Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2026/0814

 

 

 

 

 

  2026          09           15                                     128/ШШ2026/0814

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ч.Ганбаатар, шүүгч Х.Нямдэлгэр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э,

Хариуцагч: Сангийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А,

Хариуцагч: Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б,

Маргааны төрөл: Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Ч.Б, иргэдийн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч компаниас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан “Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны ** дүгээр дүгнэлт болон Монголын Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. “Э” ТӨҮГ-аас зарласан Ангилагч тоног төхөөрөмжийн хуяг ЭҮТӨҮГ/**** гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгч “Т” ХХК оролцсон байна.

3. “Э” ТӨҮГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/6062 дугаар албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан нөхцөл илэрсэн тул хуулийн 48.2.10-д заасны дагуу холбогдох нотлох баримт мэдээллийг хүргүүлж байна...” гэх мэдээллийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ.

4. Тус хүсэлтдээ “Э” ТӨҮГ-ын Москва дахь худалдааны төлөөлөгчийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 56/89 дүгээр албан бичгээр ирүүлсэн “...Свердловск мужийн Нотариатчдын танхимын гишүүд дунд нотариатч И гэх хүн байхгүй...” гэх, Свердловск мужийн нотариатын холбооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний 1791 дугаар албан бичгээр ирүүлсэн “...Свердловск мужийн Нотариатчидын танхимын гишүүдийн дунд И гэх хүн байхгүй...” гэх албан бичгүүдийг хавсаргасан байна.

5. Улмаар Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч “Т” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг гаргажээ.

6. Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар тушаалаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлт гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэсэн байна.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2018 оноос тендерт оролцож 30 гаруй тендерт шалгарч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа компани билээ. Гэтэл Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/1**83 тоот албан бичгээр манай компанитай холбогдуулан хяналт шалгалт явуулж байгаа тухай албан мэдэгдэл ирүүлсэн.

Тус мэдэгдлийн дагуу манай компанийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерт оролцох эрхээ хасуулсан этгээдийн бүртгэлд оруулсан талаар ямар нэгэн мэдэгдэл шийдвэр ирээгүй. Харин бидний зүгээс санамсаргүй байдлаар худалдан авах ажиллагааны веб хуудаснаас олж мэдсэн үедээ анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед ямар асуудлаас болж эрхээ хасуулсан этгээдийн бүртгэлд орсон болох талаар мэдээлэлгүй байсан.

Тийм учраас сүүлд оролцсон тендер болох 2024 онд Э ТӨҮГ- аас зарласан Ангилагч тоног төхөөрөмжийн хуяг нэр бүхий ЭҮΤӨΥΓ/**** дугаартай тендерт оролцоход ирүүлсэн албан тоотоор ирүүлсэн мэдэгдлийг шалгасан. Тус мэдэгдэл нь манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 25 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хасагдсан талаар Э ТӨҮГ-ын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №CЭ-112-12/5642 дугаартай албан тоотыг ирүүлсэн. Мэдэгдэлд дурдсан хасагдсан үндэслэл дотор нотариатын гэрчлэлтийн талаарх мэдээллийг шалгахад бүртгэлгүй байсан тул татгалзсан гэсэн байсан.

Үүний дагуу бид дурдсан веб сайтаас өөрийн гэрчлэлт хийлгэсэн материалыг орж шалгахад жагсаалтад 2 нотариатч бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй байсныг олж мэдсэн.

Дээр дурдсан нотариатаар гэрчлүүлсэн зүйл нь БНХАУ-ын үйлдвэрлэгчийн олгосон Хятад, Англи хэл дээрх дээрх үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбар байсан. Уг зөвшөөрлийн бичиг нь БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих зөвлөлөөс олгодог, тухайн зөвшөөрлийг жинхэнэ болохыг шалгах веб сайт, QR код бүхий байхад эдгээрийг шалгаж үзэхгүйгээр илт хуурамч баримт бичиг гэж үзэж буй нь үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. гэж заасан байдаг. Дээрх зохицуулалтын дагуу хариуцагч байгууллага нь гадаадын хуулийн этгээдэд холбогдох шийдвэр гаргах ажиллагааны хувьд сонсох ажиллагааны мэдэгдэл шуудангаар хүрэх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гадаадын иргэн, хуулийн этгээд сонсох ажиллагааны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, тайлбар гаргах боломж олгох хангалттай хугацааг олгох ёстой байдаг. Гэтэл Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №11/1**83 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой санал, тайлбараа ирүүлэх хугацаа заасан. Уг албан бичгээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шууданд хийж, ОХУ-ын Екатеринбург хотод 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн гэх шуудангийн тэмдэг дарагдсан байдаг.

Үүнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам болох сонсох ажиллагаа, оролцогчийг сонсох, түүнээс тайлбар авах ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан, манай компанийн зүгээс уг шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүйд гомдолтой байна.

Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №11/1**83 тоот албан бичгийн хавсралтаар холбогдох материалыг ирүүлсэн гэх боловч Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай №13 дугаар худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гэх 2 хуудас баримт, шалгуулагч буюу манай байгууллагын мэдээлэл бүхий 1 хуудас баримт, нийт 3 хуудас баримтаас өөр зүйл ирээгүй. Дээрх баримтуудаас манай компанид холбогдуулан чухам ямар асуудлаар хяналт шалгалт хийгээд байгаа, ямар шийдвэр гаргах гэж байгаа зэрэг нь тодорхойгүй байсан тул бидний зүгээс юунд холбогдуулж тайлбар, санал хүргүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байсан болно.

Мөн нэхэмжлэл гаргах хугацааны хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай №128/ШЗ2025/4097 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Нэхэмжлэл гаргагч Т ХХК нь дээрх шүүгчийн захирамжид заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан тохиолдолд тус шүүхэд хандан 30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна. гэжээ. Дээрх захирамжид дурдсан хугацааны дотор дахин нэхэмжлэл гаргаж буй тул нэхэмжлэл гаргах хугацаандаа хандаж буйг дурдаж байна.

Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №11/1**83 тоот албан бичгийн хавсралтаар холбогдох материалыг ирүүлсэн гэх боловч Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай №13 дугаар худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гэх 2 хуудас баримт, шалгуулагч буюу манай байгууллагын мэдээлэл бүхий 1 хуудас баримт, нийт 3 хуудас баримтаас өөр зүйл ирээгүй.

Монгол Улсын Сангийн яам, түүний улсын байцаагч нараас ирүүлж буй дээрх баримтууд нь манай компанид тодорхой хугацааны дараа ирсэн хэдий ч ирүүлсэн баримтуудад Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлт эх хувиараа ирээгүй. Иймд эх хувиараа ирээгүй, манай компанийн зүгээс танилцаагүй шийдвэрт гомдол гаргах боломжгүй байсан болно.

Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлттэй манай компанийн зүгээс танилцаагүй, ямар үндэслэлээр тухайн дүгнэлт гарсан эсэхийг мэдээгүй хэдий ч тухайн дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл аль хэдийн гарч түүнийг үндэслэн манай компанийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн шийдвэр гарчээ.

Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт Холбогдох этгээд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж болно. гэж зааснаар улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах ажиллагаа нь заавал хийгдэх ажиллагаа биш гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн одоо байгаа нөхцөл байдал шиг тухайн дүгнэлтийг гардаж аваагүй, танилцаагүй тохиолдолд шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор хууль тогтоогч заавал биш болно гэх диспозиц хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймээс манай компанийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлтийг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах бодит нөхцөл байдал бий болоогүй, хуулиар гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломж олгосон байх тул ийнхүү шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж буй болно.

Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай №** дугаар тушаалын хувьд тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй учраас шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий болон дээд шатны захиргааны байгууллага байхгүй байна.

Иймд Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлт, Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай №** дугаар тушаал зэрэг нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай компани нь 2018 оноос тендерт оролцож 30 гаран тендерт шалгарч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа компани билээ. Гэтэл Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/1**83 тоот албан бичгээр манай компанитай холбогдуулан хяналт шалгалт явуулж байгаа тухай албан мэдэгдэл ирүүлсэн.  Тус мэдэгдлийн дагуу манай компанийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулсан талаар ямар нэгэн мэдэгдэл шийдвэр ирээгүй. Харин бидний зүгээс санамсаргүй байдлаар худалдан авах ажиллагааны веб хуудаснаас олж мэдсэн үедээ анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед ямар асуудлаас болж эрхээ хасуулсан этгээдийн бүртгэлд орсон болох талаар мэдээлэлгүй байсан. Тийм учраас сүүлд оролцсон тендер болох 2024 онд Э ТӨҮГ-аас зарласан “Ангилагч тоног төхөөрөмжийн хуяг” нэр бүхий ЭҮТӨҮГ/**** дугаартай тендерт оролцоход ирүүлсэн албан тоотоор ирүүлсэн мэдэгдлийг шалгасан. Тус мэдэгдэл нь манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хасагдсан талаар “Э” ТӨҮГ-ын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №СЭ-112-12/5642 дугаартай албан тоотыг ирүүлсэн. Мэдэгдэлд дурдсан хасагдсан үндэслэл дотор нотариатын гэрчлэлтийн талаарх мэдээллийг шалгахад бүртгэлгүй байсан тул татгалзсан гэсэн байсан. Үүний дагуу бид дурдсан веб сайтаас өөрийн гэрчлэлт хийлгэсэн материалыг орж шалгахад жагсаалтад 2 нотариатч бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй байсныг олж мэдсэн. Дээр дурдсан нотариатаар гэрчлүүлсэн зүйл нь БНХАУ-ын үйлдвэрлэгчийн олгосон Хятад, Англи хэл дээрх үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбар байсан. Уг зөвшөөрлийн бичиг нь БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих зөвлөлөөс олгодог, тухайн зөвшөөрлийг жинхэнэ болохыг шалгах веб сайт, QR код бүхий байхад эдгээрийг шалгаж үзэхгүйгээр илт хуурамч баримт бичиг гэж үзэж буй нь үндэслэлгүй. Сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан тухайд сонсох ажиллагаа явуулах хугацааны талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан байдаг. Дээрх зохицуулалтын дагуу хариуцагч байгууллага нь гадаадын хуулийн этгээдэд холбогдох шийдвэр гаргах ажиллагааны хувьд сонсох ажиллагааны мэдэгдэл шуудангаар хүрэх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гадаадын иргэн, хуулийн этгээд сонсох ажиллагааны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, тайлбар гаргах боломж олгох хангалттай хугацааг олгох ёстой байдаг. Гэтэл Монгол Улсын Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №11/1**83 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ 2024 оны 12 дугаар сарын 31-ны дотор шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой санал, тайлбараа ирүүлэх хугацаа заасан. Уг албан бичгээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шууданд хийж, ОХУ-ын Екатеринбург хотод 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн гэх шуудангийн тэмдэг дарагдсан байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам болох сонсох ажиллагаа, оролцогчийг сонсох, түүнээс тайлбар авах ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан, манай компанийн зүгээс уг шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүйд гомдолтой байна. Сонсох ажиллагааны мэдэгдэлд тусгах мэдээллийг тусгаагүй талаар Монгол Улсын Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №11/1**83 тоот албан бичгийн хавсралтаар холбогдох материалыг ирүүлсэн гэх боловч Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” №13 дугаар худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гэх 2 хуудас баримт, шалгуулагч буюу манай байгууллагын мэдээлэл бүхий 1 хуудас баримт, нийт 3 хуудас баримтаас өөр зүйл ирээгүй. Дээрх баримтуудаас манай компанид холбогдуулан чухам ямар асуудлаар хяналт шалгалт хийгээд байгаа, ямар шийдвэр гаргах гэж байгаа зэрэг нь тодорхойгүй байсан тул бидний зүгээс юунд холбогдуулж тайлбар, санал хүргүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байсан болно. Мөн нэхэмжлэл гаргах хугацааны хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” №128/ШЗ2025/4097 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ “Нэхэмжлэл гаргагч “Т” ХХК нь дээрх шүүгчийн захирамжид заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан тохиолдолд тус шүүхэд хандан 30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.” гэжээ. Дээрх захирамжид дурдсан хугацааны дотор дахин нэхэмжлэл гаргаж буй тул нэхэмжлэл гаргах хугацаандаа хандаж буйг дурдаж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлтийн хувьд Монгол Улсын Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №11/1**83 тоот албан бичгийн хавсралтаар холбогдох материалыг ирүүлсэн гэх боловч Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” №13 дугаар худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гэх 2 хуудас баримт, шалгуулагч буюу манай байгууллагын мэдээлэл бүхий 1 хуудас баримт, нийт 3 хуудас баримтаас өөр зүйл ирээгүй. Монгол Улсын Сангийн яам, түүний улсын байцаагч нараас ирүүлж буй дээрх баримтууд нь манай компанид тодорхой хугацааны дараа ирсэн хэдий ч ирүүлсэн баримтуудад Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлт эх хувиараа ирээгүй. Иймд эх хувиараа ирээгүй, манай компанийн зүгээс танилцаагүй шийдвэрт гомдол гаргах боломжгүй байсан болно. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлттэй манай компанийн зүгээс танилцаагүй, ямар үндэслэлээр тухайн дүгнэлт гарсан эсэхийг мэдээгүй хэдий ч тухайн дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл аль хэдийн гарч түүнийг үндэслэн манай компанийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн шийдвэр гарчээ. Нөгөө талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт “Холбогдох этгээд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж болно.” гэж зааснаар улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах ажиллагаа нь заавал хийгдэх ажиллагаа биш гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн одоо байгаа нөхцөл байдал шиг тухайн дүгнэлтийг гардаж аваагүй, танилцаагүй тохиолдолд шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор хууль тогтоогч заавал биш “болно” гэх диспозицийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс манай компанийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлтийг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах бодит нөхцөл байдал бий болоогүй, хуулиар гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломж олгосон байх тул ийнхүү шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж буй болно. Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №** дугаар тушаалын хувьд Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” №** дугаар тушаалын хувьд тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй учраас шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.  Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий болон дээд шатны захиргааны байгууллага байхгүй байна. Иймд Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны ** дүгээр дүгнэлт, Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” №** дугаар тушаал зэрэг нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид хууль гэх)-ийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд оролцогч худалдан авах ажиллагаанд оролцохдоо ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн тохиолдолд дүгнэлт гаргаж, оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргадаг.

“Э” ТӨҮГ-аас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/6062 тоот албан бичгээр “Т” ХХК нь “Э” ТӨҮГ-аас 2024 онд зарласан ЭҮТӨҮГ/**** дугаартай Ангилагч тоног төхөөрөмжийн хуяг нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо тус компанийн тендерт хавсаргасан баримт бичиг, мэдээлэл зөрчилтэй байгаа тул хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Сангийн яаманд ирүүлсэн.

“Т” ХХК-д хяналт шалгалт хийх, сонсох ажиллагаа явуулах, өөрийн санал, тайлбарыг ирүүлэх тухай улсын байцаагчийн мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/1**83 тоот албан бичгээр, Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 13 дугаартай Удирдамжийн хугацаа сунгах тухай удирдамжаар хяналт шалгалтын үргэлжлэх хугацааг 30 хоногоор сунгасан тухай мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/391 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мэдэгдэлд хяналт шалгалтын үндэслэл, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, эрх, үүрэг, сонсох ажиллагааны хэлбэр, хугацаа, улсын байцаагчтай холбоо барих мэдээллийг тусгаж, удирдамжийг хавсаргасан.

Үүний дагуу “Т” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3-тоот Тайлбар хүргүүлэх тухай агуулга нь ялгаатай хоёр албан бичгийг ирүүлсэн байна.

Тухайлбал “Т” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 тоот Тайлбар хүргүүлэх тухай бичигт Мэдэгдэл ирүүлсэнд талархал илэрхийлье. Мэдэгдэлд дурдсан асуудалтай холбоотойгоор дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай компани нь энэхүү ЭҮТӨҮГ/**** тендерт оролцохдоо нийт 3 (гурван) нотариатын газарт баталгаажуулсан бичиг баримт хавсаргасан байдаг бөгөөд “Э” ТӨҮГ-аас тухайн тендерт татгалзсан хариуг аваад уг албан бичигт заасан сайтаар орж шалгаж үзэхэд, жагсаалтад 2 нотариатын газар бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй, нэр нь байхгүй байсан. Бид нотариатын үйлчилгээ авахдаа нотариатчийн зөвшөөрөл хүчинтэй эсэхийг хэзээ ч асуудаггүй, жагсаалтад байгаа эсэхийг шалгаж үздэггүй байв. Энэ нь санаатай хийсэн үйлдэл биш бөгөөд ажилдаа хариуцлагагүй хандсан бичиг хэргийн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан болно. Манай компани 2018 оноос тендерт оролцож ирсэн бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй ажиллахаа илэрхийлж байна. гэсэн байна.

Мөн тус компанийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 тоот Тайлбар хүргүүлэх тухай бичигт “... Манай компани нь энэхүү ЭҮТӨҮГ/**** тендерт оролцохдоо нийт 3 (гурван) нотариатч баталгаажуулсан бичиг баримт хавсаргасан байдаг бөгөөд Э ТӨҮГ-аас тухайн тендерт татгалзсан хариуг аваад уг албан бичигт заасан сайтаар орж шалгаж үзэхэд жагсаалтад 2 нотариатч бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй байсан. Худалдан авах хууль журам, тендерийн бичиг баримтад зөвхөн тодорхой жагсаалтад байгаа нотариатаар батлуулна гэсэн заалт байхгүй бөгөөд аливаа этгээд нотариатын үйлчилгээ авахдаа нотариатч ямар нэг жагсаалтад байгаа эсэхийг шалгаж үзэх заалт ч байхгүй юм. Тийм учраас манай компани энэхүү үүссэн нөхцөл байдалд санаатай зөрчил, алдаа дутагдал гаргаагүй гэж үзэж байна...” гэсэн байна.

Засгийн газрын 2024 оны 147 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм (цаашид дүрэм гэх)-ийн 5.4-т Улсын байцаагч хяналт шалгалт хийхийг шалгуулагчид утсаар, биечлэн, цахим хэлбэрээр, эсхүл шалгуулагчийн шуудангийн хаягаар мэдэгдэж болно. Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй, эсхүл худалдан авах ажиллагаанд ирүүлсэн тендер, гэрээ болон бусад баримт бичигт заасан шуудангийн хаягаар мэдэгдэл хүргүүлснийг шалгуулагчид мэдэгдсэнд тооцно гэж, 5.5-д Хяналт шалгалтад хамрагдаж байгаа этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5-д заасан нөхцөл үүсээгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл, тайлбарыг гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу улсын байцаагч нь хяналт шалгалт хийхийг шалгуулагчид мэдэгдэж, оролцогч хүлээн авч тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэлд сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан, тайлбар, нотлох баримт гаргаж өгөx боломжоор хангаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

“Э” ТӨҮГ-аас 2024 онд зарласан ЭҮТӨҮГ/**** дугаартай Ангилагч тоног төхөөрөмжийн хуяг нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “...Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг)-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ”, ТШЗ 20.1-д “...Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэсэн шаардлага тавигдсан.

“Т” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх шаардлагад БНХАУ-ын ******* Co.,Ltd-ийн бичгийг ОХУ-ын Свердловск мужийн нотариатч В гэрчилсэн орчуулгыг тендертээ хавсаргасан нь тендерийн баримт бичгийн дээрх шаардлагыг хангахтай холбоотой баримт бичиг байсан.

“Э” ТӨҮГ-аас “Т” компанийн тендерт ирүүлсэн дээрх зөвшөөрлийн бичгийг гэрчилсэн нотариатч Вын талаар ОХУ-ын Свердловск мужийн Нотариатын холбооноос тодруулахад тус холбооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1791 тоот албан бичгээр Свердловск мужийн Нотариатын холбоонд 2024 оны 09 дүгээр сарын 09-нд хүргүүлсэн №2829 дугаар албан бичгийн хариуд дараах мэдээллийг илгээж байна: Свердловск мужийн Нотариатчидын танхимын гишүүдийн дунд И гэх хүн байхгүй. Үүнээс гадна баримт бичиг дээрх 96/347-н/96-2024-4-49 бүртгэлийн дугаар нь Свердловск мужийн Нотариатчидын дугаарт тохирохгүй байна. гэсэн хариу ирүүлсэн байна.

Дүрмийн 5.6-д “Энэ дүрмийн 5.5-д заасан үүрэгтэй холбоотойгоор шалгуулагч этгээд тендерт ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн үнэн зөв байдал, гэрээний үүргийн гүйцэтгэл болон давуу эрх тооцуулсан нөхцөлийг гэрээний хэрэгжилтийн явцад бүрэн хангасан тухай баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасан эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувиар хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд багтаан улсын байцаагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу оролцогч тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нотлох баримтыг хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд багтаан ирүүлэх боломжтой байсан боловч тус компани бичиг баримтын үнэн зөвийг нотлох тайлбар, баримт ирүүлээгүй, тендерт хуурамч баримт бичиг ирүүлсэн талаар үйл баримттай маргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлд БНХАУ-ын ******* Co., Ltd-аас олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ОХУ-ын Свердловск мужийн нотариатч В гэрчилсэн орчуулга нь үнэн зөв болох талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам-ын 4.5 дахь заалтад Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ. гэж заасан ба “Т” ХХК-ийн эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендер нь “Т” ХХК-д эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэх тул ажилдаа хариуцлагагүй хандсан бичиг хэргийн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан гэх тайлбар нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл болохгүй.

Иймд хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад тус тус заасныг үндэслэн “Т” ХХК тендерт хуурамч баримт бичиг ирүүлснийг тогтоож, тус компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах тухай Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны ** дүгээр дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.

Түүнчлэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана гэж, 56.9 дэх хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэж тус тус заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн “Т” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн Сангийн сайдын 2025 оны ** дугаар тушаал нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.

Мөн дүрмийн 5.11-д Улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж шалгуулсан этгээдэд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар хүргүүлэх арга хэмжээ авна гэж, 5.12-т Шалгуулсан этгээд дүгнэлт, шийдвэрийг хүлээн авахаас, эсхүл гарын үсэг зурахаас татгалзах нь хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу “Т” ХХК-д дээрх шийдвэрүүдийг шуудангийн хаягаар хүргүүлсэн тул нэхэмжлэлд шийдвэрийг эх хувиар хүлээн аваагүй, танилцаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж, 93.2 дахь хэсэгт Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт Холбогдох этгээд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

10. Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиалагч талаас Сангийн яаманд хяналт шалгалт хийлгүүлэх тухай “Т” ХХК нь тендерт оролцохдоо үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар ирүүлсэн гэх хүсэлтийг ирүүлсний дагуу төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын мэдэгдлийг өмнө дурдсанчлан 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдэд шуудангаар хүргүүлсэн. Үүний хариуд нэхэмжлэгчээс 12 дугаар сарын 24-ний өдөр 2 албан бичиг ирүүлсэн байдаг. Эхний бичгийн хувьд хариуцлагагүй ажилчдын алдаанаас болоод нотариатыг шалгаагүй байна гэж, мөн энэ огноо дугаараар өөр агуулгатай бичиг ирүүлсэн. 30 хоногийн хугацаатай хяналт шалгалтын ажиллагаа хийгдсэн. Дахиад 30 хоногийн хугацааг ч сунгасан байдаг. Энэ хугацаанд тайлбар гаргах хангалттай цаг хугацаа байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс ирүүлсэн хоёр албан бичиг болон захиалагчаас ирүүлсэн Оросын холбооны Улсын нотариатын албан бичигт үндэслэж дүгнэлт гаргасан. Захиалагчийн тендерийн шаардлага нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ гэсэн. Харин энэхүү шаардлагын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерийн баримт бичигдээ хавсаргаж ирүүлсэн баримт дотор Оросын Холбооны Улсын нотариатаар гэрчлүүлсэн баримт байсан. Ийм учраас хар жагсаалтад оруулах санал, дүгнэлтийг гаргасан” гэв.

11. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11/1**83 тоот албан бичгээр хяналт шалгалт хийх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдэлд хяналт шалгалтын үндэслэл болон худалдан авах улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгосон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, эрх үүрэг, сонсох ажиллагаанд ямар хэлбэрээр оролцуулах болон шалгалтад хамрагдаж байгаа этгээд зэргийг тусгаад удирдамжийг хавсаргаж хүргүүлсэн. Үүнээс 4 хоногийн дараа Захиргааны ерөнхий хуульд зааснаар бичгээр хоёр өөр агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн. Үүнээс үзвэл мэдэгдэлд тусгах мэдээллийг тусгаагүй ямар асуудлаар хяналт шалгалт хийж байгаа талаар ойлгомжгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Мөн ирүүлсэн тайлбар бичигтэйгээ хамт үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг үнэн гэдгийг нотлох ямар нэгэн баримт ирүүлээгүй. Мэдэгдлийн хугацааг 30 хоногоор сунгах тухай албан бичгийг тус компанид мөн хүргүүлсэн. Нийт 60 хоногийн хугацаанд хяналт  шалгалт хийж байхад нэхэмжлэгч зөвшөөрөлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй. Мөн 02 дугаар сарын 17-ны өдрийн 4 дугаар дүгнэлтийг шуудангаар хүргүүлэхэд хүлээн аваагүй гэх үндэслэлээр буцаад ирсэн. 2025 оны ** дугаар тушаалыг 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/4729 дугаар албан бичгээр хүргүүлэхэд хүлээн авсан байсан. Удирдамж, мэдэгдэл, тушаалуудыг хүлээн авсан хэрнээ ** дугаар дүгнэлтийг хүлээж аваагүй гэдэг нь ямар үндэслэлээр аваагүй болох нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан олон улсын сертификат нь захидал нь үнэн гэсэн агуулгатай байгаа болов үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь үнэн гэж нотлох баримт болохгүй байна. Үүнийг үндэслэж улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Сангийн сайдын тушаал гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Худалдан авах ажиллагааны газар тухайн “Т” ХХК-ийг тухайн “Э” ТӨҮГ-ын тендерт өгсөн материал шаардлага хангаагүй гэж үзээд тендерт шалгаруулахгүй байх шийдвэр гаргаад хар жагсаалтад заавал оруулах шаардлага үндэслэл байхгүй байсан гэж дүгнэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.“Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

2. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.“Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана”, 56.5.1.“худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн”, 56.6.“Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 56.6.1.“энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;”, 56.8.“Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана” гэж тус тус заажээ.

3. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх зохицуулалт нь агуулгын хувьд тендерт оролцогч тендерт ялах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор санаатайгаар хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлсэн, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилсөн идэвхтэй үйлдэл гаргасан бол дахин тендерт оролцох эрхээ хязгаарлуулах үр дагавар үүснэ гэж ойлгох юм.

4. Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б  “... Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.“... Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг)-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ”, ТШЗ 20.1.“Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэсэн шаардлага тавигджээ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх шаардлагад “Т” компани нь БНХАУ-ын ******* Co.,Ltd-ийн бичгийг ОХУ-ын Свердловск мужийн нотариатч В гэрчилсэн орчуулгыг тендертээ хавсаргасан нь тендерийн баримт бичгийн дээрх шаардлагыг хангахтай холбоотой баримт бичиг байна.” гэж дүгнэж 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлтийг гаргажээ.

5. Ийнхүү дүгнэлт гаргахдаа “Э” ТӨҮГ-аас хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн баримтуудыг үндэслэл болгож, нотариатын үйлдэлтэй холбоотойгоор буюу “Т” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болох БНХАУ-ын ******* Co.,Ltd-ийн бичгийг гэрчилсэн ОХУ-ын Свердловск мужийн нотариатч В гэх нотариатч нь Свердловск мужийн Нотариатчидын танхимын гишүүд дунд байхгүй гэх хариуг үндэслэн дүгнэлт гаргасан хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

6. Нэхэмжлэгч компанид БНХАУ-ын ******* Co., Ltd-аас олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1 “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлсэн эсэх: Шаардана”, ТШЗ 20.1-ийн 1.2.“Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэж зааснаар чадавхи болон туршлагын шаардлагад хамаарах тендер шалгаруулалтын баримт бичигт заагдсан баримт байна.

7. Хэрэгт авагдсан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл (эх хувь)-өөс үзвэл тендерийн баримт бичигт заасан дээрх үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нэхэмжлэгч санаатайгаар хуурамчаар үйлдсэн, өөрчлөн засварласан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч улсын байцаагч дүгнэлт гаргах шатанд үүнийг тогтоож, дүгнээгүй байх тул нэхэмжлэгчийг худалдан авах ажиллагаанд оролцохдоо оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг үйлдсэн, бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын ******* Co., Ltd-аас олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн, эсхүл өмнө байсан зөвшөөрлийг энэхүү тендерт зориулж өөрчилсөн тохиолдолд энэ хуулийн агуулгад хамаарахаар байна.

8. Тодруулбал, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг өөрчилсөн, засварласан санаатай үйлдэл тогтоогдоогүй, Оросын Холбооны Улсын Нотариальная палата свердловской области Свердловск мужид нотариатын эрхгүй нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг тендерт хавсаргасан нь аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэлд шууд хамаарахгүй.

9. Хариуцагч улсын байцаагч сонсох ажиллагаа явуулах үед үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн талаар тодорхой  хариу өгөөгүй, хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байх боловч аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл бүрдсэн эсэхийг аж ахуй эрхлэгчээр тогтоолгох бус улсын байцаагч өөрөө холбогдох баримтыг цуглуулж нотлох нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэх юм.

10. Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 дугаар бүхий 2 албан бичгээр нотариатыг бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжгүй байсан гэх агуулгаар тайлбар өгч байсан байх бөгөөд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/1**83 дугаар мэдэгдэл нь мэдэгдэлд заасан хариу өгөх хугацаанаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 03-нд нэхэмжлэгч компани хүлээн авсан боловч ийнхүү хүлээн авснаас хойш 02 дугаар сарын дүгнэлт гарахаас өмнө хариу өгөх боломжтой байсан тул сонсох ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

11. Дээрх үндэслэлүүдээр дүгнэвэл нэхэмжлэгч компани Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

12. Шүүхийн дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг дүгнэлтийг үндэслэн гарсан Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг мөн хүчингүй болгох нь зүйтэй.

13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Н нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад оруулах шаардлагагүй байсан гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн дээрх дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад бүртгэсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1, 56.8-д тус тус заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                        Ч.ГАНБААТАР

                                        ШҮҮГЧ                                        Х.НЯМДЭЛГЭР