дугаар хуудас/, Хүрмэн ХХК-иас авсан эмийн баримт 140820 төгрөг /ХХ-ийн 215 дугаар хуудас/, Сод монгол шатахууны баримт 136800 төгрөг /ХХ-ийн 215 дугаар хуудас/, Хүрмэн ХХК-иас авсан эмийн баримт 166250 төгрөг /ХХ-ийн 215 дугаар хуудас/, галт тэрэгний тасалбар 17200 төгрөг /ХХ-ийн 215 дугаар хуудас/, УБТЗ болон шатахууны баримт 687020 төгрөг /ХХ-ийн 216 дугаар хуудас/, галт тэрэгний тасалбарын баримт 29750 төгрөг /ХХ-ийн 217 дугаар хуудас/, Альфо-Долгион эмнэлэгийн баримт 60000 төгрөг /ХХ-ийн 217 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Одч:...Ашиг билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 181 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцогт:...Ашиг билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 180 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 201 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дээрхи хохирол төлбөрийг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгч У.ГЭэс Хохирогч Н.Обт 700000 төгрөг төлсөн /1-р ХХ-ийн 146 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцогтод “Капитал даатгал” ХХК-с 3950000 төгрөг /1-р ХХ-ийн 220 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Н.Одчт “Капитал даатгал” ХХК-с 1050000 төгрөг /1-р ХХ-ийн 219 дүгээр хуудас/, 1000000 /2-р ХХ-ийн 146 дугаар хуудас/ тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх нэхэмжилсэн хохирол төлбөрийн зарим хэсэг төлөгдсөн байна гэж үзлээ.
Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Обаас гаргаж өгсөн 2172499 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Н.Одчээс гаргаж өгсөн 2615000 төгрөгний нотлох баримтууд нь агуулгын хувьд хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч У.ГЭэс дээрхи хохирол төлбөрийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь үндэслэлтэй байх ба үлдэх хэсгийг хэлэлцээгүй орхиж хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч Н.Ураас иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцогтод хохиролын 5017300 төгрөгийг 1 жилийн дотор буюу 2019 оны 05 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар баримт үйлдэж нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан байх тул уг хохирол төлбөрийг иргэний хариуцагч Н.Ураас гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцогтод олгох нь зүйтэй байна.
Мөн Их Монгол овогт Уртнасангийн ГЭий эзэмшлийн “Хьюндай Портер” загварын 44-70 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн, Хадны овогт Нармандахын Урын эзэмшлийн “Соната-6” загварын 61-93 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн будагтай хуванцар зүйл 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, У.ГЭий ¹399314 дугаартай B,С,D,Е ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх зэргийг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их Монгол овогт Уртнасангын ГЭийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Н.Обын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.ГЭийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.ГЭийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан У.ГЭийг торгох ялыг 08 /найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.ГЭэс 2172499 төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Хайрханы 1-19 тоотод оршин суух Хар бүргэд овогт Ноосонгийн Обт, шүүгдэгч У.ГЭэс 2615000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн 7-180 тоотод оршин суух Хар бүргэд овогт Ноосонгийн Одчт, иргэний хариуцагч Хадны овогт Нармандахын Ураас 5017300 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 36-р байрны №28 тоотод оршин суух Догшин овогт Отгоны Эрдэнэцогтод тус тус олгож, иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцогт Н.Одч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэгч нар нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Энэ хэрэгт Их Монгол овогт Уртнасангийн ГЭий эзэмшлийн “Хьюндай Портер” загварын 44-70 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн, Хадны овогт Нармандахын Урын эзэмшлийн “Соната-6” загварын 61-93 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн будагтай хуванцар зүйл 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
9. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.ГЭий энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц У.ГЭий №399314 дугаартай жолоочийн “B.C.D.E” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.ГЭд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
14. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.